“МИАТ” компанийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн Боинг 737-800 онгоцны техникийн аюулгүй ажиллагааны горим алдагдсанаас Москвад хоёр хоног саатжээ.
Уг нислэг 120 зорчигчтойгоос 95 нь Берлинээс, 25 нь Москвагаас бүртгүүлжээ. “МИАТ”-ийн зүгээс энэ явдлыг тайлбарлахдаа ““Шереметьево” нисэх буудалд Боинг 737-800 онгоцонд техникийн үзлэг хийхэд нэг дугуйг нь солих шаардлагатайг тогтоосон аж. Тиймээс даваа гарагийн орой Улаанбаатараас нөөц дугуйг илгээсэн байна. Гэтэл ОХУ-ын гаалийн агуулахаас авч чадалгүй өнөөг хүрсэн” гэжээ.
ШӨХТГ-аас Москва хотод саатсан хохирогчдод нөхөн төлбөр өгөхөөс гадна буудал, хоол хүнсээр үнэгүй хангах шаардлагыг “МИАТ” компанид хүргүүлсэн байна.
Өнгөрсөн хугацаанд зорчигчид нисэх буудлын “Duty free” дэлгүүрийн гадна байрлаж, онгоцны буудлын шалан дээр хонож, дүрвэгчид шиг амьдарч буй талаар ар гэрийнхэн нь мэдээлжээ.
Нөхөн төлбөрийн хувьд “МИАТ”-ийн дотоод журмын дагуу 200 ам.долларыг зорчигч тус бүрт олгох юм байна.
Техникийн горим нь ч алдагдаад “МИАТ” нэг л биш ээ. Дугаар буух мөчид “МИАТ” компани “Шереметьево” буудалд саатсан зорчигчдыг өнөөдөр 08:00 цагт Улаанбаатарт авч ирнэ гэж мэдээлсэн.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 27, 2013 5:40:13 pm )
энэ хүмүүсийг шууд зочид буудалд хүргэх ёстой байсан, монгол хүмүүсийг ингэж л дорд үзэж доромжилж байхад гадныхан биднийг яаж хүндлэх вэ дээ.
Маш өрөвдөлтэй харагдаж байна, арайчдээ, ямар газар хөдлөлт дайн байлдаан болсон бишдээ, шалан дээр хэвтээд л , бусад орон байсан бол иргэдээ яаж байгаа болоо? -
Anonymous (March 27, 2013 5:40:38 pm )
энэ хүмүүсийг шууд зочид бууд****д хүргэх ёстой байсан, монгол хүмүүсийг ингэж л дорд үзэж доромжилж байхад гадныхан биднийг яаж хүндлэх вэ дээ.
Маш өрөвдөлтэй харагдаж байна, арайчдээ, ямар газар хөдлөлт дайн байлдаан болсон бишдээ, ш****ан дээр хэвтээд л , бусад орон байсан бол иргэдээ яаж байгаа болоо? -
Anonymous (March 27, 2013 7:47:33 pm )
tehnikiin saatal gardag shuudee mun ongots saatah tsag agaariin baidlaas bolood nisleg hoishilhod gadniihan ts gesen ongotsnii buudald honood l shalan deer untaj l bdag shdee hool und us uguuguin buruu bna
3 Comments