“Maxi Pot” ресторан иргэдэд өнгөрөгч ням гаригт керосинтай хоолоор үйлчилжээ. Улмаар хоолонд хордсон иргэд Хордлого тайлах төвд хүргэгдсэн байна. Энэ хэргийн талаар Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Г.Саруултай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
– ’’Maxi Pot” ресторанд үйлчлүүлж байсан иргэдийн хоолонд яагаад керосин орсон юм бол?
-Тус газар өнгөрөгч ням гаригт хоёр давхрын ресторандаа шинэ жилийн хүлээн авалттай байсан. Энэ үедээ хоёр давхарт байрлах гал тогооны зарим хэрэгслээ нэг давхар руу зөөн шилжүүлсэн байна. Улмаар түргэн тогоо цэнэглэдэг химийн бодис болох керосиныг жижиг данханд хийж хадгалсан байсныг тус рестораны зөөгч 23 настай эмэгтэй Р нь шөлтэй хоолонд хийснээр дөрвөн хүн хордсон.
-Рестораны тогооч биш зөөгч хүн яагаад шөлтэй хоолонд дур мэдэн өөр зүйл хольсон юм бэ?
-Зөөгчийн хэлж буйгаар шөлтэй хоол захиалсан иргэд шөл нэмж захиалсан байна. Энэ үед данханд байсан керосиныг мэдэлгүй шөлтэй андуурсан хэмээн мэдэгдсэн.
-Керосинтай шөл ууж хордсон үйлчлүүлэгчдийн биеийн байдал ямар байгаа вэ ?
-Хоолонд хордсон иргэд дөрвүүлээ байсан. Тэд ажил хэрэг ярингаа шөлтэй хоол захиалж иджээ. Гэвч удалгүй бие нь муудаж төд удалгүй хортой хоол идсэн гэдгээ мэдсэн билээ. Улмаар тус рестораны зохион байгуулагч тэднийг Хордлого тайлах төв рүү хүргэсэн. Ходоодыг нь яаралтай угаалган нарийн шинжилгээнд хамруулсан байна. Ингэхэд нэг үйлчлүүлэгчийн цусанд өөрчлөлт орсон гэсэн хариу гарсан. Нөгөө гурвынх нь биеийн байдал сайн байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн.
-’’Maxi Pot” ресторанд ямар хариуцлага тооцох вэ?
-Энэ хэрэг тус газрын дотоод зохион байгуулалт муугаас болсон. Тиймээс рестораны хоёр давхарт байрладаг Халуун тогооны гал тогоог түр хугацаагаар хаагаад байна. Мөн тэр өдөр хийж бэлтгэсэн шөлнүүдээс дээж авч шинжилгээнд явуулсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн акт гарсан байгаа. Нэмж торгуулийн арга хэмжээ авна.
-Энэ хэрэгтэй холбогдуулан тус газрын удирдлагууд холбогдох албаны хүмүүстэй биечлэн ирж уулзсан уу?
-Одоогоор тус газрын менежер ирж уулзсан. Удахгүй удирдлагуудтай нь уулзаж зөрчил дутагдлыг нь бүрэн арилгуулах болно.
Л.Алтанхишиг
Эх сурвалж: “Нийслэл Таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 25, 2012 10:35:50 am )
za aria ugui baih aa
-
Anonymous (December 25, 2012 10:47:22 am )
humuus n zugeer bol yaamai da hurdan shuurhai arga hemjee avsan bna.bolj dee
-
Anonymous (December 25, 2012 11:00:03 am )
restoranii zoxion baiguulalt udirdlaga muu bna
-
Anonymous (December 25, 2012 11:03:47 am )
hvmvvs ni zvgeer bol bolj dee,, ug ni ih ayataihan gazar shdee,, tuhtai hool ni ch amttai,, bull-n amtgvi sholiig bodohod chanartai bdgiin
-
Anonymous (December 25, 2012 11:44:37 am )
hariuzaj bui udirdlagad arga hemjee av hoolnii chanar muu bolson edniih
-
Anonymous (December 25, 2012 12:48:40 pm )
iimerhuu baidal dahin garahgui boltol ni sain shiitgeh heregtei gehdee hunii aldaan deer doroolj bolohgui
-
Anonymous (December 25, 2012 2:43:54 pm )
shuurhai arga hemjee avsan ni bolj dee odoo dutagdalaa hurdan arilgah heregtei hun buriin hariutslagiig undurjuuleh ni zuitei
-
Anonymous (December 25, 2012 2:46:32 pm )
HUMUUS NI GAIGUI BOL BOLJDEE.HUURHII NAADUUL CHIN MEDEEJ MASH IH SANAA NI ZOVJ L BGAA DAA.SHUURHAI ARGA HEMJEE AVJEE HUURHIIS.HARIUTSLAGUI ZUUGCHIIN ALDAANAAS BOLOOD.
-
Anonymous (December 25, 2012 2:50:41 pm )
Uul ni ednii suljee hoolnii gazruud ni dandaa mergejliin humuustei gaigui yum san shineer ajild orj baigaa humuusee sain zaaj surgah, dadlagajuulah l heregtei dee. Aldaagaa hurdan zas. Uilchilgeenii bagin hariutslagiig ontsgoi saijruul .
-
Anonymous (December 25, 2012 3:15:56 pm )
1 шинээр ажилд орсон хариуцлагагүй зөөгч охин шөл нэмүүлэх хүсэлтэй үйлчлүлэгчдийн хоолон дээр андуурч керосин хийсэн гэсэн.Би тэгхэд өөр ойрхон ширээн д хооллож суусан даг. Эдгээр 4 хүн энэ юу вэ ? гэцгээгээд амсаад үз энэ тэр гэж байсан. Хооллож байсан эмэгтэй савхаа шөлөндөө дүрээд долоож харагдсан харин менежер эмэгтэйг дуудаж ирээд тал талаас нь дйрч давшлаад чи өөрөө уу уу гээд байсан. Харин тэр менежер эмэгтэй халбага дүүрэн шөл сандарсандаа уучихсан. Тэгснээ Яанаа? энэ юу болоо вэ? энэ тэр гээд юм болсон. Хордвол харин тэр менежер эмэгтэй л хордсон байх даа. Манайхаан монголчууд эвтэй байхдаа хүчтэй ш дээ. бие бие ээ битгий ингэж доош татаач ээ. Үнэн юм үнэнээр ээ сайхан. Миний танихаас тэр хооллож суусан эмэгтэй МАН- ийн нэртэй хар PR ч Цогтгэрэл ийн эхнэр байсан.
-
Anonymous (December 25, 2012 3:27:43 pm )
medeelliig vnen boditoor ni hvrgej bmaariim daa,, hudlaa duulian tarihaa l bodoh yum. tegvel ter sholiig uusan menejer yaasiin bolooo.. bie ni zvgeer l bolood ajlaa hiij bga blgv dee.Tsogtgereliin ehner bsiim bol ingej duulian tarih ni argagvi l dee gants sursan ajil ni yum chin hoorhii min,,
-
Anonymous (December 25, 2012 3:28:49 pm )
Яанаа арай ч дээ, ийм баталгаагүй байхад толгойгийн илээд өнгөрөөдөг ямар лойдсон улс вэ?
12 Comments