Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд олгож байсан жилийн хувийн хүүтэй зээлийг албан ёсоор зогсоох тухай мэдэгдсэн байна.
Гэхдээ сүүлд баталсан 30 тэрбум төгрөгийг дуустал зээлийг үргэлжлүүлэх бөгөөд түүнээс цааш энэхүү зээлийн олгох нөхцөл, журам, хөрөнгийн эх үүсвэрийг сайтар хэлэлцэж, дахин хөтөлбөр батлах аж.
Зээлийг зогсоох болсон шалтгаан нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд арилжааны банкуудыг оролцуулаагүй, Засгийн газар асуудлыг дангаар шийдвэрлэсэн.
Мөн гаднаас долоон хувийн хүүтэй зээл авч иргэдэд зургаан хувийн хүүтэйгээр өгснөөс болж ихээхэн алдагдалд орсон байна.Одоогоор 30 тэрбум төгрөгөөс 17 тэрбум нь үлдээд байгаа аж.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 28, 2013 12:58:08 am )
hudlaa setgel zuigeer toglood bhin
-
Anonymous (April 02, 2013 4:10:04 pm )
Батхүлэг авто сервис:
Манай компани бүх төрлийн авто машины хэвлэмэл хулдаасан шаллагаа,жийп тоноглол сапари хоолой,доторлогоо,тоноглолдоо 10-20%-ийн хямдрал зарлалаа!!!
Манай хаяг:Цайз захын петровисын колонкын замын урд талд Батхүлэг авто сервис
Утас: 91918314,88023375
2 Comments