antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 18, 2013 30 comments

УИХ-ын гишүүн, “АПУ”-гийн Г.Батхүү болон дүү нар нь хотын “А” зэрэглэлийн ихэнх газрыг өөрийн болгожээ

нийтлэсэн Admin

35519_340186199423614_251271995_nХотын “А” зэрэглэлийн газарт өндөр үнэтэй орон сууц барьж баяжсан нэг хэсэг байхад Улаанбаатарын иргэдийн талаас илүү хувь нь   насаараа хөдөлмөрлөөд ч орон сууцтай болж чадаагүй л яваа.  Мөнгө л олж байвал түүхийн үнэт дурсгалт газар  байна  уу, ордон музей  бай­на уу баячуудад ёстой  пад­лийгүй.

Монгол Улсын ямар ч  хууль  дүрэм  над мэтийн эрх дархтай хүмүүст үйл­чил­­дэггүй хэмээн үздэг хө­рөнгөлөг ноёдуудын нэг нь УИХ-ын гишүүн, “АПУ”-ийн Г.Батхүү юм.

Учир нь Засгийн газ­рын 2001 оны 96 дугаар тог­тоолоор Богд хааны ордон музейн газрыг 5.7 га байхаар баталжээ.

Гэтэл тус музейн газраас гурван компани хумсалсаар өнөөдрийг хүрч  байгаа бө­гөөд нийт газрынх нь ихэнхийг “АПУ” компани эзэм­ших болсоор олон жил өнгөрчээ. Харин өдгөө уг му­зейд нийт газрынх нь нэг хүрэхгүй хувь л ногдож байгаа аж.

“Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүс” сэдэвт хэлэлцүүлгийг ССАЖЯ-наас өнгөрсөн арваннэгдүгээр   сард зохион байгуулсан. Энэ үеэр музейн газар хэрхэн хумигдаж байгаа талаар тус  музейн  ажилчид албаныханд танилцуулсан ч ямар нэгэн арга хэмжээ авалгүй өдий хүрчээ.

Уг нь засгийн газрын баталж өгсөн тогтоолоор бол 5.7 га газрыг хамгаалалтын бүсэд тооцох учиртай. Үүний дагуу тус музейнхэн газ­­­раа баталгаажуулж, гэрээ гэрчилгээг нь олгож өгөхийг тухайн үеийн Нийслэлийн газрын алба болон холбогдох газруудад нь хүсэлт тавьсан боловч   зөвшөөрлийг нь олгодоггүй байжээ. Харин ч бүр эсрэгээрээ  музейн газраас “АПУ” компанид өгсөн нь  өнөөдрийн үр да­га­варт хүргэсэн байна.

Албаны хүмүүс  “Музей Монголын XX зууны эхэн үеийн түүх дурсгалыг тэр чигээр нь хадгалдаг учраас музейн үйл ажиллагаа явуу­лах болон сурталчилгаа  хийх шаардлагатай байдаг. Гэтэл зай талбай, газрын асуудлаас болоод энэ чиг­лэлийн арга хэмжээ бараг зогссон.

Тодруулбал, “АПУ” ком­панийн охин компани болох “Ван трейд” нь музейн 1.6 га газрыг эзэмшиж байгаа. Тэд музейн цэцэрлэгжүүлсэн талбайгаас таслан авч, до­тор нь хашаа барин, зам тавьж, зуны цагт шар айраг худалдаалдаг болоод арваад жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн  цаг хугацаанд тус компанийн хэрээс хэтэрсэн  үйлдэлд холбогдох хүмүүс  газар чөлөөлөхийг шаардаж,  олон удаа шаардах хуудас бичиг хүргүүлж байсан. Даанч тэднийг өдий болтол хүчрээгүй гэнэ. Харин ч бүр “Гурван тэрбум төгрөгийн тохижилт хийсэн. Энэ мөнгөө гаргуулж авахаас нааш газар чөлөөлөх боломжгүй” гэж хэлдэг байна. Тэгвэл тэдний мэдлийн шар айрагны газ­раар үйлчлүүлэгсдийн ялгад­саар бузарлагдаж бай­гаа Богд хааны ордон музейн эзэм­шил газрыг хэдэн тэр­бумаар үнэлбэл зохилтой вэ.

Бас нэгэн сонирхолтой зүйл нь газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан Хан-Уул дүүргийн газрын алба мөнгө төлөх боломжгүй гэс­нийг үндэслэн “эвлэрлийн гэрээгээр” гэсэн тайлбар хийн, тус компанийн эзэмшиж буй 1.6 га газрыг буцаагаад үлдээчихжээ.  Ин­гээд зогсохгүй уг компани өнгөрсөн онд түр хугацаагаар эзэмшиж буй газраасаа “Ин­тернэшнл мэдикал центр” ХХК-д талыг нь худалд­чих­сан  байна.

Мөн “Номуун гэрэл” төв 2008 оноос эхлэн музейн газраас 500 метр квадратыг эзэмших болжээ. Энэ мэтээр хөрөнгө мөнгө, танил талтай компаниуд түүх соёлын дурсгал болсон музейн газ­раас хороосоор манайд ердөө л  650 ам.метр газар  үлдээд байна” гэсэн юм.

Уг нь Богд хааны ордон  музей нь дэлхийн сонорыг дэлдийлгэдэг ховор нандин үзмэртэй  Монголдоо ганц­хан музей  гэдгийг хэн хүнгүй л  мэдэж  байгаа. Тус компани Богд хааны музейг эргэн тойрноос нь хэмлээд дуусгаж байгаа  гээд хэлчихэд нэг их дэгсдүүлсэн болохгүй. Музейн хойд талд фитнесс ажиллуулж  мөн  нийслэлчүүдийг шар айргаар угжихаар пивоны асар барьсан.  УИХ-ын гишүүн, “АПУ”-гийн Г.Батхүү хотын “А” зэрэглэлийн ихэнх газрыг өөрийн  болгосныг газрын албаныхан барин та­вин ярьсаар өнөөдрийг хүрчээ.

Дээрх компаниуд ямар их   эрх дарх мэдэлтэй нь дээрх хэдхэн жишээнээс то­­­дорхой харагдана. Тус му­зейн ажилчид олон жил хангалттай ярьж тэмцэж байгаа боловч тэдний эрх мэдэл даанч хүрдэггүй нь харамсалтай.

Өөрөөр хэлбэл, тэд хэч­нээн тэмцээд ч “АПУ”-г дийл­­дэггүй гэсэн үг. Энэ бүх­нээс  харахад     Улаан­баатар  хотын удирдлага  болон  то­моохон эрх мэдэл­тэй дарга нар музейн удирд­лагуудад  жаахан ч гэсэн туславал тэд үндсэн газраа эргүүлж авах бүрэн боломжтой. Хэдий болтол мөнгө, эрх мэдлийн дор дийлдэж байх юм бэ.

Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн газрын алба­наас олгосон ихэнх газрыг цуцлах болно хэмээн Улаан­баатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдэгдэж байсан. Тэгвэл түүхийн үнэт зүйлд хамаарагддаг музейн газарт санаа тавихыг нь олон хүн хүсч, хүлээж  байгаа. Эрх ба­ригчид хууль дүрэм бат­лахдаа зөвхөн өөрт ашиг­тай­гаар баталдаг гэд­гийг хүн бүр  хэлдэг.

Тодруулбал,  музейн үндсэн газар болох 5.7 га газрыг нь хуульчлаад батлаад өгсөн бол тус компанитай хуулийн хүрээнд ярих боломжтой байсан гэсэн үг. Харамсалтай нь хамгаалалтын бүс гээд байгаа боловч хуульчилж албан ёсоор батлаагүй  болохоор тус газрын ажилчид тэмцэл хийсэн ч тусыг эс олдог байна.

“АПУ” компанийн  энэ  мэт жудаггүй үйлдлийг зогсоох эрх мэдэлтнүүд үнэхээр Мон­гол Улсад байхгүй  гэж үү. Танил талгүй жирийн иргэд өнөөдөр өөрсдийн эзэм­ших ёстой 00.7 га газраа хөөцөлдөөд ч авч чадахгүй байхад УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй эрх мэдэлтнүүд Улаанбаатарын хамгийн ариун дагшин газарт шар айрагны үйлдвэр барьж ашиглалтад оруулж  чадаж байна.

Музейн газар жижиг асуудал биш гэдгийг алба­ныхан маш сайн мэддэг. Даанч эрх мэдэл маань хү­­рэхгүй юм даа гэж тэд өөрс­дөө шогширсоор өнөөд­рийг хүрлээ. Тэгэхээр УИХ-ын ги­шүүн Г.Батхүүг ном­хотгож, Богд хааны ордон музейн хууль ёсны газрыг  эздэд нь эргүүлэн авч өгөх  цаг нь хэдийнэ болжээ.

Улаанбаатарт ирсэн  жуулч­­­дын нүдийг хужир­ла­даг ганц газар устаж алга бол­ж гэж сонсогдох вий.

Товчхондоо “АПУ”-гийн Г.Батхүүг хазаарлах хүн Монголд байна уу.

Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Anonymous (February 18, 2013 9:17:38 am )

    bathuu atg shalgaj buh gazriig ni huraaj ulsiin umch bolgovol yasan yum be iim humuus l idej uugaad duuslaa shde tsuuhun heden mongolchuuda ene apu g neg bol ard irged buunuuruu negdej bgad galdan shataaya

  • Anonymous (February 18, 2013 9:20:28 am )

    bi zaluu huniihe huvid negdej bna bathuu metiin hun yu be davarsan gahai bnada shataaltshad belen bna shataaya delbelnee

  • Anonymous (February 18, 2013 9:48:58 am )

    Удмаараа шуналын туламнууд аав ээжээсээ өвлөгдсөн зан нь шунал тачаалдаа Батхүүг гишүүн болох гэж хийсэн зан араншин ямар ч монгол хүнд баймгүй үйлдэл хийж байгаа биздээ салхины нь доогуур гарах улс бишээ

  • Anonymous (February 18, 2013 10:19:51 am )

    bathuu gej hulgaich tsrailsan davarsan pizda

  • Anonymous (February 18, 2013 10:22:24 am )

    Батхүү.. шунал ихэдвэл …

  • Anonymous (February 18, 2013 10:23:14 am )

    elbegee chi odoo l shudraga baijuzeerei dee.MAN-n garuudiig barij duussan .odoo ene hulgauchid tomor nuuree haruulna baigaa.

  • Anonymous (February 18, 2013 11:15:59 am )

    alaad ustgaad ogoh hun bn uu.shudarga busiig huul busaar zailuulna.uneheer shunaltai gahai.hezee idej barah gee yum bol.

  • Anonymous (February 18, 2013 11:51:26 am )

    mongol ard neg bosood l nad gazariig chin awna shdee gald shatgaad boloo shdee naduul chin odoohondoo yu gehees neg odor naduliig chin tolgoi awaad oglno olnie dund

  • Anonymous (February 18, 2013 11:52:27 am )

    neg negeer talbai deer togloig ni tadag zoogood haynaa udahgui mongoliin zaluusaa bux baychuudiin tolgoig neg negeer ni zoono ter garuud unshij aw

  • Anonymous (February 18, 2013 12:09:09 pm )

    БАТХҮҮ МИНЭЭ ЧИ ОДОО БОЛИОЧЕЕ ХУУЛЬ ДАВЖ ДАХИН ГИШҮҮН БОЛЛОО ЯЙЖ НУТГИЙНХНИЙХАА НҮҮРИЙГ ХАРНА НААД ГАЗАР МӨНГӨӨ АВААД ҮХЭХГҮЙ ШҮҮДЭЭ

  • Anonymous (February 18, 2013 12:31:02 pm )

    elbegdorjiig sanhuulegch sho de ene bathuu chini,shunaliin tulam bathuu unend guizegdeh odor irnee,zag zagaaraa baidaggui

  • Anonymous (February 18, 2013 12:45:20 pm )

    batuul ee zahiramjiig ni tsutslaachee

  • Anonymous (February 18, 2013 2:28:20 pm )

    ОЛОН ТҮМЭНИЙ ХҮЧ БАЙГАА ГЭДГИЙГ МЭХГҮЙ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА 7 САРЫН 1. г.батхүүг үү. ТӨР ДИЙЛЭХГҮЙ ГЭЖ ЮҮ БАЙДГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ЗАЙЛАХААР БОЛОЛГҮЙ ДЭ.

  • Anonymous (February 18, 2013 4:12:59 pm )

    uil laiga fdlex odor udaxgui

  • Anonymous (February 18, 2013 4:37:34 pm )

    iim shunahai pizdag turiin erhend gargaj luivriin zamig zaaj uh gej dee, heleh ug oldohgui n

  • Anonymous (February 18, 2013 4:54:48 pm )

    Namiinkhaa heriig bodooch.

  • Anonymous (February 18, 2013 5:37:24 pm )

    Xaaniixaa ordon ryy shynaxairch bdag yasan yasan tsadaj xanadaggvi bird we iim shyxai xvniig torvvlsen eej n you gej xvvdee xelj bdag um bol doo xvv teigee tsug tamiin opon ryy nogoon vizeer shuud ochiggvi ilgeexdex bolno doo

  • Anonymous (February 18, 2013 5:44:56 pm )

    yag vnen olon mgl-chyy diig arxind jiwvvlj olon xvvxdvvdiig awaas n salgasan daa bvv vzegd targan shynaltai gaxai min

  • Anonymous (February 18, 2013 6:29:46 pm )

    UHVEL TAMD OCHINO AMID BAIVAL HUNIG TAMD YAVULDAG LAITAI AMITAN SHUU ED NAR EH NI HETSUU L BAIDAG BAIJHDAA

  • Anonymous (February 18, 2013 9:21:27 pm )

    Ugaasaa ene gahai biznes buzar sn dee ard tumnii horduulagch har arhni biznes hiisen teneg gahai turiin tusnee hiigeed suuj baih um da Bat -uulee ci yu bodoj bna ard tumen chamaig harj baigaa sn uu

  • Anonymous (February 18, 2013 9:52:27 pm )

    APU-g odoo ulsinh bolgood chingis bondin hvvg tultsguue Bathvv odoo bolnoo ym ymtai l bolloo odoo uls ard tvmen chini heregli.

  • Anonymous (February 18, 2013 10:45:18 pm )

    Ovorhangai nutgiig jinhen doromjilsondoo bathuu

  • Anonymous (February 19, 2013 7:37:33 am )

    arai kheterch bainaa. Gazariin Muzeid ugukh heregtei shuu dee.

  • Anonymous (February 19, 2013 3:51:30 pm )

    батхүү болон хүргэн,дүү,хүүхдүүд нь яргайтын зуслангийн усны эх дээр байр барьчихаад биднийгээ их л доромжлосон. шуналын хүмүүс удам угсаагаараа л байдаг юм байна лээ.юу ч үзээгүй хөдөөний юмнууд хөдөөнийх л байдаг

  • Anonymous (February 19, 2013 8:09:35 pm )

    amid servvndee hiisen nvgeleesee bolj heden veiin ur udamaa gai bologsod amid shulam chutguruud vheheeree toroloo olohgviee hvnd buyan vildeesee buzaruud

  • Anonymous (February 22, 2013 4:08:03 pm )

    mongolchuudiin ukhliin elch!

  • Anonymous (February 24, 2013 12:32:06 pm )

    Мөнгө гэдэг хүчтэй юм байхад яалтай билээ?

  • Anonymous (March 03, 2013 12:27:23 pm )

    buduun bathuu boliochee zadarlaashde ichih bulchirhai ni ooroos ni icheed yawchihsan shunaliin tulam naad buzar nowsh chini bas barilgachdiin talbaid dursleh urlagiin muzien hajuugiin bairiig huwidaa awsan tend huwiinhaa yumiig ajilluulaad odoo barilga barih geed huleej bga say ih hurald garaagui bol ter sanaa ni bielehgui boloh geed uhen hatan temtsej bj garch irsen odoo ard tumen mini iim nowshnuudiig zailuulah tsag ni bolsiin bish uu deedsuud ni chadahgui bol ard tumen yallah l bno

  • Anonymous (March 04, 2013 10:44:51 am )

    Ард түмний сонголтоор биш,шүүхийн шийдвэрээр сонгогдсон Батхүү юу ?

  • Anonymous (March 07, 2013 9:25:56 am )

    Ýíý õ¿íèé øóíàë õàíàæ öàäíà ãýæ äààí÷ àëãà. Îäîî áîëèìîîð þì àà.¯ð õ¿¿õäýä íü ìóó ë áàéõäàà.È÷èæ àìüäðàà÷.Äàõèí äàâòàãäàøã¿é ò¿¿õýí äóðñãàëò ãàçðààñ ãàçðûã íü õóìñëàõàà áîëü äîî.Íàñààðàà èäýýä áàðàõã¿é õºðºíãºòýé áèç äýý.

antalya rent a car