Өөрсдөө үүрээ эвдэлсэн МАН-ынхан орох газраа олж ядан хавийн амьтныг царайчлан гуйж, ёстой л үзээгүйгээ үзэн арчаагүйтэж явна.
Түүх сөхвөл ХХ зууны 20-иод онд бас л орших эс оршихын заагт тулж, туйлын эргэлзээтэй байдалд орж байжээ.
Хэдийгээр өөрсдийгөө Монголын улстөрийн ууган хүчин, анхдагч нам хэмээн цоллох дуртай ч ХХ зуунд үүсэн байгуулагдмагцаа гуравхан жил болоод устан алга болсон гэж үзэж болно.
90 жил МАХН нэрийн дор дарцаглан давхиж явснаа ууган нэрээ сэргээж МАН болсон биш жил гаруйхан хугацаанд оршин тогтноод өнөөдөр улстөрийн намын хувьд түүхийн хог руу хаягдах өдрөө хүлээж хэвтэнэ.
Социализмын он жилүүдэд МАХН нэрээр Монголын улстөрийн өнгө төрх нь болж, 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш 23 жилийн хугацаанд 1992-1996, 2000-2004 онд найман жил засгийн эрх барьж, 2004-2008, 2008-2012 онуудад бас л найман жил сөргөлдөгч АН-тай хамтран эрх барьсан өнөөдрийн МАН Монголын төрөөс нэг алхам ч холдож үзээгүй.
Гэвч уугуул нэрээ сэргээсэн биш “Сахил хүртээд шал дордов” гээч нь болж дээсэн дөрөөн дээр дэнжигнэж явна. Өдрөөс өдөрт хүч чадал нь тарамдаж, доройтсоор яваа шалтгаан нь мянга, түмэн жирийн гишүүд, дэмжигчдээс нь биш МАН-ын толгойд суугаа 20 гаруйхан тооны харалган, сохор дарга нараас нь болсон гэдгийг өнөөдөр ч хүлээн зөвшөөрч чадахгүй сандал ширээтэйгээ үхэлдэн зууралдсаар л явна.
Ардчиллын гэгдэх он жилүүдэд өнөөдрийн МАН засгийн эрхийг дангаар болон хамтран барьсаар ирэхдээ Монгол оронд эдийн засаг, улстөрийн зоригтой өөрчлөн шинэчлэлт, нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалт хийлгүй өдөр хоногийг аргацаасаар ирсэн нүгэл нь өнөөдөр сад тавьж хаашаа ч гарах гарцгүй болгочихоод байгаа юм.
Улс эх орон, ард түмнийхээ ирээдүйн төлөө эдийн засгийн зоригтой шинэчлэлт, бүтээн босголт хийхийн оронд төрийн мөнгө, түмний хөрөнгөөр өчнөөн олон хулгайч, луйварчин тэрбумтангуудыг төрүүлэн гаргаж, авилга хээл хахуулийг цэцэглүүлж, Монгол орныг харийн тонуулчдад худалдах эх суурийг тавьсан лай ланчигаа үүрээд гэлдэрч яваа нь зохих ёсны шийтгэлээ амсч байгаа хэрэг мөн.
Улстөрийн нам гэгдэх жинхэнэ утгаа алдаж бүх төрлийн бохир бизнесийн бүлэглэлүүдийн үүр уурхай нь болж, тэдний ашиг сонирхол, дохио зангаагаар өчигдрийг хүртэл муйхарлан зүтгэсний гор нь өнөөдөр гарч бүх л түүхийнхээ хамгийн хар өдрүүдийг туулж яваа нь ёстой л өнгөрсөн өдрүүдийн даажигнал гээч мөн бизээ.
Ямар ч цаг үед боловсон хүчний хамгийн их нөөцтэй гэж бардамнасаар ирсэн ч өнөөдөр төр түмнээсээ хулгайлсан мөнгөнд ухаан санаа нь самуурсан хэдхэн олигарх МАН-ыг удирдан чиглүүлсэн болж яваа нь энэ намыг ёстой л “багалзуурдан дарсан хэрэг” болж байна.
Улстөр, эдийн засаг, дэвшил хөгжлийн наад захын онолын мэдлэггүй ч энэ намыг удирдсан болж, хоол хороож яваа дарга нар нам нь зүүн, баруун аль үзэл баримтлалтай болохыг ч сайн ялгаж мэдэхгүй байж өнөөдөр наашаа харж инээн, цаашаа харж шазуур зуусан ямар ч нам хүчний нөмөрт гүйж очиход бэлэн байгаа нь нууц биш.
МАН-ын хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд булхай луйвар бүхнийг хэрэглэсээр 28 суудал авч дөнгөсөн ч тэднээс найм нь сонгуулийн үед хийсэн булхай луйвраар, 10 гаруй нь авилгал хээл хахуулийн хэргээр хэзээ ч шүүхийн хаалга татаж болзошгүй. Хэрвээ асуудал тэгж хурцадвал УИХ дахь МАН-ын төлөөлөл 10 хүрэхгүй суудалтай үлдэж ёстой л “шувтарсан цагаан бумба”-ны үлгэр ч болж магадгүй. Одоо МАН-ын тухайд үхэх сэхэхээ үзэх эцсийн найдвар нь энэ зун болох Ерөнхийлөгчийн сонгууль яах аргагүй мөн.
Одоогоор нам дотроо ярилцаж санал нэгдээд ард олноос найдвартай дэмжлэг хүлээж чадах нэр цэвэр, нэр хүндтэй ганц улстөрчийн нэрийг тодруулж чадахгүй байгаа МАН-ын хувьд энэ байдал удаан үргэлжилвэл Ерөнхийлөгчийн сонгуульд “амаараа шороо үмхэж” ёстой л түүхэндээ цэг тавих нь гарцаагүй.
МАН-д яг л одоо алсыг харсан мэдлэг чадвартай, эх оронч, бохир мөнгөтэй хутгалдаагүй нэр цэвэр залуухан зоримог улстөрчид юу юунаас илүү шаардлагатай байгаа. Гэхдээ залуучуудаар цус сэлбэхдээ “Хадгаламж” банкыг дампууруулахад хүчин зүтгэж Сөүлийн казиногийн байнгын зочид болсон “улаан хамгаалагчид”, юм уу оюутны холбооноос гараагаа эхэлж өнгө, мөнгөөр ээж, аавыгаа ч зараад идчихээс эмээхгүй энэ цагийн “улаан хувьсгалчид”-ыг аваачаад залчихвал баахан сүржигнэж байгаад МАН-ыг хувааж залгичихаад хэдэн тийшээ нисээд алга болж ч мэдэх л юм.
Монголын зүүний үзэл баримтлалтай улстөрийн нам, хүчнүүдтэй яаралтай эвлэлдэн нэгдэж ойрын хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллаж чадвал аврагдах ганц гарц байгаа.
МАН-ын өнөөдрийн лидерүүдэд зүрх зориг, мэдлэг боловсрол хэзээ ямагт дутагдсаар л ирсэн. МАН-д гал цахилгаан мэт өөрчлөлт шинэчлэлт хийгдэхгүй бол өөрөө өөрсдийгөө хором мөч өнгөрөх тусам устгасаар дөрөвхөн сарын дараа бүрэн сүйрэн унахад ойртсоор л явна.
МАН орших уу, эс орших юм болов уу.
Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 18, 2013 9:34:05 am )
DELETE MAH
-
Anonymous (February 18, 2013 10:32:21 am )
Ёслоод зогсож буй 2 тэнэг гараас л бїх зїйл чинь буруудсан шїї. Хувалзнуудаа
-
Anonymous (February 18, 2013 10:45:16 am )
ene 2 dagzaas bolson doo
-
Anonymous (February 18, 2013 11:43:18 am )
ekh ornoo dampuuruulsan iim nam tsaashid hereggui hurungiig ni huraagaad huuliar horigloh heregtei
-
Anonymous (February 18, 2013 12:02:00 pm )
НАМЫН ТОЛГОЙ ДЭЭР СУУСАН НЯМКА ЭНХҮҮД СҮХҮҮДИЙГ ЗАЙЛУУЛЖ ЭРС ШИНЭЧЛЭЛ ХИЙЕЭЭ ЗАЛУУЧУУДАА
-
Anonymous (February 18, 2013 12:34:48 pm )
nam mii mine neriig yaah gej solij businuulav daa daan ch yaav daa
-
Anonymous (February 18, 2013 12:35:36 pm )
bas batuudiig kkk
-
Anonymous (February 18, 2013 2:32:58 pm )
ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭСЭЭ УРВАСАН,ХУЛГАЙ ХИЙСНИЙ ШИЙТГЭЛЭЭ ЭНЭ БИЕЭЭРЭЭ,ҮР УДМААРАА ХҮЛЭЭХ БОЛНО.БУРХАНЫ ШИЙТГЭЛ ЭХЛЭЖ БАЙНА…
-
Anonymous (February 18, 2013 2:38:50 pm )
АРД ОЛНЫГ ЗОВЛОН ШАНАЛАЛ,ЦУС,НУЛИМАСТАЙ ХУТГАСНЫ ТӨЛӨӨХ ТӨЛӨӨС.ЭНЭ ТӨЛӨӨС ИХ УДААН ҮРГЭЛЖЛЭХ БОЛНО.ШИЙТГЭЛЭЭ ХҮЛЭЭЖ АВЦГАА
-
Anonymous (February 18, 2013 4:02:28 pm )
Yahiim Zugeer l MAHN taigaa negd.
-
Anonymous (February 18, 2013 4:04:31 pm )
Mongol ulsiig tusgaar uls bolgoj udii hurtel avch irsen nam shuu. Odoo negej daraagiin songuulid yalahgui bol uls oron chini suidlee shuu
-
Anonymous (February 18, 2013 5:26:04 pm )
Ene ix mongo idsen darga nar dynd tyshaaliin tvshmedvvd bvgd Man-tor barij bx ved bsan noxdvvd odoo exneesee ilerch l bna daa jishee n –tatvariin dargiin gertee xadgalj bsan belen mongo 30caya yuan z’5-saya $ -mongol mongond shiljvvlsen chin17-n terbum togrog bolj bna shvv dee zvgeer neg xyrgan darga shvv dee arai l dendvv bna daa za tegeed sv. Batbold c.bayar Zorig said -geed l yawj ogox bailgvi dee idsen mongon n milliardaar xemjigdex bailgvi dee dendvv shydarga bus niiigemd amidarch bna daa bid
-
Anonymous (February 18, 2013 6:19:13 pm )
manai onoogii zah zeeliin ediin zasagiin ued komnist nam hereggui mohoh bol n
-
Anonymous (February 18, 2013 6:24:18 pm )
ардын нам гэж өвчгөнөдөг тэнэгүүдээ та нар энэ монгол улсыг гадаадын дансанд хулгайлж зөөгөөд байгаа олигарх банзал дарга нартаа ял тооцоочээ, тэгээд дараа нь шударга ёс , ард түмний төлөө гэж чалчицгаа, танай нам зөнөөд хөгжил дэвшил гэж юу байдгийг олж харж чадахгүй ганцхан гадаадынхантай янхантаж улсаа хулгайлж зарахаас өөр юм сэтгэх чадваргүй болчихжээ.түүхийн тоосонд булагдаж хоцрох цаг чинь ирсэн шүү, нам шинэчлэл ярьдаг залуучууд нь бас л хулгайлж зарж баяжихийг мөрөөдөж байгааг чинь мэдэж байна шүү
-
Anonymous (February 18, 2013 6:28:19 pm )
сү батболд яг мао цэ дун шиг харин хүрэлсүх улаан хамгаалагч шиг харагдаж байна даа
-
Anonymous (February 23, 2013 4:49:44 pm )
2010 onoos hoish ene namyg uls teriin tavcangaas zailuulah ajil uls ter,herenge munge,shunahai setgeliin dor neudsen heseg hunii huivaldaanaar yavagdsan.Ter ulstaigaa hariuclaga toocoj chadahgyi bgaa ene namd ireedyi haragdahgyi baina daa.Saihansambuu ter nersee sain ergetgej baij ene nam cevershine dee.
-
Anonymous (February 24, 2013 12:18:27 pm )
Таарсан 2 хүүхэлдэй,намаа балласан 2 хүүхэлдэй,улс төрийн мэдрэмжгүй 2 хүүхэлдэй… гээд л бичээд байвал ч их бичихээр байна даа.
-
dalaman taxi transfers (February 19, 2014 6:49:40 am )
A fascinating discussion is definitely worth comment. I believe that you ought to publish more on this topic, it might not be a taboo subject but typically people do not talk about such topics. To the next! Kind regards!!
-
Mesothelioma (February 19, 2014 7:08:46 am )
Everything is very open with a clear explanation of the challenges. It was definitely informative. Your website is very useful. Thanks for ***ring!
-
ceas fossil (February 19, 2014 7:29:33 am )
Hello there! I could have sworn I’ve been to this web site before but after looking at many of the articles I realized it’s new to me. Any***, I’m definitely delighted I found it and I’ll be bookmarking it and c****ing back often!
20 Comments