antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2013 Comments are off

Монгол Улс “Арева” группийн ээлжит “бай” болжээ

нийтлэсэн Admin

references-areva-np-erlangen-300x156Францын “Арева” групп өөрийн охин компани болох “Арева Монгол” компаниар дамжуулан манай улсад үйл ажиллагаа явуулдаг.

Хайгуулын ажлыг “Арева Монгол” компанийн бүрэн эзэмшлийн “Кожеговь” ком­пани гүйцэтгэдэг бөгөөд цаашдын олборлолт ашиглалтыг “Арева Майнс” гүйцэтгэхээр төлөвлөж бай­гаа аж. “Арева” групп 1996 оноос хойш манай оронд салбар компаниа нээж үйл ажиллагаа явуулж байгаа юм.Үүний дараа “Кожеговь” уран, хүдрийн хайгуулын компани 1997 онд байгуулагдаж, одоогийн байдлаар “Арева Монгол” компани 100 хувь эзэмшиж байгаа гэх. Тус компанийн Францын талаас “Кожема” (COGEMA) 70 хувь болон монголын талаас “Говь-Гео” (GOBIGEO) 30 хувийн эзэм­шил­тэйгээр компаниуд хамтарсан хөрөнгөөр байгуулсан түүх­тэй гэнэ. Баталгаа нь тус хоёр компаний нэрний эхний үеэс “Кожеговь” хэмээх нэр үүссэн гэдгийг харж болно.

НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙДЭГГҮЙ “ГОВЬ-ГЕО” КОМПАНИ

Монголын талын “Говь-гео” ком­пани өөгүй гуншинтай биш аж. Харин ч нөхөн сэргээлт хийдэггүй компаниудын нэг юм. “Говь-Гео” компанийн гүйцэтгэх захирлаар С.Төгөлдөр ажилладаг гэх бөгөөд тэрбээр Монголын сагсан бөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн аж. Тус компани 2011 оны байдлаар зургаан байгууллагын захиалгын дагуу аудитын шалгалтаар нийт 150 уул уурхайн компанид шалгалт хийсэн бөгөөд эдгээрээс 31 компани буюу 20.6 хувь нь санхүүгийн тайлангаа гаргаагүй, мөн материалаа ирүүлээгүй байжээ. Үүний зэрэгцээ техникийн, шимт хөрсний, биологийн нөхөн сэргээлтэд ямар ч хөрөнгө гаргаагүй эдгээр компаниудын тоонд багтаж явсан сурагтай байна. Өнгөрөгч жилийн сүүлээр  “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг той­руулан “Ажнай Майнинг”, “Говь Гео” компаниуд нийт газрын 75 хувийг авчихсан байна гэсэн мэдээлэл тархаж байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэзээ хойно “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай ашиглалтын талбайнхаа 75 хувийг алджээ” гэсэн мэдээлэл гарангуут дуртай дур­гүй шүүхэд хандсан байдаг. Хэл амнаас эмээсэн үү одоогийн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ чимээгүй буцаан өгсөн санагдана. Тэр үеийн талаар  (“Шивээ-Овоо” нүүрсний уурхайн захирал, Монгол Улсын гавьяат уурхайчин О.Шагдаржав хамт­ран ажилладаг “Говь Гео” компанийнхаа хулгайг мэдээгүй гэхэд итгэмгүй) хэмээн хэвлэлийн хуудсанд мөнхөржээ. Гэтэл Говь-гео компани 2011 оны “Шилдэг 150 аж ахуйн нэгж”-үүдэд багтсан нь хачирхалтай байна. “Кожеговь” компанийн 30 хувийг бүрдүүлдэг гэхээр тодорхой хэмжээний ашиг хүртэнэ. Уг нь монгол компани баймаарсан. Эх орныхоо газар нутгийг худалдаж ашиг олж яваа нь өрөвдөлтэй байна. Монголоо идэгчид “ичиг ичиг”.

“ИЧГҮҮРГҮЙ НҮД” ШАГНАЛЫН ЭЗЭН “АРЕВА” ГРУПП ГЭНЭ

“Арева” групп компани 2008 онд Швейцарийн байгаль орчныг хам­гаалах олон нийтийн “Green peace swiss” байгууллагаас “The Public Eye” буюу олон нийтийн нүд гэх шагналыг хүртжээ. Тус шагналыг байгаль орчин болон нутгийн иргэдэд ээлгүй  үйл ажиллагаа явуулдаг хамгийн ичгүүргүй байгууллагад олгодог гэнэ. Уг шагналын эзэн болох учир нь Нигер улсын уурхайчдад энэрэнгүй бус хандсантай холбоотой аж. Нигерт  “Арева” групп 40 жилийн турш  уран олборлож байгаа бөгөөд 2008 онд уурхайчид нь олноороо өвчилж эхлэсэн байна. Тус улсын  эрүүл мэндийн салбарынхан уурхайчдыг ураны хордлогод орсон гэж үзжээ. Гэвч эл шалтгааныг “Арева” компани хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй ажилч­дыг  ДОХ туссан хэмээн гүтгэсэн байна. Түүнчлэн уурхайчдад нөхөн төлбөр болж очих учиртай нийгмийн хангамжийг өгөөгүй байна.

“Кожема” компани нь “Арева” группийн салбар компани юм. “Арева” групп нь дэлхий олон орны эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг Францын төрийн өмчит компани. Тус компани ураны бүтээгдэхүүн болох “шар нунтаг”-ийг үйлдвэрлэх зорилготойгоор Дорно­говь, Сүхбаатар аймгуудад ураны хайгуул хийж байгаа. Манай улсын төсөвт жилдээ 15-17 сая ам.долларын хөрөнгө оруулдаг бөгөөд цаашдаа олборлолт нэмэгдэхэд энэ дүн өснө гэж өөрийн сайтдаа дурьджээ. Тэгвэл надад нэг асуулт байна. Зөвхөн хайгуулын лицензтэй компани ямар их хэмжээний мөнгө төсөвт төлөврүүлдэг юм бэ. Засгийн газар далдуур ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийсэн байж мэдэх гэсэн хардлага байна. Францын цөмийн салбарын ичгүүргүй үйл ажиллагаатай тэргүүлэх компани гэж хэлж болохоор тус компанитай яагаад Засгийн газар орооцолдох болов. Хэн нэгэн улс төрчийн ашиг сонирхол үүнд нөлөөлөөд байгаа юм биш биз. Үүнийг нотлох гэсэн мэт  2009 оны арванхоёрдугаар сард “Арева” групп болон “Мицубиши” корпораци хоорондоо ураны олборлолтын тухай гэрээ байгуулсан аж.  Тус группийн талаас “Мицубиши” корпорацийг уран олборлолтын үйл ажиллагаанд техник технологиор туслалцаа үзүүлэхийг уриалсан бөгөөд үүний хариуд Японы талд “Арева Монгол” компанийн олбор­лолтын 34 хувийг эзэмших зөвшөөрөл олгосон гэсэн мэдээлэл байна. Хэрэв энэ үнэн бол олборлолт хийгээд эхлэсэн гэсэн үг юм. Мөн 2.7 тонн шар нунтаг олборлож хадгалаж байна гэх. Үүнийгээ дээж авсан гэж тайлбарладаг.  Манай орон өнөөдрийн дүр зургаар харахад дээрх замаар л замнаж байна гэхэд болно. Тэдний дараагийн бай бол Монгол гэдгийг энэ үйлдэл нотлоод байна уу.

“АРЕВА” ГРУППИЙН МОНГОЛ ДАХЬ “НҮГЭЛ”

“Кожеговь” компани багагүй олбор­лолтын болон хайгуулын лицензийг эзэмшдэг бөгөөд олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг байна. Тодруулбал,  газар-зүйн хайгуулын судалгаа, зурагжуулалт хийх, геофизик, геохимийн судал­гаа, өрөмдлөг гэх мэт. 2006 онд Үйлдвэр худалдааны яамтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Уг санамж бичгийн агуулгад Монголын талд уул уурхайн болон олборлолт явуу­лахад техник технологиор ханган тусламж үзүүлэх зорилго тус­гажээ.  “Арева Монгол”, “Кожеговь” компаниар дамжуулан Монгол Улсад даруй 10 гаруй жил уул уурхай ашигт малтмалын олборлолтын ажлыг амжилттай явуулж ирсэн гэж бар­дамнах дуртай. Үүний зэрэгцээ хайгуулын 36 лицензийг эзэмшихээр болжээ. Гол төлөв Дорноговь болон Сүхбаатар аймагт байрладаг бөгөөд нийт 14 мянга гаруй кв.км талбайг эзэмшинэ гэсэн үг юм. Гайхалтай том тал нутаг.  Төдий чинээгээр  хордох газрын хэмжээ томроно гэж ойлгож болно. Эдгээр хайгуулын нутгууд дундаас Дорноговь аймгийн газар нутаг онцлогтой бөгөөд  ураны нөөц маш ихтэй газар. Өнөөдрийн байдлаар тус аймгийн Улаанбадрах суманд олон тооны мал хорогдсон нь ураны үйл ажиллагаанаас болсон гэж олон нийт үзэж байгаа.

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Фран­цын  “Арева” группийн охин компани болох “Кожеговь”  компанийн эх­лүүл­сэн гайгаар тус бүсэд мал олноор хордож үхсэн ба гажиг төл ихээр гарчээ. Нутгийн засаг захиргаа нь малчдыг нүүлгэх шийдвэр гаргасан ч Засгийн газраас гаргасан ажлын хэсгийн баг шинжилгээний хариуг удаа дараа өөрчилж “цацраг” гэх үгийг хэрэглэхгүй байгаа нь томчуу­дын тохироо байж болох юм. Үүний зэрэгцээ тус сумын малчин н.Норсүрэнгийн үхэр сүргээс тодор­хой өвчний шинж тэмдэггүйгээр 22 тугал үхсэн байдаг. Бяруун дээр зориуд задлан хийхэд “хүнд металлын ужиг явцтай хордлого мөн” гэсэн дүгнэлтийг Мал эмнэлэг үржлийн газраас гаргасан ч “цацрагийн” гэх нэг ч үг хэрэглээгүйгээр үл барам хариуг эцэслэхгүй байгаа билээ. Тус компанитай хаяа дэрлэн өвөлжиж хаваржсан Аргалант багийн малчин Ц.Дорждэрэмийн хоёр нүд нь сохорсон, Д.Мөнхсуурийнд үсгүй хурга, Д.Оргодлын хотонд хөл нь атанга босдоггүй хурга, ишиг, Б.Баасанбатынд 10 ишиг эхээс гарсан даруйдаа цусаар суулгасаар үхсэн, Д.Мөнхбаярынд дутуу эрүү­тэй, согогтой унага гарсан зэрэг мэдээ байна. Нутгийн малчдын мал хордож үхсэн гэдгийг тус компанийн удирдлагууд хүлээн зөвшөөрч байгаа ч төрийн болон Цөмийн энергийн газрын тандалтаар ямар ч цацраг илрээгүй гэж мэдэгдээд байна. “Кожеговь”-ийн  уран олборлолтоос ялгарсан хаягдал шаврын цэг дээр ураны цацраг 30 дахин их гарсан шинжилгээний дүн байна. Үүнийг тус компани үгүйсгэх мөртлөө хоёр дахин их байгаа гэдгийг хэлсэн. Түүгээр ч зогсохгүй бид мэдэж байсан гэсэн хариулт өгсөн юм. Бараг л хортой гэдэг нь үнэн гэж  өгүүлсэн. 2011 оны тавдугаар сард “Кожеговь” ком­панийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд төлөвлөгөөгүйгээр өрөмдсөн, зөвшөөрөлгүй хусмал зам тавьсан, хаягдал шавар асгах цэг нээсэн, худаг гаргасан, шавар зуурах нүх ухсан, олон салаа зам гаргаж, заган ой сүйтгэсэн, ургамал ургадаггүй халцгай газар үүсгэсэн, ногоон байгууламж байгуулдаггүй, Монгол ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, цацраг хэмжигч өгдөггүй зэрэг зөрчил илэрчээ. Тус компанийн ам, үйл ажиллагаа хоёр зөрүүтэй байна. Тэд “хайгуулын ажлаас маш бага цацраг идэвхт өрмийн шаврын хаягдал гардаг. Үүнийг Цөмийн энергийн газрын стандартуудын дагуу зураг төслийг нь боловсруулж барьсан, зохих зөвшөөрлийн бүхий байгууламжид булшилдаг” гэж тайлбарласан. Гэтэл тэнд ажиллаад ирсэн сэтгүүлчид, иргэний холбоодын төлөөлөгч өрмийн шаварлаг хаягдал нь ил байдаг гэж мэдээлж байна. Энэ мэт баримтууд “Арева” группийн үйл ажиллагаа Монголчууд бидний үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлж байгаа үйлдэл юм. Хэзээнээс нүүдэлчин ахуйтай бидний мал үхэж эхэллээ. Үүний дараа хамгийн үнэт зүйл болох Монгол хүн үхэж эхлэх бололтой.

Монгол оронд дараагийн уран олборлогч зальхай харийнхны хохирогч болж үлдэх цаг айсуй.

Х.БАЯНБАЙГАЛ Үргэлжлэл бий…

Нийгмийн толь


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car