antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2013 1 comment

Х.Цагаанбаатар алтан медаль хүртжээ

нийтлэсэн Admin

96ef0f0989d1fb7   Монголын жүдо бөхийн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхлээд байгаа бөгөөд өнөөдөр үргэлжилж байна.

Харин уг тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаан өчигдөрг болж өндөрлөсөн бөгөөд МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар түрүүлж, алтан медаль хүртжээ. Тэрээр хоёрдугаар тойргийн барилдаанд С.Ням-Очир гавьяатыг нэмэлт цагт цэвэр ялсан бол хагас шигшээд С.Мияарагчаатай таарч, мөн л нэмэлт цагт түрүүлж үнэлгээ авснаар аваргын төлөө өрсөлдөх болсон байна. Ингээд шигшээ барилдаанд Д.Дөлгөөнийг ялснаар улсын аваргаар тодорсон аж. Дээрхи ялалтыг байгуулснаар тэрээр 60, 66, 73 кг-ын хөнгөн гурван жинд бүгдэд нь аваргалсан амжилтын эзэн болж буй.

  Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 13, 2013 5:47:36 pm )

    anddaa amjilt

antalya rent a car