antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 4, 2013 30 comments

МИАТ-ын хэрэгт “Женко” групп зэрэг 20 гаруй компанийн эздийг шалгахаар болжээ

нийтлэсэн Admin

miatМИАТ-ыг  олон   жилийн  өмнөөс  цөөн хэдэн хүн хувааж авах гээд  хоорондоо тэмцэлдсээр иржээ. Тэдгээр хүмүүсийн  нэг

нь Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд  “Женко” Х.Баттулга зарим хэвлэлүүд онцолж байна. Мөн саяхан  УИХ-ын гишүүнийхээ тангарагийг  ихээхэн хэл амтай өргөсөн  “Шунхлай”-н Г.Батхүү, Гадаад харилцааны  сайд Лу.Болдын ах дүүс, найз нөхдийн  оролцоотой  “Бодь” групп   томоохон   өрсөлдөгчид байсан гэнэ.  Хэд хоногийн өмнө  МИАТ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан  Ц.Орхон, дэд захирал  асан  Ч.Хоролсүрэн  тэргүүтэй  долоо, найман хүн  “Дайны эрсдэлийн сан”-гаас  700 гаруй сая долларыг  Япон, Хонгконгийн  банканд байршуулан мөнгө угаасан хэргээр баривчлагдаж, одоо “Ганцхудаг”-т хоригдож байгаа.  Энэ хэрэгт мөн  өөр хоёр гурван хүнийг цагдаагийнхан эрэн сурвалж буй аж. МИАТ-ын одоогийн захирал Г.Жаргалсайхан ч  тэдний  өрөөсөн  дугуй болж, мөнгө угаалцаж байсан бололтой. Гэхдээ тэр нөгөө хэдийгээ бодвол арай жижиг гар боловч  хувьдаа багагүй  мөнгө тоншсон гэгдэж байна. Мань хүн төрийн өмчит энэ компанид өөрийн хүүхдүүдийг дүү нар, хүргэн хүүгийн хамтаар өндөр цалинтай ажилд томилсон байв. Тэр бүү хэл МИАТ компанийн Москва хотод суух төлөөлөгчөөр   мэргэжлийн  бус хүргэнээ  илгээжээ. Тэгвэл  “Женко”-гийнхон болон “Бодь”-ийнхон  МИАТ-д арай томоор хөдөлж байж.  Ан-24, АН-26, БОИНГ-727 онгоцуудыг яагаа ч үгүй байхад актанд гаргаад л зарах жишээтэй. Украин улсын мэргэжлийн инженерүүдээр зуучлуулан худалдсан БОИНГ-727  нь өнөөдөр Өмнөд Африкийн агаарын замд нисч л  байгаа. Шинэ онгоц худалдаад авчих тэнхэлгүй манай улсын хувьд энэ бол жинхэнэ гажиг үзэгдэл  төдийгүй “Женко” Х.Баттулгын  шахааны бизнес байсан гэж зарим эх сурвалжууд ярьж  байна. Гурван жил гаруйн өмнө болоод өнгөрсөн уг хэргийг харамсалтай нь хэн ч шалгаж шийдэхийг хүссэнгүй.  Ц.Орхоны хувьд   МИАТ-ын захирал байхдаа  худалдаж авсан хуучин БОИНГ онгоцны төлбөрт “Голомт” банкнаас 37 сая ам.доллар зээлдэхдээ   тухайн үеийн бодит ханшаас хамаагүй өндөр хүүтэйгээр  зээлдснийг   одоо  түүний  мөнгө угаасан  хэрэгт давхар хамааруулан  шалгах  нь  гарцаагүй боллоо.

Ганцхудагт  хоригдон шалгагдаж байгаа хүмүүсээс хамгийн их анхаарал татаж буй хүний нэг  бол Ч.Хоролсүрэн юм. Тэр урьд нь “Монголиан эйр транс” хэмээх ачаа тээврийн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Дараа нь МИАТ-д очиход  “Женко”-гийн түншүүд нь  болон нутгийн ах, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар  дэмжлэг үзүүлжээ.  Түүнд  тийнхүү найр тавин үйлчлэх болсон нь цаанаа бас нарийн учир жанцантай байлаа. Ч.Хоролсүрэн  “Монголиан эйр транс”-ын захирал байхдаа МИАТ-тай гэрээ байгуулж,  ихээхэн ашиг олж, түүнийгээ “Женко”-той  хуваан хүртэж  байсан байна. Удалгүй  МИАТ-тай ихэрлэсэн  үүрэг бүхий агаарын тээврийн “Монголиан Эйрлайнс групп”-ыг үүсгэн  байгуулж,  үүнийхээ 49 хувийг “Бодь” группт, 30 хувийг нь М.Нямтайширын “МАК” группт, 21 хувийг нь тэр өөөрөө эзэмших болжээ. Гэхдээ Ч.Хоролсүрэнгийн эзэмшиж байгаа тэрхүү 21 хувь нь сүүлдээ  “Женко”  руу шилжсэн  бололтой. Өөрөөр хэлбэл  иймэрхүү  бохир  бизнесийн  сүлжээ нь   Лу.Болд, Х.Баттулга нарын МИАТ руу дайрах  гол арга зам болсон хэмээн өөр нэгэн эх сурвалж өгүүлнэ.

Г.Батхүү нь  Лу.Болд, Х.Баттулга хоёроос  арай өөрөөр МИАТ-аас хувь хишиг авч байсан бололтой. Тэр 2004-2006 онд Дэд бүтцийн сайдаар ажиллахдаа МИАТ-д шатахуун шахах эрхийг өөрийн ах дүүсийн “Шунхлай” компанидаа ямар нэг  сонгон шалгаруулалтгүйгээр шууд олгосон гэдэг. Ингээд тун  удалгүй “Шунхлай” нь онгоцны шатахууны  70 гаруй хувийг ханган нийлүүлдэг монополио  тогтоогоод авчээ.  Зах зээлийн үнээс хамаагүй өндөр үнээр нийлүүлдэг  шатахуунаараа Г.Батхүүгийнхэн  ийнхүү МИАТ-ыг жилээс жилд тамирдуулсаар байв.  Тэдний нөлөөгөөр  Италийн авиакомпанитай байгуулсан гэрээ нь  жилд гурван тэрбум орчим төгрөгийн алдагдалд оруулж  байжээ. Ийм их алдагдал үүрсэн МИАТ-ын өр ширийг хэн, хэзээ дарсан  эсэх нь одоо болтол оньсоно хэвээрээ ажээ.

МИАТ-ын  мөнгө угаасан хэргээр   шалгагдаж  эхэлсэн  Ц.Орхон, Ч.Хоролсүрэн зэрэг хүмүүсийн  зарим нь   Япон, Солонгосын   арлууд дээр гоёмсог хаус, эдлэн газартай  болсон байна. Төрийн өмчийн хорооны  даргаар ажиллаж байсан Д.Сугарыг энэ хэрэгт холбоотой хэмээн  шуугиж эхэлсэн  нь бас оргүй зүйл биш юм. Яагаад гэвэл Д.Сугар тухайн үед  тэднийг МИАТ-ын  гүйцэтгэх захирлаар томилж байв. Тэгэхдээ Өвөрхангай аймгийн харъяат нутаг ус нэгтэй нөхөд гэхээсээ илүү Х.Баттулга, Лу.Болд, Г.Батхүү нарын далдуур хийсэн хатгаасаар  л МИАТ-ыг  тийнхүү мөлжүүр  болгожээ.

“Дайны  эрсдэлийн сан” хэмээх дансны гуйвуулгаар гадаад руу гаргаж угаасан мөнгөний хэрэгт МИАТ-ын гүйцэтгэх захирлын ажлаа Ц.Орхоноос хүлээн авч байсан Б.Эрдэнэбилэг ч холбогдоод байгаа юм. Түүнийг  Канадад  амьдарч байгаад хэд хоногийн өмнө   Монголдоо  ирэхэд нь цагдаагийнхан  нисэх буудал дээр тосч аваад Ганц худаг руу  залав.  Б.Эрдэнэбилэг МИАТ-ын захирлаар ажиллаж байхдаа тэрхүү сангийн 700 сая доллараас аль зэрэг их мөнгө  тошсоныгг   мөрдөн байцаагчид   гэрчийн мэдүүлгүүдтэй тулгаж  шалгах нь гарцаагүй. Одоогийн тогтоогоод байгаагаар  бол  “Дайны эрсдэлийн сан”-гийн  дансан дахь мөнгөнөөс   10 орчим тэрбум төгрөгийн  алдагдал  үүссэн бөгөөд  шалгалтын эцсийн дүнгээр  үүнээс хэд дахин их мөнгө  ашигласан байж болзошгүй юм.

“МИАТ”-ын хэрэгт Сод Монгол” группын Анандбазарыг ч хардах үндэслэл бий. Тэр тэнд шатахууны монополь тогтоож байлаа. Дэлхийд нэг тонн онгоцны шатахуун 1050 ам.долларын үнэтэй бол Монголд 1500 ам.доллар байгаа. НӨАТ-ыг оруулан тооцвол 1650 ам.доллар юм. Энэ нь Монголд нийлүүлэгдэж буй онгоцны шатахууны үнэ бусад орныхоос даруй 40 орчим хувиар өндөр гэсэн үг. Удирдлагуудынх нь мэдэгдсэнээр МИАТ компани 2000-2010 оны хооронд зөвхөн Европын нислэгээс 73 тэрбумын алдагдал хүлээжээ. Мөн тус компани онгоцны шатахуунд 2010 онд 23 тэрбум, 2011 онд 41 тэрбум, 2012 онд 57 тэрбум ам.долларыг тус тус зарцуулсан байна.

Агаарын тээврийн салбарт хувийн компаниуд орж ирэх нь зөв л дөө. Эрсдэлээ өөрсдөө хүлээгээд хөрөнгө оруулалтаа хийгээд яваа нь зүйн хэрэг. Гэхдээ “Сод Монгол” шиг  төрийн өмчит компани руу ашиг хонжооны төлөө ингэж улайрах нь иргэдээ л хохироож байна. “Сод Монгол” нь агаарын хөлгийг шатахуунаар цэнэглэх тусгай тоног төхөөрөмжгүй, өнөөдрийг хүртэл ИНЕГ-ынхыг түрээслэж иржээ.

Зам тээврийн сайд А.Гансүх мэдэгдэхдээ “Иргэний нисэхийн ерөнхий газрын шатахуун сумладаг хоёр машиныг “Сод Монгол”-оос буцаан авч МИАТ-д өгсөн. Ингэснээр шатахууны үнэ доод тал нь 50 ам.доллараар хямдарсан. Бид МИАТ-д үүсээд байгаа хээл хахууль, мөнгө угаасан хэргүүдийг цэгцэлж байна” гэлээ. Мөн тус яамнаас  “Сод Монгол”-той нэгдмэл сонирхолтой нэгэн компани Сөүлд МИАТ-ийн онгоцонд шатахуун сумладаг байсныг таслан зогсоожээ.

МИАТ-ын хэрэгт  зөвхөн дээрх 700 сая долларыг гадаадын банкуудад эргэлдүүлж угаасан асуудлаас гадна энэ мэт 20 гаруй компанийн эздийг шалгах асуудал яригдаж эхлээд байна.

Б.Отгонбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Anonymous (February 04, 2013 9:43:53 am )

    aayaya yaa avsan bol butsaagaad ugnu gej neg saihan yum bii dee eroolgui savnuudaa

  • Anonymous (February 04, 2013 11:43:21 am )

    unen bol uneheer aimaar l yum bna
    arai ch de

  • Anonymous (February 04, 2013 12:13:45 pm )

    ene battulga pizda odoo yamar shunaltai gulug we mongoliin ard tumniig erhsheeldee oruulah gj ulairch bnaa hunsnii uildwervvdiig ni awlaa bas agaariin teewriig ni awah geed ulairaad muu mapiin gulug

  • Anonymous (February 04, 2013 12:30:05 pm )

    Eniig buleg frakciin temcel geh uu,esvel ashig sonirhlyn huvaarilalt geh yy?? Bie bienee hemelj bhaar tohirolcoh l baih daa,kkk kkk kkk

  • Anonymous (February 04, 2013 12:34:58 pm )

    Энэ үнэн байж таарна. Шахсан мөнгөний зөрүүг СОД МОНГООЛС тооцоод авах ёстой. Бусад луйварчдыг хэрэгт татахаас аргагүй юм байна. Одоо л цэгцэлж авахгүй бол АЗИд бас нэг хоцрогдсон АФРИК бий болжээ.

  • Anonymous (February 04, 2013 11:07:08 pm )

    Jenko hulgaich barigdah tsag in bolson olon hun hulhidsan hulgaich daa ter APU Bathuu Ene Bold nar odoo shorond orohgui chadaltai ch shunaldaa boglorch uheh bolson doo stag stagaaraa baihgui ta nartai burhan heg odor toostoo bodoh tsag irne hun l yum bol laigaa uurne ta nar ur huuhed chine ih l zobno doo tamd uulzah eorool debshuulei!,,

  • Anonymous (February 04, 2013 11:20:14 pm )

    APU giin Bathuugiin duu Batsaihan gej ur huuhedgui orobdoh setgelgui gomo lalariig l shalgah heregtei de aimhaigiin haan mine hen de zoriulaj horongo huraana be henii jargaliig beldej baigaa buyantan be Batsaihan guai amidiral boginohon shuu buyan uildeh tsag chine bolson baimaarsan burhan shuteg ch durtei buzar nugel stugluulagch mine mongo gedeg obchingoosoo salah heregtei de gomo and Batsaihan mine!!

  • Anonymous (February 05, 2013 4:34:40 am )

    jenko bol hudla showu hiideg oligarhshdee telbizeer uilj muilaadch bh shig unen mununuur shalguul ontsod suuj bh estoi hundee

  • Anonymous (February 05, 2013 6:57:51 am )

    700 say dollar chini 10 ter bum bish shuu dee. Yamat uchirtai um niched bga um be? Naad dollaraa mongol munguur urhuuled tavichih uhaan alga u? Ald delem zursun um biched bh un

  • Anonymous (February 05, 2013 10:28:54 am )

    HARJ BNA UU ARDCHILSAN NAMIIN NOHOINUUDIIG AIN IIML OLIGORAHUUD SHUUDEE TEGCHEED HUDLAA TOM TOM YUM YRIAD AIN

  • Anonymous (February 05, 2013 11:32:59 am )

    bugdiig ni shorond hii

  • Anonymous (February 05, 2013 12:03:16 pm )

    ZA BUGDIIG N SHOROND N TONILGODGIIN BAIJ. TER MONGIIG OLOJ AVCH CHADAH BOLOV UU?

  • Anonymous (February 05, 2013 1:51:46 pm )

    Их мөнгө үр хүүхдүүдэд чинь сайн зүйл авчрахгүй ээ, та нар ухаантай л хүмүүс баймаар гэтэл үнэхээр тэнэг юмаа, хүнд хэрэгцээнээс илүү юм хэрэгүй ш дээ, үнэхээр сонин улс аа, хэлэх үг ч алга

  • Anonymous (February 05, 2013 2:03:44 pm )

    battulga bol mongoliin tord bairlasan hamgiin tom bogood hamgiin zewuun aalz yum. tuunii hiisen buhniig nariiin nygt shalgah yostoi

  • Anonymous (February 05, 2013 2:16:36 pm )

    ýä íàð àðä ò¿ìíèé õàëààñíààñ äýýðýìäýæ, ëóéâàðäàæ àâñàí ìºí㺠ó÷èð îðîí áàéðûã íü õóðààæ ñóðãóóëü, öýöýðëýã, ýìíýëýã áîëãîîä ººðñäèéã íü øîðîíä õèéãýýä ÿàõ âý ç¿ãýýð ë ãýð õîðîîëîëä àìüäðóóë. Ýíãèéí àðä áîëîõ õýðãýòýé. Èíãýæ áàéæ òýä îéëãîõ áàéõ. Õ¿í ººðèéíõ íü õàëààñíààñ õóëãàéãààä, äýýðýìäýýä , ëóéâàðäàõààð ÿìàð áàéäãèéã ººðñ人ð íü ìýäð¿¿ë

  • Anonymous (February 05, 2013 3:12:34 pm )

    Halaasnii hulgaich naraas doloon dor Turiin hulgaich nariig herleed shuugeed buh hurungiig ni huraagaad tsaazlah heregtei.Uls undestnee muhuuh ard tumnee gishgelsen hulgaich nariig Ezen Chinges haan Mongol ornii neriin umnuus tseberle. Turiin hulgaich, eh ornoosoo urbagchid : C.Bajr, Cy Batbold, Hurelsuh,Enhbold, Badamjunai, Hjamdorj,Sugar,N.Enhbajr,Terbishdagba,Ulaan,Battulga, Bathuu ……

  • Anonymous (February 05, 2013 5:22:50 pm )

    дэлхийн зах зээлд тонн шатахуун 1050 аа монголд 1500 доллар ямар их зөрүү вэ

  • Anonymous (February 05, 2013 9:40:54 pm )

    MIAT-IIN HERGIIG TEMUUJIN GARGAJ TABISAN ELBEGDORJ TEMUUJING SHAHAJ EHELLEE JENKO ARD NI BAIDAG YU L BOLOH BOL SHOU BOLJ HUBIRAH BAIHAA DAA

  • Anonymous (February 06, 2013 12:58:20 am )

    BATTULGA ENE HEREGT OROLZOH YOS SURTAHUUNII DOROITOLD ORSON HUN BISH. MAN-IINHAN L BULHAIGAA NUUH GEJ HUN GUTGEJ BNA ENE SETGUULCH UDAHGUI HUN GUTGESEN HEREGT OROH NI DEE, DALDAGNAJ BAIJ.

  • Anonymous (February 06, 2013 12:46:17 pm )

    SUGAR darga ch gesen japand haustai gedeg yum bilee SUGARIIG ih sain shalgah heregtei TEMUUJIN saidaa ta shudraga yum bol SYgariig shalgaad babal ih yum garna daa hoorhii Ta nar shadahgui l baihaa daa Harj lbaiy HIR shudraga hun be ta

  • Anonymous (February 06, 2013 12:55:00 pm )

    BATHUU, BATTULGA, BOLD NAR uursduu iim yum hiideg mortloo humuusiig neg l ih shuumjilsen zagnasan ulsuud baidag bizdee. ICHIJ UHMEER YUMNUUD. EDGEER HUDLAA BAG OMSSON YUMNUUDIIG TOROOS ZAILUULAH HEREGTEI SHUU DEE

  • Anonymous (February 06, 2013 1:49:32 pm )

    ene luivarchdaas yaj salah we,… HUVISGAL hiihvv. yah we. olon jil MONGOLchuudiin nuruund shigdsen huwalz bolj bna daa. yun Nyamdorj. nyamdorj durwed bna u, bayad bna uu. hamaa algaa. Yun Man . yu bolood bna aa. ene bugdiig batkhvv, jenco. bodi naraas asuutsgaaya

  • Anonymous (February 06, 2013 8:39:48 pm )

    END NEG L HUN YAG ULDEEDBHIIN 2006-2010 ON MIATIIN ERINHUU NAYGTLAN BSN SANHUUG NI ATGAJ BSN B.BAYSGALAN AWGAI L YAG SUGARAAD ULDEED BNA TERIIG SHALGAACHEE USNAAS HUURAI GARCH BOLOHGUI BZDEE ODOO ERCHIM HUCHIND SANHUUGIIN DARGA HIIGEED YAWJ BN DAHIAD NEG ULSIIN BAIGUULLAGA IDEJ EHELJ BN

  • Anonymous (February 07, 2013 1:05:05 am )

    Ж.Энхбаярын сонгуулийн кампанит ажлын нууцаас
    2012 оны 1 сарын 26
    UNCLAS 01-04 Улаанбаатар хот 000355
    SENSITIVE
    SIPDIS
    Албан хэрэгцээнд: 12958 N/A
    Теги: PREL ECON Phum KCOR PGOV KMCA SOCI MG
    Сэдэв: Монголын УИХ-ын кампанит ажилд оролцож буй нэр дэвшигчийн үйл ажиллагааны тухай
    Нууцын зэрэглэлийг тогтоосон: Элчин сайд Минтон
    Үндэслэл: 1.4 (b), (d)

    Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх Н.Отгонбат 30 гаруйхан настай бизнесмэн Ж.Энхбаярыг МАХН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшүүлэх сонгуулийн кампанит ажлыг нь удирдаж байсан бөгөөд энэ бүх ажлыг хэрхэн явуулсан тухай өөрийн туршлагаасаа хуваалцсан юм. Зундаа халуун нар шатсан хангай, говь хосолсон, дэд бүтэц хөгжөөгүй энэ аймгийн хувьд материал, техникийн асуудал чухалд тооцогдож байна. Өөрийн хөрөнгөөр сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлж байгаа нэр дэвшигч нь МАХН-ын тус аймаг дахь аппаратыг бүрэн дүүрэн ашигласны хүчинд талын нэг тарсан сонгогчдод нэг талаас өөрийгөө таниулах, нөгөөтэйгүүр зардлаа хэмнэх арга замыг Н.Отгонбаттай ярилцсаны үндсэн дээр сонгосон байна. Өөрийн намын тус аймаг дахь удирдлагын эсрэг хатуу ширүүн үг хэлж, авлига хээл хахуулийг шүүмжилж, монголчуудын соёлын өвийг дээдлэх тал дээр уриалан дуудсан нь сонгуулийн кампанит ажлыг амжилттай явуулахад хүргэжээ. Нэр дэвшигч урьд өмнө тогтсон уламжлалаас хазайж, худалдааны зах дээр наймаа эрхэлдэг доод давхаргын хүмүүс болон тахир дутуучуудад хандаж өөрийнхөө төлөө санал өгөхийг уриалж байв. Н.Отгонбатын хэлснээр бол нэр дэвшигч Ж.Энхбаяр нь нийт сонгогчдын 68 хувийн саналыг авсан нь бүх Монгол даяар нэр дэвшсэн хүмүүсийн төлөө саналаа өгсөн сонгогчдын дээд амжилтыг тогтоосон юм. Гэвч энэхүү сонгуулийн дүнд ямар нэгэн хууль бус, хуудуутай зүйл ер гараагүй аж. Намын машин ажиллаж байгаа цагт, халаасанд мөнгө байгаа цагт бүс нутгийн үнэт зүйл хийгээд хэрэгцээн дээр төвлөрсөн кампанит ажлыг явуулж чадвал ялах нь зүйн хэрэг юм.

    2008 оны долоодугаар сарын 16-ны өдөр нэгэн компанийн захирал Н.Отгонбаттай өдрийн хоол идэх үеэр тэд МАХН-аас нэр дэвшигч Ж.Энхбаярыг Говь-Алтай аймагт ялалт байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэснийг ярилцаж байжээ. Худалдаа, үйлдвэрийн сайдын зөвлөх Н.Отгонбат (эсвэл Оогий) нь 2004 онд хотын ерөнхий менежерийн орлогч байхдаа Улаанбатар хотын ИТХ-ын сонгуулийн кампанит ажлын үеэр сонгуулийн ажлыг бүхэлд нь амжилттай удирдаж байв. Монголын нэлээд алслагдсан аймгийн нэг болох Говь-Алтай аймагт нийтдээ 64 мянга орчим хүн амьдардаг бол тэд нэг сая 500 орчим толгой малыг өсгөж үржүүлсэн дүн мэдээ байна. Тус аймгийн сонгогчдын 34313 нь 20 суманд тархан амьдарч байна. Тус аймаг нь коксжсон нүүрс болон алт, зэс болон бусад өнгөт металлын орд газраар баялаг бөгөөд дэлхийд дээгүүрт орох шилдэг ноолуурыг гаргаж авдаг юм. 1930-аад оны дундуур Ж.Энхбаярын гэр бүлийнхэн Улаанбаатар хот руу шилжин суурьшсан бөгөөд тэрбээр Говь-Алтай аймгийн унаган хүүхэд бөгөөд хэдэн жилийн өмнө Оогийтой танилцсан байна. Бодвол тэдний гэр бүл хаа нэгтээ амарч байсан бөгөөд үүнээс хойш тэд итгэлт андууд болж хожим ажил хэрэг болон улс төрийн түншүүд болсон байна. Энэхүү харилцааны үндсэн дээр сонгуулийн сурталчилгааны ажил эрхэлж сурсан Оогийд хандан Ж.Энхбаяр өөрийн кампанит ажлыг хариуцан ажиллахыг хүсчээ.

    Ж.Энхбаярын хувьд аль гурван жилийн өмнөөс кампанит ажлаа эхэлсэн байж. 2005 онд Ж.Энхбаяр тус аймагт жилдээ 3-4 удаа очсон байна. Энэ үеэрээ тэр бөхийн барилдаан зохион байгуулах, морь уралдуулж бай шагналыг нь даахын зэрэгцээ өөрийгөө таниулахын хамт тус нутгаас төрөн гарсан улсын цолтой хэд хэдэн бөхчүүдийг ивээн тэтгэж, нөгөөтэйгүүр хурдан удмын морь уяж эхэлжээ. Үүнээс гадна тэр Улаанбаатар хотод дээд боловсрол эзэмшихээр суралцаж байсан 120 оюутанд тэтгэлэг олгож, аймгийн эмнэлгүүдийн нөхцөл байдлыг сайжруулах тал дээр багагүй анхаарч ажилласан байна. 2008 оны тавдугаар сард Говь-Алтай аймгаас УИХ-д нэр дэвших хоёр хүний орон тоон дээр МАХН хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг шийдвэрлэх үеэр Ж.Энхбаяр өөрийгөө шинэ залуу боловсон хүчин хэмээн санал болгож, Говь-Алтайд нэр дэвшигчдийн дотроос хамгийн амжилт авчирч мэдэх хувилбарын нэг гэдгээ илэрхийлээд сүүлийн гурван жилийн турш өөрийн кампанит ажлыг зохион байгуулж ерөнхий хөрс суурийг нь тавьсан гэдгээ онцлон хэлсэн байна. Харин МАХН УИХ-д дөрвөн удаа сонгогдож байсан Т.Очирхүү гишүүнийг дахин нэр дэвшүүлэхээр төлөвлөж байжээ. Дөрөвдүгээр сарын туршид МАХН болон сөрөг хүчин болох АН-ын тус аймгийн удирдлагууд шинэ “цус” зайлшгүй сэлбэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглээд олны анхаарлыг татсан залуу нэр дэвшигчийг гаргаж ирэх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэжээ.

    Намын удирдлагууд энэ бүхэнд уур уцаартайхан хандсан ч байгаа байдалтай эвлэрэхээс өөр аргагүйд хүрсэн юм. Учир нь, Ж.Энхбаяр өөрийн намыг тойрсон хүнд суртлыг таслан зогсоохын төлөө нэлээдгүй үйл ажиллагаа явуулсан нь түүний амжилтад хүрэх нэгэн үндэс болж байлаа. Кампанит ажлын хувьд талын нэг тарсан сонгогчидтой уулзахад хоёр долоо хоногоос арай илүү хугацаа байсан юм. Түүний сонгуулийн менежер Оогий уул хад, бартаат замаар явж тэр бүх сонгогчидтой уулзахад цаг хүрэхгүй гэдгийг сайтар тайлбарласан байна. Ж.Энхбаяр сонгуулийн кампанит ажлынхаа зардлыг хувийнхаа халааснаас гаргасан байна. Оогийгийн мэдэгдсэнээр бол Ж.Энхбаяр нь 125 сая төгрөгийг сонгуулийн кампанит ажлын үйл ажиллагааны бүхий л зардалд зарцуулсан гэв. Оогийгийн хэлснээр бол МАХН-ын бас нэгэн нэр дэвшигч болох Ц.Дашдорж нь мөн л иймэрхүү маягаар өөрийнхөө кампанит ажлыг санхүүжүүлсэн гэнэ. Үнэн хэрэг дээрээ тэд тус нутагт МАХН-аас сонгуулийн кампанит ажилд зарцуулах нийт зардлын 60-аас доошгүй хувийг хамтарч гаргасан аж. Нам нь мөнгөгүй байгаа тул тэд яалт ч үгүй боломжийн хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг нэр дэвшүүлэх сонирхол байдаг нь нууц биш юм. Оогийгоос энэхүү кампанит ажилд оролцохын тулд тэр ажлаасаа чөлөө авсан уу? гэж Х-ийг асуухад тэрбээр “Би тус аймагт яамны албан даалгавраар ажиллаж байгаа” гэж тайлбарлажээ. Худалдаа, үйлдвэрийн яамны ажлыг гүйцэлдүүлж байсан бол тэрбээр тус аймагт байх нь тодорхой. Магадгүй тэр яамны сайдын нэрийн өмнөөс тус аймаг дахь худалдааны салбарт зарим нэгэн судалгаа, шинжилгээний ажлыг явуулахаар ажлын хэсэг ажиллуулж байсан байж мэднэ.

    Нөгөөтэйгүүр, төрийн албан хаагчийн хувьд түүнийг ажлаас нь огцруулах ямар ч үндэс байхгүй гэв. Учир нь тэрбээр төрийн албан хаагч биш харин өөрийн сайдын гарын дор ажилладаг улс төрийн албан тушаалтан юм. Ж.Энхбаярын хувьд аймгийн Засаг даргын Тамгын газрыг эрс шүүмжлэх маягаар сонгуулийн кампанит ажлаа явуулсан нь урьд өмнө хаана ч гарч байгаагүй сонин хувилбар байсан гэж Оогий нотлон өгүүлэв. Сүүлийн 15 жилийн туршид Монгол улсын Засгийн газраас Говь-Алтай аймагт зам харгуй, усны далан, барилга байгууламж, төрийн алба хаагчдын цалин болон засаг захиргааны бусад зардалд зориулж доод тал нь 100 сая ам.доллар зарцуулсан байна. Гэвч энэ мөнгө тус аймгийн хувьд хаанаа ч хүрэхгүй байгааг онцлон хэлэх хэрэгтэй. Зөвхөн жилийн зардал нь долоон сая ам.доллар юм бол 15 жилийн турш ийм их хүн амтай, хэрэглээ өндөртэй аймагт хүмүүний амьдралын чанарт ямаршуухан үр нөлөө үзүүлж чадах вэ?

    Ж.Энхбаярын хувьд тус аймагт оршин сууж буй 8000 орчим тахир дутуучууд болон Говь-Алтай аймгийн хар зах дээр зогсч, өдрийн хоолоо залгуулдаг наймаачдыг өөрийнхөө төлөө санал өгүүлж чадсанд түүний сонгуулийн үеэр авсан саналын өндөр хувь тодорхой хэмжээнд хамааралтай юм. Ж.Энхбаяр нь 93 ам.доллартай тэнцэх хөдөлмөрийн доод хөлсөөр 50 тахир дутуу сонгогчид сонгуулийн үеэр ажил олгож өөрийнх нь төлөө ажиллахыг хүсчээ. Менежер Оогийгийн хэлснээр бол Ж.Энхбаяр нь МАХН-аас нэр дэвшсэн хүмүүсийн дотроос бараг цор ганцаараа тахир дутуу сонгогчдод сонгуулийн кампанит ажилд нь оролцсоных нь төлөө цалин хөлс төлсөн гэж ярив.
    Минтон
    А.Дохио (www.wikimon.mn) Эх сурвалж http://www.wikimon.mn

  • Anonymous (February 07, 2013 12:25:44 pm )

    Íýãýíò èéì íîöòîé àñóóäàëä íýð íü äóðäàãäàæ áàéãàà áîë ýðõýì ãèø¿¿äèéí á¿ðýí ýðõèéã öóöàëæ øàëãàõ õýðýãòýé.ͺ㺺 íýã ìóíäàã ÀÒà õàà÷ñàí áý.Îäîî ë 600 öàãäààãèéí ÷èíü õýðýã èõ áîëîõ íü ýý

  • Anonymous (February 07, 2013 5:17:05 pm )

    SHUNHLAIN BATHUU BOL HAMGIIN GOL HAMTRAGCH

  • Anonymous (February 10, 2013 1:51:47 am )

    Тарвагын найз нар юм чинь хэрэгтэн болж харагдаач, ард нь алдарт хүн мах байж л таараа.

  • Anonymous (February 12, 2013 11:11:56 am )

    Jenko 17 chingeleg spirtteigee adilhan multrana daa. Uudgui nohoin gulug bgaa um.

  • Anonymous (February 14, 2013 11:53:43 am )

    ene uls orniig abch ybah hymyys iim lubair hiij chadaj baigaa ym chini ard tynen eh ornoo gadaadiihan hudaldah ni yu ch bish ene mash tom har moriig bushuuhan ustgah l heregtei baina daa mongol oron er ni baihgyi bolson baina daa ene heden uls torchid geed baigaa hulgaich nar ard tymen bidniig gadaadiin ymar ymand baritsalan tabisan bol doo syyliin yed shono noir hyrehgyi bolson bainaa yagaad gebel toriin heden hulgaich naraas bolj hezee ymar uls bidniig bool bolgoj abah bolddoo gej bodohoos noir hyreh bitgii hel neg l aimar sanagdaad hetsyy zyil ih lbodogdoh ym daa mash hetsyy baina

  • Hipolito M. Wiseman (September 12, 2013 5:43:46 pm )

    I simply want to say I am very new to weblog and actually savored your web blog. Almost certainly I’m going to bookmark your site . You actually come with wonderful article content. Kudos for revealing your web site.

antalya rent a car