antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 19, 2013 29 comments

АНХНЫ ЕРӨНХИЙЛӨЛ БУЮУ ТҮРҮҮЛЖ СЭРСЭН ГУЙЛГАЧИН

нийтлэсэн Admin

ooogiihahhahТэр бол хамгийн сэргэлэн нь. Зальтай овжин нь.

Энэ чанараа хээгүй, гүндүүгүй гэх хоч, хэв шинжээрээ нуун далдалж чаддаг нэгэн. Түүнд их том алсын хараа гээд байх зүг чиг байсангүй. Өөрийн хэрээс давж хэтийдсэн зорилго, амбиц ч байгаагүй. Тэр анхных нь учраас урьтаж, өрсөж болох тэр л хүрээний ажлуудыг барьж авсан. Түүнийг Ерөнхийлөгч болж байх он цагт Монгол орон буй дүрээрээ “алтан дээр сандайлсан гуйлгачин” байв. Харин анхны Ерөнхийлөгч маань сандайлж буй алтаа бусдад зарж, гэдсээ борлуулах арга замыг “Алт” хөтөлбөрөөрөө нээлээ. Тодорхой хэлбэл, тэр “түрүүлж сэрсэн гуйлгачин” юм. “Би гуйлгачин баймааргүй байна. Сандайлж буй алтаа зарж, баяжиж хөлжие” гэж хамгийн эхэнд орилсон овжин П.Очирбат одоо Монголын толгой баячуудын нэг болжээ.

Бүсээ чангалахаас аргагүй өлөн зэлмүүн зах зээлийн ширүүн шуурганд улс орон, ард түмнээ сөхчүүлэн туйлдуулчихалгүй авч гарсан алдар гавьяа түүнд оногдоно. Гэвч энэ нийтлэлийн өнцөг бол ерөнхийлөл. Ерөнхийлнө гэдэг нь бөөрөнхийлнө гэсэн үг биш. П.Очирбатын гавьяа хийгээд балгийг түүх дэнслэх хэдий ч түүний ерөнхийлсөн гол ажил өнөөдөр Монгол Улсад тийм ч сайшаахаар үр дагаврыг авчирсангүй.

Монгол орны 551 гол, 483 нуур, 1587 булаг ширгээд буй гэх баримт бол шуудхандаа түүний эхлүүлсэн балаг. Тэр хэтэрхий овжин байсны харгай. Мань эр өөрөө геологи, уул уурхай талын мэргэжилтэй, бүр салбарынх нь сайдын албыг хашиж явсныхаа хувьд “Алт” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхэд нь дөхөм үзүүлсэн хэрэг. П.Очирбат соц нийгмийн үед хийгдсэн бүх л геологийн хайгуул судалгаа, нөөц нь тогтоогдсон ордуудын талаар мэдээлэлтэй байсны хувиар сандайлж буй алтнаасаа атгаж эхэлсэн юм. “Түрүүлж сэрсэн гуйлгачин” хэмээн оноосны учир ч ийм. Хэрэв түүний ерөнхийллийн үед хийгдсэн балгийг гэмт хэрэг гэж тооцох аваас П.Очирбатын зүйлчлэлийг шунахайн сэдэл гэж үзэх байсан биз. “Алт” хөтөлбөрийн хамаг балаг нь газар нутаг балран сүйдсэнээр зогсохгүй ээ. Монголын үнэт баялаг болох тонн тонн алт ямар ч татвар, хяналтгүйгээр гадагшаа урсан одсон юм.

Тэрбээр алт, орд газруудын лицензийг танил тал хийгээд ойр хүрээнийхэндээ хамгийн түрүүнд тарааж эхэлсэн байдаг. Улс төрийн намуудыг далдаас санхүүжүүлж байдаг уул уурхайн магнатууд тийн төрсөн түүхтэй. П.Очирбатыг Төрийн тэргүүнээр ажилласан 1992 оны есдүгээр сараас 1997 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “МАК”-ийн Б.Нямтайшир зэрэг сар бүр Солонгост очиж казино тоглодог, нэг тэрбум төгрөг намын байранд хандивладаг, сайдын суудал худалдаж авдаг, нам байгуулдаг томоохон хөрөнгөтнүүд буй болсон юм. Нөгөөх “алтан дээр сандайлсан гуйлгачид” дундаас эдгээр эрхмүүд дэмий нэг, санаандгүй хувь тохиолоор товойн гарч ирээд “алтаар гулгисан баячууд” болон хувирсан гэж үү. Тэр үед л П.Очирбатын овжин зальжин, хувь хишиг хүртэмтгэй, хор хутгамтгай чанар товойн тодорсон болов уу. Эдгээр зан чанарыг нэгтгэж орчуулах аваас мөнөөх лобби гэдэг үг болой.

П.Очирбат бол өдгөө цагийн мэргэшсэн лоббичин. Өдгөө тэрбээр гадаадын хөрөнгө оруулагчдын албан ёсны лобби төлөөлөгч болоод байгаа бол ерөнхийлж асан он жилүүддээ албан бусаар асар олон лобби хийсэн байдаг. Албан тушаалаа урвуулан ашиглаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй биш хэмээн өөрийгөө өмгөөлж, бусдаар хамгаалуулдаг экс Ерөнхийлөгч П.Очирбат нэг л өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт алтны орд эзэмшдэг болж таарсан. Тэрхүү орд газрынхаа нөөцийг ашиглаж бараг дуусгаад хятадуудад 800 мянган ам.доллараар зарснаар энэ нь ил болж билээ. Ерөнхийлөгч байсан хүн мөнгө олж, бизнес хийж, уул уурхай эзэмшиж болохгүй юу гэж адрах болуужин. Гэвч лицензийг нь олж авахдаа албан тушаалаа урвуулан ашигласан эсэх, ашиг сонирхлын зөрчлийнхөө үр шимээр баяжсан эсэхийг шалгаж нягтлах л ёстой мэт. “Алт” хөтөлбөрийн буруу байгаагүй, нөхөн сэргээлт хийгээгүй алт ухагчид, нинжа нараас л болж миний санасан, сэдсэн ажил ийм балагтай боллоо гэж ярьдаг П.Очирбат өөрөө дээрх Батширээтийн орд газраа ашиглачихаад огт нөхөн сэргээлт хийгээгүй ажээ. Гэвч угийн зальжин учраас нөхөн сэргээлт хийгээгүй гэдэг ялд унахгүйн тулд хятадуудад зарж, нэрээ цэвэрлэсэн хэрэг.

Тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалыг таван жил хашаад буусан ч тэрхүү албыг ашиглаж өөрийн байнгын ажил, орлогыг бий болгосон нь түүхэн үнэн юм. Ашиг сонирхлын зөрчил гэх нэр томъёо нь ч нэвтрээгүй байхад тэрбээр ашиг сонирхлын зөрчилтэй олон шийдвэрийг гаргасан. Түүнийхээ үр шимийг хүртэж, тэр өдгөө ашиг сонирхлоо ил цагаан илэрхийлчихсэн тууж яваа. Одоо тэрбээр Монголын уул уурхайн Ассоциаци хэмээх байгууллагыг нам болон санаа нэгт нөхөр До.Ганболдын хамт удирдаж буй. Тэд БНХАУ-д Монголын уул уурхай, ашигт малтмалын лицензүүдийг худалддаг байж магадгүй гэх хардлага бий. “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний Б.Болд До.Ганболдын зарсан лицензийн тухай баримтыг нэг удаа дэлгэж байсныг бодолцвол энэ нь үнэний хувьтай биз.

Нөгөөтэйгүүр, улс орны үндэсний аюулгүй байдал, ард олон баялагтаа эзэн суух гэх мэт үг П.Очирбатад огтоос хамаагүй, хахь хөндий болж хувирсан нь хачирхалтай. Тэрбээр хүний хүн шиг зан гаргах болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах санаархал л ил тод цухалзах болсон юм. Тухайлбал, мөнөөх Оюу толгойг эзэмших хүсэл зорилготой гадаадынхан юм л бол П.Очирбатыг өмнөө барих цагаан хоолойгоо болгож хувиргасан. П.Очирбат “Оюу толгойн гэрээг нэгэнт байгуулчихсан учраас одоо сайн, муу болсон гэж яриад байх хэрэггүй. Гэрээнийхээ дагуу ажиллах л хэрэгтэй. Оюу толгой Монголын эдийн засагт асар их үр дүн өгнө. Өмнийн говь дэд бүтэц өндөр хөгжсөн аж үйлдвэрийн асар том бүс нутаг болж хувирна. Олборлох, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг уул уурхайн олон салбар хөгжинө” гэх мэтээр жинхэнэ улаан булангийн ухуулагч шиг сэнхрүүлдэг. Тэртээ 1990-ээд оны эхэнд нэг нөхөр яг ингэж л ярьдаг байсан. Ингэж ярьж байгаад л газрын доорх баялгийг ухаж төнхөх, зарж арилжих хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Энэ хоёр нөхөр хоорондоо тун ч адилхан байгаа биз. Аргагүй шүү дээ. Нэг хүн юм чинь.

Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэгдэж явсан төрийн тэргүүн хүн төвийг сахихын оронд хэт нэг талыг баримталж, бүр эх оронч биш үзэл баримтлалыг сурталдаж буй нь энэ. Бүхэл бүтэн төрийн тэргүүн нь хариуцлагыг умартсан хөтөлбөр зарлаж, улмаар зөвхөн нэг талын эрх ашгийг хамгаалсан лобби бүлгийг манлайлаад сууж байгаагийн цаана ямархан хүнийрхэл нуугдана вэ.

1997 онд Ерөнхийлөгчийн албаа өгч “Тэнгэрийн цаг” компаниа байгуулсан. Удалгүй Сүхбаатар аймгийн Төмөртэйн цайрын ордыг ашиглаж эхлэхэд тэрбээр “Цайрт минерал” компанийн Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээнд зуучлагчаар оролцжээ. Үүнийхээ хөлсөнд уг ордоос хувь эзэмших болсон гэдэг. Ерөнхийлөгч байхдаа Дорнодын Тамсагбулагт нефтийн цооног өрөмдөн гаргаж эхэлсэн АНУ-ын “Соко” компанийн нефтийн лицензийг Хятадын “Да чин” компанид шилжүүлэх ажиллагаанд ч П.Очирбат зуучлагчаар оролцсон байдаг. Өдгөө тэрбээр Тавантолгой орд газрын хамгийн баялаг нөөцтэй хэсэг болох Ухаа худгийг эзэмшиж буй “Энержи ресурс” компанийн ТУЗ-д багтаж, бодлогыг нь боловсруулалцаж байгаа. П.Очирбат энэ компанид зөвлөгөө өгөөд, сард 30 мянган ам.доллар халаасладаг гэж байгаа. “Алтайн хүдэр” компани түүний хүргэнийх. Ерөнхийдөө нэг иймэрхүү.

Д.Дорно

 

Эх сурвалж: Нийгмийн толь


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • Anonymous (February 19, 2013 10:50:19 am )

    Солонгос улсын “DOOWON” Инженер Техникийн коллежид хүссэн мэргэжилээрээ суралцах 17-25 насны хүүхэд залуусыг бүртгэж байна. Суралцах хугацаандаа ажил хийх боломжтой. Хичээл 3 сард эхлэнэ.Бүртгэлийн хураамжгүй.
    SNJ International LLC
    Утас: 328583,99118457,91190055,99035916

  • Anonymous (February 19, 2013 10:55:50 am )

    haraal idvel taarna .yasan gedes ni duurdeggui yum be

  • Anonymous (February 19, 2013 11:22:03 am )

    mongoliin ard tumnii haraaliig ideh tusam ur huuhed tani muugiin muug uzej amidrana.anhnaasaa nadad zevuun sanagddag hun bsiin hudlaa muu novsh.

  • Anonymous (February 19, 2013 1:01:33 pm )

    Yahav dee ard tvmnedee bas uym ugsun l baina ajlin bair gargasan l baina Ymar avilgachin yaltan Enhbayar shig ger bvleeree tsusalchihaagvi l baina sh dee

  • Anonymous (February 19, 2013 1:11:47 pm )

    tuuhend taaruuhan l nertei uldeh hun dee

  • Anonymous (February 19, 2013 1:45:22 pm )

    Ямар хүнээр ерөнхийлөгч тавиж байсан байна даа бид чинь ,Монгол хүн мөн үү ?

  • Anonymous (February 19, 2013 1:57:53 pm )

    unen ter bol mongonii hoinoos hoogch mongol ornii eronhiilogch baisan shinjgui novsh

  • Anonymous (February 19, 2013 2:49:23 pm )

    Энэ цоо шинэ дээлээ хар тосоор мялааагад бид нар удаегуй баяжлаа гээд л байсан оороо бугдийн нь овортолсон байна ш дээ муу шуналтан урвагч энэ нохрийг шалгах л хэрэгтэй юу унэн тэр унэн шалгах л хэрэгтэй

  • Anonymous (February 19, 2013 3:04:07 pm )

    ene hujaa ovood bidnii hoich ued uldeesen balga ihe.gazar nutgiig uulgalan dairch gadna dotoriin hulgaichuud idehiig ene zonog hujaa tavsan gej boddog shuu.

  • Anonymous (February 19, 2013 4:12:38 pm )

    umhii uliastain manj ambanii barlag hujaagiin erliiz. mongold hyatadiin bodlogiig heregjuulegchdiin tolgoilogch shdee muu novch

  • Anonymous (February 19, 2013 5:33:46 pm )

    nugel chin nudeeree garnaa muu hulgaich

  • Anonymous (February 19, 2013 6:05:17 pm )

    ene hyn mongol hyn mon yy esbel

  • Anonymous (February 19, 2013 7:18:44 pm )

    omhuu huzaa odoo hurtel uheegui baigaa uam uu

  • Anonymous (February 19, 2013 9:28:28 pm )

    Óëñààñ ºãñºí äàðààí íü ò¿¿õýí äóðñãàë áîëîõ áàðèëãàà çàðààä ñóóæ áàéäàã ýðã¿¿ òýíýã øóíàëèéí òóëàì

  • Anonymous (February 19, 2013 9:37:40 pm )

    Õ¿í ìºíãºíä äóðòàé áàéæ áîëíî àðàé ÷ àíõíû åðºíõèéëº÷ûí äóðñãàëò áàðèëãûã çàðäàã …. òýð íºõºð öàëèí ñàéí ë àâäàã þì áàéíà ø äýý õàð ýðã¿¿ ìàë

  • Anonymous (February 19, 2013 9:47:23 pm )

    bar bolgono baar bolgono baas bolgoloo mongol ulsiig ene mahan barzgar tolgoi haraal idnee uuniig

  • Anonymous (February 20, 2013 12:17:41 pm )

    YOSTOI ZOV BICHSEN BAINA. UUL UURHAIN HAMGIIN MUU YUM N ENE HUNEES EHLELTEI HAR MORTEI AMITAN BAIGAA YUM DAA. UHAVAL UUNEES CH ILUU BALAI YUMNUUD N DELGEGDENE L DEE. ENE HUN CHIN BAIGAL ORCHNY MONGOLYN BUKH TOSLIIG GARTAA ATGAASAN MAFIIN TOLGOILOGCH BOLOI. SHUDARGA UNEN YALJ ENE ERHEMUUD AAVYN HAALGYG TATDAG BOLOSOI GEJ MONGOLYN ARD TUMEN HULEIE DEE.

  • Anonymous (February 20, 2013 1:46:33 pm )

    Үнэнхээр зөв бичжээ. Анх дээлээ мялаагаад л юу гэж донгосож байлаа муу хөгийн амьтан. Одоо Монголын аль баялагтай газруудыг нь гадныханд өгчихөөд өөрөө энэ тэндээс давхар мөнгө аваад бас хамтран эзэмшигч гээд балиар шуналтай новшийг шалгаж хөрөнгийг нь хурааж зохих ялыг нь эдлүүлэх хэрэгтэй. Жинхэнэ хөгийн амьтан хэлэх муу үг ч олдохгүй муухай хүн. Шалгах хэрэгтэй.

  • Anonymous (February 20, 2013 2:36:16 pm )

    Setgegdel bichigch nar aa! End 1 anhaaruushtai yum bii shuu! Medeej anhnii yoronhiilogch bayajsan baij bolno. Gehdee mongol orosiin tuslamj tetgelegeer yavahaa boliod tusuv hureltsehgui shadar said Ganbold 250say $ olon ulsiin tuslamjaas bosgood tusuv burduulj boon bayar bolj baisan hund ued Ochirbat yoronhiilogch ooroo uuliin hun uchir Alt hotolbor devshuulj Japan-ees 4say $ oruulj iren zarim companiudiig tetgen hol deer ni bosgoj baisniig sanaj bna. Ene bol tuhain uedee mongol ulsiig avarsaan. Olon ch hariutslagagui uul uurhai hogjson. HAriutslagatai sain yavaad tomrood saihan bolson ni ch bii. Ulsiin tusuv ch tomorch valiutiin noots ch osoj mongol ulsad ogoojoo ogson. Harin ene deerhi olon toonii gol gorhi hedhen altnii shoroon ordoos bolj shirgesen gedeg bol tuiliin hudal zuil. Ihenh ni delhii dayar bolj bui dulaaraliin noloogoor hataj shirgej baigaa. Tegeed ch sotsializmiin ued ajillsaj baisan Yoroo Bugant haviin orosiin uurhainuud, Olon modnii uildveruudiin ajliin balag 90-eed ond medegdej ehelsen gedgiig bas bodoltsoh heregtei! Yumiig havtgairuulj 1 hunruu dairah ni muuhai!. Medeej Ochirbat yoronhiilogchid buruu muu muuhai yum bii. Bagabandi, Enhbayar odoogiin Elbegeed ch bii. Daraagiin songogdoh yoronhiilogchid ch buruu muu zuil baih bolno.

  • Anonymous (February 20, 2013 2:38:49 pm )

    Хэ хэ.Сэргэлэн хүн гэж үүнийг хэлдэг юм.Завханаас төрсөн 2 ерөнхийлөгч хоёуулаа сэргэлэн.Ямар ч байсан Энхбаяр шиг шоронд орохгүй ээ

  • Anonymous (February 20, 2013 3:59:08 pm )

    Ex ornoo xudaldsan luivarchin. Xanaj tsadaach!!!!

  • Anonymous (February 21, 2013 7:15:30 am )

    hamgiin urt setgegdeliig novshiin Ochirbat uuruu bichjeedee esvel huuhed n.
    Novshiin shuren hamart

  • Anonymous (February 21, 2013 12:46:40 pm )

    Хятадын эрлийз Пунсалмаа авгай хятад нөхөртэй байсан гээд мөн ч их ярьсандаа.Дотор хүн дотор санаагаа хадгалаад өөрийгөө болгоод манж зангаар бусдыг өөртөө татаад итгэл олоод хээгүй мэт байж чадаж байгаа нь яг манж мөнийг нотлоно доо. Монголчууд хэзээ чадуулж, хашир суух хүмүүс вэ.

  • Anonymous (February 21, 2013 2:38:00 pm )

    luivarchin bn aa

  • Anonymous (February 21, 2013 4:12:22 pm )

    odoo ch gesen tsadaagyi mongol gazar hariinh bolson tsagt gedes tsataglan sanaa amar baih bolno harj baigaarai ta nar

  • Anonymous (February 22, 2013 8:37:56 am )

    Очирбат гэж хужаад АН-ынхан ганц сайн чадуулсандаа. МАН-ынхан та нар ч инээх хэрэггүй. Ар нуруугаараа цэвэр тавиулсан.Нэг муу хужаад шүү. Хоёул, хоёулаа шүү Одоо ҮХЦ-ээс нэн даруй хөө. Манжийн удмыг төрөөс зайлуул. Харин битгий хэлмэгдүүл газар шорооныхоо ажлыг хийгээд амьдарна биз.

  • Anonymous (February 22, 2013 6:01:05 pm )

    энэ зантгар хамартай муу ёрын хулгайчаас болж монгол улс одоо болтол нефтээ хужаа нарт зүгээр өгч өөрсдөө үнийн дарамтан дор амьдарч байна, энэ лалраас болж алт хайсан компаниуд шоргоолж шиг олон нинжа нар монгол нутгийн унаган онгон сайхан байгалийг там болгож хаялаа,өөрөө л баяжсан болохоос ард түмэн минь хоосон гуйлгачин шахуу хэвээрээ үлдлээ.чи монголоос зайлаад өгөөч, одоо дахиж битгий уул уурхай ярьж уур хүргэж марзан царайгаа гаргаад байгаач

  • Anonymous (February 23, 2013 3:57:43 pm )

    Ih l sain meddeg hun bichsen umaa daa? Ingej balbah shaltgaanyg n oloh umsan.

  • Anonymous (February 25, 2013 8:55:36 pm )

    ee ene byzar mongold yaakh gej erbee turvvlsen eej bas kharaal ed

antalya rent a car