2008 оны долоодугаар сарын 01-ний цуст аллагын гол буруутнаар тодорч, шүүхээс ял сонссон ЦЕГ-ын экс дарга, хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нар Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал үзүүлэхийг хүссэний дагуу ойрын үед тэд нарын асуудлыг нааштайгаар шийдвэрлэж магадгүй гэх яриа гарах болов. Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялаар шийтгүүлсэн ялтан болон анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон төрийн алба хашиж байсан хүн уучлал хүсвэл уг асуудлыг өөрийн үзэмжээр шийддэг хуультай юм. Гэвч дээрх хүмүүс уучлал хүссэн асуудал нь үнэн байсан ч тавын таван хүний алтан амь үрэгдсэн энэ ноцтой хэргийн гол буруутнуудыг шуудхан толгойг нь илээд шоронгоос гаргачихна гэдэг юу л бол.
Харин албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдон шүүхээс 2.6 жилийн ялаар шийтгүүлсэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг уучлал хүссэн өргөдөл гаргасан тохиолдолд энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэж мэдэх талтай гэнэ. Гэхдээ Н.Энхбаярыг дөрөвдүгээр сард баривчилснаас хойш доод тал нь шүүхээс оноосон ялын 50 хувийг тэрбээр биеэр эдлэсний дараа ийнхүү хүсэлт гаргах боломжтой гэж үзэх хүмүүс ч байна. Үүнийг тодруулбал, ирэх долоодугаар сар буюу Улсын их баяр наадмын өмнө 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсны дараа дээрх хүсэлтийг авч үзэх боломж бүрдэх юм. Гадуур түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэх үеэр өршөөл үзүүлэн суллана гэх бор шувуу нисч буй ч хэрхэхийг Ц.Элбэгдорж л мэднэ. Гэхдээ хуулиндаа ял, шийтгэл эдэлж байсан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй байдаг билээ. Тиймээс Н.Энхбаяр сонгуулийн өмнө суллагдсан ч Ц.Элбэгдоржид шавар хаах боломжгүй юм. Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 25, 2012 3:36:54 pm )
МЭДЭЭЖ ЭЛБЭГДОРЖ 7 САРЫН 1 НИЙ ХЭРГИЙН ТАЛААР АМ ХАМХИЖ ЯВАХАА АНДГАЙЛЖ ЭНЭ УДАА С.БАЯРЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ ЭНХБАЯРЫГ ЖИЙЛЦСЭН. ТИЙМДЭЭ Ч ТЭР ТЭРБУМААР НЬ ИДЭЖ УУСАН ЭНХБАЯРТ 2,6ХАН ЖИЛИЙГ ӨГҮҮЛСЭН. ГЭМЭЭ НАМИНЧИЛЖ УУЧЛАЛТ ҮЗЗЛЭХ НЬ МЭДЭЭЖ ШҮҮ ДЭЭ. УУЧЛАЛТ ҮЗҮҮЛЭХ Л ЮМ БОЛ ЭНЭ БҮХЭН ГЭРЧЛЭГДЭНЭ.
-
Anonymous (December 25, 2012 4:46:12 pm )
GEMGUI HUND UUCHLALT UZUULEED BAIKHDAA CH YAHAV …IDSEN UUSAND AA CH HURVEL BUGD IDEJ UUTSGAASAN .BURUUG AA HULEESEN HUND UUCHLALT UZUULDEG BOLOHOOS…BOLIOD OG !
-
Anonymous (December 27, 2012 2:22:48 pm )
ulsiin erunhiilugch bsn ghd harin ch baga idsiin bishuu, busad humuusiig har l daa amaa olohgui gazar nutgaa zaraad gahaj tsadtalaa bayjaad l bn shdee
3 Comments