antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2013 4 comments

Сэтгэлийнхээ нүдээр мөрөөдлөө биелүүлнэ

нийтлэсэн Admin

164410_348645618577672_1044111624_nХөгжлийн бэрхшээлтэй хүүх­дүүд нийгмээс гадуурхагдан, үзэж, харах зүйл хомс, гэртээ л өдөр хоногийг өнгөрөөдөг. Манай улсад тэдэнд зо­риулсан үзвэр үйлчилгээний газар битгий хэл, сурч боловсрох сургууль ч хуруу дарам цөөн. Цэцэрлэгийн хувьд бүр ч ярилтгүй.

Харин 2012-2013 оны хи­чээ­лийн жилд нийслэлд сонсголын болон ха­рааны бэрхшээлтэй хүүхдүүдийг Сүх­баатар дүүр­гийн 186 дугаар цэцэр­лэгт хам­руулахаар болсон билээ.

Ингээд манай сурвалжлах хэсэг тус цэцэрлэгийн үйл ажиллагааг  сур­валжлахаар зорьсон юм. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр тохиож байсан учраас тусгай сургалттай 186 дугаар цэцэрлэгийн  авьяаслаг бяцхан хүүх­дүүд “Ээждээ барих бидний бэлэг” нэртэй  тоглолтоо  эцэг, эхчүүддээ өргөн барьж байв.

Хөгжлийн бэрхшээлтэй бага нас­ны хүүхдүүдэд сургуулийн өмнөх бо­ловсрол олгодог, улсдаа цорын ганц энэ цэцэрлэгт харааны болон сонс­голын бэрхшээлтэй 40 гаруй хүүхэд су­ралцдаг. Энд хөгжмийн онцгой авьяастай Дэлэгдуламын Сундуйжав хэмээх харааны бэрхшээлтэй таван настай хүү суралцдаг талаар багш нар нь онцгойлон ярьж байсан юм.

Д.Сундуйжав хүүгийн ангид 10 хүүхэд суралцдаг. Тэрбээр бүгдийг нь дуу хоолойгоор нь таньдаг төдийгүй багшийнхаа утасны дугаар, гэрийн хаягийг ч анддаггүй аж.

Нэг шүлгийг нэг өдрийн дотор цээжилдэг гээд энгийн хүүхдүүдээс ялгарах зүйл түүнд олон гэдгийг багш нар нь хэлж байлаа.

 

Д.Сундуйжав төрөлхийн авьяасаараа бусдаас ялгарсан хүү

 

Д.Сундуйжавын талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Ч.Туяагаас тодрууллаа.

 

-Энэ жилийн “Ээждээ барих бидний бэлэг” тог­лол­тынхоо онцлогоос сонир­хуулаач?

-Манай цэцэрлэгт хөгж­лийн бэрхшээлтэй хүүхдийн тав, ердийн хоёр бүлэг үйл ажиллагаа явуулдаг.

Бид өөрсдийн боломжоо ашиглан хүүхдүүдийнхээ юу сурч, мэдсэнийг эцэг, эх­чүүддээ тайлагнах зорил­гоор бүлэг бүрээс хүүхдүүд оролцуулсан  “Ээждээ ба­­­рих бидний бэлэг” нэр­тэй тоглолтыг зохион бай­гууллаа. Энэ нь ээжүүдэд хөөрхөн бэлэг болсон гэдэгт итгэлтэй байна.

Манайх өөрийн гэсэн том заалгүй учраас эцэг, эхчүүд нь багталцдаггүй. Өөр сур­гуулийн зааланд зохион бай­гуулъя гэхээр хичээл сур­­галт нь давхацдаг учраас өөрс­дийнхөө боломжийг ашиг­лахаас өөр аргагүй юм.

-Д.Сундуйжав хүү­гийн талаар та юу хэлэх вэ?

-Манайх хөгжлийн бэрх­шээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгохоор байгуулагдсан анхны цэ­цэрлэг. Өөрөөр хэлбэл, энэ хи­чээлийн жилээс эхэлж хүүхдүүдээ хүлээн авсан. Тэд­ний дунд төрөлхийн авьяа­с­тай нэг хүү бусдаасаа эрс ялгарч байгаа. Тэр бол Д.Сундуйжав.

Түүний сонсгол маш сайн, хөгжмийн мэдрэмжтэй хэмээн багш нар нь ихэд олзуурхаж байгаа. Аав, ээж нь хүүхдийнхээ унаган авьяасыг илрүүлнэ гэдэг тун сайн хэрэг. Харин тэрхүү авьяасыг нь хөгжүүлэхийн төлөө бид ажиллах болно.

-Танай цэцэрлэгт ирэхдээ хөгжим тоглодог байсан юм уу?

-Тийм ээ. Хурууны болон сонсголын мэдрэмж нь маш сайн хөгжсөн. Орон зайн мэдрэмж нь хүртэл хөгжсөн юм билээ. Намар хичээлийн шинэ жилээр анх хөгжим тоглож үзүүлсэн. Цэцэрлэгт орсноосоо хойш багштайгаа хамт хоёр гурван тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлсэн.

 

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сонсох чадвар илүү хөгжсөн байдаг

 

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн ангийн багш С.Оюунтуяа

 

-Харааны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллахад хүндрэл бэрхшээл байдаг байх?

-Хүндрэлтэй зүйлс мэ­дээж олон  бий. Хамгийн наад зах нь өөрсдөө хоол ундаа идэж чадахгүй. Тог­лоо­моо хайгаад л… Хэцүү зүйл олон доо. Миний  хувьд өмнө нь энгийн хүүхдүүдтэй ажиллаж байсан туршлага бий. Гэхдээ  тусгай сургалттай хүүхдүүдэд хичээл заах сур­галтад хамрагдаагүй. Ма­найд тийм сургалт байдаг эсэхийг ч мэдэхгүй.

Ер нь олон улсын болон төрийн бус байгууллагаас хөгж­лийн бэрхшээлтэй хүүх­­­дүүдэд явуулдаг сур­гал­тын хөтөлбөр, тодорхой стандарт гэж байдаг. Бидний хувьд тийм зүйл байхгүй, “бор зүрхээрээ” л хичээл сургалтаа явуулж байна.

-Харааны бэрхшээлтэй хүүхдүүд ямар хичээлдээ илүү сайн байдаг вэ?

-Шүлэг, дууныхаа хи­чээлд илүү сайн. Сонсголын мэдрэмж нь илүү хөгжсөн юм болов уу гэж санагдсан.

-Д.Сундуйжав хүүгийн хувьд?

-Сундуйжавыг унаган авьяастай гэж боддог. Анх манай цэцэрлэгт ирэхдээ “Casio” хөгжим тоглодог бай­сан. Одоо цэцэрлэг дээ­рээ хөгжмийн хичээлээ дав­тахаас гадна Монголын хүүхдийн ордны Ганчимэг багшийн дугуйланд явж байгаа. Мөн гэртээ ч хөгж­мөөрөө хичээллэдэг юм би­лээ.

Хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гээд гэрт нь байлгах нь зохисгүй зүйл гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.

 

Д.Сундуйжавын бие даасан тоглолтыг нь зохион бай­гуу­лна

 

Харин тус цэцэрлэгийн хөгжмийн багш Г.Бас-Оюун “Сундуйжав зааж өгсөн зүйлийг их амархан сурдаг. Эхлээд хоёр хуруугаараа хөгжим тоглодог байсан бол одоо дөрвөн хуруугаараа зэрэг тоглодог болсон. Одоо­хондоо “Casio”-гоос өөр хөгжим тоглож үзээгүй. Гэхдээ цаашид морин хуур, төгөлдөр хуур зэрэг хөг­жим дээр тоглуулж сургах төлөвлөгөөтэй байна. Төг­сөхөөс нь өмнө бие даасан тоглолтыг нь зохион бай­гуу­лахаар эцэг, эхтэй нь ярьж байгаа.

Хүүхдээ элдэв согог эмгэгтэй энэ тэр гээд гэртээ нуугаад байх биш цэцэрлэг сургуульд хамруулж тэдэнд байгаа ямар нэгэн авьяасыг нь нээж өгөөрэй гэж эцэг эхчүүдээс хүсэх байна” гэв.

 

Хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ

 

Биднийг 186 дугаар цэцэрлэгт байхад Д.Сундуйжавын ээж Х.Мөнгөнцэцэг хүүгийнхээ оролцон тоглосон “Ээждээ барих бидний бэлэг” тоглолтыг үзэхээр ирсэн байлаа. Түүнтэй уулзаж, хүүгийнх нь талаар цөөн хором ярилцсан юм.

 

-Юуны өмнө танд Олон улсын эмэгтэйчүүдийн бая­рын мэнд хүргэе. Цэ­цэр­лэгийн багачуудын ээжүүд­дээ барьж буй бэлэг хэр таалагдав?

-Баярлалаа. Үнэхээр сай­хан тоглолт болж байна. Миний хүү дуу дууллаа, шү­лэг уншлаа. Надад маш их таалагдаж байна. Багш нарт нь баярлалаа гэдгээ хэлэх нь зүйтэй байх.

-Хүү тань тө­рөлхийн ха­раагүй юм уу?

-Тийм ээ. Огт юм хардаг­гүй. Нөхөр бид хоёр ханилаад 10 гаруй жил болж байна. Нэг охин, нэг хүүтэй. Охин маань эрүүл саруул төрсөн. Хүү хараагүй мэндэлсэн. Бага байхад нь эмнэлэг, уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэх гэж их явсан. Даанч төрөлхийнх болохоор яах ч арга бай­даггүй юм билээ.

-Хүүгээ хөгжимтэй хэр­хэн нөхөрлүүлэв?

-Сундуйжавын эгч нь Хөг­жим бүжгийн коллежид суралцдаг юм. Тэгээд эгчий­гээ дууриагаад янз бүрийн хөг­жим дарж сурсан. Ма­­найд “Casio” хөгжим бий. Эгчийгээ дагаад тэр хөгжмийг дарж сурсан даа. Ер нь миний хүүгийн хурууны мэдрэмж өндөр гэдгийг багш нар нь ч хэлдэг.

-Та хоёр ямар мэргэ­жилтэй вэ?

-Манай нөхөр дунд сур­гуульд биеийн тамирын багш. Би эмнэлгийн талын мэргэжилтэй ч одоогоор гоо сайхны салон ажиллуулж байна. Бид хоёр урлагийн ямар нэгэн төрлөөр хи­чээл­лэдэггүй ээ. Харин хүүх­дүүдээ дагаад ч тэр үү, урлаг, хөгжимд их дуртай болсон.

Цаашид хүүгийнхээ авьяас чадварыг хөгжүүлэх талаар л их ярьдаг. Багш нараас нь ч зөвлөгөө авдаг. Өөр ямар боломж байгааг судалж мэдэхийг хичээж байна даа.

-Хөгжлийн бэрхшээлтэй жаахан хүүхдүүд ихэвчлэн гэртээ л байдаг. Энд цэ­цэр­лэгт авч байгаа эсэхийг хаанаас мэдсэн бэ?

-Манай хүү ирэх жил сургуульд орох юм. Тэгээд сургуульд орох нас нь дөхөж байгаа учраас тусгай сургалттай дунд сургуульд оруулахын тулд яах ёстой талаар 116 дугаар сургууль дээр очсон. Тэндээс л ха­раа­ны бэрхшээлтэй хүүх­дийн цэцэрлэг нээгдэж байгаа талаарх мэдээллийг авсан.Ер нь  хүүхдийг  хөгж­лийн  бэрхшээлтэй гээд орхих хэрэггүй. Хүүх­дийн­хээ хийх дуртай зүй­лийг нь  хөгжүүлэх нь зүйтэй гэж боддог.

-Хүүгийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлж байна даа?

-Маш сайхнаар төсөөлж байна. Миний хүү алдартай дуучин болно гэж мөрөөддөг. Бид хүүгийнхээ тэр сайхан мөрөөдлийг биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ.

Анх төрсөн үед нь, эмнэлгээр яваад дандаа “эмчилгээгүй” гэсэн хариу сонсож байхад дотор харанхуйлж байсан үе бий. Одоо бол хүүгийнхээ байгаа байдлыг хараад сэтгэл санаа тэгж их зовнихоо больсон.

 

Жастин Биберийн дуунуудыг сонсох дуртай

 

Ингээд Д.Сундуйжав хүүтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

 

-Ийм мундаг хөгжимдөж дуулдаг юм чинь мэдээж дуучин болох байх, тийм үү?

-Дуучин болохыг мөрөөд­дөг. Өөр олон хөгжим тог­лохыг хүсч байна.

-Ямар дуучны дууг сонсох дуртай вэ?

-Жастин Биберийн дуу­нуудыг, бас “Маамуу нааш ир” дууг сонсох дуртай.

-Шүлгийн тэмцээнд ороод түрүүлсэн гэсэн. Ямар шүлэг уншсан юм бэ?

-“Адтай жаалууд” гэдэг шүлэг уншсан.

Хүн  болж төрөөд орч­лонг бүх мэдрэхүйгээрээ хү­лээн авах хувь тавилангүй ч сэтгэлээрээ мэдрэх хувь заяа Сундуйжав хүүд төгс цогцолжээ. Гэхдээ түү­­ний сэтгэлийн “нүд”-ийг хөг­жүү­лэх шаард­лага бай­гааг хэлэх нь зүйтэй байх.

Эх сурвалж: Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 11, 2013 12:42:41 pm )

    sn shniig hvseyy amjilt

  • Anonymous (March 12, 2013 12:47:24 am )

    ervvl enh sain saihniig hvsii…..

  • Anonymous (March 12, 2013 8:29:55 am )

    aviyaslag, aldartai sain hun bolooroi minii duu.

  • Anonymous (March 14, 2013 11:49:58 am )

    aldartai duuchin xogjimchin bolooroi amjilt xusiy

antalya rent a car