Ашигт малтмалын газраас 2010 онд олгосон хайгуулын 145 тусгай зөвшөөрлөөс 91-ийг нь буруу замаар олгосон байна гэж үзээд Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн аж. Үүнээс хамгийн их анхаарал татаж буй нь хайгуулын 91 лицензийн хэрэгт Нийслэлийн захиргааны хэргийн шүүгчдийг татан шалгаж байгаа гэх хэрэг.
Тодруулбал АМГ-ынхан 2010, 2011 онд сонгон шалгаруулалтгүйгээр хууль бусаар 107 тусгай зөвшөөрөл олгосон аж.
Гэтэл удалгүй АМГ-аас 91 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Уг шийдвэрт эгдүүцсэн уул уурхайн компанийн эзэд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна. Тус шүүхийнхэн 91 тусгай зөвшөөрлийг сэргээж, нэхэмжлэгч талд ашигтай шийдвэр гаргасныг эх сурвалж өгүүлэв.
Харин АМГ-ынхан давж заалдалгүй хэргийг “мартаж орхисон” нь сэжигтэй байсан учраас хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах болсон юм байна.
Энэ талаар өөр нэг эх сурвалж “АМГ-ын нэгэн эрх бүхий албан тушаалтан болон уул уурхайн компанийн захирлууд, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нартай холбоотой асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхантай хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгаж байна.
Уул уурхайн компаниудад ашигтай шийдвэр гаргахад АМГ болон шүүгч нарын хэн хэнийх нь ашиг сонирхол байж болзошгүй үйлдлүүдийг ажлын хэсэг шалгаж байна” гэж мэдээлсэн.
Монгол Улсын газар нутгийн 13 орчим хувьд нь байгаа 3000 гаруй лицензийн 2010 онд олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг буруу замаар олгосон байна гэж АТГ-ын холбогдох хүмүүс нь мэдээлж “Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Гэтэл дээрх хэргийн цаана олны танил компани, аж ахуй нэгжүүд ч мөн хамааралтай юм байна. 30 гаруй лицензтэй “Монголын алт” буюу “МАК” компанид 2010 онд зургаан тусгай зөвшөөрөл олгосон бол Дархан-Уул аймгийн Хонгор суманд “Сувдан бороо” гэдэг компанид мөн л тусгай зөвшөөрөл олгосон гэх мэт лицензийн олон хэрэг энэ бүхнээс үүдэж шалгагдах болжээ.
Түүнчлэн Булган аймгийн Бүрэгхангай суманд “Хамтын эх булаг” компанид алтны тусгай зөвшөөрөл олгожээ.
Энэ мэтчилэн 2010 онд олгосон тусгай зөвшөөрлүүдийг буруу замаар олгосон, харин маргаан үүсэхэд нь захиргааны хэргийн шүүгчид буруу шийдвэрлэж, хэргийг хааж байсан нь сөхөгджээ.
Эдгээр хэргүүдийг шалгаад, зогсохгүй эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Хамгийн гол нь хэн гэдэг шүүгчийг хэчнээн лицензтэй холбогдуулан шалгаж байгаа тухай мэдээллийг одоогоор нууцалж байгаа гэнэ.
Давж заалдах шатны шүүхээр 2011 онд лицензийн хэрэгтэй холбоотой 15, 2012 онд 77 хэргийг хянан хэлэлцсэн байдаг юм байна.
Удахгүй шүүгч нартай холбоотой хэргийг хянаж эцсийн шийдвэр нь гарахад эрх мэдэл мөнгөтэй хүмүүсийн талд үйлчилсэн шүүгчдийн нэрс олон нийтэд ил болох аж.
Ямартай ч МИАТ, ТЕГ, ЗХЖШ-ын араас Захиргааны хэргийн шүүгчдийн гэх хэрэг бас нэгэн дуулиан нэмсэн нь олон нийтийн сонирхолыг бүр ихээр татаж байна.
Эл хэргээс үүдэн “АМГ-ынхан лицензийн хэрэгт хэдэн хүнийг араасаа чирэх бол” гэх яриа ч гарчээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 11, 2013 9:59:47 am )
çºâ áàéíà ñàéí øàëãàõ õýðýãò ýé
-
Anonymous (March 11, 2013 10:27:16 am )
чин үнэнээр нь шалгаад баараггүй гаргаад ирвэл олон ч хүн чирэгдэж нилээд луйвар илчлэгдэж луйварчин хулгайчид бага ч гэсэн хорогдох байх ,захиргааны хэргийн шүүгчид лав л орон нутагт газрын наймаачидтай нийлсэн луйварчид болчихсон тэднийгээ хамгаалах гэж улайран зүтгэгчид байдаг юм шиг байна лээ дээ хөдөө орон нутгийн газрын албадыг шалгавал бас л их зүйл гарнадаа
-
Anonymous (March 11, 2013 11:37:16 am )
Хуучны ДО яам. орчин цагийн авилгалтай тэмцэх газар гэж. Дараагийн ерөнхийлөгч гарч ирэх цагт шүүхийн нэр хүнд унасан байхнээ. Нэр хүнд нь унасан шүүхийн хараат ажиллаж байсан нь илэрэхээр тухайн үейинх нь шийдвэрүүд яах бол. ингээд бодохоор манай улсын төхийн дээд байгууллага нь аль нь болж байнаа. УИХ уу, Шүүх үү, ҮХЦ үү, АТГ уу, Ерөнхийлөгч үү
-
Anonymous (March 11, 2013 3:03:04 pm )
Нэр хүнд унах бол асуудал биш угаасаа л унасан нэр хүнд одоо цэвэрлэж жинхэнэ хараат бус байдлыг л хангах хэрэгтэй
-
Anonymous (March 12, 2013 10:23:34 am )
11:37 ам-д буруутай бол шүүгчийг,ерөнхийлөгчийг.УИХын гишүүдийг,чамайг ч бас шалгах болно.Хууль жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлж байна.Хэрэг хийсэн хүн л шалгуулахаас айдаг биздээ.
-
Anonymous (March 12, 2013 8:03:55 pm )
монголын шүүхийнхэн прокуроруудыг сайн шалгаж томчуудад захиалгаар үйлчилдэг байсныг нь тогтоож цэвэрлэгээ хийхгүй бол өчигдөр буруу шийдвэр гаргаж ард олноо хохироож байсан хүмүүс цаашдаа бидний хувь заяаг шийдэж мэдэж суух ёс зүйгүй нэр нүүр байхгүй шүү дээ.том авилгач нар байсан даа
-
Anonymous (March 18, 2013 1:44:44 pm )
hi. Niislelin zahirgaani hergiin shuug chin AMG . hamag huuli bus uildlig ilchilj huulin dagu shidwer gargaj bga baiguullaga shu de. Gants shuuhe bid muulaad bwl ene mongol ulsd chin shudarga zuil bhgui bolj bn shu de.
7 Comments