antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2013 2 comments

“Болор цом”-ын эзнээр Н.Гантулга тодорлоо

нийтлэсэн Admin

9ba3eea75e0da80cbig   Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн 30 дахь удаагийн наадам өчигдөр болж өндөрлөлөө.  Наадмын эцсийн шатанд 34 найрагчийн бүтээл тунаж үлдсэнээс наадмын тэргүүн байрын эзнээр яруу найрагч Н.Гантулга тодорлоо. Харин дэд байрт яруу найрагч Б.Мягмаржав тодорч шагналыг Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж гардуулан өгсөн. Гуравдугаар байрт залуу яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрын шагналыг Модернист яруу найрагч Б.Галсансүх, тавдугаар байрт яруу найрагч Ай.Төмөр-Очир нар тус тус шалгарав.

“Уулсын сэтгэлгээний тэлэлт” шүлгээрээ тэргүүн байрт шалгарсан яруу найрагч Н.Гантулга нь “Өдрийн сонин”-ы Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны дарга бөгөөд  жил жилийн “Болор цом” наадамд оролцож байсан юм билээ.

“Болор цом-30” яруу найргийн наадмын тэргүүн байрын шүлэг

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг…

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг
Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана
Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө
өврөөс нь алга болсон
Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг
Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч
Элэг зүрхний таталцлын гүүр-ганихралын дамжуурга модны үзүүрээс
Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг омог барданамлын хөх дөлөн дундаас мэдэрдэг
Өөрөө өөрийгөө ч шатааж чадах эр зоригтоо эрдэн
энэхэн замбуулинд багтаж ядахад,
Өмнө минь мэхийсэн олон сөхөрсөн согоо шиг санагдан
хангайн буга шиг сэрвэлзэхэд
Өөрийн мэдэлгүй уулсын сүр хүчээр дутан жижигхээн толгодынх нь өвөрт
нялх янзага шиг бохирон унадаг даа

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг гоо сайхны хамгийн төгс илэрхийллээс мэдэрдэг
Эмзэг ялдам охидын арван долоохон нас сэтгэлийн зовлон болж
Эгчмэд хонгор бүсгүйн уяхан ааль, ер бусын бие галбир
нүдийг минь дахин цэлмээхэд
Цээжнийхээ гүнд уртаар санаа алдаад өнөө муу зүрх минь уулсын зүг хэдийнэ
алсарч оддог

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг яруу найргийнхаа эрчимлэг долгионоос мэдэрдэг
Хүмүүний ертөнцийг цагийн цагт гэрэлтүүлэн асааах ид шидийн наран бөмбөлөг
цээжинд минь байгааг
Хүслийн цэнхэрлиг огторгуйд оюун билгийнхээ даль жигүүрээр
судрын чуулган титэмлэж явааг уулс л мэдэрнэ
Цагийн буданд ч надаас өмнө мянга мянган жил найрагч нөхдийг минь
ингэж л мэдэрч байсан биз ээ
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг…

 Эх сурвалж: Шуурхай.мн

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 10, 2013 7:16:54 pm )

    ORCHIN TSAGIIN YARUU NAIRAG GEJ IIM BOLDOG YUM BAIJEE.

  • Anonymous (January 13, 2013 9:09:38 am )

    galzuu hunii udriin temdeglel shavar tsomiin ezen bolgochihjee

antalya rent a car