antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2013 31 comments

Нууц дансаараа дэлхийд тэргүүлэгчид

нийтлэсэн Admin

aaaaaaaaaaaaХилийн чанад дахь нууц компаниараа дэлхийд тэргүүлж буй хүмүүс
Сангажавын Баярцогт/Монгол/
Нууц компани : “Legend Plus Capital Limited”
Монголын УИХ-ын дэд дарга Швейцарийн банканд нэг сая долларын данстай болохоо хүлээн зөвшөөрөв
Хилийн чанад дахь аж ахуй нэгж, Швейцарийн банкан дахь нууц данс нь илэрсэн тул Баярцогт албан тушаалаасаа огцрох

талаар бодож байгаа гэж Монголын ахмад улс төрчдийн нэг ярьсан юм.
“Би тэр дансыг нээдэггүй л байж. Тэр компаниа өөрөө мэдүүлдэг л байж” хэмээн С.Баярцогт “ICIJ” буюу Эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн олон улсын консорциумд мэдэгдсэн байна.
Түүний нууц компанийн тухай тодруулахад “Би гэр бүлдээ л санаа зовохоос өөрийн нэр хүндэд санаа зовохгүй байна. Би албан тушаалаасаа огцрох талаар бодох хэрэгтэй бололтой” гэж Баярцогт хэлжээ.
Баярцогт нь Британийн Виржин арлын “Legend Plus Capital Limited” компанийг 2008 оны тавдугаар сард 2,5 сая доллароор худалдан авсан тухай баримтыг ICIJ илрүүлсэн юм. Энэ үед тус компани нь өөрийн нэр дээр Виржин арлын албан ёсны хаягтайгаар Швейцарийн банкны дансыг эзэмшдэг байжээ.
Дансан дахь мөнгө бүгд минийх биш, олон улсын үнэт цаасны худалдаанд арилжаа хийхийн тулд энэ дансыг нээсэн” гэж Баярцогт ICIJ-д ярьсан байна.
Тэрбээр энэ дансанд 200 мянган долларын хөрөнгө оруулсан нь түүний гэр бүлийн буудайн бизнесээс орж ирсэн ашиг гэжээ. Үлдсэн 800 мянган долларыг гурван бизнес хамтрагч маань гаргасан ба сүүлд нь 2000 доллар нэмж хийсэн гээд дээрх хамтрагчдынхаа нэрсийг дурдаагүй юм.
“Чи ашиг олдог юм бол данс нээвэл яасан юм бэ?” гэж найзууд маань хэлсэн. Бид анхнаасаа нэг сая гаруй доллар хийх байсан. Хэдийгээр их эрсдэлтэй бизнес байсан ч бид оролдоод үзэхээр шийдсэн. Гадаадын банкууд Монголд ирж биднийг гадагшаа хөрөнгө оруулахыг урьсан. Би тэр дансыг нээх хэрэггүй л байсан юм” гэж Баярцогт хариулав.
Тэрбээр Монголын төрийн албан хаагчдын мэдүүлдэг хөрөнгийн мэдүүлэгт нууц компани болон Швейцарийн банкны дансныхаа тухай мэдүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ нь татвараас бултах гэсэн арга байгаагүй. Учир нь уг компаниараа ашиг олоогүй гэнэ.
“Энэ компанийхаа тухай мэдүүлдэг л байж. Бид татварын талаар бодоо ч үгүй. Одоо тэр дансыг хаанаа” гэж Баярцогт ярив.
Баярцогт нь 2008 онд улсынхаа Сангийн сайд болсон ба 2012 оны наймдугаар сард болсон Засгийн газрын халаа сэлгээ хийх хүртэл энэ албыг хашиж байсан.
Энэ хугацаанд тэрбээр Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж ядуу ард түмэндээ хүргэх гадаадын хөгжлийн тусламж, хөрөнгө оруулалтыг хариуцан олон улсын уулзалтуудад оролцож байсан.
Түүнчлэн тэрбээр хүн амын тоогоор дэлхийд хамгийн сийрэг улсуудын нэг болох Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг татах нүүр царай болж иржээ. Тэрбээр 2011 онд Рио Тинто компаниас шаардаж байсан хөнгөлөлтүүдийг хийж, татварын хуульд өөрчлөлт оруулж чадсан хүн юм.
Энэ өөрчлөлтүүд нь Монголын талын ашгийг багасгаж, Рио Тинтогийн ашгийг нэмэгдүүлсэн юм.
Түүний нийгмийн байр суурийг хувийн нууц компанийн үйл ажиллагаатай холбоотой гэх нотолгоо байхгүй ч түүнийг сайд байх хугацаанд Швейцарийн банкан дахь данс болон хилийн чанад дахь компани нь нууцлагдсаар иржээ.
Л.Урангуа

МОНЦАМЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • Anonymous (April 05, 2013 10:13:55 am )

    cham shig luiwarchin heden terbumaar ni bitgii hel heden myangan dollar ch itgej hadagluulah naiz gej baihgvi bhaa ho ho

  • Anonymous (April 05, 2013 10:27:56 am )

    Bayartsogtoor hen negen Altangadasiig baritsaalj baina gej oilgoj baina

  • Anonymous (April 05, 2013 10:34:46 am )

    ккк одоо авилгатай тэмцэх газар, их хурал ямар шийд гаргахыг харъя даа, сонин юм болж амьтны доог болох вий дээ, 200 000 хувьсагчтай математик загвар ажиллуулж мэддэгээ гайхуулаад байсан хүн ХОМ-оо яаж бөглөхийг мэдэхгүй байсан гэдэг сонин байна, за тэгээд өдөөдрийн баячуул гэдэг ингэж л улсын мөнгө идсэн хулгайч нар шүү дээ, бүгдээрээ адилхан болохоор одоо юу хэлж Хөөрцогоо авч гарахыг харъя даа, ккк

  • Anonymous (April 05, 2013 10:44:35 am )

    1 say dollar yu ch bish sh de.zahiin naimaachind bgaa mongo.yynees ih bgaa bailgyi de

  • Anonymous (April 05, 2013 11:08:27 am )

    bodohoos durgyu hurch bn…….

  • Anonymous (April 05, 2013 1:53:02 pm )

    Bvx xorongiig ni xyraagaachee abdag tsalin ni xed bolood ene ix mongo oldog bainaa baychyydiin mongoor mongoloo xogjvvlie xvv xed zaluuchuuddaa xogjiliin Tob choloot tsagaa ongorvvlex ordon zaal,bvx l xeregtei xviliig ni bariylaarai

  • Anonymous (April 05, 2013 1:55:00 pm )

    Мундаг юмаа яаж 200.000 ам.доллар банкинд хадгалуулаад л мартчихдаг. Цалингаа юу ч идэхгүй өмсөхгүй хураавал хэдэн жилийн дараа ийм мөнгөтэй болж мартах бол. Төр ялзарсан нь илт байгаа юмдаа. 500 хүрэхгүй хүн ээлжлээд 23 жил идлээ дээ. Хайран татвар. Цалингаасаа татварт өгөөд л гар дээрээ хэдийг авдаг билээ БИД.

  • Anonymous (April 05, 2013 2:38:32 pm )

    Estonia nosh uus har harsh uus archaagui malnuud umma ene uls torched Areas n genii dans Ireh boloo neg l ih gemgui daruuhan hunii toglono gsen sarmagchinguud. Bugdii n shalgalt har gert suulga

  • Anonymous (April 05, 2013 2:43:29 pm )

    Энэ Баярцогт мэтийн өмөд баатарууд алгуур Монголыг Хятадад нэгтгэж байгаа нь гарцаагүй гэдэг нь батлагдлаа.

  • Anonymous (April 05, 2013 4:09:02 pm )

    Ану-д 9 үеэрээ суусан хужаа тагнуул хийсэн хэргээр баригдаж хэвлэл мэдээлэлээр шуугиж байсан саяхан Гэтэл 9 байтугай 2-3 хан үеийн хужаа нар төрийн толгойд гараад ард түмний эрх ашгийг уландаа гишгэж харийханд ашигтай гэрээ хийж урт нэртэй хуулиа хүртэл харийханы таашаалд нийцүүлэн өөрчилж байгааг юу гэж ойлгох болж байна аа

  • Anonymous (April 05, 2013 5:59:00 pm )

    Наадах чинь илрэхгүй гэж найдсан зүгээр л цайны мөнгө нь байх. Нөгөө их хөрөнгөө бол юу гэж тийм амархан илрэхээр хадгалж байхав дээ. За одоо шинэ засгийн авилгатай тэмцэгч нар минь яаж шалгадгийг үзүүл дээ. Оймс гялалзуулдаг улирал ч ирсэн дээ.

  • Anonymous (April 05, 2013 6:32:31 pm )

    – Бывший министр финансов Монголии Баярцогт Сангажавын (Bayartsogt Sangajav). Зарегистрировал на Британских Виргинских островах фирму Legend Plus Capital Ltd с банковским счетом в Швейцарии, когда в период с 2008 по 2012 год работал на министерском посту в своей бедной стране. Он говорит, что не задекларировал компанию по ошибке, а также заявляет: «Видимо, мне надо подумать об уходе в отставку».

  • Anonymous (April 05, 2013 8:26:40 pm )

    4 sar garsan shvv baruun solgoigvi bariad bai daa monx xox tenger xarj l baidag yum baina

  • Anonymous (April 06, 2013 10:16:00 am )

    hulgailaad zogsohgui bas mongol ulsiig hytadtai negtegchihjee. ene bol mongol ulsiin tusgaar togtnol buren erhet baidal TORIIN ESREG GEMT HEREG

  • Anonymous (April 06, 2013 10:48:09 am )

    gadaadin setgyylchid ilryyleed ogloo.olon ulsad heel hahuuliin tom jishee bolj baina.ymar nuureeree mongolchuudinhaa urdaas haraad bie omgoolj chadaj b.na aa

  • Anonymous (April 06, 2013 4:46:32 pm )

    зайлуулдаа даа Энх баярыг л муу муухайгаар нь цоллоод л шоронд хийсэн гэтэл энэ Баяр цогтын дэргэд бол ариухан амьтан байж дээ хөөрхий ямарч байсан улсаа хятадтай нийлүүлээгүй

  • Anonymous (April 06, 2013 5:02:00 pm )

    хятад улс шиг өөрийнх нь болон төрөл садангийнх бүх хүмүүсийн хөрөнгийг нь хураах хэрэгтэй Авилгын хэрэгт холбогсон л бол бүх хөрөнгийг нь /бүр төрөл садангийхантай нь/ хураадаг хуультай болох нь л авилгаас ангижрах ганц гарц даа

  • Anonymous (April 06, 2013 7:22:33 pm )

    Ardchilsan nam shudarga bai. Naad Bayrtsogtoo Ix xyrlaas tat. ATG-t og. Bari. Xori. Shalga. Ardchilsan namiin lider Abilgal abch gedgee Delxiid zarla.

  • Anonymous (April 06, 2013 8:02:51 pm )

    ardtcilsan nam iin shudraga esehiig odoo harya maniin humuusiig shalgaj shorond suulgaad bgaa odoo an nam Bayartcogtiigoo yah boloo hartsgaay

  • Anonymous (April 07, 2013 6:17:11 pm )

    Ардчилалыг булшлагч тавьтаргуй мал хайран намын нэр намын толоо ажиллаж буй гишууд уходи от сюда козел

  • Anonymous (April 08, 2013 8:43:25 am )

    baliar ulsaa hudaldagch amitan, shuud ogtsroh heregtei. yunii chin uih shiidne gej, ooroo shuud ogtsroh heregtei sh de, uzen yadaj bn

  • Anonymous (April 08, 2013 9:29:22 am )

    уг компанийг 2.5 сая доллараар худалдаж авсан төдийгүй дансандаа 1 сая доллартай болсон асуудлийг нарийн шалгаж тогтоох хэрэгтэй Монголын талд илт ашиггүй гэрээ хийсэн зэрэг нь урьдаас өчнөөн хахууль авчихсантай холбоотой ч юм билүү Төрд шургалсан энэ мэт этгээдүүдийг олж тогтоон үнэнийг олох хуулийн байгуулага байна уу

  • Anonymous (April 10, 2013 8:25:52 am )

    shudraga yriad baidag erunhiilegch yagaad tag bolchiw 3 naiz ni oilgomjtoi bish v

  • Anonymous (April 10, 2013 12:59:56 pm )

    ардчилсан нам шударга байлдаа. юу ч хийгээгүй ерөнхийлөгчөө магтаад л, гадаадын банканд мөнгөө мартаал худлаа битгий хэл төр барьж байгаа хүмүүс хэзээ ч ийм мартамхай байж болохгүй муу сч сайн ч энэ чинь улс ш дээ

  • Anonymous (April 10, 2013 2:12:20 pm )

    Ерөнхийлөгчийн байр суурь ямар байна,,,Ямар хошин шогийн үзэгдэл болох бол…..

  • Anonymous (April 10, 2013 5:44:21 pm )

    Ebiid bas nuuts kompani dans baigaa baihaa

  • Anonymous (April 11, 2013 12:32:47 am )

    Shudraga l baildaa gedeg Erunxiilugchiin iveeld baidag ATG odoo xer shudraga ajilladag ard tymendee xaruulax l yld lee dee .MIAT iin xergeer duruulj axin songogdox sonirxoltoi baisan erunxiilugchd daxin neg shudraga esexiig ni shalgax tom shalguur garch irlee dee .

  • Anonymous (April 11, 2013 12:38:38 am )

    Bayrtsogtoor ter xamt mungu xiisen xyniig ni xelyylex xeregtei bas l neg turuus tursun ter bumtan baiga .Erunxiilugch maani gaxtsan yum shig tag baix yum arai mani shudraga tal munguniix ni ezen yum bish biz ynetei yzeg ,shil zyygeed neg l biilegjyy baidag shyy

  • Anonymous (April 11, 2013 11:37:38 am )

    АТГазар УИХ-д байсан, одоо байгаа бүх гишүүдийг мөн бүх сайдуудыг шалга

  • Anonymous (April 14, 2013 2:44:36 pm )

    al hori al hori al hori

  • Anonymous (April 16, 2013 4:07:35 pm )

    Gants ene bishi gedegt lav itgej baina… Ukhaad baival undaraad l baina…

antalya rent a car