antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 19, 2013 14 comments

Л.Эрхэмбаярын “хүсэл”-ийг бурхан сонсчээ

нийтлэсэн Admin

erhembayar_dkjfgfrrrСонгинохайрханчуудын сон­голт өнөөдрийг хүртэл эргэлзээ да­гуул­­саар байна.

Хүн ам ихтэй энэ дүүр­гээс гурван эрхэм парламентад сонгогдох учиртай. Харамсалтай нь, Л.Эрхэмбаяр байх уу, эсвэл Д.Сумьяабазар уу гэдэг нь эцэслэн шийдэгдэлгүй цаг тооллоор нэгэн оныг үдэж, мөн аргын тооллоор могой жилтэй золгов. УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт зодоглосон энэ хоёр эрхмийн аль нь ч өнөөдрийг болтол өрсөлдөгчөө унагасангүй. Уг нь Ерөнхийлөгчийн зөвлөх залуу Долгорсүрэнгийн хүүг шүүхийн аргаар буулгаж авах гээд хүч хүрсэнгүй. Аваргыг ар хударгаар нь суйлж унагана гэж ихэд бардсан юм даг уу даа. Ардчиллынхан төрийн эрхэнд гарч, шүүх, хуулийн байгууллагын Төрийн тэргүүний гарт зангидагдаж байсан болохоор онгирч сагсуурсан ч байж мэднэ. Юутай ч тэр өөртөө ихэд итгэлтэй байсан юм. Гэвч түүний хүч хүрсэнгүй. Иймээс дахин санал хураалтын өдөр товлогдож, сонгогчид дахин сонголтоо хийх учиртай. Харамсалтай нь тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор Ерөн­хийлөгчийн сонгуультай нэг өдөр болно гэх ярих чих дэлсэх болжээ. Ерөнхийлөгчийн сонгууль бол Л.Эрхэмбаярыг аврах ганц гарц байж мэдэх нигууртай. Өнөөгийн ардчилсан Ерөнхийлөгч намаасаа мандат өвөртөлж, чадвал түүний далбаан дор намирч, нахилзах их боломж түүнд олдох юм. Тэр бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нийгмийн бодлого хариуцсан зөвлөх хэмээх сэтэртэйгээр сонгуулиас өмнө ажиллаж байсан нэгэн. Үе үеийн сонгуулиар нэр дэвшиж, өрсөлддөг ч босго давж байсан удаагүй. Тордоод тордоод өөдөлдөггүй энэ нөхрийг сонгуулиар нэр дэвшихэд нь Ерөнхийлөгчийн нэр нөлөө чамлахааргүй гэлцдэг. Иймд мань хүн өнөө маргаашийг өнгөрөөсөөр Ерөнхийлөгчийн сон­гуультай золговол хормойн дор нь гүйж байгаад мөрөөдөлдөө хүрчихэж мэдэх л юм.

Уг нь Сонгинохайран дүүргээс хоёр эрхэм сонгогдох байсан бол хоёр нам нь дээгүүрээ тохиролцоод л Л.Эрхэмбаяр, Д.Сумьяабазар хоёрын амь амьдралыг шийдвэрлэчих байлаа. Яг л Өвөрхангайн маргааныг эцэслэсэн шигээ. Харамсалтай нь, нэгнийх нь л мөрөөдлийг биелүүлэх ганц тийз л бий. Гэхдээ хоёр намын хэлэлцээрт энэ тухай хальт сөхөгдөөд өнгөрсөн тухай зарим нэг нь цайны хачир хийх аж. Тэр нь хүн ам ихтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг ноёны сэнтий. Тодруулбал, дүүргийн Засаг даргын суудлыг аль нэг нь авч, нөгөө нь УИХ-ын босго алхах. Ямартаа л, Д.Сумьяабазар төрийн албан хаагчдад хоёр нам тохирч, Засаг дарга, ИТХ болон ЗДТГ-ын хэлтсийг хувааж авч байгаа тухай хэлсэн гэх бор шувуу жиргэх вэ дээ. Гэвч энэхүү наймаа бүтэлгүйтсэн гэх юм билээ.

Үнэндээ Сонгинохайрхан дүүр­гийн АН-ын үүрийн даргаар олон жил ажилласан Л.Эрхэмбаярыг нутаг дэвс­гэ­рийнхэн нь танихгүй. Тэр бол Сонги­но­хайрхан дүүргийнхэнд шинэ хүн. Иймээс түүнд итгэл өвөртлүүлнэ гэ­хэд хэцүү. Харин Д.Сумьяабазарын ту­хайд наадмын дэвжээнээ олонтаа харж байсан зүс царайгаар нь сонгог­чид гадарлана. Мэдээж, бөхөө хүн­дэлж, саналаа өгөх нь бас юу л бол.

Л.НИНЖСЭМЖИД

 

Нийгмийн толь


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (February 19, 2013 10:50:01 am )

    Солонгос улсын “DOOWON” Инженер Техникийн коллежид хүссэн мэргэжилээрээ суралцах 17-25 насны хүүхэд залуусыг бүртгэж байна. Суралцах хугацаандаа ажил хийх боломжтой. Хичээл 3 сард эхлэнэ.Бүртгэлийн хураамжгүй.
    SNJ International LLC
    Утас: 328583,99118457,91190055,99035916

  • Anonymous (February 19, 2013 12:40:45 pm )

    Л.Эрхэмбаяр гэж энэ хүн Ямааранзын Эрхэмбаяр мөн үү? 1996-2000 онд УИХ-ын гишүүн байсан. Царай нь яг мөртлөө овог нь өөр байх юм ???

  • Anonymous (February 19, 2013 1:49:13 pm )

    бишээ, Архангай аймагийн дарга байсанв Элбэгдоржийг Ерөнхий сайд байх 1996. тэр үед манай аймагийг ганц цусалсан даа. ах дүүгээрээ идсэн. тэгээд бодоод үз дээ. хэл ам болж арай хийж Элбгбб өөрө зайлуулсан

  • Anonymous (February 19, 2013 3:36:20 pm )

    Манай дүүргээс 2 дахь удаагаа нэр дэвшиж байгаа. Угаасаа гарахгүй. Одоо болиоочээ. Эрхэмбаяраа чи. Ичих нүүр байхгүй юм аа. Элбэгдоржийн хармааний хүн юм уу. Энэ хүнийг Элбэгээ төрд шургущалуулах гээд үзээд байх юм. Болио боль

  • Anonymous (February 19, 2013 6:06:38 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Anonymous (February 19, 2013 7:55:15 pm )

    бишээ. нэг нь Булганы Я. Эрхэмбаяр энэ нь Архангайн Л. Эрхэмбаяр.

  • Anonymous (February 19, 2013 8:40:34 pm )

    тэр Архангай аймгийн гээд байгаа коммент бичигч андуураад байна. Аймгийн засаг дарга байхдаа маш сайн ажиллаж байсан. Харин 3 дахь жил дээр нь АН ынхан нь оорсдоо новшроод МАХНтай нийлж огцруулаа биздээ.Цонхны шил ч бил уу нэг сонин инээдтэй хэрэг зохиогоод ярьчихсан тэр ямар ундэслэлгуй дараа уучлал гуйгаад явж байсан тэр хун оороо мон бололтой.Архангайчууд та нарт Эрхэмбаяр шиг тулхтай гэмгуй авилгаас хол хун хэдэн уедээ олдохгуй за. Тэр Сумьяабазарыг бох гэдгээр бол Монголын ард тумэн мэдэлгуй яахав. Элбэгдорж шудрага зов хун гэдгийг олж харсан нь харин болж дээ.

  • Anonymous (February 19, 2013 8:51:55 pm )

    ENE HUDLAA GAR IKH HURLIIN GISHUUN BOLOH AMIDRALIIHAN ZORILGO BOLCHIHSON LUMPEN PROLETARI, NUGUUH NI BAS L HUDLAA GAR BOLOBSROLGUI IKH HURLIIN GISHUUNIIG TSOL TEMDEG GAVYA SHAGNAL GEED BODCHIHSON MULGUU BUH IIM L 2 SONGOLTIIG ENE 2 NAM SONGINOHAIRHANCHUUDAD TULAGJ BNA HERHEHIIG TA BUGD SHIIDEJ DEE

  • Anonymous (February 20, 2013 8:54:55 am )

    ene erhembayar arhangain zasag darga baihdaa arhangaig suiruulsen hun shu de. arhangai aimagt ene huniig law huleej avah humuus baihgui. udirdan zohion baiguulah chadvargui, idej uuj huvidaa zavshahdaa sain hun de.hun chanar muutai ene hun tord garaad yu hiih ni oilgomjtoi hooson tolgoi.

  • Anonymous (February 20, 2013 2:11:38 pm )

    ta nar bolildoo huniig ingej gutgej bolohgui.ene erhenbayar gedeg hun chin harin ch ner tsever aliv bolohgui butehgui zuild holbogdoogui tsever hun shuu tord heregmei l hun dee harin boh hun tord garaad uy hiih be zuger l zaaland ochij dasgaljuulagch boldoo

  • Anonymous (February 21, 2013 11:46:23 am )

    Uhsen hatsanii gishuun bolohov. Songinii namiig hamaatan hamsaatnaaraa duurgej huvchlah gej baigaad odoo jiigdej baigaa novsh. Demjij ood ni tatsan dargaa jiij baigaad hog bolson. Onoo margaashaas namiin duremiin horoogoor orj shiidver ni Purevbaatar deer garch Hamar Gantomortei uls turiin uhdel huur boloh ni todorhoi bolson. Oodoo hayasan chuluu ooriin tolgoi deer unan gedgiig meddeggui hun chanargui nohoin har baas ter chigtee dald orooroi. SHD-iin nam

  • Anonymous (February 21, 2013 2:47:48 pm )

    yu yriad bnaa jinhene eh oron elgen nutag ard irgediinhee toloo ooriigoo zoliosloj yvaa gunduugui er shuu .erhembayaraas hoish ene shd iin nam yu bolj yaj bui n ul medegdeh tamiin gazar boljee. odoo bolimoor ymaa mongolvhuudaa bie bienee hairlaj hindetgie

  • Anonymous (February 21, 2013 2:48:05 pm )

    unee heeltuulegch erhembayr

  • Anonymous (February 21, 2013 8:19:43 pm )

    Tahiachin tahiagaa hariulaad yavj bai. Zailtcan baigaarai

antalya rent a car