antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 14, 2013 23 comments

Б.Гансүх: Ээжийнхээ шарил дээр дөнгөтэй зогссоноо хэзээ ч мартахгүй

нийтлэсэн Admin

b81a8f1addb4a858big“Бодлын хулгайч” кино бүтээлийн гол эзэн Батцэцэгийн Гансүх гэдэг хүнийг манай уншигчид 90 саяын гэх тодотголоор нь андахгүй. Дэндүү эрч хүчтэй, зоримог, гэгээлэг хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн явахдаа алдаж, ид хийж бүтээх насаа төмөр торны цаана өнгөрөөсөн адармаатай хувь тавилантай энэ эр өдгөө Христийн сүмд номлогч хийдэг. Ингээд түүнтэй түүний өнгөрсөн амьдралын талаар ярилцсанаа хүргэе.

-90 саяын Гансүхийн адармаатай амьдрал дэлгэцийн бүтээл болсон. Энэ киног үзсэнээр таныг тухайн үед юу хийхээр зорьж байсан, ямар хүн байсан бэ гэдгийг хүмүүс арай өөрөөр дүгнэж байгаа байх?

-Дөнгөж 24-хөн настай, хийж бүтээх их хүслээр жигүүрлэсэн цовоо хүү байлаа. Бага залуудаа кино бүтээнэ хэмээн зохиол барин гүйж яваад алдсан. Гэтэл өнөөдөр өөрөө киноны гол дүр болоод явж байна. Миний залуу нас үнэхээр адармаатай, үйл явдлаар дүүрэн өнгөрсөн дөө.

-Таныг ээж, ах хоёртойгоо 50 мянгатад амьдарч байхдаа энэ хэрэгт орооцолдчихсон гэдэг?

-Миний хүү­хэд нас 50 мянгатын тэр навтгар байшингуудын дунд өнгөрсөн. Энхтайван найрамдлын ордны урд­хан манайх байдаг байлаа. Би багадаа их мөрөөдөмтгий хүүхэд байсан. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хүмүүст их нээлттэй, хүмүүсийг сонсож чаддаг, өөрийгөө хүчтэй илэрхийлдэг байсан. Тэр аугаа их мөрөөдлөө биелүүлэх гэж яваад 90 саяын хэрэгтэй орооцолдсон. 90 саяын хэрэг маань хүмүүст залилан хийсэн мэт сонсогддог боловч үнэн чанартаа Мягмарсүрэн ах бид хоёр юм хийх гэж л тэр мөнгийг авсан. Юм хийе гэж бодож яваад бүтэл­гүйтэж, эцэст нь хаа­чиж, юу хийхээ мэдэхгүй болсон. Би ингэж л амьдралдаа алдсан. Хүмүүс намайг дэндүү сэр­гэлэн гэж ярьдаг. Нөгөөтэйгүүр 24-хөн настай хүү­хэд байсан шүү дээ. 24-хөн настай хүүхдийн үгэнд Ерөн­хийлөгч, Засгийн газар, Монгол­банк, Сангийн яам нь итгээд мөнгө өгсөнд би их гайхдаг юм. Тэр үед их л итгэл, үнэмшилтэй ярьсан юм байлгүй дээ.

-90 саяын эхлэл автобусанд тавигд­сан юм билээ?

-Би 50 гарсан ээжтэйгээ хоёулх­наа амьдардаг байсан. Нэг өдөр гэрийн маань халуун ус тасарчихаад гуравдугаар хороолол руу ахындаа усанд орох гэж яваад сийрэгхэн авто­бусанд суусан юм. Миний урд сууж явсан хоёр өвгөний яриа их сонирхолтой санагдсан. Тэр хоёр өвөө­гийн яриа их анхаарал татсан болохоор би буух газраа буу­лгүй, тэдний яриаг бүгдийг сонссон.

-Юун тухай ярьж явсан юм бэ?

-Рой Чепмен Эндрюс гэж Америкийн палеонтологич эрдэмтэн Монголд орж ирээд, 1920-1925 оны Богд хаант улсын үед ажиллаж байсан юм билээ. Шинжилгээний гуравдугаар экспедиц гэж Америкийн том баг ирж ажилласан. Тэдний ярианаас энэхүү сэдвийг аваад архивт очиж, ярьсан зүйлийг нь судалсан. Мэдээж архив руу хамаагүй хүн оруулахгүй.  Аргалж ороод ямар гоё материал вэ, би үүгээр яагаад кино хийж болохгүй гэж бодсон.

-Цаашаа юу болсон юм бэ?

-1995  оны хавар би багштайгаа 40 мянгатын навтгар шар байшингуудынхаа дэргэд төв зам дээр таарсан юм. Тэгээд Рой Чэпмен Эндрюс гэж 1920-1925 оны үед Монголд ирж ажилласан. Америкийн палеонтологич эрдэмтний тухай сэдэв оллоо. Энэ хүнээс сэдэвлэж “Индиан Жонс”, “Юрийн галвын хүрээлэн” гэдэг кино гарсан юм байна. Түүний олсон олдворуудаар дамжуулж Байгалийн түүхийн музей гэж дэлхийд алдар­тай Аме­рикийн том музей бай­гуу­лагджээ. Бүх олд­ворууд нь Монгол-Дундговь, Мон­гол-Өмнөговь, Монгол-Баян­­хонгор гэсэн тайлбартай байх жишээтэй” гэж хэлсэн. Ингээд л Рой Эндрюс гэдэг хүний тухай зохиол бичсэн. Гэтэл Мягмарсүрэн багш маань МУИС-ийн Байгалийн ухааны факультет дээр хэсэг эрдэм, шинжилгээний ажилтан нэгдээд “Байгаль судлалын ний­гэм­лэг” байгуулж байгаа. Энэ нийгэмлэг Рой Эндрюсийн нэрэм­жит болж байгаа юм гэдэг байна. Тохиолдлоор ингэж таар­сан. Ингээд “Тэгвэл чи манай нийгэм­лэгт ажиллаач” гээд удалгүй би тус байгууллагын ерөнхийлөгч болсон.

-Үүнээс л хамаг зүйл эхэлсэн байх. Тийм үү?

-Энэ цагаас би бай­гууллагаа авч явах мөнгө, сан­хүүг бодож эхлэх болсон. Тухайн үед би АНУ-ын Байгалийн түүхийн музейтэй хамтран ажил­лахын тулд Монгол дахь Элчин сайдын яаманд олон удаа хүсэлт тавьсан. Тэр үед Элчин нь “Манай элчин Төрийн байгууллагуудыг төлөөлж байгаа учраас биз­несийн байгууллагынхны гүүр болох ёсгүй. Гэхдээ танайхыг төрийн байгууллага гэж үзэж болох юм байна” гэж хэлсэн. Яагаад гэвэл манай нийгэмлэг МУИС-ийн дэргэдэх учраас төрийнх болоод явсан. Тэгээд л АНУ-ын Байгалийн түүхийн музейтэй холбож өгсөн. Эндээс хамтарч ажиллах олон факс ирсэн. Удалгүй биднийг АНУ-ын Байгалийн түүхийн музейгээс урьсан. Харин явах гэтэл ямар ч мөнгө байгаагүй. Эндээс л бүх юм эхэлсэн. Киногоо хий­мээр байдаг, нийгэмлэгээ ч хөгжүүлмээр байсан. Ингээд л миний дотор Америк явна гэсэн мөрөөдөл ассан. 1995 оны зургаан сард хүмүүс тэр бүр Америк явж байгаагүй юм шүү дээ. Тэр үед пүүс, компаниудаас мөн­гө хай­сан боловч олдоогүй. Эрдэм шинжилгээний юм яриад байхаар ойлгодог ч үгүй бай­лаа. Харин тухайн үед би П.Жас­рай сайд дээр оръё, Ерөн­хий сайдаас л мөнгө гуйя гэж бодсон. 1995 оны зургаадугаар сард багш нарын ажил хаялт болсон учраас П.Жасрай сайд хүлээж авах боломжгүй гэж байлаа. Ингээд л Ерөнхийлөгч дээр орсон.

-П.Очирбат гуайд та яг юу гэж хэлсэн юм бэ?

-“АНУ-аас  их хэмжээний хөрөнгө орж ирэх гэж байгаа энэ үед би Засгийн газраасаа асуух гэсэн юм. Манай нийгэмлэгт АНУ-аас таван сая доллар орж ирэх гэж байгаа. Үүний гурван саяыг бид эрдэм, шинжилгээнийхээ үйл ажиллагаанд зарцуулна. Хоёр саяыг нь Засгийн газар­таа хандивлана. Энэ хоёр сая долларыг та бүхэн өрх толгойлсон эмэгтэй, өнчин өрөөсөн хүүхдүүддээ зарцуулна уу. Ямар ч байсан бид Засгийн газрынхаа шугамаар энэ мөнгийг авах гэсэн юм гэж хэлсэн.Гэтэл 15 минут уулзах ёстой Ерөн­хийлөгч хоёр цаг 40 минут надтай ярилцсан. Ерөнхийлөгч их тэвчээртэйгээр намайг сонс­сон.

-Ингээд л АНУ руугаа явсан уу?

-Америкт очсон. Ингээд Байгалийн түүхийн музейн ерөнхийлөгч Майкл Ноч гэдэг хүнтэй уулзсан. Рой Эндрюс Монголд ажиллаж байсан тухай материал болоод Монгол Улсын Засгийн газрын гэрээ­ний хуулбар зэргийг авч очиж байсан юм. Гэтэл тэд 1996 оны хоёрдугаар улиралд шийдвэр гаргая гэж байхад нь 1995 оны арваннэгдүгээр сард намайг хорьчихсон.

-Жинхэнээсээ мөнгө төгрөг өгөхөөр болсон юм уу?

-Киног бол ивээн тэтгэх тухай ярилцаагүй. Рой Эндрюсийн тухай бичсэн зохиолоо ярихад “Үүнийг Хол­ливуд мэднэ. Бид мэдэхгүй. Гэхдээ Холливуд Эндрюсийн тухай Индиан Жонс гэдэг кино хийсэн гэнэ лээ. Ер нь Эндрюсийн тухай Холливуд сонирхдог шүү” гэж зөвлөж байснаас биш, хөрөнгө оруулъя гэж яриагүй. Харин нийгэмлэгийн хамтарсан малтлага, судалгааг хийе гэж ярьж байсан юм.

-Хэрэв хоригдоогүй бол Ерөн­хийлөгчид амласан яриа бодит болох боломж байсан уу. Ядаж л 90 саяыг нь эргүүлээд өгч чадах байв уу?

-Болгоно гэж явах байлаа. Одоо энэ бүхнээс сэтгэлд хамгийн тод үлдсэн зүйл нь 250 мянган доллар цүнхэлчихээд гарч яваад хүнсний 20-д зайрмагт дугаарлаад зогсож байлаа. Харин гэртээ орсон хойноо кинон дээр гардаг шиг “Ээж ээ, та бид хоёр баян болсон. Хааяа нэг маслотой хар талх хардаг байсан үе ард хоцорсон” гээд мөнгөө дээш нь шидэж байлаа.

-Таны ээж энэ бүх явдлаас хойш их зүдэрсэн гэдэг. Та уг нь ээжийгээ баярлуулах гэж их хичээдэг байсан юм билээ?

-Би аавгүй өссөн. Ээж минь ах бид хоёрыг өсгөх гэж их зүдэрсэн. Тухайн үед монголын нийгэм тэр чигтээ ямар байлаа. Гэтэл өрх толгойлсон ганц эмэгтэй хоёрын хоёр хүүхэд өсгөнө гэдэг хэцүү даваа байсан. Гэсэн ч ээж минь чадсан.

-Хориход байхдаа та ээжийнхээ бие муудсаныг дуулаад оргосноос болж дахин жилээ нэмүүлсэн гэдэг. Ээжтэйгээ уулзаж чадсан уу?

-Би 90 саяын хэрэгт 13 жилийн ялаар шийтгүүлсэн. Долоон жилийн ялаа биеэр эдэлсэн байх үед “90 саяын Гансүх-ийн ээжийн бие хүнд байна” гэсэн сонин олсон.  Ээжийгээ эргэхээр чөлөө хүссэн боловч өгөөгүй. Тиймээс Тоосгоны хорихын гадаа хог цэвэрлэж байгаад оргосон юм. Ямар ч байсан ээжтэйгээ уулз­сан. Тэр үед бидний хам­гийн сүүлийн уулзалт байсныг хэн нь ч мэдээгүй. “Би эргэж ирнэ ээ, ээж ээ” гэхэд минь “Ээж нь хүүгээ хүлээнэ ээ” гэж билээ. Ээждээ үнсүүлээд л гар­сан. Түүнээс хойш ээж минь сарын дараа хорвоог орхисон. Ээжийгээ нас барсны дараа дөнгөлүүлчихээд цагдаа нараар шарил дээр нь хүргүүлээд тойрч байснаа би хэзээ ч мартахгүй. Энэ явдлын дараа хорвоо дээрх ганц ах минь Дарханы замд явж байгаад ослоор амиа алдсан. Ингээд л би гэдэг хүн хорвоо дээр орь ганц нэгэн болсон. Үүнээс үүдэн хэд хэдэн удаа амиа хорлохыг хүртэл завдаж байлаа. Энэ мэтчилэнгээр залуу цагийн алдаанаас болж бүхэл бүтэн амьдрал минь сүйрсэн. Намайг амьдрал гэж юу байдгийг мартсан байх энэ цаг үед хүмүүсийн харийн шашин гэж нэрлэдэг зүйлээс өөр наашаа гэх хүнгүй болсон байсан. Эндээс л би тайвширлыг олж, дахин амьдрал дээр гарч ирсэн.

С.Заяа

Эх сурвалж:Bataar.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Anonymous (April 14, 2013 3:29:44 pm )

    ээж нь баасанхүү гэдэг хүн байсан шиг санагдах юм аа. юун батцэцэг хаанаасаа ингэж зохионо вэ?

  • Anonymous (April 14, 2013 3:29:44 pm )

    ээж нь баасанхүү гэдэг хүн байсан шиг санагдах юм аа. юун батцэцэг хаанаасаа ингэж зохионо вэ?

  • Anonymous (April 14, 2013 3:39:52 pm )

    odoo oroitoogyi amidral dongoj shineer exelj baigaa gej bodood caixan amidarch eejiinxee achiig xariylaarai.

  • Anonymous (April 14, 2013 4:07:38 pm )

    saihan amidraarai cham shig onoj endej baigaa humuust surgamj bolohoor setgeliin dem uguhuur saihan l amidraarai eej ni huugee burhanii ornoos harj baigaa baihaa.

  • Anonymous (April 14, 2013 4:28:17 pm )

    lalariin hulgaich yu weee

  • Anonymous (April 14, 2013 5:28:54 pm )

    zalilin hiisen hvn hvrtel mongold od geed bh yum daa zaluu ve vvniig ni ooroor hvleej awaad l

  • Anonymous (April 14, 2013 7:32:26 pm )

    buruu zamaar yavbal shoroo baitugaig zuunu.

  • Anonymous (April 14, 2013 7:49:11 pm )

    zaluu hun bur bodoh heregtei . aldaanaas suraasai..

  • Anonymous (April 14, 2013 10:36:58 pm )

    ene gansux odoo yax geed baigaa yum tuxain yed zaslilan luivar xiicheed odoo bas xelmegdsen bolox geed baigaa yumuu

  • Anonymous (April 14, 2013 10:54:41 pm )

    Ochirbat erunhiilugch l ene huniig ballaad haysan bna.Boloh bolohgui um baidag gedgiig uuruu ch yalgaj chadahgui bgaa um chini, huniig buruu tiish ni zalj ugchee.

  • Anonymous (April 15, 2013 12:45:49 am )

    Ленин клубын тэнд хуучнаар улсын филармоны урд, гадаад яамны баруун талд амьдардаг байгаад 1984 онд тэр хавь газарт ороход тэр хавийн айлуудад улсаас 4 хороололд 30 байранд оруулсан юмсан. Гансүх надаас нэг ах бид хоёр хүүхэд байхдаа хамт тоглодог байсан юмсан.

  • Anonymous (April 15, 2013 4:17:17 am )

    bid uneheer orovdoltei yum daa. teneg . oor ug ch alga

  • Anonymous (April 15, 2013 8:17:35 am )

    ter ueiin erunhiilegchiin her hun bsan n bas haragdaj bn.Tegeed ch 24tei huuhed gej uuriigee umguuluud baih yum alga.24n nas gedeg er hun uhaan suuj,urh ger tolgoilj,eh orondoo sursan medsenee zoriulah l nas.ter eh l huurhii bn,gantsaaraa 2huugee hun bolgoh gej zovj zovj,achlalgui ureesee bolj dotroo shanalsaar ene horvoogoos butsaa biz.hariin shashin shuteed saihan yavaa bol uuriinh n zaya l ter baijdee huurhii,uur yuu gehev.Mongol hun gej unaj bosson ch munh huh tenger,uvug deedes,etseg ehee shutej yavah estoi yum

  • Anonymous (April 15, 2013 8:42:34 am )

    Mongolchuud khulgaich luivarchidaa sain er gej nerlen od bolgoj murgej zalbirah ni holgui amidrah ym

  • Anonymous (April 15, 2013 8:52:48 am )

    Hariin shashin geed bidnii yariad baigaa christ chin harin bidniig zuw zam ruu chigluulj bnaa. Gansuhee chamd saihan ireedui baigaa. Burhan iweeg

  • Anonymous (April 15, 2013 9:55:19 am )

    zarim neg humuus yriltslagiig sain oilgoogui bololtoi,hun er ni aldna gej ajil ehluuldeggui,bolno butne gej l ajil ehluuldeg,ene hun tuuniil neg bna,eejdee iim ih hairtai hun hezeech muu ym hiih gej ajil ehluuleegui gedegt 100 huv itgeltei bna.

  • Anonymous (April 15, 2013 11:13:49 am )

    хулгай хийсэн нь үнэн ш дээ тэгээд юү нд нь сайрхаад байгаа юм бэ. Очирбат гэж мэлэн хойлог нөхөөс мөнгө гаргуулаад авсан бн. одоо цуглаанд явдаг. Бурхан чухал шоо Ганчүхээ

  • Anonymous (April 15, 2013 5:02:49 pm )

    Ene hund uhaan bgaa uchraas.ergej bosoj chadaj bgaa bhgui yu. Muulahin don shugelcheed bgaa Hun ta uuruu bsan bol amia horloj yhej havi oirtoo gai blood bj bh bsan blgui

  • Anonymous (April 15, 2013 9:02:01 pm )

    Баасанхүү гансүх шүү

  • Anonymous (April 15, 2013 9:54:16 pm )

    Nulims garch bna…byrhan buh huniog iweej baih bolno

  • Anonymous (April 15, 2013 10:55:11 pm )

    улс эх орон ард иргэд нь мөнгө төгрөггүй, хоос хүнс хомс байсан тэр хүнд цаг үед бидний халааснаас татвар нэрээр хураасан мөнгийг мулгуу муйхар ерөнхйилөгчийг маань молигдоод хуу хаман луйвардсан Энэ луйварчнийг нэг их магтаад байх юм биш. Энэ хүнд гэмшсэн гэмшил гэх юм алга. харин луйвраараа бахархсаар л байна. эзэн чинь чамайг ивээгээд мөнхийн улсдаа аваачна гэж найдая. тиймээ ялаа үүүрснийх нь дараа түүнд харийнханы гар хөл болохоос өөр зам байсангүй, хойд насандаа ч бас тэдний гарт тарчилахаас өөр зам мөр байхгүй.

  • Anonymous (April 16, 2013 12:17:10 am )

    hun aldaj bolno eh ornoosoo urbaagui bol ene zaluu cain hun umar buh mengee eree idsen bish eedee ub zaluu mini buur eedee temuul

  • Anonymous (April 20, 2013 3:33:57 pm )

    баас хатсанч өмхийгөө тавьдаггүй гэж мэдэх үү

antalya rent a car