antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2013 Comments are off

МАН уу? АН уу? өнөөдөр шийдэгдэнэ

нийтлэсэн Admin
527-1364782754middleУвс аймгаас сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар УИХ-ын гишүүнээр үлдэх эсэх дээрээ тулаад байгаа билээ. Тэд УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдод мөнгө тараасан, сурталчилгааны хугацаа дууссан үед гудамжны дэлгэцээр сурталчилгаа хийсэн, төрийн албан хаагчийг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан зэргээр буруутаад байгаа.
Давж заалдах шатны шүүх тэднийг хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргаж, УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүй болгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даатгасан. Мөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын сонгуулийн штабт ажилласан зургаан залуу шүүхээр “Бүгд найрамдах”-аа уншуулаад буй.
Гэхдээ эрхэм гишүүд Дээд шүүхэд хандаад буй. Дээд шүүх хэргийг өнөөдөр хянахаар товложээ. Гэхдээ шүүх тэдний хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхгүй, анхан болон давж заалдах шатны шүүх хууль зөв хэрэглэсэн эсэхийг л хянана.
Тэгэхээр МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах нь тодорхой гэж хуульчид таамаглаж буй. Тэднийг татагдсан тохиолдолд АН-аас нэр дэвшсэн Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар УИХ-ын гишүүн болох юм.
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car