antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2012 22 comments

“Ээж ээ битгий уйл, би эдгэнэ ээ”

нийтлэсэн Admin
bc30c39c43ca9caforiginalЭх хүүхдийн эрүүл мэндийн төв эмнэлэг. 2012.12.19 19.30 цаг. Гэрэл зургийг зохиогч.
Үрсийнхээ инээхийг харж шулагнахыг сонсож, үнсэлт, тэврэлтээр шагнахаар эцэг, эхчүүд гэр рүүгээ тэмүүлэх энэ цагт  “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв”-д бяцхан үрийнхээ дээсэн дээр дэнчигнэх амийг аврахын төлөө нэгэн гэр бүл итгэл тээн тэмцсээр. Бяцхан хүүгийн өрөөг чиглэн алхах зуурт өвчиндөө шаналан уйлах, давчдах бяцхан үрсийн  дуу  зүрх рүү зүү мэт хатгах нь зовиуртай.Хүүгийн хэвтэж буй өрөөний үүд хүртэл алхахдаа, туслахаар ирж байж нулимс унаган бусдын сэтгэлийг хямрааж болохгүй хэмээн өөрөө өөртөө хэлж явлаа.  Цонхийж цайсан ядрангуй царайтай атлаа өрөөг гэрэлтүүлэх мэт инээмсэглэсэн хүү угтав.

Тэр нэгэн өдөр ихэр хөвүүнтэй болсон залуу хос тэдэндээ Сайханбилэг, Сайнбилэг хэмээх ерөөлт нэрийг хайрлажээ. Гэвч жаргалант амьдралыг бараан  үүл төдөлгүй нөмрөн авна гэж тэд санаагүй. Байгаль дэлхийд гамшигт үзэгдэл хэмээх давашгүй хүчин байдаг шиг хүний амьдралд өвчин хэмээх хэлж ирдэггүй зовлон бий.  Ихрийн өрөөсөн М.Сайханбилэг төрөөд дөнгөж долоо хоноод шарлаж,  14 хоногтойгоос өтгөн нь цагаан өнгөтэй гарах болжээ.  Хорвоод мэндлээд ердөө сар шахам болсон хүүг эмч нар цөсний төрөлхийн битүүрэлтэй хэмээн оношилсон байна. Оны эхэнд эмч нар түүний бөглөрсөн цөсийг нь авч, элгийг нь гэдэстэй нь холбох мэс ажилбар хийжээ. Эдгэчихлээ хэмээн эцэ,г эх нь хагартлаа баярласан. Өнгөрсөн хугацаанд хүү холангит болон ханиадны улмаас дөрвөн ч удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. Энэ оны арваннэгдүгээр сард ээж, хүү хоёр дахин эмнэлэгт хэвтэхдээ Эрдэнэт хотын төрөлх гэртээ бус  Улаанбаатар хотын төв эмнэлэгт яаралтай шилжихээс өөр аргагүй болж.  Шулуун гэдсээрээ нэг өдрийн дотор есөн удаа цус алдсан хүүг “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв”-д шөнөдөө хүргэж, цус тогтоох арга хэмжээ авчээ. Тав хоног цус алдалгүй өнжсөнд баярласан эцэг, эх хүүгээ элэгний церёзтой болж, венийн судсууд нь өргөссөн байхыг удалгүй олж мэдэв.
Нэг насны төрсөн өдрөөрөө М.Сайханбилэг хүү гэртээ халуун ам бүлээрээ бялуу зүсэж, төрсөн өдрийн дуу дуулж чадаагүй. Харин эмнэлгийн орон дээр эцэг, эх, эгч, энэ биеийнхээ нөгөө тал Сайнбилэгийнхээ төлөө үхэл амьдралтай тэмцэж байжээ. Эмч нар өнгөрсөн сарын 29-нд хийсэн хагалгаагаар хүүгийн ходоодыг нээж, өргөссөн судсуудыг хананд нь бэхэлж, дөрвөн том судсыг нь боосон байна. Түүнчлэн цус төлжүүлж, элгэнд туслах үүрэгтэй дэлүү нь ачааллаа даахаа байн өөхөлж, аавынх нь гарын алганы дайтай томорсон байсан учир мөн л авахаас өөр аргагүйджээ.  Хорвоогийн нарыг үзээд жил ч болоогүй Сайханбилэг хоёр ч удаа хүүхэд байтугай том хүн ч даахааргүй хүнд мэс засалд ороод давсан байна.

Хагалгаа амжилттай болсон ч мэс ажилбарын дараах эрчимт эмчилгээний хоёр долоо хоногийн хугацаанд хүү дахин хоёр ч удаа цус алджээ. Эмч нар дээрх хагалгааг төгс хагалгаа биш амь торгоох төдий. Гаднын эмнэлэгт очиж элэг шилжүүлэхээс нааш авралгүй гэжээ. Сайханбилэгийн цус алдалт өмнө нь дөрөв, тав хоногийн зайтай байдаг байсан бол одоо давтамж нь ойртож, хоёр хоног болжээ. Элэг нь хатуурч, зүрх нь томорч байгаагаас үзэхэд бусад эрхтэнд ч  нөлөөлж байна гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан байна.

Хүүгийн биеийн байдалтай танилцахаар эмнэлэг дээр очсон энэ өдөр ч хүү цус алдаж сульдсан, халуунтай байлаа. Халуун нь буухгүй аваас унтуулах тариа хийн, хүчээр буулгана гэж эмч нь хэлж байна лээ. Хүүг сэрүүн байхад тариа хийх ямар ч боломжгүй. Учир нь судас нь хагарч, бүх хэсгээрээ уян зүү орохооргүй бүдүүрчээ.  Харин ихрийн өрөөсөн Сайнбилэг хүү Эрдэнэтэд эмээ дээрээ үлдсэн ч Сайханбилэгийг Улаанбаатарт цус алдахад уйлагнан тавгүйтэж, халуурахад нь даган хямардаг гэнэ. Тэд ихэр. Хамтдаа байхыг ямар их хүсэж байгаа бол. Сайханбилэгийн таван настай жаахан эгч нь хүртэл миний дүүг эдгээж өгөөч хэмээн байсхийгээд л бурхны өмнө залбираад суучихдаг гэнэ лээ. Халуун ам бүлээрээ тэмдэглэлт ой, баяр наадам тэмдэглэж үзээгүй тэдэнд гэр бүлийн зураг авахуулах боломж өдийг хүртэл олдоогүй байна.

Хүү нь цус алдан хүндрэх үед ээж нь тэсэлгүй уйлжээ. Гэтэл амьдрахын төлөө бяцхан биедээ баймгүй тэвчээр гаргаж буй Сайханбилэгийн нулимстай нүд инээмсэглэлээр солигдсон гэдэг. Хүүгийн ээж А.Ундрал “ Хүү минь яг л “Ээж ээ битгий уйл, би эдгэнэ ээ” гэж хэлж байгаа мэт өөдөөс инээсэн. Би ч хүү рүүгээ инээсэн. Миний хүүд амьдрах хүсэл тэмүүлэл ингэж их ундарч байхад би бууж өгч болохгүй гэж бодсон” гэв.

Үргэлжлэлийг www.mongolianeconomy.mn-ээс уншина уу

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (December 21, 2012 7:52:11 pm )

    #.6 enel erch huchtei bgarai udahgui idgene bi itgej bna zalbirna

  • Anonymous (December 21, 2012 8:09:25 pm )

    huurhun duu mini zaaval edgenee. egch ni chinii tuluu zul hij urguj zalbirnaa

  • Anonymous (December 21, 2012 8:12:39 pm )

    ingej huurhun ineej bga huu udahgui idgeh bolno.

  • Anonymous (December 21, 2012 8:44:46 pm )

    eleg soliod ch tsaashdaa hetsuu burhan l medeh yum bn daa

  • Anonymous (December 21, 2012 9:29:55 pm )

    Mongold baychud zondool bdag shde ene bytshan huud tuslaad zardal mongoor tuslaj buyan uildeed ogooch guij bn, nyalh amitan evii de

  • Anonymous (December 21, 2012 10:11:21 pm )

    byatshan yr mini chamaig Burhan iveeh bolno. Chamd baigaa muu muuhai uvchin nuran unaj chi edgereh bolno. Burah chamaig eruuj avrah boltugai. Amen

  • Anonymous (December 21, 2012 10:15:26 pm )

    saihan duu mini chi edgenee.burhan chamaig harnaa.turgen edgeerei.

  • Anonymous (December 22, 2012 1:35:04 pm )

    Dansnii dugar yumu holboo barih utsiig n olood uguuch humuusee!!! Bi tusalmaar bna

  • Anonymous (December 22, 2012 3:56:10 pm )

    Хан-Уул дүүргийн 7-р сургуулийн бага ангийн багш Ариунтуяа ичээсэй. Саяхны нэг өдөр гэр лүүгээ харьж явах замдаа гудамжинд нэгэн согтуу эмэгтэй хэн нэгний араас хашгиран орилж байхыг хараад жийрхэн тойрох гэтэл нөгөө эмэгтэй над руу эргүүтээ халтирч унахад нь анзаарвал хүүгийн маань сургуулийн багш эмэгтэй байлаа.Багш хүний амнаас гарамгүй орос монгол хараал холин орилж хашгирах тэр багш хүүхэн Нисэх хавьдаа нэр хүнд муутайг мэдэх ч арай ч ийм гэж бодсонгүй. Ийм багштай сургуульд сурдаг хүүгээ ямар хүн болно гэж даатгаж суух вэ? 7-р Сургуулийн захирал та архичин багшдаа хариуцлага тооцооч. Заваан архичин мэдлэг чадваргүй ийм хүнд хүүхдээ даатгасан эцэг эхчүүд хөөрхий.

  • Anonymous (December 22, 2012 5:21:14 pm )

    hurdan edgeed mundag tom bolnoooo

  • Anonymous (December 22, 2012 5:32:39 pm )

    bytshan duu min edgenee saihan setgelt mongolchuudaa huud tuslaarai

  • Anonymous (December 22, 2012 10:09:20 pm )

    humuusee joohon huud tusaltsgaaya dalaid dusal nemer gedeg shuude setgeleeree handiw ugtsguuguurei yadaj l udur bolgon heden udaach hamaagui 159700 dugaart sms ilgeetsgeey 1 sms 550 tugrug uchraas bicheed baiya eleg negt ahan duus mineee mongolchuud saihan setgeltei ard tumen shuu de mongoliin urs eruul saruul enh tunh bh boltugai

  • Anonymous (December 22, 2012 10:14:53 pm )

    dansnii dugaar n 5027641507 $-iin dans n 5027641518 haan bank huleen awagch n B.Myagmar shu humuusee

  • Anonymous (December 22, 2012 11:08:03 pm )

    Baysgalan Batbayr 2saihan hos ene hvvd tuslaach guij bnaa ta2 chadna

  • Anonymous (December 23, 2012 2:31:10 am )

    evii de bytshan vr min edgenee zaabal ervvl bno

  • Anonymous (December 23, 2012 12:56:47 pm )

    Шантарч болохгүй шүү Хүү чинь эдгэх болно.

  • Anonymous (December 23, 2012 4:34:33 pm )

    ЭНЭ НЯРАЙН ШАРЛАЛТ ГЭДЭГ ӨВЧИН ЮУНААС ИНГЭЖ ИХ ҮҮСЭЭД БАЙГААГ ЭРДЭМТЭН ДОКТОРУУД СУДЛААД БАГАСГАХ ТАЛ ДЭЭР АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ УДВАЛ САЙДАА. ЭНЭ ХҮҮХЭД ТЭР НЯРАЙН ШАРЛАЛТААС ҮҮДЭЛТЭЙ ШҮҮ ДЭЭ. БИ САЯХАН ТӨРӨӨД ХҮҮХЭД МААНЬ ТӨРӨӨД 7 ХОНОЖ БАЙХАД ӨРХИЙН ЭМЧ ШАРЛАЛТ ИХ БАЙНА ХЭВТЭХ ХЭРЭГТЭЙ ГЭТЭЛ ЭНЭШТӨВИЙН ЖАВЗАНДУЛАМ ГЭДЭГ ЭМЧ ШААРДЛАГАГҮЙ ГЭЭД БУЦААСАН 7 ХОНООД БҮР ИХСЭЭД ИРЖ ХЭВТСЭН. НЯРАЙ ХҮҮХДЭД ТАРИА ХИЙХ, УЯН ЗҮҮ ТАВИХ ЯМАР ХЭЦҮҮГ ӨӨРИЙН БИЕЭР МЭДЭРСЭН. ОНОШОО БУРУУ ТАВИАД ЦАГ ХУГАЦАА АЛДДАГ, ХАЙНГА ХАНДДАГ ЭМЧ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (December 23, 2012 5:49:52 pm )

    zaaval edgeh bolnoo. eej ni bitgii buuj uguurei. burhan ta buhniig iveeldee avah bolnoo

  • Anonymous (December 23, 2012 5:57:27 pm )

    Edgenee setgeliin tenheetei bgaarai. Ene ulsiin mungu idej uusan uchnuun olon baychuud buyan uildeechee. manai baychuud bie biendee gaihuulah gej, negniihee deer garah gej amidarhaas bish buyan uildej neg ch gesen ger buld az jargal beleglehiig bodohgui yumaa. Busdad buyan uildej az jargal beleglej busad baychuudtaiga uraldaasai. bas ene olon Arhinii uildveruud bna uchnuun humuusiig arhind dontuulj olon ger buliig zovlond uangaj baij odoo garaa sungan tuslaval yasiin be

  • Anonymous (December 23, 2012 9:19:14 pm )

    eleg shiljuuleg suulgaj mes zasal yaraltai hiilgej heregtei yum bn. ehnii ee mind eej ni mongoldoo shinjilgee uguud yamar negen virusiin haldvargui bh yum bol gadagshaa yavh ni zuvbh ugaasaa iim l emchilgee ami nasiig ni avrana . LT hiilgeed iluu udaan az jargaltai amidrah bolno. Hagalgaa uuruu urtug ihtei bolovch India bolomjiin hyamd bas adilhan chartai hiideg yum bn lee Apollo gedeg emnelegt. Buh zuil saihan bolj bolj ta buhen ger by deree az jargatai amidrah bolno gej itgej zalbirch bn. Manai ger bul bugd ene sanaag bichlee.

  • Anonymous (December 23, 2012 9:22:02 pm )

    ymar opowdmoop yum be gadaadad ochij emchlvlwel idgeh yum bol tishe ywchuul te

  • Anonymous (December 24, 2012 9:55:17 pm )

    ewii hoorhii mini edgenee minii duu

antalya rent a car