antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2013 2 comments

Б.Есүгэн охины амийг хөнөөсөн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

нийтлэсэн Admin

osliӨнгөрсөн есдүгээр сарын 3-ны өдрийн 18 цагийн үед Нийслэлийн III эмнэлгийн баруун талд “Төгсбүрэн” компанийн орон сууц, эмнэлгийн зориулалт бүхий барилгад ажиллаж байсан зуурмаг шахагч машины тулгуур цөмөрсний улмаас ээж, эгч хоёртойгоо зам хөндлөн гарцаар гарч явсан 12 настай охины дээрээс нурж, амь насыг нь хохироосон билээ.

Уг хэрэг гарснаас хойш дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Хэрэг гарснаас хойш хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байсан бөгөөд сар орчмын өмнө Нийслэлийн Прокурорын хяналтад шилжүүлээд байв. Харин Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад дахин шалгах шаардлагатай  гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Учир нь тухайн барилгын талбайд гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Төгс гүрэн” компанийн буруутай  үйлдэл тогтоогдохгүй байгаа тул дахин шалгах шаардлагатай гэсэн  байна.

Бетон зуурмагийн машины цемент шахагчийг ажиллуулж байсан оператор, гүйцэтгэгч “Төгс гүрэн”, захиалагч “Мүди” компанийн нэр бүхий хүмүүсийг эрүүгийн хуулийн 183.1-т  зааснаар  буюу  “Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан, 94.1-т зааснаар бусдыг болгоомжгүй алсан” гэх үндэслэлээр буруутгаж байгаа.
Хэрэв дээрх үндэслэлүүдээр гэм буруутай нь тогтоогдвол ”тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” заалттай ажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 13, 2013 11:41:07 am )

    Hunii ami hohiroochood bhad buruu ni togtoogdoogui gej yu yariad bnaa Guitsetgegch shuud buruutai Huuli zawhruulagchid bolon hamsaatnuudig bas dawhar shalgah heregtei Hairan hoorhon ohin uneheer haramsaltai

  • Anonymous (March 27, 2013 12:59:51 am )

    Манаид хунии амь дэндуу унэгуиджээ:((Бухэл бутэн хун урэгдчээд бхад тавхан жилиин ял баихдаа яахавдэээ.Тэр гуицэтгэл хииж бсан комранид цэвэр хариуцлага тооцох хэрэгтэи…

antalya rent a car