antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2011 6 comments

Цагдан хорих төвийн төлөөлөгч хоригдож байсан иргэнийг зодож хүнд гэмтээв

нийтлэсэн Admin

-ӨМДӨӨ ТАЙЛЖ ШАЛГУУЛ ГЭСЭН ШААРДЛАГЫГ НЬ БИЕЛҮҮЛЭЭГҮЙГЭЭС ТӨЛӨӨЛӨГЧИЙН УУР ХҮРСЭН БОЛОЛТОЙ-

Цагдан хорих 461 дүгээр ангийн ажилтан хоригдож байсан иргэнийг зодож хүнд гэмтэл учруулжээ. Болсон явдлыг нэхэн сурвалжиллаа.

ӨМДӨӨ ТАЙЛСАНГҮЙ ГЭЖ КАМЕРГҮЙ ГАЗАРТ АВААЧИЖ ЗОДЖЭЭ

Тус хорих ангид саатуулагдаж байсан Анхбаярыг энэ сарын 19-нд ар гэрийнхэн нь эргэж очжээ. Үүний дараа түүнийг 461 дүгээр хорих ангийн төлөөлөгч шалгахаар болсон байна. Улмаар Анхбаярыг “Өмдөө тайлаад шалгуул” гэж шаардсан гэнэ. Шаардлагын хариуд “Олны нүдэн дээр өмдөө тайлахгүй. Надад танаас нуусан зүйл байхгүй. Хуульд ч өгзөг ингэж үзэж шалгах үндэслэл байхгүй биз дээ” гэж хэлсэн нь төлөөлөгчийн уурыг хүргэсэн бололтой. Цагдан хорих төвийн төлөөлөгч, ахлах дэслэгч Н.Мөнхдөл түүнийг олон юм ярьж, эсэргүүцлээ гэх үндэслэлээр хяналтын камергүй газарт аваачиж зоджээ. Ингэхдээ хохирогчийг бороохойдох, ташуурдах зэргээр тамласан гэнэ. Зодуулснаас болж Анхбаярын бие нэлээд хүнд байгаа аж. Гэвч хорих ангийн удирдлагууд ар гэрийнхэнд нь албан ёсоор хэл хүргээгүй байна. Төлөөлөгчид зодуулснаас хоёр хоногийн дараа өмгөөлөгч нь үйлчлүүлэгтэйгээ уулзахаар очжээ. Тухайн үед Анхбаяр хөлөө чирээд явж чадахгүй байсан учраас өмгөөлөгч нь шалгаасаар байгаад хорих ангийн ажилтанд зодуулсныг мэдэж, ар гэрийнхэнд нь хэл хүргэсэн аж. Ар гэрийнхэн нь Анхбаярыг зодуулсныг сонсоод эргэж очиход “Өвчин намдаах эм авчраад өгөөч” гэж уйлаад байсан гэнэ. Эгч нь дүүгээ зодуулсан талаар 461 дүгээр хорих ангийн удирдлагуудад гомдол гаргасан байна. Гэтэл ахлах дэслэгч Н.Мөнхдөл эгч рүү нь утсаар ярьж “Бид хоёрын дунд ердөө л үл ойлголцол болсон. Та нар заргалдах газраараа заргалдаад яв” гэсэн гэнэ.

Л.ӨЛЗИЙМӨНХ: ЗОХИХ ЁСНЫ ШААРДЛАГАА Л ТАВЬСАН

Болсон явдлын талаар Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа Л.Өлзиймөнхөөс тодрууллаа.

-Танай ангид саатуулагдаж байгаа иргэнийг төлөөлөгч зодож, хүнд гэмтээсэн гэх юм.

-Хохирогч гээд байгаа хүний бие сайн байгаа. Зүгээр л явж байна. Төлөөлөгч шалгуул гэж зохих ёсны шаардлагаа л тавьсан юм билээ.

-Олны нүдэн дээр “Өмдөө тайл” гэж шаардах нь зохих ёсны шалгуур уу?

-Асуудлыг шалгаж үзсэн. Сүртэй зүйл болоогүй гэснээс өөрийг хэлсэнгүй.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (November 01, 2011 9:25:48 am )

    surtei novsh ve amraltand bgaa yum shig

  • Hi Guess the Food (September 07, 2013 1:07:03 am )

    852374 369995The digital cigarette makes use of a battery and a small heating element the vaporize the e-liquid. This vapor can then be inhaled and exhaled 12**08

  • GTA SAN ANDREAS (September 08, 2013 2:51:49 am )

    276591 739023Thank you pertaining to giving this excellent content on your web-site. I discovered it on google. I may c**** back again if you publish extra aricles. 361251

  • εταιρείες έκδοσης κοινοχρήστων (September 08, 2013 11:02:41 am )

    903010 915687Yeah bookmaking this wasn

  • Elwood Stooksbury (September 12, 2013 3:10:31 pm )

    I simply want to mention I’m newbie to weblog and really enjoyed your web site. Probably I’m planning to bookmark your site . You amazingly have perfect article content. Regards for revealing your website page.

antalya rent a car