antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2011 Comments are off

Улаанбаатарт 10 хэм дулаан байна

нийтлэсэн Admin
2011 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 4 градус хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

 2011 оны 10-р сарын 29-нөөс 11-р сарын 02-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн баруун хагаст, 31-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 30-нд нутгийн баруун хагаст, 31-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car