antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 4, 2013 7 comments

Н.Номтойбаярыг МИАТ-ийн хэрэгт татан, шалгуулъя

нийтлэсэн Admin

IMG_28751Дайны эрсдэлийн даатгалын мөнгийг завшсан хэрэгт МИАТ-ийн удирдлагууд нэр холбогдсон. Гэхдээ энэ хэрэг тав, зургаахан хүний асуудал биш гэдэг нь тодорхой болоод байгаа. Уг хэ-рэгт холбогдсон МИАТ-ийн Коммер, Санхүүгийн албаны дар­гын ажлыг 2005-2010 он хүртэл хашсан,

“Монголиан Эй­рлайнес” гэх хувийн авиакомпанийг 2011 онд байгуулсан Ч.Хоролсүрэнг цаг­дан хорьсон. Түүнээс гад­на Ч.Хоролсүрэнгийн дүү, МИАТ-ийн гүйцэтгэх за-хир­лын албыг 2009-2010 онд хашиж байсан Р.Бат-Эр­дэнэ, түүний дараа ажлаа авсан Ц.Орхон, эхнэртэйгээ бай­цал­тад ороод буй юм.

 

Нөгөө талаас буюу улстөрч, бизнесийнхнээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Л.Болд, “МАК” компанийн захирал Б.Нямтайшир нарын нэр хэвлэлээр бичигдэж байгаа. Дайны эрсдэлийн даатгалын мөнгийг завшсан цаг хугацааг нь харвал 2005-2010 он байгаа юм. Энэ хугацаанд “МАК” компанийн удирдлагад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байсан. Эрхэм гишүүн 2005-2008 онд “Монголын Алт” ХХК-д Төслийн менежер, 2009 онд “Монголын Алт” ХХК-д Тамгын газрын захирал, 2010 онд тус ком­панийн Бодлогын зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байлаа. Тэгэхээр “МАК” компани МИАТ-ийн асуудалд хол­богдсны цаана “МАК”-ийг удирдлага нь байсан Н.Номтойбаяр гишүүн мэдээгүй өнгөрнө гэж үгүй биз ээ. Тэгэхээр түүнийг уг асуудалд татан, шалгах ёстой хүн гэж үзээд буй хэрэг.

УИХ-ын гишүүн Н.Номтой­баярын хувьд компанийнхаа дэд захирал байхдаа буюу 2011 онд “Монголиан Эйрлайнес”-ийн анх­ны нислэгийн нээлтийн үеэр тус компанийн удирдлагуудтай тууз хай­чилж байсан. Үүнээс харахад “Монголиан Эйрлайнес”-ийн хувь эзэмшигч гэдэг нь тодорхой. Түүнчлэн МИАТ-ийн мөнгө завшсан асуудал “босож” ирэхэд Гадаад харилцааны сайд Л.Болд хэргээс “зугтааж” өөрийнхөө хувийг “МАК”-д шилжүүлж байгаа гэх мэдээлэл ч хэвлэл мэдээллээр цацагдах болжээ. Ямартай ч хөлдөө 10-аар зогсохгүй хүнийг чирэх энэ хэргийн эздийг МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон дэлгэхэд бэлэн гэдгээ ч мэдэгдсэн. Улстөрчид, бизнесийнхэн хутгалдсан МИАТ-ийн мөнгийг “идсэн” асуудал ид өрнөсний дараа буюу 2012 онд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар томилогдон ажилласан. Түүнийг “Тусгаар тогтнолын ордон”-оо босгоход нэг тэрбум төгрөг хандивласан, Ардын намын мөнгөний “авдар” үүнээс нь үүдээд Нийгмийн Ардчилал, Монголын залуучуудын холбооны болон Ардын намын Бага хурлын гишүүн болсон нь дэд сайд болоход түлхэц өгсөн гэдэг. Үүгээр зогсохгүй түүний энэ их мөнгө УИХ-ын гишүүний “сэнтий”-д залрахад ч нөлөө үзүүлсэн биз ээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тухайн үед удирдаж байсан “МАК” компани МИАТ-ийн гэх дуулиантай хэрэгт холбогдоод байхад түүнийг шалгах ёстой баймаар. Гэтэл өнөөдөр МИАТ-ийн удирдаж байсан, тэдний нөлөөн дор ажилласан хэдэн хүнд хэргээ тохоод явах гэж байгаа мэт хардлага төрж байна. Хэний хүүхэд, хэр баян байх нь хамаагүйгээр, ямар улстөрч, аль нам байхаас үл хамааран МИАТ-ийн хэргийг шалгаж илрүүлнэ гэдгээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мэдэгдсэн. Тэгэхээр Н.Номтойбаяраар тогтохгүй улс­төрчид гарч ирэхийг хэн ч үгүйсгэхгүй.

 

Ц.Энхцэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (February 04, 2013 10:10:30 am )

    miat ch yahav inges hiigeed shiidegdene biz . tuunees gadna ongorson jil baruun aimguudin heel hayasan asuudlig yah yum bol doo, Ter bol tuhain uein Mal emnelgiig udirdaj bsan nohduudiin mongo ugaaj malchid neg jiliinhee toloor hohirson uuniig yaj shiideh ve Temuujin saidaa tand naidaj bna

  • Anonymous (February 04, 2013 10:36:48 am )

    S.Batmonk gej INEG-iig luibardaad idchiihsen asuudal yah be!!!!!!!.INEG-iig shalgaa ch….. , Batmonkod tushaal gargagch Umhii banzal Monkjargal, Shaaaltuur Narantsetseg nariig horij shalgah!!!!!!!!!!!!!

  • Anonymous (February 04, 2013 1:28:52 pm )

    Ene Homtoibyar gedeg zaluu huhnuusuu garaagui baij yasan ih buzartsan zolig vee

  • Anonymous (February 04, 2013 5:49:10 pm )

    NOMTIBAYAR BOL HODOLMORIIN HUCHIG MEDER CH YAWA ZALUU. tuunig sejigleed yah bile. sain aawin mongotei huu, buu ataar h!

  • Anonymous (February 05, 2013 9:21:32 am )

    laa laa ene muu dontoibayr lalar garsh dee buhniig mungunii nuheer hardag husel ni guitseegui shunaltai. Manai ylsiin biend suusan huwalz shuu dee

  • Anonymous (February 06, 2013 11:54:59 pm )

    Яг унэн

  • Anonymous (February 18, 2013 9:54:18 pm )

    golgiig ch

    golgiig shalaj chadhuu

antalya rent a car