antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2012 9 comments

Д.Дагвадорж: Нөгөө өвөөтэйгөө уулзсан шүү

нийтлэсэн Admin

eef1d89187cac2e6bigЯпоны мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Долгорсүрэнгийн Дагвадоржийг халз тулаанд дуудаж хоёр оронд төдийгүй олон орны хэвлэл мэдээллээр дуулиан болсон Канжи Антонио Инокитой их аварга маань өчигдөр уулзжээ. Тэрээр олимпын гурав, дэлхийн 12 удаагийн аварга Япон улсын алдарын баатар Ёошида Саоригийн хүлээн авалтад уригдан очиж тэнд “өрсөлдөгчтэйгөө” таарчээ. Мэдээж хэрэг хамтдаа зургаа ч авахуулаад амжсан тухайгаа их аварга маань өөрөө твиттер хуудсаараа цацсан юм. Аварга твитрээр бичихдээ “Нөгөө өвөөтэйгөө таарсан шүү” гэж хошигнон бичсэн юм.

Олимпын гурав, дэлхийн 12 удаагийн аварга Япон улсын алдарын баатар Ёошида Саоригийн хамт

Түүнийг тулаад дуудсан Канжи Антонио Иноки нь Японы Ёкогамад зургаан хүүхэдтэй баяны гэр бүлд 1943 онд төрсөн нэгэн. Эцэг Сэжиро Иноки нь бизнесмен, улстөрийн зүтгэлтэн Канзиг таван настай байхад нь нас барсан юм байна. Иноки Хигашида дунд сургуульд байхдаа 180 см өндөр болж, сургуулийнхаа  сагсан бөмбөгийн багт тоглож байжээ. Тэр бас хөнгөн атлетикийн клубт бөөрөнцөг шидэж Ёкогамагийн бүрэн бус дунд сургуулийн хөнгөн атлетикийн тэмцээний аварга болж байсан байна. 1957 онд дайны дараа гэр бүл нь  хүнд байдалд орсноос 14 настай Иноки өвөө ээж, ах нартайгаа  Бразилд цагаачилж. Тэр тэнд ч спортоо орхисонгүй  буудлага, жад, зээрэнцэг шидэлтээр хичээллэж буудлага, зээрэнцэг шидэлтээр Бразилийн аварга болсон байна.
Иноки 17 настай байхдаа тухайн үеийн алдарт тулаанч Рикозантай уулзсан байна. Тэгээд эх орондоо ирж Японы тулаанчдын ассоциацид элсчээ. Гэсэн ч тэссэнгүй АНУ-гаар хэсэг яваад 1966 онд Токиод сая Мэргэжлийн тулааны шинэ дэвжээ олж оржээ. Тухайн үедээ эндээ л Иноки  жинхэнэ од байсан байна.
1972  онд тэр Японы Тулааны урлагийн шинэ үеийг үндэслэж, хамгийн эхний тулаан нь Карл Гочийн эсрэг байсан.

Дараа нь 1995 онд япон солонгосын засгийн газар хамтарч  Пеньяанд дэлхийн тулаанчдын хоёр өдрийн наадам зохион байгуулав. Энд Иноки, Рик Флейн нарын тулааныг үзэхээр “Тавдугаар сарын 1” цэнгэлдэх хүрээлэнд 190 мянган хүн цугларч байсан юм.
1976 оны зургадугаар  сарын 26-нд Антонио Иноки дэлхийн хүнд жингийн боксын аварга Мохаммед Алитай тулалдахаар төлөвлөж байсан. Гэхдээ тэмцээн болохоос хоёр хоногийн өмнө дүрмээ өөрчилж рингэн дэх алхаануудыг хязгаарласан. Гэхдээ л 15 үе үргэлжилсэн тэмцээнд тэр хоёр 3:3-ын харьцаагаар тэнцсэн юм.

Лондонгийн олимпын босоо гурван аварга. Хүлээн авалтын үеэр

Эх сурвалж: www.assa.mn

LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (December 21, 2012 10:51:23 am )

    Arhinii haluund bas uvuug zodchihoogui n yamai da

  • Anonymous (December 21, 2012 2:07:08 pm )

    muu samuurai hun shg uzej chadah yum boluuudaa

  • Anonymous (December 21, 2012 3:16:46 pm )

    kkk davgaa chi shuu

  • Anonymous (December 22, 2012 12:57:13 pm )

    за одоо манай их аваргатай орооцолдож унасан нэр хүндээ сэргээх оролдлого

  • Anonymous (December 24, 2012 7:38:14 am )

    Мэргэжлийн тулаан юу байхав нөгөө шоуны инээдмийн хөтөлбөр шиг юм л хийдэг байсан нөхөр шмг билээ.

  • Anonymous (December 24, 2012 9:04:10 pm )

    sain hinii gart vhehiig hvseed bga yum bailguidee hoorhii

  • Anonymous (December 25, 2012 8:51:47 am )

    DAGVAA CH ENE UVGUNUUS UHETLEE AIJ BAIGAADAA?

  • Anonymous (December 27, 2012 1:10:08 pm )

    arhi uuj mongolchuuddaa agsan tawiad l bdag gesen vnende ene hogshnoos vhtlee aij bga bolhoor l doli vserch gariig ni barij bga bhgvi yu

  • Anonymous (December 27, 2012 10:35:54 pm )

    Za ene muu hun muulsan novshuudad iim dainii hunii zurgiig ni l harhad bolooshdee tegeed amaaraa umhiigee gargaad ataarhaad hevtej baitcgaah heregtei.

antalya rent a car