antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 9, 2013 7 comments

Улсын ерөнхий прокурорын орлогчоор Г.Эрдэнэбатыг томиллоо

нийтлэсэн Admin

0f6b5f95259e7eefbigМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргалаа. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн 56. 2 дахь хэсэг, Прокурорын байгууллагын тухай 9.3 дахь хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Г.Эрдэнэбатыг Монгол улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөхөөр томилжээ.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж,  гишүүдийн 82.4 хувь нь дэмжиж, Улсын ерөнхий прокурорын орлогчоор Г.Эрдэнэбатыг томилохоор болсон билээ.

Г.Эрдэнэбат нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр 1994 онд Цагдаагийн дээд сургууль, 1997 онд  БХИС-ийн Удирдлагын сургууль, 2000 онд ОХУ-ын Уралын Улсын хуулийн академийг тус тус дүүргэсэн, хуульч мэргэжилтэй. 1994-1995 онд Хилийн цэргийн офицер, 1995-1997 онд БХИС-д багш, 1997-2000 онд ХЦУГ-ын Захиргаа удирдлагын газарт хуулийн зөвлөх, 2000-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан туслахаар тус тус ажиллаж байсан.  2010 оноос одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн прокурорын туслахаар ажиллаж байжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (January 09, 2013 1:04:19 pm )

    баяр хүргэе. зөв хүнийг томилжээ

  • Anonymous (January 09, 2013 6:55:21 pm )

    bayr hvrgie ta shvv

  • Anonymous (March 02, 2013 5:52:20 pm )

    humuus bur yum bichihee bolison uu

  • Anonymous (March 05, 2013 1:08:10 pm )

    aij bn setgegdel bichihees!

  • Anonymous (March 26, 2013 3:37:31 pm )

    Шүүх хараат бус байх ганцхан нөхцөл байдаг. Энэ нь шүүгч ард түмнээс сонгогдсон тохиолдолд. Аль МЭӨ 500 оны үед Грек улс ингэж хийдэг байсан. Өнөөгийн хуулийн дагуу Ерөнхийлөгч шүүгч нарыг томилдог үед шүүгч хараат бус байх нөхцөл байхгүй. Энэ нь шууд бусаар хараат нөхцөлийг бүрдүүлж байгаа. Гэм бурууг нь тогтоогдоогүй хүнийг гэм буруутайд тооцохгүй гэсэн манай “Үндсэн хууль”-ын заалт байгаа. Монголчууд өнөөдөр аливаа зүйлийг хуулийн дагуу байна уу? гэж одоо суралцах хэрэгтэй. Энхбаярыг хууль зүйн талаас нь харвал ямарч нотлох баримт байхгүй. Түүний шүүх хурал дээрх яллагч прокурор нь нотлох баримт гэх гэрчийн мэдүүлгийг “Би энэ ТВ-9 телвизийг Ганданд өгсөн байх гэж бодож байна” гэж уншиж байсан. Ингэж нотлох баримтийг бүрдүүлж болохгүй шүү. Хуучны арга барилаар хэргийг “Тулган хүлээлгэдэг” байдлаас Шүүх хурал татгалзах шаардлагтай. Нийгмийн харилцаа хуулиар зохьцуулагддаг. Зүгээр “Цээжний сайхан сэтгэлээр” амьдрал зохьцуулагддаггүй. Ардчилсан улс оронд хүнийг хуулиар л гэм бурууг нь нотлож байж ялалдаг. Тийм болохоор Элбэгдорж Энхбаярын шүүхийн шийдвэрт нөлөөлөх өнөдөр магдлалтай юм.

  • Anonymous (April 23, 2013 10:26:18 am )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **

  • Anonymous (April 24, 2013 2:03:31 pm )

    bayar hurgey!!! Eronhiilogchoo zov hunee tomiljeee

antalya rent a car