antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2013 Comments are off

Б.Цогоог төрийн албаны зөвлөлийн даргад томиллоо

нийтлэсэн Admin

УИХ-ын чуулганаар Төрийн албаны зөвлөлийн даргын албан тушаалд Б.Цогоог томиллоо.

8a2412c987792dbdbigӨчигдөр түүнийг байнгын хорооны хуралдаанаар мөн дэмжиж өнөөдөр түүниийг УИХ-аар хэлэлцүүлэхээр 80,7 хувийн саналаар дэмжлээ.

Тэрбээр “Төрийн албаны шинэтгэл хийгдээд явж байна. Сүүлийн 20 жилд 4 удаа шинэчлэлт хийсэн. Хамгийн сүүлд 2008 онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Төр хүчтэй байхын тулд ажиллаж байгаа хүмүүс мэдлэг чадвартай, хууль сахидаг байх ёстой. Мөн төрд ажиллаж байгаа хүмүүсийг улс төр, гадны ямар нэг нөлөөнд оруулахгүй байх гэсэн чиглэл барьж байгаа. Чадвартай боловсрн хүчинг тогтвортой, найвартай, чин сэтгэлээсээ ажиллах хууль, эрх зүйн ажлыг хангах талаар ажиллана” гэв.

Б.Цогоо нь инженер-эдийн засагч мэргэжилтэй. 1981-1995 онд Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд мэргэжилтэн, референт, секторын эрхлэгч, орлогч захирал, 1995-2004 онд ОХУ-ын Москва хот дахь Шинжлэх ухаан техникийн олон улсын төвд Монгол Улсын төлөөлөгч, 2004 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Газрын дарга, 2004-2005 онд МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.  2005-2009 онд “Крафт интернэйшнл” ХХК-ийн захирал, 2009 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car