antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 14, 2013 8 comments

Монголын хууль хяналтынхан “булшлагдлаа”

нийтлэсэн Admin

8938Яг энэ өдрөөс нэг жилийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяр баривчлагдаж, монголын төрд анх удаагаа экс ерөнхийлөгчөө цагдан хорьсон сонирхолтой бас содон хэрэг гарсан юм. Энэ өдөр монголын жирийн нэг өдөр байсан. Харин МАХН-ын гишүүд, дэмжигчдийн хувьд  хамгийн эмгэнэлтэй, хэзээ ч мартахгүй өдөр болон хувирсан.

Авлигатай тэмцэх газрын захиалгаар хууль хяналтын байгууллагын 600 гаруй бяр нь амтагдсан залуус хүч түрэмгийлэн босч, Н.Энхбаярыг хөлийг нь гозолзуулан, Цагдан хорих руу авч явсан.

Гэтэл тэдний эсрэг дуу хоолой, хүчээ нэгтгэсэн МАХН-ын гишүүд дэмжигчид монголын төрийн өмнө хүчин мөхөсдөж, ялагдал хүлээсэн. Угтаа бол ард түмэн нь төрөөс илүү хүчтэй гэгддэг ардчилсан ёс харин ч нэг эсрэгээрээ хэрэгжиж, ард түмэнд төр нь илүү хүчтэй гэдгээ мэдрүүлсэн.

Энэ бол монголын хувьд долдугаар сарын 1-ний өдөр шиг хар өдрүүдийн нэг байсан. Энэ өдөр ганц Монгол Улс төдийгүй дэлхий нийтийн анхаарал зөвхөн монгол руу чиглэж, томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнд үнэлэлт дүгнэлт өгч, өөр өөрсдийн байр сууринаас хандаж байлаа.

Тэрхүү түүхэн өдрийг өнөөдөр МАХН-ынхан “тэмдэглэж”, монголын төрд анхаарлын харангыг “дэлдлээ”. Орчин цагийн хэлмэгдүүлэлтийн нэг жилийн “ой” хэмээн тунхаглаж байгаа тэд монголын хууль хяналтын бүхий л байгууллагыг шар цэцгээр “булшилж”, эсэргүүлцлээ илэрхийллээ.

Энэ бол монгол төрийн хаврын синдромны үргэлжлэл боллоо. МАН-ынхан хаврын чуулганы нээлтийг синдромдож эхлүүлсэн бол МАХН-ынхан ийнхүү буухиаг үргэлжлүүллээ. Тэдний энэ синдром хаана хүрэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Магадгүй Н.Энхбаяр л байх.

Б.Тэмүүлэн Эх сурвалж:Shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (April 14, 2013 4:25:53 pm )

    TSOLMON AVGAI IN HIIJ BGA AJIL U

  • Anonymous (April 14, 2013 7:57:07 pm )

    sain l avgai bna noxoriinxoo toloo yum xiij chadaj bna

  • Anonymous (April 14, 2013 8:16:50 pm )

    uneheer zuv arga hemjee.Mongol tur,huul hynaltiinhnii umnu ard tumen ni denduu huchin muhus,tur zasag,huuli hynaltiinhan bidniig bugdii ni tornii tsaana hiigeegui ch setel zuin huvid erh chuluutee,erhee edlej bgaa hun ogt bhgui shuu dee.Ene uil ajillagaand oroltsoj amjaagui mash olon bna.Orchin tsagiin shini tsaaziig zogsoohgui bol tsaashid uchnuun hudulmurch,shudraga irged,ulsiinhaa tuluu chin setgeleesee temtsegch hen baisan ch helmegduulen ustgana.Tur zasgiin erh medelten bidnii setgeld aimshig,huides turuulsen neg l evgui.Jinhene MONGOL hun bish nhaa

  • Anonymous (April 14, 2013 11:06:07 pm )

    surteishdee hun uhsen bish. 7sariin 1nii xergiiin ueer setguulchid ta nar ami uregdsen ardiin huuhduudiig umuurj ganct ch ug duugarj chadaagui baij yu geed henees heden bor tsaas avchihaad hunii durgui hurgesen novsh zavaaruulaad bnaa

  • Anonymous (April 15, 2013 1:12:35 am )

    xajuud ni xeden tsagdaa xyyxdeer barimal xiilgesen bolood tavichixgyi .Muusain tsagdaa d goy saixan geed yadag yum borooxoi ch yumuu neg yodor bariulaad xynii syg shig yum xiichixgyi

  • Anonymous (April 15, 2013 8:54:11 am )

    хулгайч хулгайчаа хамгаалаад л МАН МАХН-ын луйварчид яг үнэндээ 1 тэрэгний 2 дугуй юм даа. Тэд хэзээч ард түмний төлөө ажиллахгүй дээ худлаа ярьж хулгай хийхээ л бодно.

  • Anonymous (April 17, 2013 9:12:20 am )

    Яахлаараа хэлмэгдүүлэлт болдог юм. Өчнөөн төчнөөн улсын мөнгө идэж уучихаад түүнийгээ хэлмэгдүүлэлт гээд байхдаа яадгийм. Болимоор юм.

  • Anonymous (April 22, 2013 12:45:58 pm )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **

antalya rent a car