Налайх дүүргийн Хаан банкинд хоёр сая төгрөг дээрэмдэхээр ороод банкны захирлын нөхрийг буудан амь насыг нь хохироож, хүн барьцаалсан А.Бат-Ялалтын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцжээ.
Шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүн хэлэлцээд оноосон ялыг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Налайх дүүргийн шүүхэд хэргийг дахин хэлэлцэх юм байна.
А.Бат-Ялалтад Налайх дүүргийн шүүхээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-н цаазын ял оноогоод байсан. Тэрбээр мөрдөн байцаалтын явцад “Их хэмжээний өрөө дарахын тулд банкны захирлыг дээрэмдэх гэж байсан” хэмээн хийсэн хэргээ хүлээсэн байдаг.
Одоогоор түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 10, 2013 2:26:46 pm )
ingej arai l bhgvi sh dee
1 Comment