Зургаан жилийн өмнө хоёр хөөрхөн хүүгээ орхин, өөрөө бурхны орон руу явсан Тунгалаг бүсгүйг хэн ч мартаагүй байх. Элэгний хүнд өвчний улмаас наснаасаа хэтэрхий эрт хорвоог орхисон түүнд Монголын ард түмэн чадах ядахаараа тусалж, хоёр хүүтэй нь хамт үлдээхийн төлөө хичээсэн билээ. “Танайд хоноё” нэвтрүүлгээр олны танил болсон Б.Тунгалаг бүсгүйн хоёр хүүг бид их удаан хайсан. Удаан хайсны эцэст оллоо. Тэднийг ямар том болсныг, яаж амьдарч байгааг мэдэхийг тэсч ядан хүлээсэн хүн олон байх. Хоёр хүү нь өдгөө аав, өвөө, эмээтэйгээ амьдарч байна. Орхиод явсан нэр зүүж, хүний адаг хэмээн дуудуулж байсан аав нь хоёр хүүгээ хэнээс ч дутахгүй хайрлаж, өсгөж байгаа ажээ. Тэдний нүдэнд гуниг байсангүй. Гэвч энд нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Зургийг нь авах, нийтлэл бичих хүсэлтийг том хүү нь хүлээж авахгүй байсан юм. Түүний хувьд одоо 12 настай. Өөрөө шийдвэр гаргаж, дургүй байгаа бол түүнийгээ хэлэх насанд хүрчээ. Олон хүний хайр өхөөрдөл, тэднийг ямар том болсныг нь харах уншигчдын маань хүслийг бодож үзээч гэж гуйсны эцэст зөвшөөрүүлсэн. Хоёр хүү гэр бүлтэйгээ, хайраар дуталгүй амьдарч байна. Тиймээс хэн нэгэн хоёр хүүгийн араас дахиж битгий хөөцөлдөөсэй. Сайт, сонин хэвлэл, телевизээр энэхүү мэдээллийг хэд дахин хувиргаж битгий бичээсэй. Зүгээр л ямар том болсныг нь харахад л болно. Тэд ч үүнийг хүссэн юм.
Хотын захын гэр хороололд хоёр хүү даруухан амьдарч байна. Өвөө, эмээ хоёр нь жижиг байшиндаа, харин аав, хүү гурав гэр барин хашаан дотроо тусдаа гарчээ. Ах нь одоо 12 настай, долдугаар ангид сурч байна. Харин дүү нь 10 нас хүрч, дөрөвдүгээр ангийн сурагч болжээ. Хоёулаа нэг сургуульд сурдаг юм байна. Харин аавынх нь аав болох өвөө нь тэдний сургуулийн ээлжийн жижүүр. Гэр сургууль хоёрынх нь зай даанч хол юм. Хуучин хоёр автобус дамждаг байсан бол одоо харин удаан ч гэсэн нэг автобусаар явдаг болсон гэлээ. Өвөө нь энэ сургуульд 11 дэх жилдээ ажиллаж байгаа болохоор өөрийнхөө дэргэд байлгах гэж хоёр хүүгээ оруулсан бололтой. Өглөө бага хүүгээ найман цагт сургуульд нь хүргэж өгөөд, 12 цагаас тарахад нь гэр рүүгээ аваад явна. Өөрөө орой нь ээлжтэй бол буцаад сургуульдаа ирдэг аж. Сургуулийнхан нь тэр өвөөг андахгүй юм билээ. Намайг сургууль дээр нь тэднийг хайхаар очиход “Бага хүүгээ аваад явчихсан. Дандаа л өөрөө зөөдөг юм” гэж таарсан болгон хэлж байсан. Харин ах нь хичээлээ тараад өөрөө гэртээ харьж сурчээ. Ангийнх нь хөвгүүд найзыгаа сэтгүүлч надаас их л харамласан. “Эгч ээ, та яах гэж байгаа юм. Найзаа зүгээр үү” гэж ирээд л хөөрхөн гэдэг нь. Аавтайгаа амьдрах ямар байгааг нь асуухад гоё гэсэн ганцхан үгээр хариулсан юм. Тунгалагийн том хүү үг цөөтэй, даруухан, ухаалаг болжээ. Тооны хичээлдээ их сайн, математикийн олимпиадад амжилттай оролцдог. Сургуулийнхаа авьяаслаг сурагч медалиар шагнуулсныг нь өвөө нь надад үзүүлсэн юм.
“Миний хоёр хүү ээжийгээ яриад байдаггүй юм. Бурхан болчихсон гэдгийг нь мэддэг болохоор тэр биз. Ах нь их дөлгөөн, томоотой, хэрсүү болсон. Бас гомдомтгой, зөөлөн талдаа. Спортод дуртай гэж жигтэйхэн. Сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглох дуртай. Өөрөө эмч болно гэж яриад байгаа. Одоо долдугаар анги болохоор эмч болохын тулд ямар хичээлд сайн байх ёстой, ямар сурлагатай байх ёстойг нь багш нараар нь хэлүүлж байгаа. Бага нь бол хөдөлгөөнтэй гэж. Сэргэлэн, их сахилгагүй. Бөх болно гэж ярьсан хэвээрээ. Хоёр хүү минь нэг нэгнийгээ гэнэ. Хоорондоо их сайн. Олон жил өнгөрчихлөө дөө. Ээж нь ахынх нь нэгдүгээр ангид ордог жил өнгөрсөн юм байна. Ямар ч байсан энэ хоёр хүүхдийг сургуулиа төгстөл бараа болчих санаатай. Нас минь гүйцэх эсэхийг мэдэхгүй юм даа” гэж өвөө нь ярилаа.
Аав нь өдийг хүртэл ганц бие яваа гэнэ. Эмээгийнх нь бие муудсан тул хоёр жил асарчээ. Дээд боловсролтой, мэргэжилтэй боловч ажилд орж чадахгүй явсаар саяхнаас нэгэн уул уурхайн компаниас нааштай хариу дуулсан бололтой. Уншигч танд олон асуулт байгаа гэдэгт итгэлтэй байна. Яагаад хаяад явсан аав нь өдийг хүртэл хоёр хүүхдээ өсгөж байгаа, Тунгалаг бүсгүйд цугласан хандивын мөнгө хаачсан бол, амьдралаар нь хийсэн кино хоёр хүүд тус болсон болов уу гэх мэт. Гэхдээ бид өнгөрснийг шүүж, дүгнэх гэж хоёр хүүг зорьж очоогүй юм. Олон хүний хайр, өхөөрдлийг хүртсэн тэд ямар том болсныг л харуулах гэсэн. Тиймээс энэ асуултуудыг одоо тэднээс битгий дахиж асуугаасай. Гэхдээ өвөө, эмээгээ түшсэн аав, хүү гурвын гундуухан амьдралыг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Эмээ нь цус харвасны улмаас хэвтэрт орсон, аав нь ажилгүй шахуу, ганц өвөөгийн цалингаар энэ гэр бүл амьдарч байна. Хашаанд нь нэг гэр, жижигхэн цонхтой урт бор модон байшин. Тэр гэрийг өвөөгийнх нь сургуулийнхан бэлэглэсэн гэлээ. Гэвч Тунгалаг бүсгүйн хоёр хүү дажгүй байна. Бусдын үрсийн адил сургуульд явж, хичээлд шамдан, том болоод эмч, бөх болно гэсэн зорилготой амьдарч байна. Хаяад явсан, харж үздэггүй гэж муугаараа хэлүүлж байсан хадам аав, ээж нь хоёр хүүг нь бөөцийлж байгаа ажээ. Гол нь ээж нь хорвоогоос явахдаа хамгийн ихээр санаа зовж байсан хайр, халамжаар тэд дутаагүй байна. Эмээ, өвөөдөө их эрхэлдэг болохыг нь эргэж тойрсон хэд хоногт анзаарсан. Тэд эрүүл саруул, цовоо цолгин торниж байна. Та хоёрт аз жаргал, хамгийн сайн сайхныг дахин хүсье.
Б.Солонго
Эх сурвалж: Polit.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 19, 2013 7:49:18 pm )
tegeed zurag ni haana bna aa
-
Anonymous (March 19, 2013 7:49:41 pm )
áîëæ äýý ñàèí ààâ áàèíà
-
Anonymous (March 19, 2013 7:56:13 pm )
sainl yawaa bol boljdee
-
Anonymous (March 19, 2013 8:29:13 pm )
huuhduudee usguhgui geed yahin ter aaw emee uwuu ni Ted olon tumnii nudnees ichij zowood l ter biz Ih l muuhai uls daa Ter muu huuhniig hund uwchnuur shanalj zowj baihad hog shig uzej baisnig hun buhen martaagui Hoer huu ni tom bolood etsgiigee uzen ydah l bolnodoo
-
Anonymous (March 19, 2013 8:42:39 pm )
uruwdmuur yuma eh n bhgui humuus yamar sn baiw gejde tom zaluus bolje hun zowsonii etsest jargadag minii 2 duud udahgui jargah tsag irne sn shaniig husey
-
Anonymous (March 19, 2013 9:07:18 pm )
ter ih tsuglasan mungu yasan bol oo. Bair
-
Anonymous (March 19, 2013 9:51:08 pm )
neeree ter mongo haachihwaa,kino hiisen gee bizdee zailuul bairtai bolh l heregtei bna ter mongiig olj ogohiig bodooch
-
Anonymous (March 19, 2013 10:32:59 pm )
ix mungu olj ugcun shyy eej chi ta xourt
-
Anonymous (March 19, 2013 10:34:02 pm )
eej chin ta xourt ix mungu yldeecen shyy tom bolood nexeeree
-
Anonymous (March 19, 2013 10:39:26 pm )
миний 2 дуу ухаантай сайн хумуус болоорой …..ээж нь тэнгэрээс 2 хуугээ хараад бахархаж байгаа да.
-
Anonymous (March 20, 2013 12:40:20 am )
mongo n yasiin bol.bair n ene 2 hyyd ogsion ter bair .mongo n
henii gart orson vee.iim amidraltai bmaargyui l um yg.setgyylchid
ternii uchiriig oloh yostoi shdee -
Anonymous (March 20, 2013 5:56:49 am )
Ene huuhduud aaviigaa hezee ch uzen yadahgui ulsuudaa, aav eejiin hariltsaand yamar zorchil baisniig bid medehgui. Ail geriin amidarliig goochlohoor oorsdiinhoo amidarliig hicheetsgee. Bi ene ulsuudad buruu ogmoorgui baina. Aav huu 3 alzahgui, amidarliin sain saihniig husie
-
Anonymous (March 20, 2013 7:48:59 am )
Мөнгө нь дансанд нь байгаа байх өө. Аав нь насанд хүрэхээр нь өгөх гээд бор амьдралдаа бидэнтэйгээ цуг яваа биз дээ. Ээж нь хадгаламжинд хийсэн гэж хэлж байсан санагдах юмаа. Аз жаргал тхүсье.
-
Anonymous (March 20, 2013 8:45:36 am )
Odoo ene tuhai boliochde.bas l zovj yvaa humuus.amidrah gej zudej bga amitad.er n iimerhuu amidral ochnoon bii.ymar ch bsan aavtaigaa uvuu emeeteigee amidarch l bgaam bn.hunii amidraliig taivan orhi.gudamjind garsan oroh orongui ideh hoolgui huuhduud zondo bn .tedniig olj survaljil
-
Anonymous (March 20, 2013 8:52:34 am )
Yanaa ene mungu mungoo tom bolood neheerei ch gej bichsen humuus icheesei.yasan sain medej bh yum be hunii mongiig.mungu geheer l huniih ch bsan nehchih yuma.tiim l sain dur esgeh geed bgaan bol ochood tuslaachde.iim yum bichij balai humuusiin ovching hodolgohoo bolioch.negent tus dem bolj chadahgui bj iluu yum
-
Anonymous (March 20, 2013 9:17:24 am )
Ýð¿¿ë ýíõèéã õ¿ñýå ÀËÒÀÍүЯ¯ ÑÎËÎÍÃÎ òà õî¸ðò áàÿðëàëàà áàÿð õ¿ðãýå ìàíàé ñýòã¿¿ë÷èä çàðèìäàà èéì ñàéõàí áóÿíòàé ¿éëñ á¿òýýæ áàéãàà÷ ÖÎËÌÎÍ Ýíõáàÿðûí ìºíãèéã õàìààã¿é ºëñãºëºí öóãëààí õóðàëäàé Ýëáýãäîðæ,Òýì¿¿æèí íàðûã ìóóëæ áèäíèé òàðõè óãààæ áàéõààð èéì þìàíä ºã÷ áàéâàë ìºí ñàéõàí äàà äààí ÷ òýãýõã¿é äýý ç¿ãýýð çîâëîíã¿é îëñîí ìºí㺠áîëîõîîð çîâñîí ÿäàºðñàí õ¿íèéã îéëãîõã¿é äýý
-
Anonymous (March 20, 2013 9:21:47 am )
oboo doo amidral urt udaan urgeljilne shuu 2 duu mini sain sahnig huse
-
Anonymous (March 20, 2013 10:07:18 am )
Олон жил енгеревч амьдрахын телее зvтгэсэн ,та хоерыг хvн болгож терvvлсэн ээжийгээ бvv мартаарай!!?ээжийгээ сvнсийг тайвширхаар сайн эмч бех болоорой ээж нь ухаалаг эмэгтэй байсан шvv
-
Anonymous (March 20, 2013 10:09:58 am )
oboo sh tee humuusiin itgel hundleliig daaj sain irged bolj uls orondoo ihiig buteegeerei
-
Anonymous (March 20, 2013 10:16:33 am )
ter tsuglasan mongo ni eejiinh ni emchilgeend zoriulagdsan yum bishuu.tgd ch eejiinh ni duu nar gej aimshgiin yumnuud bdag.ted nar hun bish.
-
Anonymous (March 20, 2013 1:24:41 pm )
çî÷èí:3ñàðûí 20íä òà 2-ò àìæèëò õ¿ñüå.õèé÷ýýëýý ñàéí õèéãýýä ìºðººäºë人 õ¿ðýýðýé.ààâ íü óõààíòàé õ¿í áàéíà. òàíàé ýýæ èõ óõààëàã á¿ñã¿é ø¿¿.
-
Anonymous (March 20, 2013 1:46:40 pm )
2 huuhed ni ovoo bolj dee. ta 2 tom bolood saihan mergejiltei sain humuus bolnoo.
-
Anonymous (March 20, 2013 5:33:08 pm )
та бүгдэд аз жаргал хүсье
сэтгэлээр баян стрессээр бага сайхан амьдраарай -
Anonymous (March 21, 2013 6:27:20 am )
aavtaiga bgag sonsod bayarlaj bna.huni amidralig mgvi bj bitgi eldev yum bichej setgelin sharhig ni sedregeche humuse..ta buhend sain saihanig husie.
-
Anonymous (March 24, 2013 8:26:21 pm )
2 huugiinhee elgiig debteesen emee oboo aab 3-t bayarlaj bnaaaa. hodolmoriin birjiinhen aabiig ni ajiltai bolgood ogoocheeeeeeeeeeeee tegbel 2 huugee bur saihan hun bolgono doo. ene heddee eruul enh az jargaliig husie humuusee.
-
Anonymous (March 28, 2013 11:29:56 am )
shn medee bn aa aawiig ni ajild awach ee deed bolovsrolt huniig haayaadaaa bi orowddog hetsuu ; bga bhdaaa gj
ouoo emee aaw nart ni huwi unii zugees bayrlaj l suun da
\\
-
Anonymous (March 28, 2013 11:30:27 am )
unheet l huu nar ni tom bolsn bn aa
-
Anonymous (March 28, 2013 4:48:45 pm )
sain l yavj baival boloh ni te dee
28 Comments