antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2013 6 comments

Цагдаагийн аминд хүрсэн этгээдийг баривчиллаа

нийтлэсэн Admin

c2be1bda27d79c89originalХовд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутагт дэвсгэрт энэ сарын 1-2-нд шилжих шөнө цагдаагийн албан хаагч, дэд ахлагч Б.Төмөрчөдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан билээ. “Бүрэн” хүнсний дэлгүүрт уг хэрэг гарсан бөгөөд дэд ахлагч Б.Төмөрчөдөр зэвсэглэсэн этгээдүүдэд буудуулж амиа алдсан юм. Цагдаагийн албан хаагчийн амь насанд халдсан хүмүүсийг өнгөрсөн шөнө баривчилсан мэдээлэл ирлээ. Хэрэгт Ховд аймгаас оргосон гурван ялтныг сэжиглэж байсан ч эрэн хайх ажиллагааны явцад  Ховд Булган сумын Баянгол багийн иргэн Хурамхааны Хуатбек /46 настай /болон түүний хамаатны дүү Хызереакын Сапаргали /18 настай/ нарыг буруутган баривчилжээ /72 цагийн дараа гэмт этгээдүүдийг баривчлав/. Ах, дүү хоёрыг Ховд аймгийн цагдаагийн хэлтэст саатуулан шалгаж эхлээд байна.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөр нь 1990 онд төрсөн. Ээж, дүүгийн хамт амьдардаг байсан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 03-нд Ховд аймгийн Булган сумын цагдаагийн хэлтэст томилогдон ажиллаж байсан юм. Талийгаачийг өнөөдөр хөдөөлүүлж, цагдаагийн удирдлага, алба хаагчид салах ёс гүйцэтгэсэн байна.

Б.ЭНХ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (April 05, 2013 12:29:04 pm )

    Цаг нь болсон юм биш үү Ховдчуудаа. Цоохор Чойбалсантай нийлж аймгаасаа газар тасалж өглөө. Гишгэх газаргүй билчээргүй болоо. Цэрэг цагдаагаа тархийг нь зад буудууллаа. Хаа байна Амарсанаагийн удам, Галдан,Цэвээнравдангийн удам, хаа байна Хоо өрлөг,Данжиилаа, улаан шар дийвэр Галдмаагийн удам. Миний нутгийн шороо бурхан гуйсанч битгий өг гэсэн Галдангийн үг яасан бэ. Ховдын Элбэгээ, генераль Билэгт танар хэн бэ

  • Anonymous (April 05, 2013 2:18:51 pm )

    naad hasguudiig tsaazal halhchuudiin huden deer

  • Anonymous (April 06, 2013 1:20:37 pm )

    mongol toriin toloo zutgej baigaa tsagdaag buudan alsan aluurchidiig huuliin deed hemjeegeer shiitgeh heregtei.

  • Anonymous (April 08, 2013 7:25:57 am )

    хөөрхийдөө миний дүүтэй чацуу залуу байжээ. энэ муу алуурчин чинь ядаж байхад яасан зэвүүн царайтай юм бэ.

  • Anonymous (April 08, 2013 7:28:03 am )

    өө уучлаарай, жаахан уур хүрээд муу үг бичцэн байна кк

  • Anonymous (April 12, 2013 12:49:22 am )

    энэ зураг нь талийгч залуу байхгүй юу. сайхан залуу хайран юм.

antalya rent a car