Өнөөдөр 11.00 цагаас Хохирогчийн эрх ашгийг хамгаалах ”Шударга” төв, ХЗХ-ны хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг, Удирдах зөвлөлийн дарга А.Алтантуяа нар Үндэсний мэдээллийн төвд ХЗХ-ны хохирогчдын гомдол мэдээллийн дагуу нэр бүхий албан тушаалтнуудад үүсгэж байгаа хэрэг болоод Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ мэдээлэл хийлээ.
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн санаачлагаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тушаал гаргаж, ХЗХ-ны хэргийг шалгах ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байгаа.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойшхи гурван сарын хугацаанд 50 гаруй иргэний хэрэг шалгагдаж, 10 гаруй хэрэгт нь УМБГ болон АТГ-аас эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. Тэд “ШШГЕГ-ын Дотоод хяналтын газрын дарга н.Туулхүүг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, нэр бүхий дөрвөн хохирогчид 50 сая төгрөгийг цохолт хийж олгосон, ШШГЕГ-ын Дотоод хяналтын албаны ажилтан н.Энхтайванг ХЗХ-ны төлбөр барагдуулах ахлах шийдвэр гүйцэтгэгч байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж “Бүтээн байгуулалт сан” ХЗХ-ны зээлдэгч Г.Оюунцэцэгийн 234 сая төгрөгийн зээлийн битүүмжлэлд байсан хөрөнгүүдийг чөлөөлж, нэг ч төлбөр төлүүлээгүй, TV5 телевизийн захирал асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг “Глоб кредит” ХЗХ-оос санхүүжилт авч, 2004 оны Афины олимпийн наадмыг шууд дамжуулсан” гэх зэрэг мэдээллийг өгөхийн зэрэгцээ бусад нэр бүхий хүмүүсийг дээрхтэй ижил үндэслэлээр шалгаж өгөхийг хүссэн гэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Баян Өндөр Сан” ХЗХ-ны захирал н.Самбалхүндэвээс тусламж, хандив нэрээр санхүүжилт авч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарыг “Бүтээн байгуулалт, хөгжлийн сан” ХЗХ-ны захирал н.Энхтөрөөс 2004 оны сонгуулийн үеэр бүрэн тоноглогдсон фургон машин авсан зэргийг дурьдаад, бусад нэр бүхий хүмүүсийг УМБГ-аар шалгуулахаар өргөдөл өгсөнөө мэгдэгдлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.