antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 9, 2013 3 comments

Эхээсээ өнчирсөн бяцхан хүүг эцгээс нь салгахаар улайрах “төмөр зүрхтэн”-үүдийг яах вэ

нийтлэсэн Admin

385177_320605774714990_1053529100_nБуд-Эрдэнэ хүүг хорвоод мэндлээд хоёрхон сар болж байхад  ээж нь аниргүйн оронд оджээ. Мөөмөө эрэн аавынхаа энгэр цээжийг тэмтчин уйлаг­насаар хүү найман сарыг ардаа орхи­сон байна. Бор хоолонд орчихсон, божгор бор хүүг залуу­хан эмээ өвөө, аавынх нь эгч ах, ойр тойрныхон нь бараг л газар тавилгүй өсгөж байгаа аж.

Ханиасаа  хагацаж,  сэт­­­гэлийн шаналалд уна­сан залуухан  аав     М.Жүгдэр­барам сур­гууль соёлын мөр хөөн  Улаан­баатарт ирэхдээ ч хүүгээ аваад ирсэн байдаг.

Оюутан  залуустай мөр зэрэг­цэн  сэт­гэлийн  зов­лонгоо түр ч атугай мар­таж ядан  байхад  нь Ховд аймгийн прокуророос дууд­сан тул арга буюу сургуулиа орхиод, хүүгээ аваад буцжээ.

Түүнийг прокурорт  очиход “Нас барсан эхнэрийн чинь хэргийг да­хин  шалгана, та айлын хүүх­дийн толгойг хаалгаар цохиж гэмтээсэн байна” гэжээ.

М.Жүгдэрбарам  гом­дохын ихээр  гомдож,  ну­лимс унагаж байжээ. Эхнэрийг нь нас барсны дараа хадмууд нь элдэв гомдол гарган, охиныхоо үхэлд  сэжиглэж шалгуулсан ч шүүхээс М.Жүгдэрбарамыг “Буруугүй” гэж тогтоосон аж.

Гэтэл үнэн хэрэгтээ эхнэр нь амаржаад удаагүй  байхдаа усанд санд орж даарсны улмаас эрүүл мэнд нь муудсаар нас барсныг эх сурвалж өгүүлж байсан юм.

Харин өөр нэгэн эх сурвалж “Тэдний хооронд жаахан маргаан байсан. Хүүхдээ булаацалдаад л. Гэхдээ аавтайгаа дасчихсан хүүхдийг салгах хэрэггүй шүү дээ.

Тэр нялх амьтанд амьдын хагацал дахин үзүүлж болохгүй.

Хэдийгээр аав, ээж хоёр нь гэрлэлтээ батлуулаагүй байсан ч  хүүгийн асрамжлагч бол аав нь. Сумын болон аймгийн Засаг дарга нараас ч удаа дараа үүнийг нь баталгаажуулж шийдвэр, захирамж  гаргасан. Гэтэл хамгийн сүүлд 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдөр аймгийн Засаг дарга Г.Нямдаваа “М.Жүгдэрбарам нь хүүгээ асран хамгаалах  бүрэн чадамжтай, эцэг байх эрхтэй” гэдгийг баталж, захирамж гаргасныг мар­гааш өглөө нь буюу 12 дугаар сарын 7-нд нь ажлаа авсан шинэхэн Засаг дарга Д.Цэвээнравдан хүчингүй болгож  талийгаач  эхнэрийн нь ээж, аавд Бум-Эрдэнэ хүүг өгөхөөр тогтсон байсан.

Залуус яагаад гэрлэлтээ батлуулаагүй байсан гэхээр, хүүг төрсний дараа хүүхдийн төрсний гэрчилгээг авах гэхэд М.Жүгдэрбарам 18 нас хүрээгүй тул  эхээр нь овоглосон. Тэгээд л Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу 18 нас хүрэхээ хүлээж байхад ийм эмгэнэлт явдал болсон” гэсэн юм.

Айлын хүүхдийн толгойг хаалгаар цохисон тухай асуухад “Бум-Эрдэнийг  хадмууд нь аваад явчихаар хойноос нь очиж  хүүгээ аваад хаалгыг нь хүчтэй хаагаад гарахдаа талийгаач эхнэрийн нь эгчийн мөлхөж байсан хүүхдийн толгойг цохичихсон юм гэдэг.

Гэхдээ сураг сонсоод байхад  талийгаач эхнэрийн нь ээж  “Миний зээ хүү бүтэн өнчин” гээд халамжийн газраас мөнгө нэхэж явсан гэж өгүүлсэн юм. Зөвхөн энэ хэргээс үзэхэд Ховдын шүүх, прокурор  иргэний хэрэг, эрүүгийн хэрэг хоёрыг ялгаж чадахаа больж.

Хүний амь настай холбоотой бол бол яалт ч үгүй Эрүүгийн гэмт хэрэг. Гэтэл хүүхдээ булаацалдах нь иргэний хэрэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой байхад эрүүгийн хуулийн зүйл ангиар М.Жүгдэрбарамд ха­риуцлага ногдуулах гэж дээр дооргүй хөдөлж байгаад гайхаж байна” гэсэн юм.

Энэ мэт худал хуурмаг хэрнээ бараг л “дархлагдсан” байдал Ховд аймгийн шүүх, прокурорт  газар аваад байгаа талаар дараа дараачийн дугаартаа баримттайгаар хүргэх болно.

Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 09, 2013 10:11:50 pm )

    арай ч дээ, Хүүгээ өсгөж байгаа залуу аавыг яагаад буруутгаад байгаа юм. Засаг дарга болиочээ, бодвол өөрөө үр хүүхэдтэй л хүн байдаг байх. Бяцхан амьтныг дахин хагацал үзүүлж нүгэл үйлдэж хэрэггүй дээ даргаа, танаас гуйя

  • Anonymous (January 10, 2013 12:28:18 pm )

    ene arai dendenee huul,esoor etseg ni bhad mergejliin baiguullgug ochij nuhtsul baidaliin unelgee hiilge zuvluguun avaarai 328926 aav ni avah estoi shuu huuhdiin erhiig engej zurchij bolohgui sh de

  • Anonymous (January 10, 2013 1:54:21 pm )

    huuhdiin erhiig zorchil bolohgui shde dahial hagatsal ene buhen huuhdiin oyun uhaand noloolno

antalya rent a car