antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2013 6 comments

“Петро Чайна”-д очсон дарга нар яагаад амаа үдүүлчихдэг вэ?

нийтлэсэн Admin

2013040101tДорнод аймаг руу явж Тамсагийн талаар дав­хиад ирсэн хүмүүс  ёс юм шиг хэл нь татчихдаг болжээ. Зарим нь хүнээс  цочино,  зугтана. Сэтгүүлч харагдвал хаалгаа түгжээд өрөөнөөсөө толгойгоо  цу­хуйлгахгүй. Юм асуухаар нь  бие бие рүүгээ займ­цуулаад өнгөрнө. Эсвэл “завгүй” гэдэг үгээр амыг нь таглана. Энэ  байдал давтагдсаар сүүлдээ   жи­шиг болсон гэхэд хилс­дэхгүй.  Тэр нь дараа, дараагийн эрхмүүдийн баримтлах газрын зураг, маршрут  болдог бололтой. Тухайлбал, эндээс явахдаа дуу шуутай нь аргагүй арилж өгнө. Харин ирэхдээ дээр өгүүлсэнч­лэн хэл нь татсан зо­виур­тай дүр төрх харагдах вий.

Үе үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд зүүн аймгуудад ажиллах­даа бүсийн хөгжлийн төв  гэдэг утгаар нь Дорнод аймагт ихээхэн ач хол­богдол өгдөг. Ашиг багатай ч манай улсыг нефть импортлогч  болгож гоё харагдуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруу­лалттай  “Петро Чай­на Дачин Тамсаг” ком­панийн ажилтай заа­вал танилцдаг. Тэндээс л хэл татах гаж өвчний эхлэл тавигддаг шиг байгаа юм. Дорнодоос ирэнгүүтээ  хэл нь татчихна, эсвэл хүнээс цочиж зугтна. Үе үеийн УИХ-ын 76 гишүүн дар­гатайгаа, Засгийн га­зар нь Ерөнхий сайдтайгаа бүгд л ийм байдалтай ажиллаж ирэв.

 

Г.УЯНГА VS З.ЭНХБОЛД

Одоогоор Дорнод ай­маг руу яваад амаа скочдуулж ирсэн хүмүүсийн жагсаалтад энэ сарын 6-10-нд “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн ажилтай танилцсан УИХ-ын дарга З.Энхболд болон ажлын хэсгийн гишүүд сүүл мушгиж байна. Гэхдээ УИХ-ын гишүүн Г.Уянгыг эс тооцвол шүү дээ. Учир нь тэрээр ирэнгүүтээ бас ч гэж дуугүй байгаагүй. Байгаль орчин сүйдэж Тамсагийн тал “там” болсныг хараад сэтгэл өвдсөнөө  нуусангүй. Дээр нь тэрхүү газрын тосны олборлолт монголчуудад ашгаа өгөөгүй учраас Бүтээгдэхүүн хуваах гэрээг эргэж харах хэрэгтэй хэмээн хэвлэлд ярьжээ. Гэхдээ зарим асуудлын тухайд “Ярих боломжгүй” гэснээс нь үзэхэд дээрээс нь хамаагүй ярьж болохгүй гэж үүрэгдсэн бололтой. Тийм ч учраас тус ажлын хэсэгт орж ажилласан Х.Болор­чулуун, С.Одонтуяа, Б.Гарамгайбаатар, М.Зоригт, Н.Номтойбаяр  нар өнөө хүртэл дуугүй байгаа биз. Мөн ажлын хэсгийн нэг гишүүн нь Тамсагийн талыг сэглэж 600-700 өрөм тавьсныг хараад нүд хальтирч  “Монгол­чуудад ашгаа өгдөггүй Бүтээгдэхүүн хуваах гэрээг эргэж харъя” гэж байхад УИХ-ын дарга З.Энхболд ямар нэгэн байр суурь илэрхийлэлгүй ус балгасан мэт байгааг гайхмаар. Түүний тэнд очоод хэлсэн ганц үг нь “Манай улс нефть экспортлогч, мөн газрын тос олборлогч орон болж байгаа нь ач холбогдолтой” гэсэн гоё нэрэнд алга ташсан төдий. Гэхдээ УИХ-ын хаврын чуулган хараахан эхлээгүй. З.Энхболд ямар сэдвээр ам нээхийг хүлээе.

 

ТЭМЦЭГЧДИЙГ СӨХРҮҮЛЭВ

Өнгөрсөн намар /2012.09.25- 09.30/ УИХ-аас бас нэг ажлын хэсэг Дорнод аймаг, тэр дотроо “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн ажилтай танилцаад “Дуутай тэнгэр хургүй” гэдэг шиг буцаж ирсэн. Тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун эрх ашиг нь зөрчигдсөн дорнодчуудынхаа төлөө С.Ганбаатар, Ж.Батзандан нарын тэмцэгчдийг дагуулж очсон нь тэр. Юу шалгаж, ямар асуудал шийдсэн талаараа нэг ч үг унагаагүй. Сэтгүүлчийн асуултад хариулалгүй бултаад өнгөрсөн.  Тухайн үед тэнд монгол ажилчид ажил хаяж, эрх ашгийнхаа төлөө суулт хүртэл зарлаад байсан. Тэдэнтэй хамтран шаардлага тавьж, тэмцэхээ андгайлж байсан “Үйлдвэрчин”-ээр овоглодог С.Ганбаатар, тэмцэгч Ж.Батзандан ба түүний нөхөд  амаа үдүүлчихээд ирсэн нь асуулт дагуулдаг.

 

ШИНЭЧЛЭГЧИД Ч ШИНЭЧИЛЖ ЧАДАХГҮЙ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг  орон нутгийн сонгуулийн  угтал болгож /2012 оны арваннэгдүгээр сарын 5-7-нд/ зүүн гурван аймагт ажиллахдаа “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн удирдлагуудтай уулзсан. Тэрхүү уулзалтын үр дүнг хэвлэлүүд “Монголын газрын тосыг 10 орчим жил уусан “Петро Чайна Дачин Тамсаг”-ийг энэ Засгийн газрын үед ч хазаарлаж чадахгүй нь бололтой” хэмээн тоймлосон нь бий. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээс монголчууд, тэр дотроо дорнодчууд их зүйлийг хүлээж байсан нь ийнхүү талаар болсон. Ерөнхий сайд тус аймгийн иргэдтэй уулзахдаа дорвитой зүйл хэлээгүй. “Асуудлыг шийдвэрлэнэ. Судалж үзнэ” гээд буцсан ч тэрхүү асуудлаа усанд шидсэн чулуу шиг замхруулсан. Тэгэхээр Н.Алтанхуяг газрын тосны салбарт шинэчлэл хийж чадахгүй гэсэн үг. Түүний өмнөх Ерөнхий сайд Сү.Батболд ч тэнд асуудал шийдэж чадаагүй билээ.

 

Сү.БАТБОЛД VS БУСАД

АН-ын шинэчлэгчдийн өмнө Засаг барьж байсан Сү.Батболд ч асуудлыг шийдэж чадаагүй. Өөрөөр хэлбэл, С.Баярдах буюу “Стандарт бус”-дах тактик нэмэр болоогүй. Ерөнхий сайд асан Сү.Батболд 2011 оны тавдугаар сарын 11-нд “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн ажилтай танилцаж, тус компанийн захирал Гао Вэнботой уулзаж байв.

Ерөнхий сайд, түүнийг  дагалдан явсан УИХ-ын гишүүд, холбогдох яам, агентлагийн удирдлагууд гэрээнд заасан хатуу хучилттай зам тавих, эрчим хvчээр холбох, байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлын хэрэгжилт хангалтгүй байгаад хариулт хүсч байсан ч бараг л нүүр нүдгүй загнуулаад буцаж ирсэн.

Эцэст нь тэмдэглэхэд, Дорнод руу явсан, “Петро Чайна Дачин Тамсаг”-ийг шалгасан болгон яагаад амаа үзүүлчихдэг вэ гэсэн асуулт гарна. Хоёр талын хийсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр бол олборлосон тосны 40 хувийг тус компани олборлолтын зардал болон бусад зүйлдээ зориулж авдаг. Үлдсэн 60 хувийн бүтээг­дэхүүний гаралтаас шалтгаалж 35-50 орчим хувийг Монголын талд өгдөг гэж байгаа ч бодитой ашиг  байдаггүй. Тэр талаарх бүх мэдээлэл хаалттай, “Төрийн нууц” нэрийн дорж явж ирсэн. Тэрхүү  нууц нь  юунд  байна гэвэл газрын тосноос орж ирж буй тэрхүү ашиг дарга, сайд нарын гэр бүл, хүүхдүүдийг гадаадын их, дээд сургуульд төрийн зардлаар суралцуулахад зар­цуулагдаж байдаг гэж дуулддаг. Ам үддэг, үдүүлдэгийн хооронд ийм л тохиролцоо байдгаас Монголын төр Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн өмнө 100 хувь хүчин мөхөсдөж иржээ.

 

 

ПЕТРО ЧАЙНА”-ИЙН УДИРДЛАГУУД ХАЙНГА ХАНДДАГ

 

Дорнод аймгийн цагдаа­гийн газрын дэд дарга А.БатАмгалантай ярилцлаа.

 

-“Петро Чайна Дачин Тамсагкомпанийн хятад ажилчид зөрчил, дутагдал гаргах нь их байна гэж нут­гийн иргэд мэ­дээлж байна. Энэ талаар тод­руулахгүй юу?

-Тус компанид хул­гайн гэмт хэрэг зонхи­лох талдаа. Зургаан удаа түлшээ хулгайд алдлаа гэсэн дуудлага ирсэн. Цагдаагийн байгууллага түлшний хулгайг дотроо­соо гадаадын иргэд үйл­дэж байна уу эсвэл гад­наас монгол иргэд үйлдэж байна уу гэдгийг тогтоо­хоор ажиллаж байгаа. Компанийн удирдлагад хулгайн хэргээс сэрэмж­лүүлэх санамж бичиг удаа дараа хүргүүл­сэн. Гэвч өөрсдийнхөө өмчийг хамгаалах асуу­далд учир дутагдалтай ханддаг.

Ма­тад, Халх гол сумын дам­на­сан хээрийн түймэр дэгдсэн. Үүний буруутан нь тус ком­панийнхан гэх юм билээ?

“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн Мон­голын талын гүйцэтгэгч болох “Ахлахын зам” , “Дорнын их гэгээ” ком­паниуд зөрчил дутагдал гаргах нь бий. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард “Дорнын их гэгээ” компанийн жолооч Б хүнд даацын машинаар тоног төхөөрөмж ачиж явах­даа өндөр хүчдэлийн шон унагасан. Үүний улмаас  Матад, Халх гол сумыг дамнасан их түймэр дэгдсэн. Мөр­дөн шалгах ажиллагаа явуулж дуу­саагүй учраас үүнээс дэлгэрэнгүй зүйл ярих боломжгүй.

 

Л.ХЭРЛЭН

 

“Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (April 01, 2013 11:03:07 am )

    газрын тос гэж мэдэхгүй юм чинь очоод өгсөн бэлгийг нь аваад л буцна шдэ өөр яадаг юм олон баримт бгаа даа

  • Anonymous (April 01, 2013 6:49:55 pm )

    hariutslagtai handaa chee uls turchiduu. baigal orchinii hort nuluulul ni undur baihad zugeer l yavaad baih ni zohimjgui asuudal gej bodoj bna.

  • Anonymous (April 01, 2013 8:44:46 pm )

    shal zabaarsan yum. Gexdee xyatadiin zasgaas daramtaldag bol xuurxiisvvded xvnd l baidag baix daa.

  • Anonymous (April 04, 2013 2:41:03 pm )

    hytaduud daramtlaad nuguuduuul ni suulee hawchaad iree bizdee oor ydgiiinn

  • Anonymous (April 04, 2013 7:15:13 pm )

    хажууд нь байсан хүн шиг нааж өгөх өө болилдоо.

  • Anonymous (April 10, 2013 9:42:30 am )

    Эд нар бэлэг тоохгүй ээ. Ахиухан л мөнгө өгдөг байлгүй. Одоо нөгөө Магнай тэргүүтнээ явуулахгүй юу.

antalya rent a car