antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2011 Comments are off

Монголын цагдаа улстөрчдийн өс хонзонгийн бай болох ёсгүй

нийтлэсэн Admin

Аливаа асуудал, байгууллага улстөржөөд ирэхээрээ утгаа алддаг жишиг
орхижээ. Ийм үзэгдэл 2008 оны сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр гаарч, дараа нь бүр ч цагаандаа гарсан юм. Магадгүй нийгмийн хэв журмыг сахиулах үүрэгтэй цагдааг улстөржүүлээд байх нь зарим нэг улстөрчдөд ашигтай байж болох юм.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж цагдаагийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачилсныхаа төлөө зарим нэг увайгүй этгээдүүдэд чичлүүлэх шалтгаан болов. Ингэхэд яагаад нийгмийн хэв журмыг сахиулах үүрэгтэй цагдаагийн төлөө Хууль зүйн сайд хууль санаачилж болохгүй хэрэг вэ. Яагаад экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр үүнийг үгүйсгэж, гэхдээ бүр хэзээ нэгэн цагт өөрт ашигтай байх хувилбараар улстөржүүлэв гэдэг нь дээрх гажуудлын нэгээхэн жишээ юм.

2008 оны долдугаар сарын 1-нд албан үүргээ гүйцэтгэж яваад нүдээ тэс цохиулсан, бэртэж гэмтсэн олон цагдаа яг тэр өдрөө биш ч, дараа нь нас барсан тохиолдлууд гарсан. Өнөөдөр тахир дутуу болж, группын хэдэн тегрөг нь хаанаа ч хүрэхгүй шаналж суугаа цагдаагийн албан хаагчдын төлөө хэн дуугарч байна вэ. Харин ч нийгмийн сэтгэл зүйг цагдаагийн эсрэг турхирч байгаад яг цагаа тулахаар өөрт ашигтай байдлаар “ашиглах” санаатай нөхөд бий. Тэдний нэгээр сүүлийн үед экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр тодорч байна.

Долдугаар сарын 1-нд яагаад онц байдаг тогтоолгүй шөнө орой болгосон бэ, яагаад чухам дараа, нь Ерөнхий сайд асан С.Баярыг буруутгахаар “улайран зүтгэв гэх мэт сонирхолтой асуултууд олон нийтийн дунд тэнэж л явдаг. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайд асан С.Баярын дарамт шахалтад ороод хүчээр онц байдал зарласан тухай учир утгагүй яриа хөврүүлсэн. “Онц байдал зарлахгүйгээр асуудлыг зохицуулж болох байсан” гэнэ.

Эсрэгээр онц байдал зарлаагүй бол тав биш 50 хүний амь нас эрсдэх байсан болов уу. Гэгээн цагаан өдрөөр биш заавал харуй бүрий болсон хойно шөнийн 23.00 цагт цагт онц байдал зарласан байдаг. Онц байдал зарлалаа гэхэд цагдаагийн албан хаагчдаас илүү гарах мэдээлэл, арга туршлага улстөрчид болоод улсын Ерөнхийлөгчид байсан бил үү. Тиймээс ханилж яваад нөхрөө гэдэг шиг үүрэг гүйцэтгэсэн, тэр тусмаа гаргасан тушаалын дагуу ажилласан хүчнийхнийг буруутгах эрх эрхэм экс Ерөнхийлөгчид байхгүй байсан болов уу.

Түүний хэлснээр МАХН-ын байрыг хамгаалж байсан цагдаагийнхныг хүчээр ухрааж, байрыг галдан шатааж, СТӨ-ний зүүн хэсэгт гал авалцах үеэс шууд онц байдал зарлуулсан юм байх. Үнэндээ бол юу ч хийхээс буцахгүй болсон жагсагчдын өмнөөс резинэн сумтай буугаар буудахаас хэтрээгүй, гартаа бороохойгүй, толгойдоо дуулгагүй, биеэ чулуу, модноос хамгаалах бамбайгүй цагдаагийн албан хаагчид сөрөн зогсч байсан юм. Тэд үнэхээр хүчин мөхөсдсөн. Бэртэж гэмтсэн цагдаагийн ажилтнуудыг бус уурандаа багтарч унасан жагсагчыг аврахын тулд түргэн тусламжийн тэрэг ирсэн.

Жагсагчид чулуугаар нүүлгэж, зай тавьж өгөхгүй байсаар буцаасныг тодхон санаж байна. Онц байдал тогтоосны дараа таван хүн буудуулж нас барсныг далимдуулан улстөржүүлж, мөн ч олон цагдаагийн албан хаагчид, тэдний ар гэрийнхнийг гомдоосон доо, эрхэм экс Ерөнхийлөгч гуай. Ер нь төр, ард түмний өмнө. тангараг өргөсан цагдаагийн албан хаагчдад салбарын сайд, ойр дотныхон, цагдаагийн байгууллагынхнаас өөр санаа зовинох хэн ч байхгүй нь эмгэнэлтэй хэрэг билээ. Цалин нэмсэнгүй, иргэдийн амьдрал доройтлоо, ажилгүйдэл ихэслээ гээд төр засгийг буруутгах шалтгаан олон.

Харин жагсагчдыг буруутгах шалтгаан байдаггүй нь сонин.
Эрх чөлөө гэдгийг бид ардчиллын 20 жилд хэтэрхий өрөөсгөлөөр ойлгож ирсэн. Энгийн иргэн төрийн албаны хэнийг ч шүүмжилж, цагдаагийн албан хаагчдыг доромжилж, тэр бүү хэл зодсон ч болно. Харин цагдаагийн албан хаагч иргэнийг хатуу үгээр хэлж болохгүй. Ийм л сонин эрх чөлөө үйлчилж ирлээ. Эцэстээ цагдаа, хүчнийхэн улстөрд хүссэн ч эс хүссэн ч татагдан ордог байдал газар авах нь. Цагдаагийн албан хаагчид хэн нэгэн улстөрч, хэсэг бүлгийн эрх ашгийг хамгаалдаггүй.

Тиймээс цагдаагийнхан 2008 оны долдугаар сарын 1-нд МАХН-ын төв байрыг чадлынхаа хэрээр хамгаалсан. Тухайн үйл явдлыг улстөржүүлэгсэд эгээ л “МАХН-ын байр учраас хамгаалах ёегүй байсан” ухааны юм ярьдаг. Харин Монголын цагдаад хэний өмч, хэн байх нь хамаагүй, хамгаалах л үүрэгтэй. Ц.Нямдоржийг буруутган мэдэгдэл хийсэн Н.Энхбаярынхаар бол цагдааг хэн ч өмгөөлөх ёсгүй юм байна. Харин ч бүр өөрийгөө ирэх сонгуулийн дараа дахин нэг “долдугаар сарын 1-нийг давтуулж магадгүй, тэр үед цагдаа оролцох ёегүй” ухааны юм яриатхав.Улстөржилт ингэж л цагдаа, хүчний байгууллагынхны үндсэн үүргийг ингэж умартуулж, хор хохирол учруулж байна. Үүнээс сэрэмжлэхийн тулд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хуулийн төсөл санаачилсан байх.

Сайдын Цагдаагийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн танилцуулгад” Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас нийгмийн хэв журам алдагдсан тохиолдолд цагдаагийн байгууллага үүссэн нөхцөл байдлыг өөрийн бие бүрэлдэхүүн, хүч хэрэгслээр зохицуулах бөгөөд энэхүү хүч хэрэгсэл, бие бүрэлдэхүүн нь тухайн нөхцөл байдлыг зохицуулах боломжгүй болсон нөхцөлд цагдаагийн байгууллагын дарга, хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналаар, Засгийн газрын шийпвэоийн үндсэн дээр цагдаа, тагнуул, хил хамгаалах, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон дотоодын цэргийн хамтран ажиллах эрх зүйн үндэслэлийг хуулийн төслүүдэд тусгалаа” хэмээн онцолсон байна.

Хүч хэрэгслээр гэдэгт галт зэвегийг аргагүй нөхцөл байдалд хэрэглэх гэсэн ухагдахуун орсон гэж ойлгож болмоор. Түүнээс бус гудамжны жагсаал цуглааны сургаар цагдаа нар буудаад эхэлнэ гэсэн үг биш. Үүнийг л АН-ын хэсэг бүлэг гишүүнээс эхлээд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүртэл мушгин гуйвуулж, өрөвдөлтэй дүр төрх эсгээд байгаа юм. Н.Энхбаяр “Ц.Нямдорж, 2012 оны сонгууль будлиантаж жагсаал, цуглаан болно гэдгийг мэдээд цагдаагийнхан галт зэвсэг хэрэглэх хууль батлуулах гээд байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг булаацалдаж онц байдал зарладаг болох нь” гэж адгаж байна. Одоогоос гурав, дөрвөн сарын өмнөхөн улстөрийн байдал тогтвортойд тооцогддог Норвеги Улсад зэвсэглэсэн гэмт этгээд энгийн иргэдэд халдаж, 69 хүний алтан амийг хөнөөсөн.

Ийм зүйл Монголд тохиолдвол яах вэ. Тохиолдохгүй гэх баталгаа бий юу. Тийм зүйл тохиолдоход амгалан тайван байдал сахиулах ёстой цагдаагийнхан галт зэвсэгтэй хүний өмнөөс резинэн сумтай буугаар буудаад зогсч байх уу. Эсвэл цахилгаан бороохой гялалзуулах уу. Үнэндээ долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр цагдаагийнхан өрөвдөлтэй байдалд, хатуухан хэлбэл “онигоонд” орсон. Бамбай дуулга нь хүрэлцээтэйг байг гэхэд ядаж бороохой байхгүй. Хоёр цагдаа дундаа ганц бороохойтой байсан гэхэд хилсдүүлсэн болохгүй. Манайхан нэг туйлшрахаараа хэтрүүлдэг гэмтэй. Ямар сайндаа иргэний хөдөлгөөнийхөн жагсагчдыг өмөөрч “цагдаа нар бамбайныхаа ард нуугдаж онигоо ярьж инээлдэж суусан” гэж хэлэх билээ.

Гадаадын улс орнуудад цагдаагийнхан нь тоног төхөөрөмжийн хувьд ямар хүчирхэг байна вэ. Англи, ардчиллын өлгий гэгдэх АНУ-д хүртэл цагдаад халдсан хүн “өчиггүй буудуулах” хуультай. Цагдаагийнхныг хүн буудахыг дэмжсэн хууль батлаач хэмээн уриалаад байгаа юм биш. Болзошгүй аюулын үед яах вэ. Цагдаа нь бороохойгүй эрх мэдэлгүй байсаар олон хүний амь нас, бусдын эд хөрөнгийг сүйтгүүлэх үү.

Үүнийг 2012 оны сонгуулийн үр дүнгээр хязгаарлаж, цагдаагийн байгууллагыг эртнээс хардаж сэрдэх нь зарим улстөрч, түүний дундаас нэгэн цагт төрийн тэргүүнд хэмжээлшгүй эрхт хаан мэт заларч байсан эрхэмд бүр ч зохимжгүй мэт санагдана. Өмнө хашиж байсан албан тушаалаа санагалзсан нэгний улстөрийн өс хонзонгийн “бай” болгомооргүй байна, Монголын цагдааг. Салбарын сайд нь удирдлагад нь байдгийн хувьд хүмүүсийнхээ аюулгүй байдал, ахуй амьдралд анхаарахын буруу юусан билээ.

Д.ДАМДИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car