antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2011 3 comments

Мах импексийнхэн зайдсаа ялаагаар хачирладаг

нийтлэсэн Admin

Багануурт бааранд ороод, Хонгорт хоолонд орвол амьд үлдэх эсэх нь эргэлзээтэй манайд хөгцтэй талх аваад, ялаатай зайдсаар амтлаад идэх боломжтой боллоо.

Everyday сүлжээ дэлгүүрийн хөгцтэй талхны дуулиан намдаагүй байхад Мах импексийн Улаанбаатар зайдсан дундаас азгүй ялаа арзайтал гараад ирлээ. Сэжиг хүрмээр энэ байдал үндэсний томоохон үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнээс гарсан гээд бодохоор гол харламаар л байна. Хэрэглэгч энэ ялааны талыг нь хазаад илчихсэн гэж байгаа.

Дөнгөж бизнесээ эхэлж байгаа жижиг үйлдвэрийн бүтээгдэхүүнээс ийм зөрчил илэрсэн бол “За яахав” гээд бухимдаад өнгөрөхсөн. Гэхдээ мэргэжлийн хяналтын шалгалт тэдэнд илүү чанга буудаг болохоор бараг ийм зайдас үйлдвэрлээд маргааш нь танилгүй бол хаалгаа барих байсан биз.

Өчнөөн жилийн үүх түүхтэй, өөрийн гэсэн хэрэглэгчидтэй үндэсний томоохон үйлдвэр ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ямар хэрэг байх юм бэ? Тэгчихээд үндэсний үйлдвэрлэлээ дэмж гээд хүчээр шахуу тулгадаг нь болж байгаа юм уу.

www.tsag.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

3 Comments

  • Anonymous (October 31, 2011 8:21:24 pm )

    aRAICHDEE ODOO YANAA YMAR HIAM IDEH UM DE mANAIH MAH IMPEKSIIN HIAMIG MAH NI ARAI ILUU BAIH GEED AVDAG bUSAD GAZRINHAN HIAM HUUHDEE HAMGIIN TURANHAI MUU MAHAAR HUUDAG GEJ YARIDAG ODOO LAW DAHIJ HIAM IDEHGYU EEEEEEEEEEEEEEEEEEE

  • Anonymous (November 02, 2011 8:59:12 pm )

    uildverlel erhleh hetsuu shde
    haaya neg iim bh

  • Anonymous (November 07, 2011 8:42:03 am )

    manaih dandaa ene zaidsiig abdag odoo yaanaa yu ideh bolj bnaa

antalya rent a car