antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2011 Comments are off

Хагартлаа баяжсан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэзээ огцрох вэ?

нийтлэсэн Admin

МАНАН бүлэглэлийн хууль бус үйл явцыг олон улсын байгууллагуудад бодитойгоор мэдээлэх үйл явцыг манай нам өнөөдрөөс эхлүүллээ гэдгээ албан ёсоор зарлаж байна.

МАХН-аас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж дараах мэдэгдлийг гаргалаа. Ингээд та бүхэнд мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.  “Монголын толгой 15 олигархи түүний гар хөл бологсодын хийсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний булхай луйвар олон түмэнд дэлгэгдэж, улам бүр ил тод болох тусам шудрага үнэний дуу хоолой болсон МАХН-ын удирдлагын эсрэг хийдэг гүтгэлэг дайралтаа улам эрчимжүүлж байгааг бид жигшин эсэргүүцэж байна. Аль хэдийнээ улс төр бизнесийн гэмт бүлэглэл болж амжсан МАНАН-ийн зүгээс МАХН-ыг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхгүй байхын төлөө шүүх засаглалд нөлөөлөх гэж оролдоод бүтэхгүй болохоороо олон түмэнд эргэлзээ төрүүлэх худал хуурмаг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж буй нь МАХН-ын нэр төрд бүдүүлгээр халдсан, хууль бус үйлдэл гэж бид үзэж байна. Хууль ёсыг сахиулж, шудрага ёсыг бий болгох онцгой үүрэг хүлээх ёстой  ХЗДХ-ийн сайд нь өнөөдрийн МАНАН-ийн хууль бус үйлдлийг гардан зохион байгуулагч, олон түмнийг хэлмэгдүүлэгч, дарамтлан дарангуйлагч болсныг бид Монголын олон нийтэд зарлан цаашид болгоомжлуулж байна. Ц.Нямдоржийн байр суурь хандлага нь ардчилсан тогтолцооны хараат бус шүүхэд бүдүүлгээр нөлөөлөх замаар шүүхийн шийдвэрийг өөртөө болон өөрийн бүлэглэлд ашигтайгаар гаргуулах гэсэн бусармаг үйлдэл мөн. Цаашид УИХ-ын сонгуулийг шудрага явуулж, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлынх гэм буруутныг тогтоон хуулиар хатуу цээрлүүлэхийн оронд, 2012 оны сонгуулийг будилаантуулж, ард түмнийхээ эсрэг төрийн цагдааг бүрэн зэвсэглэн дайруулж, иргэдийнхээ эсрэг галт зэвсэг хэрэглэхээр Цагдаагийн байгууллагын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар зэхэж буй нь ард түмний амь насыг бусниулж, цусыг урсгаж, зэвсэг хэрэглэх замаар төрийн эрх мэдэлд хүрсэн 2008 оны аймшигт гэмт хэргийг давтах гэж буй увайгүй санаархал юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний булхай луйвар авлигын баримт олон түмэнд улам бүр ил тод болж буй нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн үүрэх ёстой хариуцлагыг нийгэмд тод сануулан байгаа хэлбэр юм. Ц.Нямдоржид ял оногдуулах нь гарцаагүй бөгөөд энэ нь шудрага ёсонд нийцнэ гэж МАХН үзэж байна. Авлигын нийгмийг сууриар нь ганхуулж,  төрийн хоточ нохойн үүргийг биелүүлж, Ц.Нямдоржийн авлигын хэргүүдийг олон түмэнд ил тод болгож, авлигатай тэмцэх газар болон бусад газруудад шалгуулах нь зүйтэй гэж МАХН үзэж байна.

Насаараа төрийн албанд ажилласан тэр өөрөө болон түүний эхнэр, хүүхдүүд ямар ч бизнес эрхэлдэггүй байхад тэрээр ямар орлогоор дараах хөрөнгөтэй болсноо олон түмэнд тайлбарлахыг шаардаж байна. Үүнд Туул голын эрэг дээр Кувейтийн ЭСЯ байрладаг байрны тавдугаар давхарт, Алтжингийн Алтангийнхтай хөрш зэргэлдээ амьдардаг нэг сая ам.долларын үнэтэй байр, хоёрдугаарт Чингэлтэй дүүргийн 18-р хорооны задгайд 600 мянган ам.долларын үнэтэй гурван давхар хаус, хоёр хүүдээ бариулж буй тус бүр нь нэг сая орчим ам.долларын үнэтэй хаус орно. Энэ хаусуудыг Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын хоригдлуудаар бариулсан бөгөөд энэ хугацаанд нэг хоригдол байшин дээрээс нь унаж амь насаа алдсан, хүүхдүүдийнх нь хаусыг барилцаж байсан нэг хоригдол амиа хорлосонд бид гүнээ харамсаж байна.Дээрх орлого, хөрөнгүүд нь АТГ-аас гаргадаг хөрөнгө орлогын мэдүүлэг дотор нь байхгүй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын хүний эрхийн дэд хорооноос Ц.Нямдоржийн байшинг барьж байх үедээ хоёр хоригдол амь насаараа хохирсон нь хүний эрхийг хэрхэн зөрчсөнийг тайлбарлахыг шаардаж байна. АТГ, УЕП-ын газар, Татварын ерөнхий газар нь дээрх хөрөнгүүдийг шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн түүний санаачилсан Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй буцаахыг шаардаж байна. Ц.Нямдоржийг Хууль зүй дотоод хэргийн яамны сайдын албан тушаалаас нь огцруулахыг шаардаж байна. Ард түмний сонгох эрхийг дарангуйлах гэсэн МАНАН бүлэглэлийн хууль бус үйл явцыг олон улсын байгууллагуудад бодитойгоор мэдээлэх үйл явцыг манай нам өнөөдрөөс эхлүүллээ гэдгээ албан ёсоор зарлаж байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор МАХН-ын гишүүд, удирдлагууд руу дайрч давшлахыг бид эрс эсэргүүцэх болно” гэжээ. Мөн мэдэгдэлтэй холбоотойгоор тус намын дарга Н.Энхбаяр “энэ бол шудрага ёсны төлөө тэмцлийн нэг чухал хэсэг. Энэ тэмцэл амжилттай өрнөснөөр Монгол улс хараат бус шүүхтэй, хариуцлагатай төр, ард түмэн лүүгээ бууддаггүй цагдаатай, хүн өөрөө эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлдэг улс орон болно гэж үзэж байна. Тийм учраас энэ мэдэгдлийг гаргаж байна. Энэ мэдэгдэлд заасан дагуу ажиллаж, тэмцэх болно” гэлээ. Үнэхээр эрхэм сайдын идсэн уусан нь үнэн бол огцорч таараа. Энхбаяр хаа очиж худлаа хэлдэггүй гэдэг. Авилгатай тэмцэх газар хүчний байгууллагыг гартаа атгасан гэгдэх дотоод хэргийн сайдыг үнэхээр шалгаж чадах болов уу. 2008 оны сонгуулиар Увсаас арай чүү амь наана там цаана гураваар гарсан тэрээр ирэх сонгуульд төрөлх нутгаасаа гарах магадлал тун бага болсноо мэдэрсэн үү, тойрог хайж байгаа сурагтай. Юутай ч хэрхэхийг цаг хугацаа харуулах л үлдлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car