antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2013 1 comment

Засгийн газрын гадаад өр 6,7 их наяд хүрчээ

нийтлэсэн Admin

1_1336205455МАН-аас ажлын хэсэг гарч Монгол улсын гадаад, дотоод өр болон түүний дарамтыг судалжээ. Энэхүү ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар багтсан байна.

Өнөөдөр Сангийн яам, Монголбанкнаас авсан мэдээллээр Монгол улсын Засгийн газрын  гадаад  өр 6,7 их наяд хүрсэн байгаа аж. Тухайлбал, 1990-2012 оны эхний хагаст  3 их наяд төгрөгийг зээлсэн байсан бол 2012 оны хоёрдугаар хагасаас хойш Монгол улсын гадаад өр ийнхүү өссөн байна. Үүний тал хувь нь Засгийн газраас гаргасан 1.5 тэрбум ам.долларын бонд бөгөөд бондын хүү нь өдөрт 270 сая төгрөг ажээ.  Өөрөөр хэлбэл хагас жил тутам 35 сая долларын хүүг төлсөөр 8 их наяд орчим төгрөгийг бондын хүүд төлөхөөр байгаа юм.

Түүнчлэн Ерөнхий сайд 1.5 бондын санхүүгийн менежментийн гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдэгдэж байсан.  Гэтэл уг гэрээнд Монголбанк гарын үсэг зураагүй байгаа юм байна. Харин гэрээний заалтуудын талаар ярилцаж байгаа юм байна. Гэрээгээр бол  500 орчим сая доллартай тэнцэх мөнгийг  дотоодын банканд байршуулах, нэг тэрбумыг гадаадын банканд байршуулах гэнэ. Иймд Ерөнхий сайд  энэ хариуцлагагүй мэдэгдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой хэмээн МАН-ын гишүүд хэллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 08, 2013 7:55:49 pm )

    ene yu bolj bn aa

antalya rent a car