Дүүргийн Засаг даргаар гайгүй хэдэн жил ажиллаж, “Хан-Уулын Загджав” гэгдэх болсон УИХ-ын гишүүн асан Г.Загджав салж бутарсан МАН, МАХН хоёрыг нэгтгэх үйлсэд “морь, нохой мэт хүчин зүтгэхдээ” сар шинийн золголтоо ч умартчихсан харайлгаж яваа гэнэ. Хэзээнээсээ “Н.Энхбаярын хүн” гэгддэг түүнийг ясны заргач, шаггүй зохион байгуулах авьяастай гэлцэнэ.
2008 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс нам нэгт Д.Идэвхтэнтэй хамт нэр дэвшиж, зургаахан хүний саналаар өрсөлдөгчөө өвдөг шороодуулж байсан түүнийг улстөрийн бас бус арга, мэх сайтай нэгэн гэх юм билээ.
Улс амьтан сар шинийн баяраа тэмдэглэж, айл хэсч бууз буудсан шигээ явахад мань Г.Загджав л “Төрөлх нам маань мөхөл, сэхлийн ирмэг дээр байхад Цагаан сар ч яамай байна аа” гэчихээд тун ч албархуу хүн хавтас сугавчилсан шигээ яваа сурагтай.
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Р.Раштай яаруухан уулзтал өнөөх нь угийн амгалан зангаараа ганц хоёр үг амнаасаа унагасан болоод хөөрөг даалин болтол яаруу сандруу Г.Загджавын нүд нь сүрхий том болсноо хар цагаан дуугүй хаалга саваад гарч оджээ. Салаа замын эрхээр салж бутарсан хоёр намаа нэгтгэх хүндхэн ачааг сайн дураараа нуруун дээрээ үүрсэн Г.Загджавт хөөрөг зөрүүлээд тамхилж суух цаг зав байхгүй гэдгийг Р.Раш гуай ойлгоогүй нь тоогүй.
Цагаан сараар цагийн зүүтэй уралдан намынхаа төлөө нойр хоолгүй гүйж явдаг үнэнч эрхмүүд Г.Загджав даргаас эхлээд байдаг л бололтой юм.
Өглөөгий сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 18, 2013 11:02:13 am )
sain baina zaagaa
-
Anonymous (February 18, 2013 11:05:01 am )
Hol ochij huts avilgin zagalmailsan etseg yaltan Enhbayarin bugs doloogch oo
-
Anonymous (February 18, 2013 11:10:56 am )
ene 1 doldoi pokeroo toglood l yavj baihgui uhsenee hiigeed eliireed baigaan
-
Anonymous (February 18, 2013 11:46:42 am )
teneg Zahchin GOLOG…Hort Hawdar tus!!!!
-
Anonymous (February 18, 2013 12:12:39 pm )
ЗААГИЙ НААД НАМАА ОДООЛ САЙН ШИНЭЧЛЭХГҮЙ БОЛ ДАМПУУРЛАА ШҮҮ ХӨ
-
Anonymous (February 18, 2013 3:05:23 pm )
ЭНЭ нөхөр хан уул дүүргийн дарга байхдаа хагартлаа баяжсан гээд сонины баатар болоод явсан ичдэггүй улаан луйварчин авлигач хүн мөн шүү коммунист нам хорвоогийн жамаар тарж бутарч байна хэн нэгэн хүний санаагаар нийлүүлээд байдаг ч тоглоом биш байхаа ккккккккккккккккккк
-
Anonymous (February 19, 2013 11:38:29 am )
Намдаа л лиидэр юм байх даа хөөрхий Идэж уусны нь халхалах хүч байхгүй болох нь гэж сандарч яваа нь тодорхой байна.
-
Anonymous (February 24, 2013 12:15:12 pm )
Загджавыг дэмжиж байна.Сайн муу ч гэсэн болохгүй байгаа юманд санаа зовж,хөөцөлдөж байгаа нь овоо ш дээ………….
8 Comments