antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2013 27 comments

БУРИАДЫН СОЁЛЫН САЙД САМАНДЫН ЖАВХЛАНГ ХҮЛЭЭН АВЛАА

нийтлэсэн Admin

“Хамаг Монгол” төсөл эхүүлсэн дуучин Самандын Жавхлан “Хамаг Монгол” дууг ОХУ-ын Халимаг улсын дуучин, жангарч Дима Шараев, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартай дуучидтаай хамтран дуулж, “Хамаг Монгол” тоглолтыг Улаанбаатар пласын концертын их танхимд 2 өдөр хийж, цөс их Монголчуудыг огшуулж, цус нэгтэй Монголчуудыг өмөлзүүлсэн билээ. Нэгэн цагт тарж бутарсан Монголчууд эргэн нэгдэхийн бэлгэдэл хэмээн Жавхлан дуучин хэлсэн нь амны билгээр биелж байна. Тархай бутархай Монголчуудыг таршуурын дор Чингис нэгэн цагт хураасан юм, тайзан дээр Жавхлан ийнхүү нэг хураалаа хэмээсэн хөтлөгчийн үг үнэний дуулал шиг санагдах боллоо. Тэрээр төслийнхөө ажлаар хойд хөршийг зорьжээ. Буриад улсын Соёл урлагыг хариуцсан сайд Цыбиков Тимур Гомбожапович Монгол улсын дуучин С.Жавхлан, Чингис Раднаев нарыг хүлээн авч уулзан, баяр хүргэв. Цыбиков Тимур Гомбожапович-д клип болон Улаанбаатар хотод 3 сарын 7,8-нд тавигдсан “ХАМАГ МОНГОЛ” тоглолтыг үзүүлжээ. Тоглолт үзсэн сайд ихэд хөөрөн баясаж, Монгол ахан дүүстэй уулзсандаа ихэд баярлаж байгаагаа илэрхийлж, Буриад улсад “ХАМАГ МОНГОЛ” тоглолтыг бүрэн эхээр нь хийхийг Соёл урлагийг хариуцсан сайд Цыбиков Тимур Гомбожапович дэмжижээ. Ийнхүү “Хамаг Монгол” төсөл амжилттай хэрэгжиж эхэллээ.

 32611_544398568914768_1892207340_n67032_544398688914756_1553825841_n392790_544398608914764_1460887606_n576031_544398735581418_1909604438_n580042_544398705581421_312286418_n601364_544398655581426_2107745199_n

Эх сурвалж:Shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Anonymous (March 20, 2013 9:27:51 am )

    Bayar hurgie. Uls ornoo deedeldeg Udirdagch nar iim l baidag. Getel manaihan tag chig, nuden balai, chihen dulii yavuulsan shuu. Umnuus chini ichih yum daa.

  • Anonymous (March 20, 2013 9:28:36 am )

    saihan shuu.HAMAG MONGOL ULS MINU BUREN EHEEREE NEGDEESEIDEE

  • Anonymous (March 20, 2013 9:59:29 am )

    Энэ чигээрээ л яваарай Жавхлаан. Хазараа энэ тэр гээд хадуурвааа.

  • Anonymous (March 20, 2013 10:01:26 am )

    temtsel ur dund hurdeg gedegiig yostoi haruulaad ug tom tom amjilt

  • Anonymous (March 20, 2013 10:12:08 am )

    Жавхлан иймээрээ л хөөрхөн

  • Anonymous (March 20, 2013 10:38:35 am )

    Mundag shuu buren demjij bna

  • Anonymous (March 20, 2013 10:46:06 am )

    Uvug esteg maane tun udahgui mongoloo gesen setgeltei hamag mongol negdej/hoishoo, uragshaa hiliin gadna bgaa/delhiid huchirheg negen duursagdah bnoo bi ch uzej chadahgui ta nar l uuniig uzeh bh gej bilee.Ingej duulaad ahan duusiig maane hileer tusgaarsaniig ne medeed zurh mine shimshirch bilee

  • Anonymous (March 20, 2013 10:47:45 am )

    Үнэхээр сайхан байна. Манай улсын Засгийн газар, соёлын яам яагаад ганц ч үг хэлж чадахгүй байгаа юм бэ? Хятад, Оросоос айгаад байгаа юмуу. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгочуудаа олуулаа болцгооё, монгол ах дүүсээ уриад залаад байсан яасан вэ?. Тэр уриалгыг чинь Өвөрмонгол, Буриад, хальмаг ах дүүс маань үзээд нулимс унагаад, сэтгэл дотроо өмөлзөөд, нууцхан хүлээгээд сууж байна. Өнгөрсөн зун Хөх нуурт явж байхад хөх нуурийн хошууд монголчууд ч мөн адил энэ үгийг надаас асууж байсан. Манай төрд Монгол хүн, Монгол улс, Хамаг монгол гээд зогсох хүн хэрэгтэй л байгаа юм даа.

  • Anonymous (March 20, 2013 11:37:07 am )

    Saiahn bnaaa1 Javhlaan chi iimerhuu ajlaa l hii1 ard tumen unelne ur hoich chin chamaar baharhana. Bitgii uls turjuurei, ter chin l muuhai1

  • Anonymous (March 20, 2013 12:54:38 pm )

    javhlaan odoo tuva halimag uvur mongolod togloh heregtei gehdee bolgoomjtoi bgaarai

  • Anonymous (March 20, 2013 1:27:54 pm )

    hyatadruu yavbal shorond suuna daa

  • Anonymous (March 20, 2013 1:28:20 pm )

    bayr hurgie zob yum hiij bgaag chin demjij ybdag shuu amjilt amjilt

  • Anonymous (March 20, 2013 4:40:32 pm )

    mongolin urs mash olon boltuhai!

  • Anonymous (March 20, 2013 4:49:15 pm )

    Сайн байна.Жавхлан одоо л өөрийнхөө явах ёстой замаар явж байх шиг.Ногоон малгайтны хувцас өсщмссөн байхыг хараад сэтгэл эмзэглэж байлаа.

  • Anonymous (March 20, 2013 5:20:43 pm )

    ubur mongolruu bitgii yavaarai, Javhlaan guiya, tsaana chin hyataduud anaad zogsotsgooj baigaa shuu. estoi tiishee l buu zugle.

  • Anonymous (March 20, 2013 5:57:35 pm )

    Жавхлаан амжил хүсье.Чамайг дэмждэг олон рүн бий шүү…..

  • Anonymous (March 20, 2013 5:58:06 pm )

    Жавхлаан амжилт хүсье.Чамайг дэмждэг олон хүн бий шүү…..

  • Anonymous (March 20, 2013 8:11:11 pm )

    Javkhlan yostoi yumaa bariad avchihjee Amjilt

  • Anonymous (March 20, 2013 9:44:13 pm )

    Жавланд баяр хүргэж, амжилт хүсье.Энэ залуу нэгд,монголчуудыг язгуур уугуул дээл хувцасаа өмсдөг болоход нь их тус хүргэсэн, хоёрт, язгуур соёлоо сэргээх талаар олон зүйл сэдэж ажиллаж байна.Уг нь үүнийг соёлын яам хийх ёстой л доо. Гуравт, цацарсан шагай шиг монгол угсаатнаа атгасан шагай шиг нэгдэн ойртоход ньурлагаар дамжуулан нөлөөлж байна. Дүү минь хийгээд байгаараа. ажлын чинь үр дүн өнөө биш ч гэсэн алсдаа ирээдүйд гардаг жамтай. Учир нь гэвэл аливаа импери заавал задардаг жамтай гэдгийг түүх нотолсон бүлгээ.

  • Anonymous (March 21, 2013 12:09:15 am )

    sain baina

  • Anonymous (March 21, 2013 4:11:09 am )

    ee, ter toglolton deer mongolchuud negdegtun! gej bna lee, 2 galzuu hurshiinhuu buren buten baidald zanalkhiilsen urialga khashgirch bgaa enuuniig avaachaad horoochikh bailgui dee, heleh ug, gej bna, helehgui amaa hamkhiad ungurukh ug, uye gej bna, tuuniigee oilgoj yavaarai daa, teneghen huu mini! demii yum chalchikhgui ingeed zugeer duugaa duulaad yavj baikh heregtei shuu…

  • Anonymous (March 21, 2013 5:24:08 pm )

    saihan baina ingehed manai soeliin said nutagtaa zohiogdoj baihad hvleej awch uulzah ni bitgii hel ochij vzeegvi shvv dee ug ni tedniig hvleen awch uulzaad soeliin tergvvnii ajiltanch yum uu engeriin myalaasan bol hichneen bayarlah baisan bol eden dotroosoo gants tusgaar uls ni bid shvv dee tegehed tedneesee dor baih gej

  • Anonymous (March 22, 2013 4:37:33 pm )

    ene ouyngerel avgai yu hiij basiin be

  • Anonymous (March 22, 2013 5:55:58 pm )

    Их сайхан тоглолт байсан, гайхалтай сайхан дуу байна. Жавхландаа, тэр мундаг дуучид, бусад бүх хүмүүст баярлаж бахархаад хэлэх үгээ олохгүй их талархаж сууна. Миний Монголчуудыг Мөнх хөх тэнгэр та үргэлжид ивээж байг.

  • Anonymous (March 22, 2013 10:31:16 pm )

    jijighen uls shuu de buriad gj. manai companii ezdees ch jul oroond suudgiin bna. yag tendee bol jul garuud shuu dee ene buriaduud

  • Anonymous (March 23, 2013 6:25:44 pm )

    ubsin nowshnuud jabhlang ih hurald garagdaggui garsan bol iluu ihiig hiih bsn durbud hun bish gej unen ug shuu

  • Anonymous (March 23, 2013 11:29:29 pm )

    маш гоё тоглолт байнлээ амжилт хүсье

antalya rent a car