antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2013 19 comments

ИНЕГ луйварчдын хувийн компани болжээ

нийтлэсэн Admin

2013031804tИргэний нисэхийн ерөн­хий газрын үүрэг гүй­цэтгэгчээр  С.Буяндалай хоёр оны зааг дээр томи­логдсон.

Удирдах албан тушаалд түр визтэй очсон тэрээр өдгөө  жинхлэх гэж байгаа юм. Аливаа газар томилолт өвөртөлж очсон, тэр дотроо удирдах албан тушаалд томилогдсон хэн ч байсан эхний хэдэн сард өөрийгөө таниулах, юу хийж чаддагаа харуулах гэж хичээдэг нь бичиг­дээгүй хууль. Тэгвэл, С.Буян­далай тэнд очоод суудалдаа лавхан шигдэ­хийг л урьтал болгосноос өөр салбарын ажилд ху­руу­гаа ч хөдөлгөсөнгүй.  Өөрөөр хэлбэл,  эрхэм үүрэг гүйцэтгэгч  жинхлэх тухай  л өдрийн бодол, шөнийн зүүд болсоор  гур­ван сарыг ардаа орхижээ.  Энэ  хооронд төрийн ал­баны шалгалт өгснийг эс тооцвол тус газарт  хийсэн ажил гэхээр юм алга. Тэр ч бүү хэл төрийн албаны  шалгалтад   тэнцэх асууд­лыг ч  өөрийн хүч чадлаар өгөөгүй юм шиг билээ.

Учир нь  түүний  ажил хэргийн алтан түнш, хуу­рай ах буюу   УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ал­бан тушаалын шатаар өг­сөх  “ногоон гэрэл”-ийг  асааж өгсөн юм гэсэн. Хуурай  ах нь ийнхүү аргалж буй учраас С.Буян­далай ч бардам байдаг бололтой. Тухайлбал, өн­гөрсөн гуравхан сарын дотор төрийн байгуул­ла­гыг хувийнхаа  компани шиг болгоод амжсан гэнэ. Түүнээс  нь үүдэж  мэр­гэж­лийн онцлог шаарддаг,  төрийн тусгай объект бол­сон ИНЕГ-т ёс бус зүйлүүд газар авч,  хууль зөрчсөн үйлдлүүдээрээ    толгой цохих болсон байна.  Муу амлаж байгаа ч юм биш, магадгүй энэ байдлаар удвал онгоц осолдуулж, хүний амиар наадахыг ч юман чинээ бодохгүй нь.  Ийм дүр зураг  ч илт  ха­раг­дах болсныг эх сурвал­жууд хэлж байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн са­рын эхээр Гонконгоос Улаан­баатарын чиглэлд нислэг үйлдсэн МИАТ-ийн Боинг-737 онгоц Чин­гис хаан Олон улсын нисэх буудалд буухаар  доошилж байхад  буух зурваст нь цас цэвэрлэх машин ажиллуулж осол гарахад хүргэсэн ноцтой зөрчил гарсныг ИНЕГ-ынхан нууж байгаа юм билээ. Тухайн үед Боинг-737 бууж чадалгүй дахин өндөр авч, агаарт 30-40 минут хий эргэлдсэнээс илүү зардал гараад зогсох­гүй, зорчигчдын амгалан тайван байдал алдагдахад хүрчээ. Нөхцөл байдал ийм байхад байдаг л асуу­дал, гардаг л зөрчил мэтээр тус газрын удирдлагууд жишимгүй байгаа нь гайх­маар.  Энэ мэт хариуц­лагагүй, мэргэжлийн ёс зүйгүй байдал  ч  тус газарт хэвийн үзэгдэл болж  байх шиг. Магадгүй  тус газрын удирдлагууд  хөрөнгө, мөнгө рүү чиглэсэн асуу­далд илүү анхаараад мэр­гэ­жил, ёс зүй, аюулгүй байдал руу чиглэсэн асууд­луудыг орхигдуулаад байна уу гэж болохоор зүйлүүд ч ажиглагдаж байна.

 

Баримт 1

МИАТ-ийн үндсэн хө­рөнгөд бүртгэлтэй Аэ­робус-310 онгоцыг өмнөх Засгийн газрын үед 7 тэр­бум төгрө­гөөс буулгалгүй зарах шийд­вэр гарсан бай­даг. Гэтэл тус ком­панийн дэд захирлаар томилогдоод удаа­­гүй Билэг­сайхан МИАТ ком­панийн удирд­лагуудад мэдэгдэлгүй дур мэдэн /охиноо дагуулан явж/ Тур­кийн талд 5 тэрбум төгрөгөөр зарах гэрээ бай­гуулж ирсэн байна.

 

Баримт 2

Өнгөрсөн сарын 8-нд Наритагаас Улаанбаа­та­рын чиглэлд нислэг үйлд­сэн МИАТ компанийн ОМ-0502 рейсийн Боинг 737 онгоцны энгийн ан­гил­лын X эгнээний ABC суудалд суусан зорчигчид /өндөр албан тушаалын  нэр бүхий эрмүүд/ архи­даж нисэх экипажийг  үйлч­лэгчээр удаа дараа дуудуулан дарамталж, архи гаргуулан авч уусан байна. Улмаар согтсон эрхмүүдийн дуу чангарч, элдэв хараал урсган зор­чигчдын тав тухыг алдаг­дуулсан зохисгүй явдал гарчээ. Гэтэл энэ талаар гаргасан иргэдийн гомд­лыг хүлээж авсангүй.

 

Баримт3

Хоёрдугаар сарын 24-нд Аэро-Монголия ком­панийн JU -8251 дугаар­тай  foker-50 онгоцны гур­ван сэнс, мөн их биеийнх нь өехий хэсгээр ихээхэн гэмтэл гарсан байсныг нуун дарагдуулжээ. Ноц­той гэмтэлтэй онгоцоор зорчигчдод үйлчилж бай­гааг ИНЕГ-ын үүрэг гүй­цэтгэгч С.Буяндалай  тас нуусан нь нисэхийн аюул­гүй ажиллагаа хэрхэн маш ноцтой  зөрчигдөж байгааг харуулж байна.

 

Баримт 4

Одоогоос долоо хоно­гийн өмнө буюу гурав­дугаар сарын 10-нд Улаан­баатар-Берлин-Улаанбаа­тар чиглэлд ОМ-136 рей­сийн нислэг үйлдсэн МИАТ-ийн Боинг агаа­рын хөлгийн Берлинээс Улаан­баатарын чиглэлд нисэх үүрэгтэй нисэх ба­гийн бор­тинженерийн үү­рэг гүйцэт­гэх томилолт өвөртөлсөн хөлгийн инже­нер согтуу, үүрэг гүйцэт­гэх чадваргүйн улмаас Улаан­баатараас Берлиний чиг­лэлд нислэг гүйцэтгэж оч­сон бортин­женерийг бу­цаан нислэ­гийн үүрэг гүй­цэтгүүлсэн байна. Ин­гэснээр нислэ­гийн хөдөл­мөрийн баталсан цагийг олон цагаар хэт­рүүлж хууль, дүрмээ ноцтой зөрч­сөн байна. Гэтэл зөрчил дутагдлыг хянаж, засч зал­руу­лах үүрэгтэй ИНЕГ-ын даргыг түр орлон гүй­цэт­гэгч С.Буян­далай аль ч учраа олохгүй  байгаа юм уу, яаж суудал­даа үлдэж жинхлэх вэ гэд­гээс өөрийг анхаа­рах­гүй байгаа юм уу, бүү мэд.

 

Баримт 5

ИНЕГ-ын даргын үү­рэг гүйцэтгэгчээр С.Буян­далайг томилогдсоноос хойш тус газар хувийн компани, өндөр албан тушаалтнуудыг санхүү­жүүлж байдаг тусгай объект болсон гэх шүүмж­лэл хэвлэлээр гарах бол­сон. Тухайлбал, энэ сарын 10-нд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойрогтоо ажиллахдаа ИНЕГ-аас унаа дайчилсан байх жи­шээтэй. Хуурай ах, дүү хоёрын хувийн ашиг со­нирхол ч олон зүйлээс харагдаж байгааг эрэн сурвалжилснаа дараагийн дугаарт хүргэх болно.

Ч.ЗОТОЛ

Зууны мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Anonymous (March 20, 2013 8:42:12 am )

    худал мэдээлэл байна

  • Anonymous (March 20, 2013 9:03:49 am )

    yah gj iim hudlaa yum bichdiin bee.

  • Anonymous (March 20, 2013 9:10:46 am )

    hudlaa gedgiig ni yaj medej bgam uy???

  • Anonymous (March 20, 2013 10:11:45 am )

    OLON JIL NAAD BAIGUULAGT AJILJ BGAA HUN SHDEE ZUGEREE AJILAA SAIN HIIJ BGAAS HDEEE

  • Anonymous (March 20, 2013 10:27:45 am )

    ЭНЭ БОЛ ОДОО ШОРОНД ХОРИГДСОН ХУЛГАЙЧДЫН ХАМСААТНЫ ЯВУУЛГА ГАР ХӨЛ ХҮНИЙГЗҮГЭЭР АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ ЭЛДВЭЭР МУУЛАХ ГЭСЭН НЬ ИЛТ БАЙНА УРЬД ДАРГА НАР НЬ ЁРООЛГҮЙ САВ ШИГ ИДЭЖ БАЙХАД ЧИ БИЧИЖ БАЙХГШҮЙ ХААНА БАЙСАН БЭ

  • Anonymous (March 20, 2013 10:39:44 am )

    Hund surtaltai alivaa yumand shiidvertei tuushtai handaj chaddaggui buurunhii td bas hun ylgaj haritsdag.

  • Anonymous (March 20, 2013 11:10:27 am )

    хүнийг ч гүтгэж санаа нь амардаг муу хүн бичиж

  • Anonymous (March 20, 2013 12:24:13 pm )

    Hudlaa medeelel bna daa. Bichsen huniig ni shalgax estoil yum bna

  • Anonymous (March 20, 2013 2:55:51 pm )

    мэрэгжилээ худалдсан сэтгүүлч нэртэй энэ этгээд хэнээс хэдэн төгрөг авчихаад сэтгүүлчийн ёс зүйгээ умартаад байна аа. мэргэжилээ худалдаж хоол олж идэх нь бие худалддаг янханаас ддолоон дор шүү

  • Anonymous (March 20, 2013 2:57:44 pm )

    odoo shorond oroh gej baigaa hyychin ydirdlagiin eeljit gujirdleg

  • Anonymous (March 20, 2013 4:32:38 pm )

    Ooroosoo busdiig zaabal hundedgeh soild suraltsaaraa.muu bodol ooriigoo horoldog .

  • Anonymous (March 21, 2013 7:02:14 am )

    hudlaa medeelel hiij orsoldood avch chadaaguidee sharalhaj bna

  • Anonymous (March 22, 2013 8:04:27 am )

    shal hudlaa medeelel bna

  • Anonymous (March 22, 2013 8:28:42 am )

    ENE MIAT INEG 2-iig yalgaj oilgoogui baij iim medeelel bichij baih yum. Bichsen humuus ni hariutslaga gej yu baidgiig uhamsarlaagui yum shig bna. Bichsen zuilee barimttai hariutslagatai hamgaalaasai daa. Shuurhai.mn hudlaa site bna doo. Huuliin umnu hariutslagaaa huleene gedegee oilgoj bicheechee hunii gar hul bolood yawah yum daa.

  • Anonymous (March 27, 2013 12:56:18 pm )

    Батмөнх бичүүлсэн бна. Буяндалайг ажлаа авах гээд очиход нь өөртөө тушаал гаргуулаад нэг хурган дарга болчихсон сууж байсан гэсэн. Батмөнхийнхөөр бол сайд байсан хүн засаг солигдоод дараагийн сайд ирэхэд би дэд сайд болцоон гээд сууж бахй юм бналдаа.

  • Anonymous (March 28, 2013 11:35:46 am )

    shal hudlaaaaaaaaaaa medee bna

  • Anonymous (May 24, 2013 7:54:42 pm )

    Buyandalai chinx Nisexed xiisen ajilgui computer deer poker togloson neg baisan shuudee. Urd nx Nislegiin tolovloltiin tasgiin darga xiij baixdaa Mendbayartai xamtran deeguur ongordog ongotsnuudaas mongo xulgailj oorsdiinxoo companiar zuuchiluulj mongiig nx zavshdag baisanaas bolj ajilaa ogson xulgaich shuu dee. Yamarch medleggui chadvargui noxor ajilaa ch medexgui amxtanaar shinechilel yaj xiixev dee. Xamgiin muu songolt Bol ene Buyanbalai gej Nisexiinxen bugd yarij baina. Ene noxort xun chanar gej baixgui Academyd yavuulj baisan dargiinxaa amind xursen aluurchin buzar baigaa ym

  • Anonymous (May 24, 2013 7:58:08 pm )

    Ter xuuramch gereenii daguu xagas terbum togrog 2012 ONI 12-r sariin 28-nd 2 udaa 12-r sariin 31-nd 100.000.000 togrog shiljuulsen baina lee sh dee avilgaltai temtsex gazar ajilaa xiigeechee

  • Anonymous (May 24, 2013 8:04:09 pm )

    Buyandalaig Nisexed meddeg xun baixgui yaj ajilaaxaa ch medexgui zorilgogui amxtan on garaad 5 sar bolj baixad tosovoo ch batluulaagui xun yaj ajil xiix bilee. Tosovgui baiguullaga yamar mongoor yamar ajil xiix ym ta nar bod doo. Odoo Nisexed xiigdej baigaa neg ch ajil alga ajilchid oorsdiinxoo chadvaraar l Nisexiig avch yavj baina shine bolon tolovloson yamarch ajil xiigdexgui baigaa ajilchidiinxaa tsaling ch tailbarlaj chadaaguigees tsalin ch nemegdsengui surgalt ch yavagdsangui estoi dampuurch baina daa

antalya rent a car