antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2013 4 comments

Монгол Улс ашиг харж хөвгүүдээ үхэл рүү илгээдэг гэж үү

нийтлэсэн Admin

527-1357615693kiwi-middleМонгол Улс олон улсын энхийг сахиулагч албанд зүтгээд багагүй хугацаа өнгөрлөө.

Анх монгол цэргүүд Афганистан руу мордоход олон нийт баатарлаг үйлсэд хөвгүүдээ үдэгчийн ёсоор хандаж, сүү өргөж, нэр төрийн хэрэг хэмээн үзэж байв. Харин одоо энэ байдал өөрчлөгдөж, чухам хаашаа, ямархуу орчин нөхцөл рүү цэрэг эрсээ явуулж буйгаа эргэцүүлж, нэр төрийн гэх энэ үйлсэд эргэлзэх боллоо. Өөрөөр хэлбэл, галын шугам руу хүүгээ, эр нөхрөө, найз нөхдөө явуулсан хүмүүс “Тэр минь амьд эргэж ирээсэй” гэх айдаст автдаг болж.

 

Учир нь, олон улсын энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэх болсноос хойш таван монгол цэрэг амиа алдсан. Тэд дайны шугамд, галын дунд тэнэсэн суманд өртсөнгүй. Харин өвчнөөс болж, бүр амарч байгаад усан санд живж амиа алджээ. Тэр бүхэнд дайн байлдаан гэж юу байдгийг үзэлгүй 90 шахам жил болсон монголчууд цочирдож, гашуудсан.

Гэвч тэдний амийг батлан дааж, хариуцах учиртай албаныхан үүнд даанч хойрго хандсан байх юм. Бас ч үгүй тун анхаарал татам байдлаар энэ хэрэгт оролцсон нь хачирхалтай. Тодруулбал, 850 хү­ний бүрэлдэхүүнтэй баг өнгөр­сөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа.

 

Ха­рамсалтай нь, Африкийн хамгийн их үймээн са­муунтай, бидний хувьд зөвхөн тулаант киноноос л хардаг байдал бодитоор өрнөсөн Өмнөд Суданд алба хааж байсан цэл залуухан цэрэг амралтын хугацаандаа усан санд живсэн нь саяхан. Энэ  мэдээлэл  нийгэмд  цочирдол үүсгээд удаагүй байхад нэгэн сонин зүйл дуулдлаа. Тэр нь Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдын гар утсыг хурааж авсан гэх мэдээлэл.

 

Энэ талаар анх ярьсан эх сурвалж нь энхийг сахиулагчдын ар гэрийнхэн. Тэдний  хэлж  буй­гаар, Суданд байгаа энхийг сахиулагчдын ар гэрийнхэн холбоо барьж чадахгүй байна. Тэр ч бүү хэл тэндхийн нөхцөл байдлын талаар ар гэрийнхэнд нь ямар нэгэн мэдээлэл өгүү­лэхгүй байхыг Зэвсэгт хүчний жанжин штабаас хариуцсан албаныханд үүрэг болгосон гэнэ.

 

Мэдээж үр хүүхэд, хань ижлээ дайн байлдаан руу явуулсан хүмүүс учир шалтгааныг нь асуусан бай­на. Гэвч өнөөдрийг хүртэл яагаад гэдэг асуултын хариуг олж сонсоогүй аж. Тиймээс энэ талаар цэр­гүүдийн ар гэрийнхнээс лавлахад “Өнгөрсөн онд Өмнөд Судан улсад хоёр ч цэрэг нас барсан. Түүнээс болоод энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргүүдийн  гар утсыг хураан авсан байна.

 

Монгол руу энхийг сахиулагчдын талаар мэдээлэхгүй байх зорилготой юм шиг байна лээ. Ямар ч байсан өчигдрөөс /уржигдар/ хурааж эхэлсэн гэсэн. Дарга нар нь “Зэвсэгт хүчний жанжин штабаас утас хурааж авах шийдвэр гаргасан” гэж хэлсэн байна. Энхийг сахиулагчдад улсаас холбоо барих хэрэгсэл өгөөгүй. Өөрсдөө хувийн утастайгаа байдаг. Одоо тэд маань яаж байгаа бол гэхээс бид энд байж суух газраа олохгүй нь. Шөнө ч нойр хүрэхгүй юм” гэлээ.

Энэхүү мэдээллийн та­лаар тодруулахаар Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ рүү утас цохисон ч холбогдсонгүй. Туслах нь түүнийг орон нутагт ажиллаж байгаа гэв.  Мөн Зэвсэгт хүчний жан­жин штабын холбогдох албаныхан энэ талаар ямар нэг мэдээлэл өгсөнгүй. Ямар­тай ч тус штабаас Өмнөд Суданд гэлтгүй бусад улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож буй цэргүүдийн талаарх мэдээллийг олонд дэлгэхгүй гэж үзсэн бололтой.

 

Эх сурвалжийн мэдээлснээр цэргүүдийн хангамж албаныхны зүгээс бидэнд мэдээлээд байдаг шиг тийм ч хангалттай биш ажээ. Хамгийн гол нь, Монгол Улс цэрэг эрсийн амийг даанч багаар үнэлдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, харийн хэцүү газарт амиа алдсан энхийг сахиулагчийн ар гэрт нэг удаа 50 мянган ам.доллар өгөөд болчихдог.

 

Харин нэг цэргийн сарын үүргийг 1028 ам.доллараар үнэлдэг аж. Гэхдээ дээрх мөнгөний 60 хувь нь тухайн цэрэгт, үлдсэн 40 хувь нь Засгийн газарт шилждэг аж. Үүнээс харахад, Монгол Улс ашиг харж хөвгүүдээ гал руу, үхэл рүү илгээдэг гэж болохоор. Засгийн газар 1999 оны долоодугаар сард энхийг сахиулах ажиллагаанд орол­цох тухай 115 дугаар тогтоол гаргаж, сайн дурын үндсэнд  оролцох хүмүүсийг бүртгэж, сонголт хийх замаар НҮБ-тай байгуулсан хэлэлцээр, НҮБ-ын практик, холбогдох нөхцөлүүдийн дагуу тус ажиллагаанд оруулахаар болсон аж.

 

Харин 1999 оны есдүгээр сарын 27-нд НҮБ-ын байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар НҮБ-тай харилцан ойлголцсон тухай санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх олон улсын хүрээн дэх эрх зүйн үндэс тавигдсан гэдэг. Хальт харахад Монгол Улс олон улсын үүргээ НҮБ-ын өмнө биелүүлж байгаа ч юм шиг.

Тэр цагаас хойш монголчууд дэлхийн хамгийн аюултай бүс гэгдэж буй Ирак, Баруун Сахар, Судан, Этиоп ба Эритрей, Гүрж, Чад, Төв Африкийн бүгд найрамдах улс, Сьерра-Леон улсад цэргийн ажиллагаанд оролцож байна. Гэтэл Их Британи, Франц зэрэг хүчирхэг арми­тай улс орнууд энэ ажиллагаанаас татгалзаад удаж байгаа. Харин манайх л дайнд дурлаж буй мэт улам “сонирхож” байгааг Засгийн газар тайлбарлах цаг болжээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 08, 2013 8:17:30 pm )

    Сайн дурын мэргэжлийн цэрэгтэй болох

  • Anonymous (January 09, 2013 12:46:17 am )

    OLON ULSIIN AJILGAAND OROLTSOKH YU INI MUU GEJ.

  • Anonymous (January 09, 2013 12:53:53 pm )

    Bid US-s 285 saya $ yaj avsan bilee.. Mungenii ard dandaa yamar neg erh ashig bdag.Ug n mongolchuud cuuhen uchraas heden zaluugaa ami erssen yumand yavuulaad bmaargyi bgaa yum!!

  • Anonymous (January 09, 2013 5:01:43 pm )

    uneheer iim baga tsalin avdag gejuu tegvel eh orondoo ajilsan ni deer yum bna shuu dee

antalya rent a car