antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2011 10 comments

Баавар

нийтлэсэн Admin

Ааая. Манайхан ч баавартай шүү. Замын хөдөлгөөнд оролцож явахдаа энэ бааварыг нь бүр илүү их мэдрэх юм. Машиных нь үнэ, хэмжээ томрох тусмаа машины урдуур дайрах, шахах эрх дарх нь нэмэгдэнэ. “Барчихмаар” царайтай нөхөр машинд байвал цонхоо онгойлгоод харааж зүхнэ, ална тална гэж “ерөөнө”.  Өөдөөс нь уурлаж, хэрэлдвэл “замаасаа гараад зогсчих, уулзая” гэж сүрдүүлнэ. Ууртай хоолойгоо сонсгож чадахааргүй бол унаж яваагаа “чарлуулна”.

Энд тэнд “үнсэлцээд” зогсчихсон машины хажууд өнөө баавар бүр их байна аа байна. Жолооч нар нь хоорондоо асуудлаа яриад шийдэхийн оронд юу юугүй утас руугаа гар нь явж орхино. За, тэгээд л машиныхаа хажууд бага зэрэг ярвайлттай царай гаргачихаад хэн нэгэн рүү ярьж эхлэнэ дээ. Бодвол том замын цагдаа найз руугаа ярьдаг биз. Ингээд л хэн нь том найзтайгаа мэдэлцэх гэж үзэж таарна. Уг нь бацаан байхад “араа дагуулаад ир” гээд л жаалуудад томордог байлаа шүү дээ.Тэгэхээр өөдөөс нөгөө муу бацаан “хөөе чиний ар хэн юм. Минийх тэр ах” гээд л. Ингээд л хэн мундаг “артай” болж бааварласан нь бараг ялагч болно гэсэн үг. Нас явсан ч сэтгэлгээ нь хуучиндаа байсаар байгаа болоод л тэр.

За бас, замын цагдаа гэж нэг бааварлагч хааяа тааралдана. Дохиураа дохичихоод ирэхгүй. Ирэхээрээ ёсолсон болж үнэмлэх авчихаад яваад өгнө. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй. Дүрэм зөрчсөнийхөө төлөө цагдаагын эхнэрийг ажлаас нь авч, дэлгүүр хэсүүлэхэд такси болох зэрэг шийтгэл энүүхэнд. Доромжилно, айлгана, зөөлгөнө. Ийм болохоор л шидэт дохиураа дохингуут нь гялс бууж очоод “данжаад” зан гаргахгүй бол болохгүй. Үйлчилгээний ажилтан гэдгээ мартсан цагдаатай цөөн улсын нэг нь Монгол.

Хэрэв энэ зангаа гадаадын аль нэг улсад гаргаад машинаасаа огло харайж буугаад замын цагдаа руу гүйвэл таныг буудаж орхино шүү харин. Гэхдээ машиндаа суугаад цагдааг хүлээх ёстой гэдгийг гадаад дотоод яваагүй ч америк кино их үздэг хүмүүс мэдэж л байгаа байх.

Машинаас буугаад явган алхвал арай бага стрестэнэ. Гэхдээ л бааварлагчид бас л бий. Залуус маань яасан ч их омогтой болчихсон юм. Харц энэ тэр нь ширүүн, зөрж өнгөрөхдөө мөргөлдчихвөл бараг л зодоон болно. Ёстой л “уучлаарай гэдэг үгэн дээр хорголоо тоолно”. Хоолны газар зөөгчийг загнаж, банкинд теллерүүдэд томорно. Бас болоогүй өнөөдүүл нь хувцас муутайг ялгаж, үйлчлэгч цэвэрлэгч гээд загнах хэн нэгнийг олно. Өөрөөсөө дор гэж бодсоноо дээрэлхэж бааварласаар, эрх дархтай нэгэнд долигнож бааварлуулсаар.  Манайхан ч баавартай шүү.

Гудманд нэг хог түүгч иргэн рүү нохой хуцан боргосоор… Бодвол тэр нохой ч гэсэн өөрийнхөө зиндааг харуулах гэж оролдож байгаа бололтой.

Б.МАНДАХ /сурвалжлагч/

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (October 31, 2011 12:00:13 pm )

    harin tiimee ooroo oorsdiigoo hairlaj hudetgehgui bol orooliinhon ch darlah ni argagui shuu dee

  • Anonymous (October 31, 2011 2:26:21 pm )

    hamgiin hogiin uls bol mongolchuud bid yajshuuhan amidarch baigaagaa Ulaanbaataraas harj bolno yaduural het bayan shal balai bohir niigmiig oorsdoo hiijdee chaavaas

  • Anonymous (October 31, 2011 2:51:58 pm )

    estoi unen shu,baavartai humuus bnaa bna.er em hogshin zaluu gehgui.emegteichuud bas ih baavartai bolson bna shu.zahiin neg baarand orood l haraarai,ihenh ni emegteichuud,tamhi tatahgui emegtei gej bhgui.unen aimaar

  • Anonymous (October 31, 2011 3:51:42 pm )

    unen unen

  • Anonymous (October 31, 2011 10:16:51 pm )

    xubiin dund surguuliin zaxiraluud xurtel baabartai bna xuuxded oligtoi yum zaagaagui xernee tolboroo bainga nemeed l

  • Anonymous (November 01, 2011 12:24:06 am )

    es surthuunii muhul bolood bnaa.soel humuujilgui humuus neg door tsuglarhaaraa sureg uherees doloon dor boloh jmaa,mendleh bolon huleetstei uhamsartai, uutsilal guidag daruu tuluv hun baihgui bolson orilson garaa zangidaad shiruun harj dairsan balmad humuus ih ih

  • Anonymous (November 02, 2011 12:14:19 am )

    mongolchud bid joohon ymni bara harj huljuud irhere ih surte boltsgoodog ulsda za ter n ylanguya zamin hudulguund oroltsood yvj bhad 10 mashini 9 d n taaraldaj bgan mururu egnegere yvj bhad uulzvar dr taarchad zam tavij ugsungui gj barag l buuj ireed mashintai min hemhchih shahnaa suulde bur hajugas shahaj orj irched shilni tsanas ih tenegtej ugnudu amanda ugleedl bn bodvol hamag l eruuluu ursgadag biz zamiin hudulguund oroltsoh n suulde barag aidas dund yvj ungurdug zuil boloh n shig bna byr chadalguide aigad baiga zuil ogt uguilde buugaad irvel adilhan buugad ochno tsohiod avbal hed hediig hariu bolgood ugchihnu gj bga hamgiin gol n hun hune gesen hundetgel gedeg zuil ogt bhgui boltson ym chin aij yvhaas uur songoltgui boloh ym

  • Anonymous (November 14, 2011 9:45:12 am )

    энэ ч ёстой яг бодитоор нүдэнд харагдчихлаа байна. Үнэндээ сайн хараад байхад юмны бараа саяхан харсан цээж өвчтэй шинэхэн баячуудын төрх нүдэнд харагддаг юм хөөрхий

  • Anonymous (November 14, 2011 9:46:51 am )

    энэ ч ёстой яг бодитоор нүдэнд харагдчихлаа байна. Үнэндээ сайн хараад байхад юмны бараа саяхан харсан цээж өвчтэй шинэхэн баячуудын төрх нүдэнд харагддаг юм хөөрхий. funny

  • Anonymous (November 14, 2011 9:47:49 am )

    энэ ч ёстой яг бодитоор нүдэнд харагдчихлаа байна. Үнэндээ сайн хараад байхад юмны бараа саяхан харсан цээж өвчтэй шинэхэн баячуудын төрх нүдэнд харагддаг юм хөөрхий.

antalya rent a car