antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2013 4 comments

“Сохор” Монголын эмгэнэл

нийтлэсэн Admin

527-1357608376kiwi-middleМонгол хэлэнд “тоглоом тоотой нь дээр” хэмээх  хэлц үг байдаг. Үүний утга нь олон удаа тоглуулж чадахгүй шүү гэсэн л санаа. Ардчилал, эрх чөлөө  ярьж, лоозогнож, бусдыг нь умартсан 22 жил Монгол Улс, Монголын төр, Монголын ард түмэн минь юу болж хувирав. Улстөрч, улстөрийн нам гэж өөрсдийгөө нэрлэсэн хэсэг бүлэг хүмүүсийн тоглоом, наймааны бай, мөрийд л тавигдсаар ирлээ.

Өөрөөр хэлбэл, тэдний зугаацах хэрэгсэл болсон гэсэн үг. Өнгөрсөн жилүүдэд ямар ч мэдлэг, ямар ч хөгжил, ямар ч бүтээн байгуулалт, ер нь, юу ч ирсэнгүй. Харин золгүй үхэл, золбин хүүхэд, ажилгүй аавууд, нөхөргүй эхнэрүүд, зах нь үл мэдэгдэх замбараагүйтэл л явагдлаа. Монгол Улс зүгээр л урсгал даган хөвөх ахмадгүй усан онгоц мэт л үймээн бужигнаантай он жилүүдийг үдлээ. Яагаад.

1980-аад оноос эхэлсэн Зүүн Европын орнуудын шинэчлэлт, өөрчлөлтийн нө­­лөөгөөр Монголд ч гэсэн өөрч­лөлт явагдсан. Энэ өөрч­лөлтийг өнөөдөр бид ардчилсан хувьсгал хэмээн нэрлэдэг. Угтаа энэ өөрчлөлт хувьсгал байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Аливаа хувьс­галт өөрчлөлт тухайн улс орны хөгжил цэцэглэлт, сайн сайхан, шударга ёсны төлөө болон хүчирхийллийн эсрэг хийгдэх ёстой байдаг.

 

Хэрэв хувьсгал хөгжил, цэцэглэлтийг нурааж, ажил­гүйдэл, ядуурлыг өөгшүүлж, дур зоргоор авирлах явд­лыг гааруулж, мэдлэг бо­ловсролыг үнэгүйдүүлж, ард түмний төлөө бус байвал хувьсгал биш харгислал бол­дог жамтай.  Монголд хувьс­гал явагдсан уу, аль эсвэл харгислал явагдсан уу. Монголчууд ардчилал гэсэн үгийг л тоть шиг давтсанаас бус жинхэнэ ардчилал гэдгийг мэдэр­сэнгүй.

 

Өнгөрсөн 22 жил ардчиллыг ойлгосон нэг ч хүн Монголын төрд бай­сангүй. Ардчилал гэдэг чинь ард түмэн л төрийнхөө эзэн нь байна гэсэн үг шүү дээ. Намт төрийг халж, тэгснээрээ ард түмний төрийг байгуулна гэж ардчилагч нэртнүүд ам­ласан. Харин өнгөрөгч хуга­цаанд намт төр биетэй гэгч нь оршсоор л байна. Зах зээлийн эдийн засагт шилжиж байна гэж нүдэн балай, чихэн дүлий бүхий л бүтээн босголт, хөгжил, цэцэглэлтээ хувьчлал нэр дор зарсан, худалдсан.

 

Харин Хятад улс бүх  үйлдвэрээ шинэчлээд, менежмент хий­гээд, сайжруулаад аваад явсан. Өнөөдөр эдийн зас­гаараа дэлхийд тэргүүлж байна. Аль нь  өөрчлөлт, шинэч­лэлт гэдгийг ойлгосон, аль нь хөгжиж чадсан бэ гэдэг нь эндээс харагдана. Мэдлэггүй, чадваргүй хү­мүүс төрд гарсны гай буюу мэдлэгийн хямрал эндээс л эхэлсэн юм.

Нэгэнт  бүх үйлдвэрээ зарж худалдсан улсад да­раа­гийн хямрал эхлэх нь тодорхой  байсан. Үүнийг мэ­дэх мэдлэггүй, харь зөв­лөхтэй  нөхөд  зүүдлээ ч үгүй. Нийгэм задарч, ажилгүйдэл, ядуурал улс орныг хоромхон зуур нөмөрсөн хар дарсан зүүд мэт  он жилүүдийг бид туулжээ. Буруу бодлогын гайнаас үүдэлтэй архидалт, замбараагүйтэл гаарч, ажил­гүйчүүд намаар дамжин төрд шургалж, төрийн мөнгийг даган амьдрагсдын арми шинээр үүсч, нийгэм ёс суртахууны ялзралд нэг мөр орсон.

 

Амь, амиа бодоорой гэсэн арчаагүй үзлийг ний­гэмд тахал мэт тараасан. Монгол хүн бие, бидээ чоно, харин бусдад туулай мэт байж нэр төр, бахархал, эх орноо уландаа гишгэсэн. Бүхий л мэдлэг боловс­ролын байгууллагууд их сур­гууль, шинжлэх ухааны хүрээлэнгүүд ялзралд орж, нийгэмд мухар сүсэг хүчээ авсан нь  хөгжиж дэвжих гэсэн монгол хүний хүслийг нэг мөсөн зогсоосон юм.

 

Улс орны ирээдүй болох оюутан залуусын тэтгэлгийг зогсоож, улс орны шавхаг­дашгүй нөөц баялаг нь үр хүүхэд, эх хүн гэдгийг ойлголгүй, үүнд чиглэсэн халамжийн бодлогыг хайр найргүй устгасан юм. Ерөө­­сөө өнгөрсөн 22 жил тө­рийн толгойд байсан на­мын нөхөд л Монголын ирээдүйг устгасан. Ингээд ирээдүйдээ, боловсролдоо, үр хүүхдүүддээ хөрөнгө оруу­лаагүй улс үндэстэн ямар арчаагүй болдгийг бид өнөөдөр бодитоор харж байна.

 

Энэ бүхнийг цэгцлээд аваад явах хүн Монголын төрд нэгээхэн ч байгаагүй. Одоо ч алга. Харин муу муухай бүхнийг улам гаа­руулагчид олширсон юм. Төрийг мөнгө болгож харагчид  олноороо нэмэг­дэж, намууд тэдний эрх­шээлд орсон. Үүний үр дүнд улс орны хөгжлийн стратеги үгүй болж, сонгуулиас сон­гууль дамжсан худлаа амлалтууд л бий болсон.

 

Улстөр өөрийн зорилгоо алдсан. Улстөр гэж улсын төлөө мэдлэгийг, төрийн үйл ажиллагааг ярьдаг. Гэвч энэ бүхэн  өөрийнхөө  ар гэрийнхээ төлөө л болж хувирсан. Ашиг сонирхол гэдгийг эсрэгээр нь ойлгож, тухайн төрийн эзэн болсон улс үндэстний хүсэл дээр тулгуурласан ашиг со­нирх­­лыг ярихын оронд ху­­­вийн ашиг сонирхлын тө­лөө зүтгэцгээсэн. Хөг­жил цэцэглэлтийг бус дээрэмч­дийн луйвар хийхийн төлөө улстөр ажилласан.

Аливаа улсын төр дарх­лаатай байдаг. Социализмын үеийн Оросын комиссарууд ардчиллын үед Америкийн зөвлөгч нараар солигдсон. Хэзээ  ч  америкчууд Мон­голыг хөгжүүлсэнгүй, хөг­­­жүү­лэх ч үгүй. Гэтэл ма­най цагаан захтнууд тэднээс зөвлөгөө авч та­хин шүтсээр л байгаа. Энэ бүхнийг 70 жилийн хөг­жил цэцэглэлтийн түүхээ харлуулж, 20-хон жилийн дотор МАХН ( МАН) өөрөө хийсэн юм шүү. Гэхдээ тэд ганцаар хийгээгүй. МАН голлож ардчилагчид хүчтэй дэвэргэсэн юм.

Ийнхүү  22 жил тө­рийн толгойд заларсан эрх мэдэлтнүүд ардчилал, хөгжил хоёрыг үнэндээ ялгаж салгахгүй байсаар Монгол Улс, Монголын ард түмнийг шороотой хутгалаа. Хөгжил байхгүй хоосон эрх чөлөөгөөр ард түмнийг хий л хөөргөж, хангалттай гэгч нь угжлаа. Социализмын үеийн бүхнээ үгүйсгэсэн ч түүнээс давах нэг ч зүйлийг бүтээн босгож чадсангүй.

 

Харин тэр үед монголчууд хөдөө аж ахуйгаас, аж үйлдвэрт шилжиж сангийн аж ахуй, усалгаат автомат систем, хөдөлмөрийн хуваарьтай бол­­сон. Азидаа хөгжлөөрөө тэргүүлэгч орон, Азийн ца­гаан дагина гэж алдаршсан нийслэлтэй бардам Монгол байлаа. Гэтэл өнөөдөр бид хөгжлөөс ухарч, мал аж ахуйг шүтэж, газар тариалан эрхэлдэг, утаа, өвчиндөө дарагдсан XIX зууны Монгол болсон байна.

 

Мал хэзээ ч хөгжил авчирдаггүй гэдгийг мэддэггүй, малнаасаа дор мал болсон нөхөд улс орныг удирдана гээд  явж байна. Мэдлэгээр хөгжил ирдэг гэдгийг  Монголын төр дэх нөхөд даанч ойлгосонгүй. Тэд хүн төрөлхтний эсрэг явж байгаагаа ч ухаарсангүй. Өнөөдөр нийгэмд шинэ анги, давхаргууд буюу баян ядуу гэсэн нийгмийн хоёр туйл үүсч, боловсрол, соёл, шинжлэх ухаан хог болж, газар булагдлаа. Мөн мухар сүсэгт идэгдэж, арчаагүй Төвөд болох замаа зассаар л явна.

 

Бид хаашаа явж байгаа, өнгөрсөн 22 жил Монголын төрийг удирдсан том толгой хоёр нам Монгол Улсыг хэрхэн авч явж, жолоогүй завь шиг хэрхэн хад мөргүүлснийг харъя.

Хүн төрөлхтний нийг­мийн хувьслын онол

-Анхдагч нийгэм

-Хөдөө аж ахуйн нийгэм

-Аж үйлдвэрийн нийгэм

-Мэдлэгийн нийгэм

Хүн төрөлхтний эдийн засгийн хувьслын онол

-Ан агнуур, түүвэр

-Газар тариалан, мал аж ахуй

-Аж үйлдвэр

-Мэдлэгийн эдийн засаг

Харин монголчууд  хаа­шаа явж байна вэ. Монгол­чууд аж үйлдвэрийн нийг­мээс хөдөө аж ахуйн нийгэм, аж үйлдвэрийн эдийн засгаас хөдөө аж ахуйн эдийн засаг руу ухраад явж байна. Хүн төрөлхтөн харин мэдлэгийн нийгэм, эдийн засаг руу шилжиж байна. XXI зуунд монголчууд хэдэн зуун мян­ган малчин, уул уурхайн сэлбэг хэрэгсэл болсон баа­хан уурхайчинтай болов. Одоо бид хаачих вэ.

Энэ бүхнийг бүтээсэн мэдлэггүй мануухайнуудын үүр  уурхай  болсон эрх баригч хоёр намыг яах вэ. Тэд хэзээ ч шинэчлэгдэхгүй. Хэзээ ч мэдлэгийг үнэлэхгүй. Хэзээ ч улс орныг хөгжүүлэхийг хүсэхгүй байна. Дарга даган далдаганаж, нам дагаж на­мирсан хөлдүү толгойтны сүргээс Монгол хэзээ салах вэ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 08, 2013 8:27:10 pm )

    Ha ha jimhene gol buruutan ni 20 jil mongoliig udirdaj avligaliig tsetsegluulsen aluurchin luivarchin Enhbayar shuu dee. Odoo l uhaarch dee malnuud chin

  • Anonymous (January 09, 2013 3:01:06 am )

    mongoliig iim baidald oruulsan nam humuus odoo baigaad ulam suiruulj duusgaj bna mongol humuus bosoh ue ni bolloo

  • Anonymous (January 09, 2013 12:47:51 pm )

    Bid delhiin global bodlogyn hyreend orj,munge sanhyy,sonirhlyn bysed hamaarch,gadnyn chig handlagaar yavj baih shig bna.Yynees zailah argagyi uchraas tusgaar togtnoloo avch yldeh suuliin ornuudyn toond oroh bodlogo bidend heregtei yum daa…

  • Anonymous (February 08, 2013 11:40:15 am )

    ардчилал эрх чөлөө гэж орилоод хэсэг нөхдүүд ардуур нь идээд ард түмэн харсаар байтал амьдрал нь доройтоод

antalya rent a car