antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 20, 2013 4 comments

Улстөрчдийг зад шүүмжилсэн бүтээл нь гавьяатыг гайтуулах шалтгаан болов уу

нийтлэсэн Admin

48111_340957986013102_1178708348_n“Монголд улстөргүй зүйл үгүй болжээ” хэ­мээн халаг­ла­саар нэлээд хэ­дэн жилийг  ардаа үдэв, бид.  Гагцхүү урлаг  хэмээх на­­рийн шүүлтүүр, нандин мэд­­рэмж  шаарддаг ариун голомт дагшин хэвээрээ өнөөд­рийг хүрсэнсэн.

Гэтэл зарим хүмүүс  төр засаг хэ­мээх эрхэм нэрийг барьж, ариун нандин бүхэнд гар, хөлөө дүрж ур­лагийн гэгээн өргөө рүү цоожны нүхээр сийгэх хүйтэн жавар шиг л шургаллаа.

Ард түмнээ бус амин хувиа хичээж, “өвөр, зуурын улстөр” хийгчид өдгөө бүр улаан цаймдаа гарч, алив бүхэнд нэлээд том алхдаг болжээ.

Айлчин гийчин хүртэл гадаа ирээд, хөнгөн ханиалган гэрийн доторх хүмүүст дохио өгч, орох зөвшөөрөл эрдэг дээ.

Гэтэл бусармаг улстөрчдийн гар, хөл байтугай харааны буртаг ч орж амжаагүй байсан Монголын урлаг хэмээх их айлын үүдээр дээрэмчин, тонуулчин шиг зөвшөөрөлгүй орж ирээд, шууд хоймор руу нь давшилж эхлэх нь тэр.

Урлаг дахь улстөрийг хө­дөөгийн нэгэн театраас эхэлсэн нь цаанаа нарийн учир­тай бо­лолтой. Гэвч мөнөөх улс­төрч­дийн “хөдөөгийн” гэж бодсон театр нь эх орондоо төдийгүй хи­лийн чанадад монгол урлагийн гайхамшгийг мэдрүүлээд өдгөө 6-7 жилийг ардаа үдсэн “том” театр  шүү дээ.

Зах зээлийн хүнд хэцүү үед хөрөнгө мөнгөний гачигдалд орж, хэзээ мөдгүй нурж унах гэж байсан Төв аймгийн театрын захирлаар найруулагч Ч.Ганхуяг томилогдсоноор ёстой л “гэгээрлийн жим” рүүгээ зам нь шулуудсан юм. Тэрбээр алдарт “Учиртай гурван толгой” дуурийг анх тавигдсан хувилбараар нь “Монгол туур­гатан”-ы тайзнаа амилуулж, Монголын урлаг соёлын тэргүүн фронтын дайчдыг урин, санал бодлыг нь сонсож, буруу, зөвөө шүүлгэн, ажлаа тун ч эрчтэй эхэлсэн.

Түүнчлэн урлагийн дээд шагнал гардуулах “Гэгээн Муза” ёслолын ажиллагаанаас ганцхан жилийн дотор арван шагнал гардсан. Энэ нь яст мэлхийн хурдаар урагшилж байсан хөдөөгийн театруудын хөлдүү чихэнд нэгэн зүйлийг шивнэсэн. Ингэсний ачаар хө­дөөгийн театрууд сая “амь орж”, “Сонгодог бүтээл”, “Гэ­гээн Муза” зэрэг наадамд тун ч идэвхтэй оролцох болсон.

Тэр ч бүү хэл, хөрш Хятадаас эхлээд холын Францад хүртэл “Монгол туургатан”-ы дуу хоо­лойг цуурайтуулаад амжсан. Энэ бол цаг ямагт шинийг сэт­гэж, аливаа зүйлийг бусдаас өөрөөр хийх хүсэлдээ хөтлөгдөж явдаг Ч.Ганхуяг найруулагчийн ач гавьяа. Гэвч Ч.Ганхуяг “Энэ театрыг өөд татсан гэх нь хаашаа юм бэ. Гэхдээ өөр болсон шүү. Миний сайных биш. Мэргэжлийн баг бүрдсэнд л хамаг учир байгаа юм.

Би тэр хүмүүсийг цуглуулах л үүрэг гүйцэтгэсэн. Намайг очих үед өөрсдөөс нь хамаарахгүй хүчин зүйлээс болж хэцүү байдалд орчихоод байсан. Зах зээлийн үед ихэнх орон тоог нь цомхтгочихсон, 30 гаруйхан ажилчинтай, мэргэжлийн бо­ловсон  хүчингүй, урын сангийн бодлогогүй болчихсон байсан. Одоо манай театр 70 гаруй ажилтантай, тэдний 98 хувь нь мэргэжлийн их, дээд сургууль төгссөн уран бүтээлч. Ингэхээр өөр бололгүй яах вэ” хэмээн өөрийнхөө гавьяаг далдалж, бусдын чадлыг тодотгодог.

Гэтэл шинэ он гарсны дараахан Ч.Ганхуяг найруу­лагчийг “өөрийнх нь хүсэлтээр” ажлаас нь гэнэт чөлөөлжээ. Азийн жижигхэн Монголын нэрийг дэлхийн урлагийн эх булаг болсон Парис хүртэл цуурайтуулан, урам зоригтой ажиллаж  байсан тэрбээр мөхлийн ирмэгээс авар­сан театраасаа юуны учир ийнхүү татгалзах болов? Энэ талаар тодруулахаар хэд, хэдэн найруулагч, уран бүтээлийн нөхөдтэй нь холбогдсон боловч дорвитой хариулт сонсож чадсангүй.

Захирлыгаа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран сайхны удирдагчаар ажиллах болсон тул ажлаа хүлээлгэж өгсөн гэхээс өөр мэдээлэлгүй хоцорсон “Монгол туургатан” театрын уран бүтээлчид сар шинийн баярын дараа ажил хаяхаар төлөвлөж байсан. Гэвч Ч.Ганхуяг тэднийг дэмжээгүй бөгөөд “Гэгээн Муза” наадамд зориулан “Хязгааргүй” моно оперо жүжгээ Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дахин амилуулахаар ажиллаж байна.

Гэвч энэхүү халаа, сэлгээний асуудлыг Ч.Ганхуягийн хамгийн сүүлд бичсэн “Нохойн сүрэг” жүжгийн зохиолтой холбон ойлгож байгаа хүн урлагийнхан дунд цөөнгүй байгаа аж. Учир нь, тэрбээр нохойгоор төлөөлүүлэн  бүхэл бүтэн үндэстний бодлого, улстөрийн амьдралыг харуулахаар шийджээ.

Уг жүжгийг Б.Баатар найруулж, төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, Ё.Цог нар гол дүрийг  нь амилуулан, бэлтгэл сургуулилт жигдрээд байсан. Гэвч нээлт нь тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоор байсан юм. Тиймээс ч тайзнаа хараахан амилж амжаагүй энэхүү бүтээл гавьяатныг гайтуулах гол шалтгаан  болсон хэмээн хаш­рууд үзэж байгаа аж.

Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (February 20, 2013 10:02:09 am )

    Солонгос улсын “DOOWON” Инженер Техникийн коллежид хүссэн мэргэжилээрээ суралцах 17-25 насны хүүхэд залуусыг бүртгэж байна. Суралцах хугацаандаа ажил хийх боломжтой. Хичээл 3 сард эхлэнэ.Бүртгэлийн хураамжгүй.
    SNJ International LLC
    Утас: 328583,99118457,91190055,99035916

  • Anonymous (February 20, 2013 1:52:50 pm )

    Uneheer sain nairuulagch .Uran buteelee sain hiij baigaa humuusiig uls turjuulj solij holihoo bolimoor uymdaa

  • Anonymous (February 20, 2013 2:40:29 pm )

    Нохойн сүрэг ч ашиг орлогоороо тэргүүлэх боллоо доо, би лав хамгийн түрүүнд үзнэ.

  • Anonymous (February 27, 2013 4:09:09 pm )

    Ter jujih er hamaagui ugluunii soninii teneg setguulchee ymiig taamgaar bish nariin uchriig ni sain sudalj baij bichij bai Tuv aimagt Ardchilsan nam ylaad Mongol tuurgatan teatriin dargaar namiinhaa hun boloh duuchin hishigbayarig tavih gee l sain nairuulagchiig halsan ym. Ganhuyag darga mundag hun bsaan.

antalya rent a car