antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2011 12 comments

“Жамп” компанийн даварсан авирыг дарж дийлдэггүй ээ

нийтлэсэн Admin

-Тус компанийн татварын өр 8.3 тэрбум төгрөгт хүрчээ-

Баянхонгор аймагт 1996 оноос хойш ашигт малтмал олборлох, ашиглах чиглэлээр хэд хэдэн газарт үйл ажиллагаа явуулж буй П.Цэрэндаваа захиралтай “Жамп” компани байдаг гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй л болов уу. Гэтэл энэ танил биш компанийн 2006-2010 оны хооронд олборлосон ашигт малтмалаас улс авах ёстой зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хэмжээ 8.3 тэрбум төгрөгт хүрчээ.

Өөрөөр хэлбэл үнийн өсөлтийн татвар огт төлөөгүй аж. Захиргааны хэргийн шүүхээр тав, иргэний хэргийн шүүхээр гурван удаа хэлэлцээд уг өрийг барагдуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ компанитай холбоотой эхний шүүхийн шийдвэр 2009 оны долдугаар сарын 1-нд 953 дугаартайгаар Сүхбаатар дүүргийн шүүхээс гарсан байдаг. Гэтэл тус компани дээрх өрөө албан татварын тайлангаар төлнө хэмээдэгч товлосон хугацаандаа барагдуулдаггүй аж. Тиймээс 2009 оны есдүгээр сард шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх шүүгчийн захирамж гарсны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн байна.

Үүний шугамаар тус компанийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгүүдийг хураан авч, нэр бүхий ашигт малтмалын 24 тусгай зөвшөөрлийг захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлэх тухай албан тоотыг АМГ-т хүргүүлж, улмаар тусгай зөвшөөрлүүдийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэжээ.
“Жамп” ХХК-ийн үйл ажиллагааны орлогоос төлбөрийг барагдуулах гэхэд өөрийн охин Ц.Баярмаагийн нэр дээр байгуулсан “Жамп Алт” компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээг 2009 оны дөрөв, тавдугаар саруудад хоёр жилийн хугацаатай байгуулсан байжээ. Тодруулбал, “Жамп” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ашиглан дээрх компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гэрээний хугацаа дууссаны дараа дүгнэж, гэрээнд заасны дагуу хувь тооцон орлогыг хувааж авах аж. Тиймээс “Жамп” ХХК ямар ч үйл ажиллагаа явуулаагүй учир орлогогүй байгаа гэсэн үндэслэлээр татвар төлөхөөс зайлсхийсэн байна. Өөрөөр хэлбэл, П.Цэрэндаваа захирал уг гэрээг албан татвартай холбоотой хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд байгуулсан нь хожим гарах шүүхийн шийдвэрээс бултах арга байсан бололтой. Харин “Жамп Алт” ХХК нь өөрийн хөрөнгөөрөө  алт олборлодог гэх бөгөөд 2009 онд нийт 9.5, 2010 онд 8.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий алт олборлосон мэдээ бий.
Ер нь 2006-2010 оны хооронд “Жамп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тусгай зөвшөөрлүүдээс олсон нийт орлого нь 33 тэрбум төгрөг байдаг нь банкуудад алт тушаасан дүн мэдээгээр нотлогдоод буй. Энэ мэтчилэн өөрийн эхнэр Д.Дашнансалын нэр дээр “Петро Жамп” ХХК-ийг байгуулж, эдгээр компаниудад өөрийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгүүдийг шилжүүлсэн байдаг аж. Ингэхдээ татварын албанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар 2009, 2010 онд нийт 243 сая төгрөгийн өр барагдуулсан байна. Энэ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа өрийн долоо хүрэхгүй хувьтай тэнцэж байна. Гэтэл энэ он гарсаар нэг ч төгрөг төлөөгүй байгаа аж. П.Цэрэндаваа эхний найман сарын алт олборлолтоос шалтгаалан өр барагдуулах гэрээг хэт олон жилээр хийсэн нь мартагнуулж байгаад төлбөрийн чадваргүй хэмээн мултрах санаа өвөрлөн буй нь илэрхий байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд тус компанийн татварын өрийг төлүүлэх маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэснээр Сүхбаатар дүүргийн шүүхээс 2010 оны есдүгээр сарын 21-ний 1391 тоот  шийдвэрээр 2.7, энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны 599 тоот шийдвэрээр 671 сая төгрөгийг төлүүлэх шийдвэр тус тус гарсан байна. Түүнчлэн татварын улсын байцаагчийн 2010 оны актаар ногдуулж, Нийслэлийн татварын газрын маргаан таслах зөвлөлөөс багасган шийдвэрлэж байсан 1.5 тэрбум төгрөгийн өр бий болжээ.

Тус компанийн татварын өр ийнхүү нэмэгдсээр 8.3 тэрбумд хүрсэн нь Монгол Улсын прокурорын байгууллагын энэ оны жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээнд хүрсэн байна. Эл байдлыг татварын албанаас харгалзан үзэж, төлбөрөө барагдуулах хүртэлх хугацаагаар Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нэхэмжлэл гаргажээ. Гэтэл захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлж, хязгаарлалтын бүртгэлд оруулан улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжлэн хурааж авсан 24 тусгай зөвшөөрөл нь энэ оны нэгдүгээр сард АМГ-аас авсан лавлагаагаар “Жамп” ХХК-ийн нэр дээр долоо нь үлдсэн байжээ. Мөн дөрөвдүгээр сард авсан лавлагаагаар дахин гурвыг нь “Жамп Алт” ХХК-д шилжүүлсэн нь тогтоогдсон байна.
Үүнийг татварын алба, шийдвэр гүйцэтгэх байгууллага илрүүлэн АМГ-ын ажлын хариуцлага алдсан ажилтанд хариуцлага хүлээлгэж, “Жамп Алт” ХХК-д шилжүүлсэн ашигт малтмалын 400А, 7741А, 4856х дугаартай зөвшөөрлүүдийг буцаан “Жамп” ХХК-ийн нэр дээр бүртгэжээ. Ингээд Сүхбаатар дүүргийн шүүхээс энэ оны тавдугаар сарын 13-ны өдрийн 172А дугаартай шийдвэрээр “Жамп” ХХК-ийг албан татварын 8.3 тэрбум төгрөгөө төлж дуусах хүртэлх хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан байна. Тэгтэл “Жамп” ХХК-ийн гол өмч болох ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буюу “Жамп Алт” ХХК-д шилжүүлсэн гурван тусгай зөвшөөрөлтэй холбоотой АМГ-ын даргын энэ оны 181 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Худалдаа хөгжлийн банк захиргааны хэргийн шүүхэд гаргажээ. Ингээд есдүгээр сарын 13-нд болсон шүүх хуралдаанд татварын албыг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулалгүй шүүх хуралдааныг хаалттай явуулсан билээ.

Энэ мэт асуудалд “Жамп” ХХК-ийн оролцоо байхгүй мэт боловч Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсан тусгай зөвшөөрлүүдийг “Жамп Алт” ХХК-д шилжүүлэх хүсэлтийг Худалдаа хөгжлийн банк АМГ-т гаргасны дагуу шилжүүлж шийдвэрлэсэн аж. Учир нь “Манай компанийн зээлийг “Жамп Алт” ХХК төлж байсан. “Жамп” ХХК төлбөрийн чадваргүй болсон” гэсэн нөхцлийг П.Цэрэндаваа захирал бүрдүүлж, албан татвараас зайлсхийх үйлдэлдээ Монгол Улсын шүүх, Худалдаа хөгжлийн банк, АМГ зэрэг байгууллагуудыг ашигласан бололтой.
Ийнхүү ард түмний өмч болох ашигт малтмалыг нь сорчихоод улсын татварт мөнгө төлөхөөс зайлсхийх нь хэт даварсан үйлдэл болж байна. П.Цэрэндаваа “Жамп” ХХК-ийг хувааж, өөрийн эхнэр, охины нэр дээр шинэ компаниуд үүсгэн байгуулж, хөрөнгө болон нэр дээрээ бүртгэлтэй лицензүүдийг шилжүүлсээр. Энэ мэт гэмт хэргийн шинжтэй үйдлийг нь Монгол Улсын хууль, Шүүх, Татварын ерөнхий газар болон шийдвэр гүйцэтгэх байгууллагууд зогсоож хүчрэхгүй байгаа бололтой.

Д.Бат


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (October 27, 2011 2:26:59 pm )

    tatvaraa tol,chadahgui bol MAH-n esreg sanalaa ogno shu. /ingej l ailgahaas/

  • Anonymous (October 28, 2011 8:33:46 am )

    Hadgalamj bas Jampiin medeld bhaa.Yanaa

  • Anonymous (October 28, 2011 2:35:37 pm )

    ene medeeleliig bichsen hund ih bayarllaa haramsaltai ni chi unheer teneg amrtoo har mor mor uldeej bna daa
    tan bna ingej biclee geed chi yu hojih geed bgaag oilogsongui harin ch chi oo

  • Anonymous (August 08, 2012 12:20:57 pm )

    Хадгаламж банк Жаст Ойлд байгаа

  • Valium (February 19, 2014 12:45:08 am )

    is there any one that sells Viagra or cialis with out a per?

  • Viagra (February 19, 2014 1:18:09 am )

    This? Song Is Sick_Codeine Cups Co Codeine Cups

  • dalaman airport transfers (February 19, 2014 2:41:19 am )

    Hi there, There’s no doubt that your website may be having browser compatibility problems. Whenever I look at your web site in Safari, it looks fine ***ever, when opening in Internet Explorer, it has some overlapping issues. I merely wanted to give you a quick heads up! Aside from that, excellent website!

  • Viagra (February 19, 2014 4:35:35 am )

    as a recreational user of Ativan, all i can say is that, shit’s good yo, mix that shit with? alcohol and weed and say ****o to the dream world, I avoid getting addicted to Ativan by only using it twice or thrice a month and sometimes I spend months without using it.

  • DUI Lawyer (February 19, 2014 6:02:54 am )

    Spot on with this write-up, I absolutely feel this amazing site needs a lot more attention. I’ll probably be back again to read more, thanks for the info!

  • Mesothelioma (February 19, 2014 6:34:38 am )

    You have made some decent points there. I c****ed on the internet to find out more about the issue and found most people will go along with your views on this website.

  • Reviews (February 19, 2014 11:29:44 am )

    Everything is very open with a clear description of the issues. It was really informative. Your site is very helpful. Many thanks for ***ring!

  • HOLISTIC HEALTH (December 01, 2016 4:37:16 am )

    I was very happy to find this page. I wanted to thank you for ones time due to this fantastic read!! I definitely appreciated every bit of it and i also have you book-marked to see new things on your web site.

    http://vibrantwellnessjournal.com/2013/07/15/is-drink-iconic-a-healthy-beverage-absolutely-not/

antalya rent a car