antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2013 2 comments

О.Чулуунбат зугтаасаар

нийтлэсэн Admin

577637_352138474895053_1288001622_nСүүлийн үед эрх танхил хүү Бөртэнбатаасаа болж багагүй хэл ам сонсох болсон Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат хааяа нэг Төрийн  ордонд орж ирэхээрээ гүйх нь холгүй, булан тохой бараадаж явах болжээ.

Түүний хувьд хэн нэгэн улстөрчийг отож зогсдог парламентын хэдэн сэтгүүлч шиг “Өлийн даваан дээр уулзахааргүй өстөн” байдаггүй бололтой.

Төрийн ордны хонгилоор  гүйх шахам явахад нь тээр тэнд камер, микропон барьсан сурвалжлагч хараг­дах л юм бол шулуухан бу­цаж таваргасаар удаж буй.

Ядаж байхад муу нэрээр Монголын хэвлэлийн баатар болчихоод байгаа Чарьлз Эдвард Эрган гэгчтэй  хүү Бөртэнбат нь үй зайгүй най­зууд төдийгүй, чонын авд хамт явсан зураг нь хаа сайгүй тарсан нь дэд сайдыг ихээхэн барьц алдуулж бай­гаа бололтой.

Түүнээс гадна МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүд дэд сайд О.Чулуунбатад ихээ­хэн таагүй хандах болсон сурагтай. Намынх нь дарга Н.Энхбаярын биеийн байдал яаж ч магадгүй эгзэгтэй цаг үед таг чиг алга болсон гэх хатуу зэмлэлийг журмын нөхдөөсөө байнга шахуу хүр­тэх болсон нь түүнийг улам ч шаналгаж байгаа нь лавтай.

Ямартай ч Монгол банк­ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн зэрэг өндөр сэн­тийд заларч асан Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат ойрдоо жаахан тавгүй л явна.

Эх сурвалж:Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 20, 2013 1:18:57 pm )

    ene pizdaa yer ni yaltan tsaraitai hulgaich sh dee

  • Anonymous (March 20, 2013 11:25:26 pm )

    yunaas ni zugtaad baidiin be CHUKA !! Bugd ijilhen neg bandaashnii 2 guynuud baij!!

antalya rent a car