antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2011 Comments are off

Төсөв мандтугай, цалин нэмэгдэж, ядуурал буурах нь

нийтлэсэн Admin
Өнгөрч лхагва гариг буюу аравдугаар сарын 26-ны чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд 2012 оны улсын төсвийн төслийг танилцуулсан юм. Энэ нь С.Батболдын Засгийн газрын бүрэн эрхийнхээ хугацаанд өргөн барьж буй сүүлчийн төсөв билээ. Харин Д.Дэмбэрэлийн танхимын хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд батлах сүүлийн төсөв болох юм. Хаана хаанаа хариуцлагатай хандах хамгийн сүүлчийн төсвийг хэрхэн хэлэлцэж, яаж батлах вэ гэдгийг олон нийт анхааралтайгаар ажиглаж байгаа. Тэр тусмаа их хүлээлт, их горьдлого дагуулсан энэ төсөв иргэдэд таалагдаж буй. Эдийн засагчдад ч бас тоогдож байгаа юм.Засгийн газрын тэргүүн чуулганы танхимд “2012 оны төсвийн бодлого нь хөгжлийн шинэ гараан дээр ирсэн Монгол Улсын эдийн засгийн бүтцийг шинэчлэн, урт хугацааны тогтвортой өндөр өсөлтийг хангах, ард иргэдийнхээ эрүүл мэнд боловсрол, эрхэлж буй бизнест, эх орны  бүтээн байгуулалтад нь хөрөнгө оруулалт хийх замаар шинэ ажлын байр бий болгох, өрх гэрийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад оршиж байгаа юм” шүү гэдгээ дуулгасан.

Долоон их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа ирэх жилийн төсвийг үнэндээ “үрэлгэн” гэж шүүмжлэхээсээ илүү өөдрөгөөр хүлээж авах нь  зүйн хэрэг болов уу. Үнийн өсөлт, инфляцийн дарамтад байгаа иргэдийнхээ амьдралыг сайжруулахад чиглэгдсэн ихээхэн бодит хөрөнгө оруулалттай, боломжийн агуулгатай төсөв болж чадсан.

Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 53 хувиар нэмэх, хийгээд сая төгрөгийг бэлнээр тараахаар шийдвэрлэсэн нь инфляцид сөргөөр нөлөөлөх үү гэдэгт банк санхүүгийн мэргэжилтнүүд, эдийн засагчид “үгүй” гэдэг хариултыг өгч байгаа юм.  Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн дарга С.Дэмбэрэл хүртэл  хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг бэлнээр тараана гэдэг сайхан санаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Иргэд их л сайндаа хагас хугасыг нь иднэ биз. Үлдсэн нь хадгаламж болж, банк санхүүгийн салбарт багагүй хөрөнгө оруулалт хийгдэнэ гэдэг тооцоог ч аль хэдийнэ ажиглагчид хийчихсэн байна лээ. Цалин, тэтгэврийн тухайд бага цалин тэтгэврийг нь их хэмжээгээр, ихийг нь бага хэмжээгээр ерөнхийдөө цалин тэтгэврийг зөрүүг багасгах, тэгшитгэхэд Засгийн газраас анхаарч. Энэ нь эдийн засагт хүндрэл учруулж, үнийн өсөлтийг хөөргөх том шалтгаан болж чадахгүй юм. Цалин нэмээгүй өнгөрсөн хугацаанд үнэ хэд дахин өсөөд байгаа билээ. Үнийн өсөлт өнөөдөрч маргаашч байсаар л байна, цалин тэтгэвэрийн өсөлттэй хамааралгүйгээр шүү дээ.

2012 онд эдийн засгийн бодит өсөлт 25,6 хувьд хүрэхээр тооцжээ. Ингэснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн оны үнээр 18 их наяд төгрөгт хүрэх гэнэ.  Эдийн засгийн бүтцийн дийлэнх буюу 45,6 хувийг үйлчилгээний салбар, 43,4 хувийг үйлдвэрлэлийн салбар эзлэх болно гэдэг урьдчилсан прогноз ажиглагдаж байгаа юм байна.

Ирэх жилийн төсөв ерөнхийдөө дөрвөн гол зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгджээ.
Тодруулбал, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, уул уурхайн салбараас олсон орлогыг иргэн бүрт ижил тэгш хуваарилах, хүний хөгжид чиглэсэн эдийн засгийн цогц  бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийн суурь бүтэц болох дэд бүтцийг өргөжүүлэх, бодит бүтээн байгуулалтын ажлыг дэмжихэд чиглэгджээ.

Дээрх зорилгуудыг хангаж чадвал Монгол Улс хөгжлийн шинэ гараандаа гарлаа гэсэн үг. Иргэдийн амьдрал сайжирч, ажилгүйдэл, ядуурал буурна.  Хөгжлийн бэрхшээлтэй болон, хөгшдөд бэлнээр олгох нэг сая төгрөг нэлээд олон хүний амьдралд өгөөжөө өгөх нь тодорхой. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах, байгаль орчиноо хамгаалах талаар нэлээд бодитой хөрөнгө оруулалт хийгдэх юм билээ. Надад тулх цэг  өг, би дэлхийг эргүүлмээр байна гэдэг шиг Засгийн газарт  тулах цэгийг нь өгчихье. Тэгээд Монголын эдийн засгийг хэрхэн эргүүлэхийг харах хэрэгтэй бус уу.

Ж.ГЭГЭЭ“Ардын эрх” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car