Асуудал бүрийн ард нэр нь зүүлттэй явдаг хүн бол С.Баяр. Тэрээр 2008 оны сонгуулийн дараа намаа ялуулсан ч ялагдсан нам болох АН-ыг засагтаа урьж улмаар энэ нь МАНАН болж хувирсныг хүмүүс тодхон санаж байгаа.
С.Баярч энэхүү үйлдэлдээ харамсахгүй байгаагаа хэлж байна. Алдарт Оюу Толгойн гэрээг хийж аваад ерөнхий сайдын албан тушаал болон намын албан тушаалаа өгөөд гадаад руу өвчтэй гээд алга болсон хүн. Түүнээс хойш түүний талаар янз бүрийн яриа гарч байлаа. Гэхдээ тэр эргэж ирлээ.
Өнгөрсөн долоо хоногт тэрээр хагарч бутрах дээрээ тулаад байсан намынхаа доторхи байдлыг нам жим болгож, эвлэрлийн гэрээ байгууллаа. Тэр намынхандаа юу амлав? Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг амлав уу эсвэл засгийн газраас бялуу хүртээхээр амлав уу?
Тэрээр одоо дахиад МАНАН-г үүсгэх ажлаа эхлүүлэх үү? Нэгэн аман тохироо 2008 онд Ц.Элбэгдорж, С.Баяр хоёрын хооронд хийгдсэн гэдэг. Тэр нь юу вэ гэхээр 2017 он хүртэл Монголын улс төрийг хэрхэн наймаалцах тухай. 2009 онд Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгч болгоно гээд цааш хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй. Гэхдээ л ийм нэг тохироо хийсэн гэж олон хүн ярьдаг. Гэвч энэ батлагдаагүй. Ямарч байсан 2012 онд АН сонгуульд ялчихсан. Тэгэхээр ерөнхийлөгчийг МАН авах уу? Харин Ц.Элбэгдорж тохироондоо байгаа юу? Эсвэл буцсан уу гэдэг том асуулт гарч байна. Мэдээж С.Баяр Ц.Элбэгдоржтой уулзаж хуучнаа, ярьснаа сануулсан л байж таарна. Гэхдээ С.Баярыг хэн ч биш гэж басамжилж болохгүй.
С.Баяр хүсэх юм бол эмнэлэгт байгаа Намбарын хүүтэй ч уулзаад тохиролцож ч чадна. Мэдээж Н.Энхбаяр одоо ашигтай тохироог л хүсэж байгаа. Өнөөдөр АН ганцаараа, биеэ даагаад улс орныг авч явж чадахгүй нь тодорхой боллоо. Үүнийг С.Баяр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймээс С.Баяр ерөнхийлөгчийн сонгуулиар наймаалцаад МАНАН-г дахин үүсгэж МАН-ын залуучуудыг хоолонд нь дахин хүргэх үү. Үүнийг шууд үгүйсгэх ямар ч боломж алга. Тэд хүсвэл үүнийг хийнэ. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болохын тулд хэлээ огтлоод өгөхөд ч бэлэн гэдгийг тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
Хаа сайгүй л одоо улс төрийн наймаанууд хийгдэж байгаа. АН одоо МАН-тай хүчээр үзэж чадах болов уу? МАН-ынхан одоо хамгаалах биш харин довтолж эхэлнэ. Унавал хамт унана гээд нэгийгээ үзэхээр шийдэж байгаа нь тодорхой. Харин АН-д нэгийгээ үзэх эрх мэдэл байгаа харин зориг байгаа болов уу? эсвэл дахин тохиролцож МАНАН үүсэх үү.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 01, 2013 10:41:12 am )
bayr zailaa chee
-
Anonymous (April 01, 2013 10:42:40 am )
МАН бол хүчтэй сөрөг хүчин. АН басаад байвал улс төр эвгүйгээр эргэнэ. Тиймээс улс төрийн соёлоо гаргаж эвтэйхэн байх хэрэгтэй
-
Anonymous (April 01, 2013 10:51:26 am )
Баяраас нилээд жийрхэж байнаа Э-гийн өөдөөс сөрөх хүн нь мөнөөс мөн юмаа
-
Anonymous (April 01, 2013 11:32:19 am )
Элбэгдоржийн цорын ганц өрсөлдөгч бол Энхбаяр, өөр хэн чбиш.Гадаадад төрсөн Баярыг Монголчууд сонгох арай болоогүй. Баяр чинь эхлээд 5 залууг хөөсөн хэргээ тайлбарлаж, ялаа эдэлсний дараа л улс төр энээ тэрээ гэнэ биздээ. Ингэхлээр Элбэгдоржид ямар чөрсөлдөгч байхгүй. Харин Бат-Эрдэнэ аврагыг дэвшүүлбэл түүнийг юманд нуруутай, эх орноо гэсэн сэтгэл, итгэлтэй, хирийн юмнаас айхгүй, гадныханд худалдагдаж, ивээлд орохгүй гэх зэргээр сонгож магадгүй юм.
-
Anonymous (April 01, 2013 12:51:41 pm )
Bayraa chamd ichih nyyr gej baidaggyi yum uu……………………..
-
Anonymous (April 01, 2013 2:59:02 pm )
2008 оны сонгуулийн өмнөх оргүй хоосон бэлэн мөнгөний амлалт, түүнээс улбаатай 7 сарын 1 ний эсэргүүцсэн жагсаал, жагсаалыг үймээн самуун болгох С.Баярын хорт санааны хор гай, 5 иргэнээ хороосон ялт хэрэг, олон залуусыг гэрчгүй баримтгүйгээр гал тавьсан хэмээн ялалсан яллагаа, хоосон амлалтаа биелүүлэх гэж Элбэгдоржийг ерөнхийлөгч болгох гэж Н.Энхбаярыг жийсэн, Эсрэгүүцэх хүчингүй болохын тулд Үндсэн хууль болон сонгуулийн хууль бусад хуулийг зөрчин байж дур зоргоороо Хамтарсан стандарт бус хэмээх засаг байгуулсан, Үүнийхээ хүчээр эсэргүүцэлгүйгээр Оюутолгойг харийхантай эх орны эсрэг хохиролтой гэрээ хийлгэж өөрөө засгаас зугтсан. Түүний гайгаар 250 сая ам доллорын өрөнд монгол улс орсон ба ашиггүй гэрээгээр манай улс оюутолгойн баялагаа өөрсддөө ашиглах чадваргүй болтлоо гэрээнд дарлуулсан, хоосон амлалтаа олохын тулд Тавантолгойг хятадуудад 350 сая доллорын өрөнд өгсөн, Тавантолгойн хувьцаа хэмээх хуурамч төсөл гарган ард түмнээ хуурч, эцэст нь эргэж олдохгүй эрдэнээ харийханд найр тавин өгсөн гээд энэ хүнээс ял асуух цаг болсон туо ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД НЭГДЭЖ ШҮҮХЭД ХАНДАХ ГЭЖ БАЙНА. бИДНИЙГ ДЭМЖИГЧИД МХЭХХНХ-оонд ирж уулзахыг хүсэж байна.
-
Anonymous (April 01, 2013 3:02:36 pm )
ҮНЭН ХЭРЭГ ДЭЭРЭЭ ӨНӨӨГИЙН ӨӨРСДИЙГӨӨ ШИНЭЧЛЭГЧИД ГЭЭД БАЙГАА АРДЧИЛСАН НАМЫХАН Ч ГЭСЭН ЭНЭ ХҮНИЙ АЯСААР ХӨДӨЛДӨГ ШҮҮ ДЭЭ. АРЧААГҮЙ ХОЁР НАМ. МАНАН ДАХИАД ҮҮСГЭХ ГЭВЭЛ ЭД ӨӨРСДӨӨ УНАХ БОЛНО. АРДЧИЛСАН НАМ БА АЛТАНХУЯГ БОЛ ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛ Л ОЛДОЖ БАЙВАЛ ХЭНИЙГ Ч ХЭНД Ч ХУДАЛДАЖ ЧАДНАА. ЖИШЭЭ НЬ АРДЧИЛСАН НАМЫН ТӨЛӨӨ ЖАГССАН ОЛОН ЗАЛУУСАА АН ЯАЖ МАРТАЖ ХАМТАРСАН ЗАСАГТ УРВАН ОРЖ ТЭДНИЙГ ШОРОНД ХАТААЛАА ДАА.
-
Anonymous (April 01, 2013 3:05:14 pm )
2008 ОНЫ 7-Р САРЫН 1-2НД ШИЛЖИХ ШӨНИЙН 23 ЦАГ 43 МИНУТАНД СОЁЛЫН ТӨВИЙН БАРИЛГА ЯМАРЧ ГАЛД АВТААГҮЙ БҮРЭН БҮТЭН БАЙСАН БАРИТАТ ФОТО ЗУРАГ ФАЙЛТАЙГАА БАЙГАА НЬ ЮУ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ. ЭНЭ ҮЕД ХОТОД ОНЦ БАЙДАЛ ЗАРАЛЧИХСАН ЦАГДАА НАР БҮХНИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧИХСАН ҮЕ. ГЭТЭЛ ЯАГААД ӨГЛӨӨ БОСОХОД СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ НУРАМ БОЛТЛОО ШАТЧИХСАН БАЙСАН БЭ.ҮҮНИЙ ХАРИУЛТЫГ ЭНЭ ҮМХИЙ ЦАРАЙТ ХАРИУЛАХ ГАНЦ ХҮН.
-
Anonymous (April 01, 2013 5:08:18 pm )
Сбаярыг уйлдсэн хэргуудтэй нь холбогдуулан шалгахаар монголд авчирах байх оороор бол тэр ирэхгуй байх хаана байна тэрний таван тоголдоршил оюу толгойн гэрээ ногоо нэг сая таван зуун мянга таван хуний амь тэрний ашигт малтмалын газрын даргаар тавьсан хун шоронд орлоо монголдоо ирж шалгуул юун сонгууль энэ тэр
-
Anonymous (April 01, 2013 8:32:23 pm )
энэ шуурхайгийн сайт яхж маяглаад үсэг үг одоор хүшигноод байнаа айн хүмүүсээ. зүгээр л хүний бичсэнийг байгаагаар нь гаргалдаа.
-
Anonymous (April 02, 2013 5:14:31 am )
Bat-erdene avarga uneheer shudraga tulhtai eh oron nutag usaa gedeg shunag setgelgui hun shu
-
Anonymous (April 02, 2013 11:04:30 am )
хархаас огиудас хүрч байна МАН энэ хүнийг л нэр дэвшүүлэнэ дээ.
-
Anonymous (April 02, 2013 11:09:39 am )
Bayar hereggyi uchir ni ooriihoo l arisiig hamgaalna. Aldart namaa,ard tymnee hayad yawsan,hyn yamar nyyreeree, hentei owor tyryyndee orhoor,hor nairuulhaar irew.MANam ta nariig hogoo honjildoo chirj b.had zugataagaad yawaad ogson biz dee… Harin odoo yah gej?
-
Anonymous (April 02, 2013 11:17:18 am )
улс орныхоо бүхэл бүтэн орд газраа харийханд барьцаалан 250ам доллорын өрөнд өгөөд өөрөө өчнөөн хөрөнгө өвөртөлж аваад зугтсан энэ хүнийг монголын ард түмэн ерөнхийлөгчөөрөө сонгоно гэж үү дээ. Монгол түмэн арай ч ийм тэнэг бишээ. Харин тархигүйгээрээ МАН л тэгж санаархаж байгаа байх.
-
Anonymous (April 02, 2013 11:18:04 am )
250 сая ам доллор
15 Comments