УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын санаачлан батлуулсан “Тамхины хяналтын тухай хууль” хэрэгжиж эхлээд долоо хонож байна.
Хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэлсэн цагаасаа багагүй маргаан, мэтгэлцээн дагуулсан ч яг амьдрал дээр хэрэгжээд эхлэнгүүтээ манай иргэдийн сэтгэлгээний тэлэлт, зөв зохистой, соёлтой амьдралыг талархан дэмжиж байгаа нийгмийн хүлээлт байсныг батлан харууллаа.
Өглөө ажилдаа ирэх бүртээ МУБИС-ийн өмнөх явган хүний замыг цэвэрлэн зогсох эртэй таардаг. Сарын өмнө бол байнга л хөмсөг зангидаастай “Цаагуур тойроод яваач” хэмээн ууртайхан хог, тамхины иш шүүрдэн зогсдог байсан ах хүү сүүлийн өдрүүдэд нүүрэнд нь бага зэрэг мишээл тодорчихсон урамтай гэгч нь багахан хогийг хамж зогсдог болжээ.
Түүний бөөгнүүлсэн хогийг харвал хуучин шиг овоорсон тамхины иш алга. Жигнэмэг, бохь, чихрийн цаас төдийхнийг цуглуулан шуудай руугаа хийх ах хүүгээс “Ойрдоо хог багатай байна уу” хэмээн асуувал “Энэ ажлыг хийснээс хойш ийм бага хогтой байсан үе ерөөсөө байхгүй. Тамхины эсрэг хууль гаргасан УИХ-ын гишүүддээ талархаж байна. Монголын хууль, гууль болдог үе өнгөрч байх шиг байна. Ах нь их баяртай байгаа” гэж байв.
“Тамхины хяналтын тухай хууль” хэрэгжиж эхэлсэн долоохон хоногт Улаанбаатарчууд иргэний үүрэг, хариуцлагаа бахархалтай сайхнаар ойлгож, Монгол Улсад хууль хэрэгждэг юм шүү гэдгийг хавь ойртоо болоод өөрөө өөрсдөдөө харуулж эхэлсэн нь ирж яваа сайн цагийн эхлэл яах аргагүй мөн буй за.
Улаанбаатарт амьдарч байгаа монголчууд төдийгүй гадны иргэд ч “Тамхины хяналтын тухай хууль”-ийг бие, сэтгэлээрээ мэдэрч эхлэв.
Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн “Монголын эдийн засгийн форум-2013”-д оролцож байсан Вьетнам улсын нэгэн иргэн чуулганы завсарлагаанаар Төрийн ордны арын тамгатай хөшөөний дэргэд тамхилж байгаад ордны хамгаалагчдад баригдаж тэр дороо 50 мянган төгрөгөөр торгуулж харагдсан.
Олон үггүй түрүүвчнээсээ таван ширхэг 10 мянгат гарган ирж торгуулиа төлсөн вьетнам эр хээгүйхэн инээж байна лээ. Хууль ийнхүү хэрэгжиж байна.
Саяхан л “Монголын хууль гууль болжээ” хэмээх таагүй хэлц үгэнд их багагүй итгэцгээчихээд, өөрсдөө хуулиа дээдэлдэггүй хэнэггүй, хайнга зангаа булзааруулдаг олиггүй хэвшил тогтоод байсан.
Харин өнөөдөр байдал өөр болжээ. Өчигдөр оройхон Багшийн их сургуулийн өмнөх атобусны буудлын сандал дээр урт гаансаар тамхилж суусан өвөөд цэргийн сургуулийн сонсогч залуу “Өвөө тамхины эсрэг хууль гарсан. Та энд тамхи татаад байвал удахгүй таныг 50 мянган төгрөгөөр торгоно шүү” гэвэл өнөөх өвгөн “Өө харла тийм болсон уу. Өвөө нь хөдөөний хүн. Торгуульд өгөх тэр их мөнгө ч байхгүй” гээд бушуухан гаансаа түрүйлж харагдсан.
“Тамхины хяналтын тухай хууль” хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар жинхэнэ ёсоор Азийн цагаан дагина болох зам мөрөө засч эхэллээ. Хүмүүсийн сэтгэхүй, ялангуяа оюутан залуусын их хотоо, нэр төрөө эрхэмлэх сэтгэл гайхмаар өөрчлөгдөж байна.
Одоо тэд тун саявтархных шиг тав, зургуулаа бөөгнөрөн зогсож, тамхины утаан дунд сүүтэгнэлдэхээ больцгоож байна. Гудамжаар тамхи зуун хээв нэг өнгөрдөг байсан охид өөрсдөөсөө, бас Улаанбаатарчуудаас ичиж, эмээх цаг иржээ. Монгол хүний хувиа хичээмтгий, бусдыг үл хүндэтгэдэг бүдүүлэгдүү зан байдал үндсээрээ өөрчлөгдөж эхэллээ.
Зөвхөн “Тамхины хяналтын тухай хууль”-иар илрэн гарч байгаа монгол хүний цээжний цаана нуугдан байсан нийтэч, хамтач, улс орноо гэсэн, Улаанбаатараа гэсэн чин халуун сэтгэл бадамлаад эхэллээ. Улаанбаатарчуудын дотор сэтгэлд зүүрмэглэн байсан сайн цагийн мянган бурхан мэлмийгээ нээж, сэтгэл цэлмэтэл инээмсэглэн байна.
Монгол Улсад хууль, гууль болдог бусармаг цаг түүх болж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 11, 2013 9:09:51 am )
Yamar saihan medee ve!!!!! Mongoldoo ochih bolgond emzegledeg abisan zuiliin maani neg ene yum. Hot maani tsaashlaad uls oron maani hogjij biagaad uneheer bayartai baina aa!
-
Anonymous (March 11, 2013 9:12:46 am )
Нийгэм бол тэр чигээрээ хүлээлт найдлагаар дүүрсэн байгаа тамхи бол зөвхөн эхлэл одоо архи байна тамхины дэргэд бол ёстой арчаад өнгөрдөг тахал шүү дээ бас эд барааны зохиомол өсөлт баян хоосны ялгаа шуларга ёс алдагдсан гээд түмэн асуулт байна яаралгүй ул үндэстэй аажим аажмаар шийдээд явбал болохгүй зүйл гэж даанч байхгүй
-
Anonymous (March 11, 2013 9:13:11 am )
Тамхины эсрэг хууль гараад сайхан байнаа орцонд маань тамхи татахаа больсон естой амар байна .
-
Anonymous (March 11, 2013 9:18:58 am )
Нэг тэмээнд багтдаг байсан эд хөрөнгөтөй шейхтэй байсан Арабын ихэнх улс зөв бодлогын үрээр одоо үлгэрийн диваажинд амьдарч байгаа тэр хавиар явсан монголчууд андахгүй болсон Дэлхийд байхгүй баялагтай бид зөв явбал тэднээс хэд дахин илүү амьдрах ард түмэн ухаалаг уужим байцгаа архи тамхиа боль үнээ бууруул олсон хэдээ эх орондоо зарцуул боловсорлоо дэмж тэгвэл хэдэн жилийн дараа монгол нутгаас өөр очих газар үгүй болно
-
Anonymous (March 11, 2013 9:19:43 am )
Аливаа шинэ юмыг нэвтрvvлж хэрэгжvvлэхэд 90 оноос хойш дураараа дургисан нvvдэлчин соелтой хувиа жаахан хичээмтгий атаархуу зантай монголчууд бидэнд бэрхшээл нилээн таарах буйзаа тэр бvхнийг даван туулаад улс маань хегжих болтугай !!! Сайхан хегжсен нийгэмд гое амьдармаар байна шvvдээ ?,!Дор бvрээ ХИЧЭЭГЭЭРЭЙ монголчуудаа
-
Anonymous (March 11, 2013 9:23:31 am )
WOW SAIHAN MEDEE. TAMHI ARHI HOGNOOSOO EHLEED SALAADHVAL BOLLOO HUGJINU GESEN VG
-
Anonymous (March 11, 2013 9:27:23 am )
Хуний хорвоод терсенийх улсаа сайхан хегжихийг vзчихээд нvд аних юмсан. Сайхан юм
-
Anonymous (March 11, 2013 9:28:16 am )
bi Odoo Ulaanbaatart hog hayah, nus tseree hayah, gudamjind il zadgai sheej baahiin esreg tomhon shig torguulitai huuli batlaach. Tegvel ch buurch saihandaa.
-
Anonymous (March 11, 2013 9:32:51 am )
Энд тэндгүй арай дэндүү тамхи баагиулдаг байсан, сайхан болжээ. Эрдэнэчимэг тэргүүтэй УИХ-ын гишүүн бүсгүйчүүддээ баярлалааа.
-
Anonymous (March 11, 2013 9:39:55 am )
kkk tegj chadlaa yu nadad l lav tamhi tataj bgaa humuus taarch l bn
-
Anonymous (March 11, 2013 9:44:15 am )
Үнэхээр сайхан мэдээ байна. Энэн шиг боломжийн хууль батлаад байвал өнөөх нэг өвлийн утсаа энэ тэр гээл төсөвлөөд байдаг мөнгө хэрэггүй болох юм биш үү залуусаа энэ хэвээрээ байгаараа залуусаа
-
Anonymous (March 11, 2013 10:15:09 am )
ЭРДЭНЭЧИМЭГ ГИШҮҮНД БҮХ МОНГОЛЧУУДЫН ӨМНӨӨС ТАЛАРХЬЯ.НИИТЛЭЛИЙН САНАА СЭТГЭГДЭЛТЭЙ БҮРЭН САНАЛ НЭГ.МОНГОЛЧУУД ХУУЛИА МӨРДӨЖ БАЙНА ГЭДЭГ САЙН ЦАГ ИРЖ БАЙНА ГЭСЭН ҮГ.
-
Anonymous (March 11, 2013 10:24:45 am )
хаа нэг тамхи татаж байгаа нөхдүүд бол яахав дээ гол нь нийт олонхи нь татахгүй байгаа нь сайшаалтай. Нэг нэгнээсээ ичих ухамсартай байгаа нь сайн. нус цэр хог хаявал бас торгууль ноогдуул гэхдээ тэрнээсээ өмнө 40 алхам бүр хогийн сав хөтөлбөрийг хэрэгжүүлснийхээ дараа бол. одоо усаа гамнаж эхлэх хэрэгтэй байна
-
Anonymous (March 11, 2013 10:33:24 am )
тамхины хууль гарсан нь маш зөв болсон хамгийн наад зах нь бид хуулийг хэрэгжүүлж чадна харин эрхэм гишүүд минь та нар өөрсдөө хуулиа зодолдож ноцолдолгүй хэрэгжүүлж сураарай гэдгийг ард түмэн харуулж чадаж байгаа нь сайхан байна
-
Anonymous (March 11, 2013 10:42:26 am )
энэ хууль гарсанд олон хүний адил баярлаж байгаа одоо архины талаар тууштай арга хэмжээ авах хэрэгтэй үнийг нь маш өндөр болго архины эмчилгээний болон зөвлөгөө өгөх газрууд олноор нээх албадан эмччилэх ажил хийлгэж амьдралтай болгох гудамж талбай олон нийтийн газар согтуу явахыг хориглох торгох гм
-
Anonymous (March 11, 2013 10:43:55 am )
хогийн тухай хууль хэрэгтэй
-
Anonymous (March 11, 2013 10:49:40 am )
yamar teneg ni bichee ve . mongoliin huuli 3 honog gej medne biz dee . tsaad darga nar chini huulia bieluulj bgaamuu tegeed ???????????/
-
Anonymous (March 11, 2013 11:33:15 am )
bugd tamhia haytsgaay mongolchuudaa bi hayaad 6jil bolj bna
-
Anonymous (March 11, 2013 12:35:16 pm )
tiim shv yostoi zuv huuli bolson bna lee.
-
Anonymous (March 11, 2013 12:39:55 pm )
ochigdor manai orstnii uudend tamhi tataad zogsoj baigaa huniig hend haana medegdehee medehgui dotroo durguitseed l ongorson. oort n helbel huleej avah shingui amitan bnlee. hand yaj heleh yum bee?
-
Anonymous (March 11, 2013 12:44:57 pm )
orooson hamraa taglaj baigaad l nusaa niideg zavaan humuusiig yaj zogsooh ve. gudamjind yavj bhad genet oodoos orooson hamraa darj ireed l nusaa niih yum. booljih shahah yumaa. ene talaar huuli garagj ogoochee darga naraa. Tamhinii huuli gargaj ogsond mash ih bayarlaj bainaa
-
Anonymous (March 11, 2013 12:53:40 pm )
mash zob manai bairnii orshin suugchid oorsdoo xogoo gadagsh gargaj xaydag bolson chingeltei duurgiin 49 a bair orshin suugchiddaa bayrlalaa bair maani tseberxen ix goe bna
-
Anonymous (March 11, 2013 1:41:02 pm )
tamhi tatdag hvmvvs hurtel amar yumaa, shirhegiin tamhi ene ter haihgvi, bhgvi bol chiher bohi ideel unguruunu, udahgui martchih yum amar bnaa gej tamhichid uursduu talarhan huleej awch bn. odoo arhia ingej changatga. niigem, zaluu ue uurchlultiig husej huleej bn.
-
Anonymous (March 11, 2013 1:51:52 pm )
би тамхиа чөлөөтэй татаж байгаа.цаашид ч татах болно
-
Anonymous (March 11, 2013 2:40:27 pm )
тамхины хууль хөдөө маш сайн хэрэгжиж байна
-
Anonymous (March 11, 2013 3:40:12 pm )
Tamhini hyyli yneheer sain heregjij baigaa shyy
-
Anonymous (March 11, 2013 3:48:23 pm )
гадныхнаар БУУЗанд дуртай гэж хэлїїлж санаа нь амардаг Ганган хайрцагтай тамхиар ЄЄрийгєє чимэх гээд Гутаадаг бїдїїлэг зангаа Монголчууд хэзээ татах вэ
-
Anonymous (March 11, 2013 4:28:14 pm )
ХУУЛЬ ГАРСАН ХҮН БҮР ХИЧЭЭЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА
-
Anonymous (March 11, 2013 5:05:06 pm )
ODOO SHULSEE HAYAHAA BOLIVOL BUURCH SAIHAN BAINA.
-
Anonymous (March 11, 2013 5:20:32 pm )
Би бараг хүүхэд байхаасаа эхлэн 50 иад жил татжээ.Надад тамхинаас унасан олж ашиг алга.Гадагш гарахдаа тамхиа кармалж явахаа болисон.Энэ бол нэг ахиц гэж бодож байгаа.Гадуур явахад тамхи зуусан хүн бараг харагдахаа байжээ.Манай монголчууд ухамсартай болж баярлаж байна.Тамхины хууль санаачлан баталсан УИХын гишүүддээ талархая.Бидний ирээдүй хүүхдүүд маань тамхигүй орчинд эрүүл саруул өсөн торних хичнээн сайхан.Одоо утаа,архи хоёроос салчихвал эрүүл саруул сэтгэхүйгээр сэтгэж монгол минь хөгжинөө.
-
Anonymous (March 11, 2013 5:27:00 pm )
medkum da zaluus pub nd tatahgui uudend ni garaad ovoortson l tataj bna er ni tamhi tataj bgaa hunii hoshuug ulaisgasan tumuruur hairdag huuli baival yamar ve manai ehnert tegeh sonirholtoi bgaash de hehe
-
Anonymous (March 11, 2013 5:30:54 pm )
тамхи татах юунд хэрэгтэй,ашигтай юм болоо
-
Anonymous (March 11, 2013 5:37:33 pm )
ene huuli garsand vneheer ih bayrlaj bgaa odooni zaluuchuudl bid shine huuli dvrmiig sn bielvvlj busadad vlger duurialal boloh heregtei odoo hognii tuhai huuli gargah heregtei sayhan bi tow gandandegchlen hiidiin urid taliin tow haalgaar garaad alhaj bhad neg neg egch shuud l zasmal zamiin derged vnsee asgaj bsan zvgeer hashaandaa zawand hiij bgaa yum shig bi ta yaj bgaani yum be gehed icheh ch vgvi chi hashaand asgaa yu gd boon yum bolson ene chini tiiniin omch gehed hen ch vgvi ywaadl ogson ter ved bi vneheer uur hvrsen bidend zaaj surgaj vlger duurialah boloh hvmvvs ingeed bj bna gj bodohoor
-
Anonymous (March 11, 2013 7:35:45 pm )
ЭМЭГТЭЙ ХҮН ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОНО ГЭЖ ОРУУЛААСАЙ. ГАНГАН ХҮНД ГАРХИ, ГАЛЗУУ НОХОЙД ГИНЖ ГЭГЧЭЭР ЭМЭГТЭЙ ХҮН ТАМХИ ЗУУХ ИХ БҮДҮҮЛЭГ
-
Anonymous (March 11, 2013 7:39:16 pm )
монголийн хууль 3хоног гэдэгийг монголд гарсан хууль 3 хоногийн дотор бүх улс даяараа тарж хүрдэг байснийг хэлсэн үг гэсэн шүү
-
Anonymous (March 11, 2013 8:11:11 pm )
АН –ч юм хийж байна сайн бна
-
Anonymous (March 11, 2013 9:30:49 pm )
зөв шүү хүн болгон сайн дэмжээсээ уг нь архинд ийм хатуу хууль гаргаасай
-
Anonymous (March 11, 2013 9:40:44 pm )
эмэгтэй хүн тамхи татахыг хориглоно гэсэн санааг дэмжиж байна. тамхи татаж байгаа охид, хүүхнүүд их муухай харагддаг
-
Anonymous (March 11, 2013 10:08:41 pm )
er em ylga uy baisan 2uulaal muuhai haragddag shdee , ingeed huiseer ylgavarlaad baidag um, tegeed er n bol ene huuli mash sain huuli tsagaa olson , odoo gudamj talbai ymar tseverhen bna , odoo ene shulsiig yah ve humuusee
-
Anonymous (March 11, 2013 10:35:32 pm )
Би Улаанбаатарт 50 гаруй жил амьдарлаа. 80-аад оны дунд үе гэхэд улаанбаатарчууд хотжоод, нийгэмшээд, хотын хүний наад захын соёлд суралцчихсан,
түүнийг дагаж мөрддөг болж ирж байлаа. Хотын хүн, хөдөөний хүний хооронд соёл,
хувцаслалт, ер нь л шууд танигддаг байлаа даа. 90-ээд оноос хүн хаана амьдрахаа
өөрөө сонгодог болсон. Энэ бол гайхамшиг. Муу тал нь бүх хөдөөнийхөн УБ-т шавсан. Тэд амьдарсан, хулгайлсан, шамшигдуулсан, завааруулсан, ой гутаасан.
Гэвч тэд нар МОНГОЛЧУУД байлаа. Одоо л тэд 20 жилийн дараа дөнгөж зарим нь
хотын хүн болох шинж ажигладаж байх шиг. Овоо шүү!!!ОВОО -
Anonymous (March 11, 2013 11:48:12 pm )
saikhn medee bna… baga geltgui…ene ih ololt shuu…
-
Anonymous (March 12, 2013 9:01:03 am )
Сайхан мэдээ байна, одоо татдаг нэг нь тамхиа хаячихвал болох нь тэрдээ.Тамхи гэж шал хэрэггүй новш, дараа нь архинаас татгалзчих юм бол ч архи тамхигүй орчинд амар тайван сайхан байхгүй юу энэ муу зуршилууд баян хоосноос хамаарах зүйл биш шүү дээ
-
Anonymous (March 12, 2013 10:12:45 am )
neg ogloo ch gesen iim medee sonsoh saihan bn ooshoo iihiig hiigeeree gushuunee
-
Anonymous (March 12, 2013 10:39:19 am )
tamhi yah vee utaagaa yaaya gej bodoj bna aa hun ard mine ee????
-
Anonymous (March 12, 2013 12:38:37 pm )
монголчууд бол ёстой мундаг улс ганцхан улирдагчдаа үеийн үед сонгож чаддаггүй тэрнээс архи тамхи бол асуудал биш одоо жаахан зангарагтай сэтгээч тамхи бол зөвхөн 1 мм урагшилж байгаа хэрэг харин архи бол 10 м шүү за тэгээд нефтээ боловсруулаад эхэлбэл 1000 км түүхээ эдээ гадагшаа бүүр гаргахаа болиод бэлэн бүтээгдхүүн үйлдвэрлээд эхэлбэл 1000000 км цаашаа бол тоолох хэрэггүй
-
Anonymous (March 12, 2013 1:20:35 pm )
ahits met haragdah um baigaa l bah gehdee humuus denduu hudalaa bichih umaa zahiin horoolold tamhai nuutsaar zarsaar l bna humuus nuugdaj tatsaar l bna da yagaad gevel ger orondoo utaatai suuj bna
-
Anonymous (March 12, 2013 2:32:12 pm )
монголчууд мундаг шүү сайхан байна.
-
Anonymous (March 12, 2013 3:41:33 pm )
Sain baina. Mongolchuud udahgui iluu saihan amidraltai bolno.
-
Anonymous (March 12, 2013 3:49:41 pm )
Mongoliin huuli 3 honog gedeg ug ert uyees uuseltei genelee. Ert tsagt Mongol oron Aziin tseejiig ezelsen orgon uudam nutgiin ontsog bulan burt ezen haanii huuli 3 honogiin dotor ortoochlon yawj hurdeg baisan uchir iin heldeg baisan gene. Harin ter uyiin daraagaas ugiin bilegtei ard tumen heregjuulehgui baigaa humuusee shuumjilj Mongoliin huuli 3 honog gedeg hemeedeg baij. Uhaantai ahan duus min sain zuileer Mongoloo manduulay. Zow Mongoliin toloo hamtdaa!!!
-
Anonymous (March 12, 2013 6:49:31 pm )
hehe. ihenh n huduuniihun comment uldeejee. emegtei hun tamhi tatah buduuleg gene uu. jinhene huduu deer n tatya ch gesen tamhiniihaa mungiig diilehgyu yum baij. tamhi tatahad hurtel zohino zohihgyu gej baidiishd.hehe. huduunii chi tuulain baas oroogood suuj baih n deer biz.
-
Anonymous (March 14, 2013 12:18:37 pm )
үнэхээр таалагдаж байна. Монголчууд бид чаднаа бид ухамсартай шүү дээ таатай байнаа.
51 Comments