Баянзүрх дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгчид, иргэдийн хамтаар автомат машинтай холбоотой асуудлаар өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд УИХ-ын сонгууль болон Орон нутгийн сонгуулийн саналыг автомат машинаар тоолсон нь олон будилаан дагуулсан хэмээн мэдэгдсэн юм.
Улмаар өнгөрсөн сонгуулиар ажиглагдсан автомат машины алдаа дутагдлуудыг баримттайгаар дэлгэв.
Орон нутгийн сонгуулийн өмнөхөн автомат машины хэвийн үйл ажиллагааг шалгах комисс 19 хүчинтэй саналын хуудас хийхэд зургааг нь хүчингүй гэсэн хариу гаргажээ. Энэхүү хэргийг сонгуулийн хороонд мэдэгдсэн ч авч хэлэлцээгүй гэнэ. Мөн нэг хэсгийн хорооны өөр машины саналын худасны тоо ижилхэн байсан нь хачирхалтай. Баянзүрх дүүргийн I хэсгийн хорооны хоёр машины саналын хуудасны тоо ижилхэн 670, үүнээс хүчингүй саналын хуудасны тоо мөн тэнцүү 26 байжээ.
Үүнээс ч илүү сонирхолтой нь машины дүнгийн хуудас дээр хүчинтэй саналын хуудас болон хүчингүй хоёрын нийлбэр нь нийт саналаа өгсөн сонгогчдын тоонд хүрэхгүй байх, зарим газарт илүү гарах тохиолдол их байсан аж. Жишээлбэл, Байнзүрх дүүргийн I болон II хэсгийн хороонд тус тус 60-аад саналын хуудас хүчинтэй эсэх нь мэдэгдэхгүй алга болжээ.
Сонгуулийн үед автомат машинд нууцлал байхгүй нь тодорхой болсныг мөн шүүмжиллээ. Учир нь автомат машины дэлгэцийн баруун доод буланд саналаа өгч буй хүн хэд дэх сонгогч болохыг харуулсан тоо байгаа аж. Ажиглагч нар энэхү тооныхоо дагуу өөрсдийнхөө өгсөн саналыг авч үзвэл санал нь хувирсан байжээ. Тухайлбал, нэр дэвшигч Н.Доржхандын гэр бүлийн хамт бүгд МАН-д санал өгсөн ч тэдний саналыг хар хайрцаг АН болгон хувиргасан байсан тухай мэдээллээ.
Мөн иргэн Ц.Ядамсүрэн хамгийн сүүлд саналаа өгч, дараа нь өөрийн өгсөн саналыг харахад өгсөн санал нь өөрчлөгдсөн байжээ. Нийт сонгогчдын санал хоёр өөр машинд яг тэнцүү байж, мөн намд өгсөн саналын тоо нь хүртэл хоорондоо зөрүүгүй таарч, саналын хуудас дутаж байгаа зэрэг нь автомат машиныг алдаа мадагтай ажилладаг гэдгийг баталж буй гэнэ. Тиймээс энэхүү машиныг ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэвч ашиглаж болохгүй гэдгийг тэд хэлж байлаа.
Л.Нинж
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 25, 2012 10:33:37 am )
estoi unen
-
Anonymous (December 25, 2012 10:36:44 am )
ene bol unen AN khuuli busaar zasgiin erkh avch turiin ergelt hiisen
-
Anonymous (December 25, 2012 12:03:50 pm )
tiim shuu bi ajiglagchaar ajilj baisan
-
Anonymous (December 25, 2012 12:34:52 pm )
BZD-iin 3r horooni neg hesegt gehed 74 sanalin huudas unshigdaagui gesen.Uuniig dahin neg shalgah bolomj bii yuu.Hesgiin horooni gishuud medej bgaa.Darga n Chimgee
-
Anonymous (December 25, 2012 2:19:18 pm )
машинд урьдчлаад хэд байсанч тоолохоор программ тааруулсан ш тээ яах аргагүй төрийн эсрэг гэмт хэрэг хэзээ энэ хэрэг илрэх бол хийсэн хүмүүс ямар ял авах бол
-
Anonymous (December 25, 2012 3:08:06 pm )
haha odoo medjiigaamuu teneguud. udahgui bugd ilchlegdene dee. eba terguutei nuhduud shoron shaah baihdaa.
-
Anonymous (December 25, 2012 5:08:56 pm )
xutsaj bgaan shyy, ene muu MAN-nxan. ta nar xezee yalagdaj surna aa? yu xiij byteesen gej ingej yeiin yed tur barix gej ichixgyi dairdag bna aa?
-
Anonymous (December 26, 2012 11:13:59 am )
Машины булхай газар авбал нэг л нам дандаа сонгуульд ялаад байх болно шүү дээ,хүмүүс ээ??
-
Anonymous (December 26, 2012 10:33:58 pm )
АН энэ луйвараа зогсоогооч ээ. эсхүл гараар тоолоод будлиангүй гэдгээ итгүүлээд өгөөч, алийн болгон ичих булчирхайгүй юм шиг ингэж байх юм? ээ.
-
Anonymous (December 27, 2012 4:11:48 pm )
eruhiilugchiin onguulid elbegdorjiig hench demjihgui
-
Anonymous (December 27, 2012 5:51:47 pm )
ene luivariin mashiniig shalgaad ard tumniihee ergelzeeg tailaad uguuchee
-
Anonymous (January 29, 2013 10:32:33 am )
ene sanaliin mashin harin budliantai bgad bgan ymr ch nuutslala ene ter bhgui ungursun oron nutgiin songuuli huduu oron nutagt buun budlian bolson sh de
12 Comments