antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 19, 2013 4 comments

Давхар дугаар дарга нарын бизнес

нийтлэсэн Admin

davharaЗамын цаг­даагийн газар фэйсбүүк хуудсыг өргөн хүрээтэй ашиглаж эхэлсэн тэр үеэс давхар дугаар гэх нэршил олны дунд хурдацтай тархаж эхэлсэн. 

Автомашины хөдөл­гөөний ачаалал замаасаа “хальж” явган хүний гарцаар мэлтэлзэх болсон нь олон шалтгаантай. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш эл асуудалд нэн түрүүнд анхаарлаа хандуулсан юмдаг.

 

Төрийн алба хаагчдын ажиллах цагийн хувиар болон томоохон үйлчилгээний төвүүдийн ажил эхлэх цагийг зөрүүлж, улмаар дугаарын хязгаарлалт хийснээр замын ачаалал тодорхой хэмжээнд багассан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр эл далд олон зөрчил гарч эхэлсэн. Үүний нэг нь давхар дугаартай авто­­машинууд. Тодруулбал, том гарын жийп, хойно урдгүй хаал­гатай хэсэг бүлэг хүмүүс юм.

 

Тэд бол цагаан захны цаана бугшсан авираа нуун далдалдаг араатнууд. Улсын хууль дүрмийг салаагаараа урсгаж, сармагчин төрхөө санагалздаг балар эртний хүмүүс. Дөрвөн цифрээр амьдралаа үнэлж, гаднах үзэмжээ дэндүү их тольд­дог, азын дугаарын хэнээтнүүд хэрээс хэтэрлээ. Бидэнд хэн, ямар дугаар авч, төмөр хүлэгээ гангалах нь хамаагүй.

 

Гэхдээ нэг хүн хоёр дугаартай, эсвэл нэг дугаартай хоёр өөр автомашин цөөнгүй байгаа нь “азын дугаар” гэх бизнесээс эхлэлтэй. Өнөөдөр хэд хичнээн давхардсан дугаараар улсын хуулийг гутлынхаа тах болгон ашиглаж байгааг баттай хэлэх албаны хүн алга. Мөн дугаар олголтын ямар дамжлага дээр нэг дугаар хоёр гараад байгааг баттай мэдэх хүн ч алга.

Өмнө нь дугаар авчихсан тээв­рийн хэрэгслийг худалдаж аваад дахин дугаар авч болдог байсан. Үүнээс болж дугаарын давхардал үүссэн гэж дийлэнх жолооч нар хуучилдаг. Харин Авли­гатай тэмцэх газрын тушаа­лаар шинээр орж ирсэн, хөдөө орон нутгаас шилжиж ирсэн автомашинд шинэ дугаар сонгох эрхийг нь үлдээсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар давхар дугаартай автомашинууд эл тушаалыг батлагдсаны дараагаар орж ирсэн сүүлийн үеийн, үнэтэй тэрэгнүүд бий.

 

Тэгэхээр өнөөдөр хэрэглэгдэж байгаа дугаарыг дахин хэвлээд байгаа гэсэн үг. Эмх замбараа байхгүй нэгдсэн бүртгэл систем нь дарга нарын “код”-оор ажилладаг байсан нь ч нууц биш. Нөгөөтэйгүүр шинэ серь задрахад хэдэн мянган дугаар гүйлгээнд гардаг. Нөөцийн дугаар дуусаагүй байхад дахиад л хэдэн мянган дугаар гарч байдаг нь дарга нарын бизнес гэхэд буруудахгүй. Эл гажуудлыг 2009 оноос өмнө дугаар олгож байсан Замын цагдаагийн газарт тохдог.

 

Гэтэл сүүлийн үед орж ирсэн, үнэтэй машинууд л давхар дугаараа “гангарч” байна. Тиймээс энэ асуудал эртнээс одоог хүртэл улбаатай аж. Тиймээс энэ асуудлыг Зам тээврийн хяналт бүртгэлийн газар хариуцах уу, Замын цаг­даагийн газар хариуцах уу гэдэг нь одоог хүртэл ойлгомжгүй байна. Нэг нь дугаар олгож нөгөө нь хураадаг хачин тогтолцоо хэзээ болтол үргэлжлэх юм бол.
Б.Ширнэн

Эх сурвалж: “Нийгмийн толь”

Эх сурвалж: nud.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (February 20, 2013 10:05:50 am )

    Солонгос улсын “DOOWON” Инженер Техникийн коллежид хүссэн мэргэжилээрээ суралцах 17-25 насны хүүхэд залуусыг бүртгэж байна. Суралцах хугацаандаа ажил хийх боломжтой. Хичээл 3 сард эхлэнэ.Бүртгэлийн хураамжгүй.
    SNJ International LLC
    Утас: 328583,99118457,91190055,99035916

  • Anonymous (February 20, 2013 11:54:40 am )

    Монголчуудаас өөр 9911 тэй дугаар азын гэж ямар ч үндэслэлгүй тоонд итгэдэг мангар гарууд дэлхийн хаана ч байхгүй үнэхээр чаддагын бол Францын Куршевельд амьдарч Гарвардад суралдаа

  • Anonymous (February 20, 2013 11:56:04 am )

    чадахгүй л дээ зөвхөн монголдоо гэгчээр л эндээ утаа үнэ хоёртоо живж авилгалдаа түлүүлсэн монголчууд үхэж хэвт

  • Anonymous (February 20, 2013 4:32:20 pm )

    tsagdaa nar oorsdoo hiij baigaa ajil sh dee manai naiziin mashindaa 3 jil bolson nomeriig lexus tabitsan baisan tegeed texnikiin uzlegeer manai naiziig huuramch nomer tabisan bn geed huraasan ikh goe shuu kkkk

antalya rent a car